АВЛИГАЛТАЙ ДЭД БҮТЦИЙН АРГААР ТЭМЦЭХ НЬ
2010/01/13, Лхагва - 06:28
Тлейханы Эрмек, ГЭРЭГЭ Партнерс ХХК
Монголчууд бид авлига хэрээс хэтэрлээ гэж ярьдаг боловч авлигын хэмжээ хэр их байгааг мэдэхгүй байгаа. Олон улсын байгууллага болох Азийн Сангийн эрдэмтэдийн хийсэн судалгаа тооцоогоор сүүлийн 4 жилд авлигын хэмжээ 478 тэрбүм гаруй төгрөг буюу 337 сая ам доллартай тэнцээд байна.
Харин шуудан харилцаа холбоог хөгжүүлснээр хөлс хөдөлмөрөө дуслуулан байж олсон хэдэн төгрөгөө хахуульд алдахгүй байх боломжийг бүрдүүлж өгөх бололцоо байна. Түүгээр барахгүй ирээдүй хойч үедээ авлигагүй орчинг бүрдүүлэх үүрэг иргэн бүрд байх ёстойг санах хэрэгтэй. Манчестерийн Их Сургуулийг Хөгжлийн Эдийн засгаар миний бие эрдмийн зэрэг хамгаалсан тул архаг ядуурал болон тэвчишгүй авлигын эсрэг өөрийн бодол саналаа нийтэлж байна.
Монголчууд бид ардчилсан нийгэм болон зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сонгож авснаар олон төрлийн урьд өмнө үзэгдэж байгаагүй бэрхшээлүүдтэй тулгарсан. Үүний дотор ажилгүйдэл, ядуурал, зах зээлийн эдийн засгийн хомс мэдлэг мэтийн хэцүү даваануудыг туулах хэрэгтэй болсон ба тэр бүгдийг дурьдан тоочих юм бол нуршсан цаг барсан асуудал болно. Монголын ард түмэн сайн сайхны төлөө сонголт хийж их хүч чармайлт гаргаж байгаа боловч ямар нэгэн харагдахуйц, даацтай өөрчлөлт гараагүй байна.
ЯДУУРАЛ + АЖИЛГҮЙДЭЛ + 59 327 000 АМ. ДОЛЛАР ЗЭЭЛ + 16 ЖИЛ = 0
Энэ одоо ямар учиртай эдийн засгийн томъёо вэ гэж асуух байх? Тиймээ энэ бол ядуурлын үнэ цэнэ. Монголын Засгийн газар Олон Улсын Валютын сан, Дэлхийн Банк болон Азийн Хөгжлийн Банктай хамтран хичнээн олон төрлийн төсөл хэрэгжүүлсэн болохыг бид бүгд мэднэ. Хэрэгжүүлсэн төслийн тайланг харж үзэхэд байнга л төсөл амжилттай хэрэгжсэн ба үүнээс илүүг анхаарч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэмдэглэсэн байдаг.
Олон Улсын Валютын сангийн интернет хуудсыг харах юм бол манай Засгийн газар хэдэн сая ам. долларын зээл авч ядууралтай яаж тэмцсэнийг харж болно. Зөвхөн нэг жишээг энд дурьдахад Олон Улсын Валютын Сангийн 05/396 тоот тайлан дахь 42-р хуудсан дээр ядуурал бууруулахтай холбоотой төслийн зарим нэг тоо баримтыг харж болно. Ядуурлын эсрэг зээл тусламж авахаас өмнө 1995 онд хүн амын 36 хувь нь нэн ядуу амьдардаг байсан бол 8 жилийн дараа 59 сая 327 мянган долларын зээл авч төсөл хэрэгжүүлсэн хэдий ч 2003 оны тооцоогоор мөн л хүн амын 36% нэн ядуу хэвээр амьдарсаар байна. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийг нийтдээ 16 жил хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал сайжрах төлөв даан ч харагдахгүй байна. Одоо дахиж хэдэн жил зарцуулж хэдэн сая ам доллар зээлээд ядуурлыг бүрмөсөн арилгах бол?
