Б.Эрдэнэбаяр
Гадаадад суугаа монголчууд нь ухаантай гэж үү

Б.Эрдэнэбаяр. Парис хот

Нээх дээр биш ээ, гишүүн З.Энхболд Америкт суугаа монголчуудтай уулзаж суугаад ихэд эгдүүцэн, “...та нар тийм л юм бол очоод тэр улсаа хөгжүүллэ. Энд л нэг их ухаантай болчихсон хүмүүс...” гэж хэлсэн тухай мэдээ байсан.
Өөрөө ч хүртэл сонгуулийн хооронд Америкт очиж суучихаад, 2008 оны сонгуулийн өмнөхөн буцаж ирээд “...интернэтээр мөнгө олж байна цаагуур чинь...” гэх мэтээр л гэгээрчихээд яриад байсан л даа.

Ж.Бат-Ирээдүй
Их аваргын буулт

Ж.Ирээдүй, Токио, 2010.02.04

Японы Сумогийн их аварга Асашёорюү өнөөдөр буюу 2010 оны 2 дугаарын сарын 4-ний Пүрэв гарагт өөрийн багш Такасагогийн хамт Сумогийн Кокугикан ордонд Японы Сумогийн нийгэмлэгийнхэнтэй уулзаж сумогоос өөрийн саналаар зодог тайлахаа гэнэт мэдэгдлээ.

Б.Эрдэнэбаяр
Хүний гараар могой бариулах

Б.Эрдэнэбаяр. Парис хот

Төрийн албыг орхин ганзагын наймаа, пүүс компани бараадан явцгааж байсан цаг саяхан. Тэрхүү сийрэг толгойтнуудын ард төрийн албаны голомтыг сахин үлдэж ороо бусгаа цагт төсвийн хэдэн төгрөгөөр гэр бүлээ тэжээсэн нэр зүүж цалингаас цалингийн хооронд өртэй амьдарсаар ирсэн үнэнч сэтгэлтнүүд байсан юм шүү. Одоо ч байсаар л байгаа. Гэхдээ тэр үеийнх нь хичээл зүтгэлийг нь таг мартаад тухайн байгууллагын албан хаагчдын тээр хойно шинэхэн даргын нүдэнд үл оногдохыг хичээн ажилдаа нухлуулж суугаа.

Цахим Өртөө Холбоо
Гүний нутагт суугаа монголчууддаа хүний эрхийг нь эдлүүлье

Э.Батбаяр, Цахим Өртөө Холбоо

...Яагаад тэд сонгуульд оролцох эрхтэй гэж ...

    Ардчилсан нийгмийн гол түлхүүр нь төр засгаа нээлттэй сонгох иргэдийн боломж буюу сонгууль юм. Иргэд өөрийн хvсэл зоригийн дагуу, тєр засагт єєрийг нь тєлєєлж, эрх ашгийг нь тууштай хамгаалж чадах албан тушаалтанг шударга бєгєєд чєлєєт байдлаар сонгож чадаж байвал энэ нь жинхэнэ ардчилсан сонгууль болно.

    Сонгуулийн гол зорилго нь нэг талаар иргэд сонгогчид төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө дамжуулан оролцох явдлыг хангах, нөгөө талаар ард түмнээс төрийн албан тушаалтнуудад хяналт тавих, шаардлагатай үед хариуцлага тооцох, төлөөллийн байгуулллагад салхи оруулах, ямарч халаа сэлгээгүй, албан тушаалд насаараа залрах боломжийг хязгаарлахад оршдог.

Д.Цэрэнбат
Энэтхэгчүүд ба Статистик

Н.Ууганбаатар, Стокгольмийн Эдийн Засгийн Сургууль, Sweden

Сүүлийн үед ”Энэтхэг хөөрч эхэллээ (took off), хөгжил нь аль хэр тогтвортой байх бол? Эдийн засаг нь өсөөд байгаа ч гэсэн ядуурал нь буурахгүй байна, энэ ноотой шүү” гэх мэтээр Энэтхэгийн эдийн засгийн хөгжилийн тухай нилээд яригдах болж. Хэрэв улс гүрэн, далайд гарцтай болхоороо, эсвэл бусадтай худалдаа хийгээд эдийн засгийн хувьд хөгждөг бол, Энэтхэг хэдэн мянганы өмнөөс хөгжиж эхлэх байсан биз. Гэтэл тэд ягаад 20-р зууны сүүлийн хагасыг хүлээх болов? Энэ хөгжилийн түлхүүр нь чухам юунд байнa вэ?

Хүний бусадтай харилцах чадвар, мөн бусдад үйлчлэх соёлд тулгуурласан үйлчилгээний салбарт, мөн шинээр түрэн гарч ирсэн IТ-н салбарт тэд яaгаад ингэж амжилт гаргав? ”Software Industry”-г гарч ирэхийг нь хүлээж байсан юм болов уу? Компьютэр (цахим машин) чинь ямар нэгэн механик төхөөрөмжөөс арай өөр шүү дээ. Гэтэл Энэтхэгчүүд үүнд ямар хурдан суралцав? Энэ технологи чинь анх дайны үед (2-р дайн) нууцлагдмал байдалд дэлгэрсэн юм чинь тэд уридаас тооцоолон ”бэлтгэлтэй байсан” нь юу л бол… Энэ тухай өөрийн бодлоосоо таньтай хуваалцая.      