Үүнээс харах юм бол ядуурлын эсрэг тэмцэл хангалтгүй үр дүнтэй байна гэж хэлж болно. Баян ядуугийн зааг өдрөөс өдөрт ихэсч байгаа ба Монголын нийгэм авлигад хэт их автагдсан тул ядуу айл өрх төрийн тэтгэлэг тэтгэмжинд хамрагдах боломж улам хумигдсаар байна.
Манчестерийн Их сургуулийн эрдэмтэд олон жилийн туршид Монгол дахь ядуурал болон эдийн засгийн хөгжлийн талаар судалгаа хийж байгаа ба ядуурал огт буураагүйг нотолж байна. 2008 онд гаргасан “Монгол дахь эдийн засгийн бодлого ба ядуурлын үр дүн” судалгаанаас харж болно. 1995 оноос 2002 оны хоорондох статистикийн тоо баримтанд тулгуурлан нарийвчилсан судалгааны үр дүнг гаргасан байна.
Уг судалгаа тооцоогоор 1995 онд хүн амын 36.3 хувь нь ядууралд байсан бол, 1998 онд 35.6 хувь буюу 0.8 хувиар буурсан байна. Харин 2002-нд 1995 оны түвшинд буюу 36 хувьд буцаад очсон байна. Энэхүү байдалыг Манчестерийн Их сургуулийн эрдэмтэд ядуурал буураагүй харин архаг хэлбэртэй болсон байна гэж дүгнэжээ.
Дэлхийн Банкны хийсэн зарим нэг судалгааны дүн нь сэтгэл түгшээж байна. Тус байгууллагын гаргасан дүгнэлтээс харах юм бол Монгол улсын баруун аймгуудад хүн амын тэн хагасаас илүү хувь нь нэн ядуу байдалд амьдардаг ба энэ нь нийслэлийн ядуурлын хэмжээнээс хоёр дахин их байна гэсэн үг. Гэсэн хэдий ч манай Засгийн газраас ч олон улсын байгууллагуудаас ч энэ асуудал дээр анхаарал тавиагүй байна. Магадгүй энэхүү ядуу байдлаас гарах үүднээс олон мянган казах иргэд Казахстан улс руу шилжин нүүж байгаа болов уу. Харин Монгол улс дахь Британий Элчин сайдын яамнаас казах ард иргэдэд туслах үүднээс сайн засаглал, ардчилсан хэв хэмжээг дэлгэрүүлэх, авлигатй тэмцэх зорилгоор хэрэгжүүлж байгаа бага хэмжээний төсөл нь хангалтгүй гэж хэлмээр байна.
Авлигыг нийгэм дэх хорт хавдар гэж хэлэхээс өөр арга алга. Энэхүү хорт хавдрын уршигаар ард түмэн жилдээ олон тэрбүм төгрөгийг шунахай шувдаг албан хаагч нарт аргагүйн эрхэнд хахуульд өгдөг байна. Энэ их мөнгө хөрөнгө дээр олон улсын байгууллагуудаас авсан зээл болон зээлийн хүүний дарамт байгааг хэлэхэд хэцүү.
Энэ их хэмжээний зээл болон зээлийн хүүг Ерөнхийлэгчээс авхуулаад өлгийтэй хүүхэд, өтөл насныхан ч үе үеэрээ төлөх нь дамжиггүй. Өргүй бол баян өвчингүй бол жаргал гэдэг өвөг дээдсийн маань сургааль байдаг. Өөрсдөө үр шимийг нь хүртээгүй мөртлөө тэр их өрийг төлүүлхээр өсвөр хойч үедээ өрийн дарамт үлдээх нь хэр их зөв бол? Бид өөрсдөө энэ хорт хавдрын эсрэг тэмцэх хэрэгтэй ба ирээдүй хойчдоо аль болох зээлийн бага дарамт үлдээвэл зүгээр болов уу гэж уриалмаар байна.
АНУ-ын Аризона Их сургуулийн эрдэмтэн багш Брент Уайт Монгол улс дахь авлигын талаар өргөн хүрээний судалгаа хийсэн бөгөөд тайлангаа 2009 онд гаргасан байна. Энэ эрдэмтний үзэж байгаагаар авлигын үндэс суурь нь төрийн мэдэлд байсан хөрөнгийг хувьчлах үед тавигдасан байх гэж үзэж байна. Хувьчлалыг шударга байдлаар хэрэгжүүлэх ямар нэг төрийн бүтэц механизм бүрдэж амжаагүй байхад яаран хэрэгжүүлснээр цөөн тооны эрх мэдэлтнүүд, тэдгээрийн танил тал, ах дүү хамаатан садангаараа завших бололцоог бүрдүүлж өгсөн болов уу гэж үзсэн байна.
Профессор Брент хийсэн судалгаандаа Монгол дахь авлигын хэмжээг бусад улсуудтай харьцуулсан байна. Энэхүү харьцуулсан судалгаагаар Монгол улс Дэлхийн 180 улсаас 102-д бичигджээ. Энэхүү жагсаалт ёсоор хамгийн бага авлигатай улсууд тэргүүн байранд байрлах ба авлигад хэт их автагдсан улсууд сүүлийн байранд бичигджээ. Харамсалтай нь, манай улс энэ оны жагсаалтад доошилж 126-д бичигдсэн нь авлига улам их нэмэгдэж байгааг харуулж байна (TI-Mongolia, 2009).
Шүүмжлэхэд, танил тал, ах дүү хамаатан садан, найз нөхдийн харилцаа холбоог буруу ашигласнаар авлигын гол үндэс болж байна гэж профессор Брент сануулжээ. Энэхүү танил тал, ах дүү хамаатан садангийн харилцаа нь нүүдлийн иргэншлийн хэв хэмжээний гол цөм нь болдог байсан ч өнөөгийн Монголын нөхцөл байдалд хөгжлийн чөдөр тушаа болоод байна.
Төрийн бүтэц зохион байгуулалтын дутагдлаас болж нийгмийн халамжийн арга хэмжээнүүд хэрэгжилт муутай, жинхэнэ ядуу хүмүүсдээ хүрч чадахгүй байна гэж ихэнхи олон улсын байгууллагууд шүүмжилж байгаа.
Манай Засгийн газар ядууралтай тэмцэх хөтөлбөрийг 2001 онд боловсруулан, түүний дотор сайн засаглал нь ядууралтай тэмцэх хэрэгслийн чухал хэсэг гэж цохон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч төрийн үйл ажиллагаа явагдаж байгаа ч өнөөг хүртэл дорьвитой үр дүнд хүрээгүйг гадаад дотоодын олон мэргэжилтнүүд шүүмжилж байна.
Монгол улс болон хөгжингүй орнуудыг харьцуулах үүднээс дараах гурван жишээг дурьдсан болно.
Жишээ нэг. Их Британи улсад хүүхэд анх төрснөөс авхуулаад улсын тэтгэлэг тэтгэмжид хамрагдах асуудалд төр засгаас өндөр анхаарал тавьдаг. Тийм ч учраас шинэ төрсөн иргэнийхээ бүртгэл, төрсний гэрчилгээг олгох ажлыг хялбаршуулсан бөгөөд хяналт сайтай байдаг. Төрсний гэрчилгээ олгосны дараа шаардлагатай маягт бөглөөд шуудангаар холбогдох газар руу явуулснаар Англи улсын шинэ иргэн нь богино хугацаанд төрөөс олгодог тэтгэлэгт хамрагдах боломж бүрддэг. Энэ үйл ажиллагаанд хэн нэгэн албан хаагчтай уулзах шаардлага байхгүй, ямар нэгэн албан тушаалтнаас тодорхойлолт авах хэрэггүй байдаг байна.