Б.Эрдэнэбаяр
Дуулсныг хураавал...

Б.Эрдэнэбаяр Парис хот.

Энэ удаагийн санал бодол хуваалцах цагаа дэлхийн дайны дараа сул дорой байдлаас сүр хүч бүхий зэвсэгт хүчнийг бүрдүүлж чадсан нацистын Германы батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар товчхон бичиж байна.
Яагаад заавал нацист Германы тухай гэж асуух нэгэн байж магадгүй юм. Хариулт нь цэргийн сахилга, зохион байгуулалт, сэтгэл зүйн бэлтгэл, зэвсэглэлийн технологиор нэгэн цагт, нэгэн гараанаас эхэлсэн барууныхны дундаас хамгийн тэргүүнд байж чадсаных нь хувьд жишээ болгож авсанд байгаа юм.

Судлаач Д.Ганхуяг
Мөнгө булаах арга – II

Хүмүүс олон талаас нь олон янзийн дүгнэлт хийхэд эвтэйхэн байх болов уу гэж бодон баримтуудыг түлхүү оруулсан удаах өгүүллээ нийтэлж байна. “Цаана” нь олон баримт байгаа нь мэдээжийн хэрэг. Үүнийг тал талаас нь шүүн тунгаах ёстой байх. Минийхээс өөр тайлбарлал, дүгнэлт гарж болохыг би үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол дээрэм байсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй буй за.

М.Сугар-Эрдэнэ
Цүппари арслан зодог тайллаа

Сүмогийн ертөнцийг доргиож явсан арслан Чиётайкай зодог тайллаа. Их аварга болно хэмээгдэж явсан ч тэрбээр ёкозүна болох хувь заяагүй байж. Хэдхэн хормын дотор өрсөлдөгчөө цүппаридан түлхэж, дэвжээнээс гаргадгаараа  алдартай байсан түүний бяр нас ахихын хэрээр буурсаар шинэ залуусыг ч барахаа байсан нь гашуун үнэн.

Д.Цэрэнбат
АВЛИГАЛТАЙ ДЭД БҮТЦИЙН АРГААР ТЭМЦЭХ НЬ

Тлейханы Эрмек, ГЭРЭГЭ Партнерс ХХК

Монголчууд бид авлига хэрээс хэтэрлээ гэж ярьдаг боловч авлигын хэмжээ хэр их байгааг мэдэхгүй байгаа. Олон улсын байгууллага болох Азийн Сангийн эрдэмтэдийн хийсэн судалгаа тооцоогоор сүүлийн 4 жилд авлигын хэмжээ 478 тэрбүм гаруй төгрөг буюу 337 сая ам доллартай тэнцээд байна.

Харин шуудан харилцаа холбоог хөгжүүлснээр хөлс хөдөлмөрөө дуслуулан байж олсон хэдэн төгрөгөө хахуульд алдахгүй байх боломжийг бүрдүүлж өгөх бололцоо байна. Түүгээр барахгүй ирээдүй хойч үедээ авлигагүй орчинг бүрдүүлэх үүрэг иргэн бүрд байх ёстойг санах хэрэгтэй. Манчестерийн Их Сургуулийг Хөгжлийн Эдийн засгаар миний бие эрдмийн зэрэг хамгаалсан тул архаг ядуурал болон тэвчишгүй авлигын эсрэг өөрийн бодол саналаа нийтэлж байна.

Судлаач Д.Ганхуяг
МӨНГӨ БУЛААХ АРГА – I

Судлаач Д.Ганхуяг, 2010 оны 1 дүгээр сарын 8.

Одоогийн төр, банк санхүүгийн дампуурлыг судлаад байхад учиг сэжүүр нь аль эртнээс эхэлсэн байдаг юм. Би энэ талаар цуврал өгүүлэл бэлтгэж байсан юм. Гэтэл улс төрд тун удахгүй болох маш өндөр магадлалтай нэгэн явдлын улмаас эхний өгүүллийг нийтлэхээр гэнэт шийдэв. Би өгүүллээ 4-5 хуудаст багтааж бичдэгийг олон хүн мэднэ. Зарим хүн намайг “тэнгэр харж байгаад” биччихдэг мэтээр ойлгодог учраас энэ удаад судлаач хүн ямар хүнд хүчир, чимхлүүр, бас эрсдэлтэй ажил хийдгийг уншигчдад мэдүүлэх зорилгоор өгүүллээ “хагас боловсруулсан бүтээгдэхүүн” байдлаар бэлтгэв. Уг нь ийм баримтуудыг нэгтгэн дүгнэж байж л өгүүлэл бичдэг юм. Баримтуудыг хронологоор нь жагсааж тайлбарлах энэ хэлбэр илүү зохимжтой байж магадгүй л юм. Та бүхэн миний юу хэлэх гээд байгаагийн учрыг өөрсдөө олно гэдэгт би найдаж байна.

Syndicate content