Харин Монгол улсад шинээр төрсөн иргэнийг бүртгэх, гэрчилгээ олгох асуудал нь шат дамжлага ихтэй, гэрчилгээ хурдан гаргаж өгсний төлөө шан харамж нэхэх зэрэг байдал газар авсан байна. Төрөөс авах хүүхдийн мөнгө, тэтгэлэг авахад мөн л шат дажлага олонтой байдаг нь нууц биш. Тиймээс нэн ядуу айл өрх тэтгэлэгт хамрагдаж чадахгүй чирэгдэл ихтэй байгаа нь авлигын суурь болдог байна.
Жишээ хоёр. Их Британи улсын банк болон санхүүгийн байгуллагууд дэлхийд алдар цуутай байдаг. Тиймээс тус улсын эдийн засаг нь хүчирхэг мөн мөнгөн тэмдэгт Фунт стерлинг нь дэлхийн гол валютын нэг болдог билээ. Пүүс компани болон хувь хүмүүс нь жижиг дунд урт богино хугацааны зээл авахыг хүсвэл зохих маягт анкетуудыг бөглөөд банк руу цахим болон баталгаат буухиа шуудангаар хүргүүлээд хариугаа мөн л шудангаар авдаг байна. Банк нь зээл хүсэгч нарынхаа талаар сайтар судалж зээл олгох, олгохгүйгээ богино хугацаанд шийдэж өгдөг. Харин Монголд бүрдээд байгаа тогтолцоо нь хэрэгтэй хэрэггүй бичиг цаас бүрдүүлэх, хэн нэгэн ажилтантай уулзах, цаг алдах явдал ихтэйгээс гадна банкны ажилчид зээл гаргаж өгснийхөө төлөө их хэмжээний шан харамж нэхдэг байна. Нэг жишээ энд дурьдахад, санаа нийлсэн хэдэн эмэгтэйчүүд хүнсний үйлдвэр байгуулах уралдаан шалгаруулалтанд түрүүлээд ХААН банкнаас зээл авах шатанд хүрэхэд, зээлийн тал хүртэлх хувийг шан харамж болгон нэхсэн явдал гарсан. Энэ мэтийн жишээ цөөнгүй байсаар байна. Ийм байдлаас гарахад шуудан харилцаа холбоо нь банк болон харилцагч нарын хооронд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Жишээ гурав. Малчид үр хүүхдээ нийслэл хот руу их дээд сургуульд төрийн тэтгэлэгт хамрагдан суралцуулахад баг сумын засаг даргын, аймгийн татварын газраас авахуулаад тодорхойлолт бүрдүүлэх бичиг цаас цуглуулах ажил ихтэй байдаг. Тэгсэн хэдий ч тэтгэлэгт хамрагдаж чадаагүй тохиолдол олон байдаг. Энэ нөхцөл байдлаас болоод сурлага сайтай олон охид хөвгүүд төрийн тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байгаа нь их харамсалтай. Харин Их Британи улсад сурлага сайтай хүүхдүүд тэтгэлэгт хамрагдах нь их амархан байдаг. Гол шалгуур нь элсэлтийн шалгалтын дүнгээс хамаарахаас гадна өрхийн орлого чухал байдаг. Өрхийн орлого багатай айлын хүүхдүүд нэг маягт бөглөөд холбогдох газар руу шуудангаар явуулаад хариугаа шуудангаар авдаг байна.
Бас нэг зүйл дурьдахад, төрийн болон хувийн хэвшлийн боловсон хүчний асуудалд шүүмжлэлтэй хандмаар байна. Ажил хайж байгаа хүмүүс нь мэдлэг чадвар, ажлын дадлага туршлагатай боловч ажил олж хийх боломжгүй байна. Ажил олгож буй төрийн албан газар нь нэг намын үүрэг далгавраас хамааран чадвартай, мэдлэг боловсролтой боловсон хүчнээ ажилд авдаггүйг хүн бүхэн мэднэ.
Аливаа нэг намын харъялал гишүүнчлэл нь үзэл бодол дээр үндэслэсэн байх ёстой. Гэтэл намд хэр их хэмжээний хандив өгсөнөөр төрийн өндөр албан тушаал горьдох тогтолцоо бүрдсэн байна. Намын гишүүнчлэл нь хувийн ашиг сонирхолын үүд хаалга байж болохгүй. Тиймээс намын гишүүнчлэлийн болон боловсон хүчний шинэчилсэн бодлогыг нэн яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй.
Олон улсын байгууллагууд намын харъялалтай төрийн өндөр албан хаагч нарт өгч буй авлигыг нь намд өгч буй хандив мэт цайруулан тайлбарлаж байгаа байдал газар авсан байна гэж шүүмжлэсэн юм. Мөн улстөрийн намуудад өгсөн их хэмжээний хандив яаж зарцуулагдсан нь битүүлэг, санхүүгийн тайлан нь нууц байдаг нь улам их хардлага төрүүлэх үндэс болж байна.
1996 онд Дэлхийн банкны Ёрөнхийлэгч Жеймс Волфенсон хэлэхдээ авлигыг дэлхийн эдийн засагт нүүрлэж буй хорт хавдар гэж цохон тэмдэглэсэн байгаа. Тиймээс авлигын эсрэг тэмцэхээс зайлс хийдэг хүн олоход хэцүү болов уу.
Авлигатай Тэмцэх Ерөнхий газар байгуулагдсан нь чухал ач холбогдолтой гэх боловч дорьвитой үр дүн хараахан гараагүй байна. Авлига нийгэмд өргөн тархсан үед бие биеэ мэдээлэх (матах) нь харьцангүй бага байх болов уу. Тиймээс ард иргэд авлига авдаг төрийн албан хаагчийг мэдээлэхээс илүү чимээгүй байсан нь дээр гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, 2009 оны 11-р сарын 11-нд “Үнэн” сонинд Д.Элбэрэлтийн нийтэлсэн “Авлигатай тэмцэхэд садаа болдог хуулийн цоорхойг нөхье” нийтлэлд бичсэнээр хахууль авч байгаа авлигын хэргийн талаар мэдээлсэн мэдээлэгч, гэрчийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зvйн орчин дутмаг, арилжааны банкуудын мэдээлэл нууцлагдмал зэрэг засч залруулах, “нөхөж цойлдох” шаардлагатай цоорхой байсаар буйг сануулж байна.
Шүүх, цагдаа, прокурор гэх мэт хүчний байгууллагууд байсаар байхад тусгай алба байгууллах нь хэр их өгөөжтэй байгааг цаг хугацаа харуулах байх. Авлигатай Тэмцэх газрын үйл ажиллагаа нь сайн төлөвшөөгүйн улмаас байнга шүүмжлэлд өртөж байна. Нөгөөтэйгүүр, бага болон дунд хэмжээний авлига нь хэт их тархсан, түүний хойноос цагдан хөөцөлдөх нь хэцүү мөн хүн хүч, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байх болов уу. Санал болгож байгаа шуудан харилцааг хөгжүүлснээр жижиг дунд авлигыг багасгаж, харин АТГазар нь том хэмжээний авлигын эсрэг хүчин чармайлтаа чиглүүлэх нь илүү их ач холбогдолтой гэж үзэж байна.
Авлигатай тэмцэхэд Олон улсын байгууллагууд голлох байр эзэлж байна. Үүний дотор олон улсын иргэний нийгмийн Транспарэнси Интэрнашнл-Монгол авлигын эсрэг чиглэсэн аливаа нэг санаачлагыг дэмжих жишээтэй байна. Тус байгуллага нь гол ажлаа дараах чиглэлээр хийж байна. Үүнд гааль болон татварын байгууллага түүний удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, төрийн санхүү болон байгууллагын удирдлагыг дээшлүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, лиценз журмыг хөнгөвчлөх, мөрдөн байцаах, прокурорын газар болон шүүхийн ажилчдыг давтан сургалтанд хамруулах, хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах, олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мөн үнэн зөв орлого хөрөнгийн мэдүүлэг өгөх тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээ багтаж байна. Авлига нь нийгэмд их тархсан хорт хавдар болохоор богино хугацаанд арилгахад хэцүү асуудал.
Мөн ард иргэдээс хүлээн авах өргөдөл, санал годлын маягтыг дахин хянаж үзэх хэрэгтэй. Загвар болон зааварчилгаа нь хэрэглэхэд хялбар байх нь чухал. Мөрдөж буй журам дүрэм нь хэрэгжүүлэхэд хялбар байх хэрэгтэй.
Түүнчлэн зарим төрийн байгуулагуудтай харилцах шуудангийн үйлчилгээг үнэгүй болгох хэрэгтэй. Ялангуяа нийгмийн халамж хариуцаж байгаа байгууллагуудад илүү их холбоотой бөгөөд төрийн халамжийг хүлээж байгаа жирийн нэг иргэн халамжинд хамрагдах боломж улам их нээгдэх болно. Энэ нь малчны амьдралд асар их ач холбогдол үзүүлнэ. Улмаар архаг болоод байгаа ядуурлыг аль болох хурдан богино хугацаанд арилгах боломж бүрднэ. Мэдээжийн хэрэг шунахай сувдаг албан хаагчдад өгдөг тэр их олон тэрбүм төгрөгийг шуудан харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалт болгох юм бол Монгол эх орны маань хөгжлийн хурдцад сайнаар нөлөөлөх болов уу гэж бодож энэхүү нийтлэлийг бичлээ.
Энэ нийтлэлийг бичих явцад найз нөхдийн санал шүүмжлэлд өртсөнийг нуух хэрэггүй байх. Өнөөгийн 21 зуунд интернет хөгжиж байгаа цагт шуудан харилцаа холбоог хөгжүүлэх хэрэг байна уу гэсэн асуудал их гарсан. Гэсэн хэдий ч Монгол улсын хүн амын 36-аас дээш хувь нь нэн ядуу байхад өдрийн хоол хүнсээ, өвлийн түлш түлээгээ шийдэх асуудал тулгарч байхад тэр иргэд компьютер худалдаж авах, интернетэд холбогдож үйлчилгээний хураамжийг төлөх боломжгүй болов уу. Нөгөөтэйгүүр, өндөр хөгжилтэй орнуудад шуудан харилцаа холбоо нь одоо болтол төр засгийн харилцааны чухал хэрэгсэл хэвээр байсаар байна. Манчестерийн Их сургууль төгссөн залуу монгол эрдэмтэдийн боловсруулсан энэ төслийг Монгол улсын Ерөнхийлэгч дэмжиж байгааг хэлэхэд таатай байна. Тиймээс шуудан харилцаа холбоог хөгжүүлэх аянд олон нийтийг уриалъя.
- 2037 уншсан
- Хэвлэх хувилбар

Санал, сэтгэгдэлүүд
Шууданг хөгжүүлэх нь зайлшгүй
Шууданг хөгжүүлэх нь зайлшгүй зүйл юм. Өнөөдөр 21-р зуунд мэдээллийн технологийн хөгжил ид цэцэглэж байгаа нь шууданг шаардлагагүй болгож буй мэт өрөөсгөл ойлголт хөгжиж буй орнуудад их түгээмэл байна. Гэвч бодит байдал дээр ялангуяа мэдээллийн технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудад шуудангийн асуудал хурцаар тавигдаж, төрийн хэмжээнд авч үзэж хөгжүүлж байгаа нь төвлөрлийг сааруулах, ядуурлыг бууруулах, э-худалдааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байна. Харин дэмжих хэлбэр бол янз бүр байна. Солонгос шууданг төрийн агентлагын түвшинд байлгаж дэмжин хөгжүүлж байна. Япон санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ, банкны үйлчилгээгээр дэмжиж байхад, Казак төрийн бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг шуудангаар дамжуулж байна. Түүнчлэн Герман хүн ам цөөтэй бүсэд (манайхаар хөдөө орон нутаг) шуудан хүргэлтйиг төрөөс санхүүжүүлэх замруу орж байна. Мөн шууданг дэмжих хамгын том хэлбэр нь бүх төрлийн албан бичиг, өргөдөл, хүсэлтийг шуудангаар дамжуулаагүй тохиолдолд авлигын үндэс гэж тодорхойлон хуулиар хүчингүйд тооцох зэргээр дэмжиж байна. Энэ бүгдийг Монгол улсын шуудангийн хөгжилд төрийн бодлогоор, шат дараатайгаар нэвтрүүлбэл авлига хээл хахууль буурах, э-худалдаа хөгжих, төвлөрөл саарах, түгжрэл багасах бас нэг үндэс болно гэж бодож байна.
Мөн та бүхний энэ үйлсэд
Мөн та бүхний энэ үйлсэд хамтран ажиллаж, өөрийн чадах мэдэх бүхнээ зориулахад бэлэн байна.
hi
hi uk -mgl amidral 2 uur gazar shuu. xelex oor xeregjyylex xetsyy b
Umhii hasagd
chi muu elchind ajillaj bhdaa hichneen hunees hahuul awch baisnaa martjee tgd bas ichihgui avilga ene ter gej bicheed baih yum chamaig medehgui hun gej baidag yumu ehleed ooriigoo tsewerlej sur daraa in naad ynz bur,n niitlelee bicheldee hasag,n shees mini oor u helehuu....
Premarin oral
Greeting. Difficulties are meant to rouse, not discourage. The human spirit is to grow strong by conflict. Help me! It has to find sites on the: Premarin oral. I found only this - premarin crema v. Premarin, well an treatment, liberally life, is gotten to call significant side. Premarin, a scrambled difficulty type body can nurture like spine for friend! Thank you very much :-(. Tzigane from Cuba.
Sanaa n zov sanagdaj baina
Deerhi niitleliin sanaa zov sanagdlaa, bi 1990-eed onii ehend l hend ch, hezee ch khakhuuli, beleg selt uguhgui, yumiig durem nomoor n buteene, gej uurtuu zorilt tavisan bolovch chadaagui hun. Gertee utas taviulakh, arhiviin lavlagaa avakh, shine gadaad passport avakh geh met asuudal deer argaguin erhend hen negnii gariig tsailgakh, tanil talaa ashiglakhaas uur argaguid hurch baisan yum. Avilgal bidniig idej, yaduu negniig n ulam sohruulj baigaa buzar idee mon.
Deer bichsen neg comment-tei kholboj heleh gesen yum... ene hun khakhuuli avsan yum bol avilgach gej nerleh n zov baimaar, khasag hun uchraas khakhuuli avsan yum bish, avakhiig hussen uchraas avsan biz dee, end garal uusel, yas undes yamar khamaa bnaa. Mongolchuud bid yas ugsaa, shashin shutleg, namiin kharyaalal meteeree khuvaagdaj uraltsaad baival ulam l ev tunjingui, sul doroi bolokh bus uu. Manjuud, hyataduud bidniig herhen butargan evdreltsuulj, tegsneeree bidniig darj avch baisniig sanaya.
wty
Did you get know that the experienced papers writing service would compose the term paper of good quality, hence that became workable to buy essays online there
chanel outlet The UGG boots
chanel outlet
The UGG boots are in large demand and hot sale every winter. As we know, it is very cold in winter. The Ugg boots are so warm and comfortable. Have you got a pair of Ugg boots? If you are looking for discount UGG boots on sale, welcome to here. We have cheap UGG boots for sale. Are you looking for ugg bailey button..
This is by far the best
This is by far the best looking site I’ve seen. It was completely easy to navigate and it was easy to look for the information I needed.
Working on the give topic is
Working on the give topic is really a difficult task but your this tutorial made it easy for me to handle it without any problem. If anyone seeking information then this blog is the best place for him as it has quality content for your required information. Thanks for sharing.
hi uk -mgl amidral 2 uur
hi uk -mgl amidral 2 uur gazar shuu. xelex oor xeregjyylex xetsyy b
This is by far the best
This is by far the best looking site I’ve seen. It was completely easy to navigate and it was easy to look for the information I needed.
Сэтгэгдэл бичих