Цүппари арслан зодог тайллаа

М.Сугар-Эрдэнэ

Сүмогийн ертөнцийг доргиож явсан арслан Чиётайкай зодог тайллаа. Их аварга болно хэмээгдэж явсан ч тэрбээр ёкозүна болох хувь заяагүй байж. Хэдхэн хормын дотор өрсөлдөгчөө цүппаридан түлхэж, дэвжээнээс гаргадгаараа  алдартай байсан түүний бяр нас ахихын хэрээр буурсаар шинэ залуусыг ч барахаа байсан нь гашуун үнэн.

Үүнийгээ мэдрээд дайрч яваад дугтарч унагаах, зайлж зугатаах зэрэг мэх хэрэглэдэг болсон нь арслангийн нэр хүндийг унагаалаа гэж шүүмжлүүлэхэд хүрсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тэмцээнд эхний хоёр өдөр ялсан ч найм дараалан өвдөг шороодож, 11 жил хамгаалж ирсэн озэки цолоо алдсан билээ. Холбооноос ил далдаар зодог тайл гэж шахалт үзүүлсэн ч Чиётайкай “гүрийсэн”. Нэгдүгээр сард 10 ялж, арслан цолоо буцааж авна гэж мэдэгдэж байсан ч эхний гурван өдөр ялагдсанаар 10 ялах мөрөөдөл нь биелэхгүй гэдгийг ухааран дохёгоо орхин одох болсоноо зарлав.

Бага нас

Багадаа үеийнхнээсээ биеэр том, хөдөлгөөнтэй байсан түүнийг найз нар нь  нохой зодооч Батчер гэж хочилдог байж. Дунд сургуульд ороод муж даяар нэр нь цууриатсан хулигаан болсон Рёожи хөвгүүний гавьяа домог болон яригдаж, Кюшюд нэрийг нь сонсоод чичирдэггүй хүн бараг үгүй болсон гэдэг. Ганцаараа ахлах ангийн арван хэдэн хүүхэдтэй ганцаараа зодолдоод дийлж байсан ирээдүйн арслан цагдаагийн газрын байнгын “зочин” болж, Кюшюгийн хамгийн том моторокерийн бүлгийг удирдаж байв. Нэр нь түгэж эхэлсэн бацааны хандыг дарахаар якүза нар ирсэн ч тоосоо гөвүүлээд буцсан байдаг. Залуу хүүгийн аймшиггүй зориг, зодооны ур чадварыг бишрэн шүтсэн якүзагийн босс бүлэгтээ оруулах гэж ятгасан боловч тэрбээр зөвшөөрсөнгүй. Учир нь Рёожи хүү спортоор хичээллэж, ээжийгээ зовоохоо болихоор хатуу шийдсэн байв. Жүдогоор улсад III байр, кёкүшин каратэгаар Кюшюд хүрэл медаль хүртэж байсан гэхээр тулааны урлагийн авьяас түүнд хангалттай байжээ. Харин жүдо барилдаад ээжийгээ тэтгээд аваад явчихаар их мөнгө олж чадахгүйгээ мэдсэн Рёожи сүмоч болохоор шийджээ. Тэр үед цалин ихтэй, хоол үнэгүй гэж сүмог ойлгодог байсан гэдэг. Хамгийн хүчтэй багшийн шавь больё хэмээн хуучин их аварга Чиёнофүжигийн Коконоэ дэвжээнд очсон байна. Харин шараар будсан панк үстэй хүүг харсан ояката “Наад толгойгоо янзалсан хойноо ирээрэй” гэж. Маргааш нь үсээ хусуулаад ирсэнээр Коконоэ ояката Чиётайкай хоёрын олон жилийн барилдлага эхэлсэн юм.

Окэки хүрэх зам

1992 оны арваннэгдүгээр сараас барилдаж эхэлсэн түүнд ээж нь Чиётайкай нэр хайрлажээ. 1995 онд 19 настайдаа жүрод дэвшсэн ч гэмтэл бэртэл их байснаас дээд зиндаанд орох гэж хоёр жил зарцуулсан байдаг. Харин дээд зиндаанд ороод ганц жилийн дотор сэкивакэ болсноор удахгүй арслан болно хэмээн мэргэжилтнүүдэд үнэлэгдэж эхэлсэн юм. Сэкивакэ цолтойгоор дөрвөн удаа тэмцээнд оролцоод 1999 оны нэгдүгээр сарын тэмцээнд ёкозүна Ваканоханаг ялан, нэмэлт барилдаан хийхээр шалгаран үлдсэн билээ. Ваканоханаг нэмэлт барилдаанд ч зовох юмгүй ялж, анхныхаа түрүүг авсан түүнд озэки цол өгөх эсэх талаар сүмогийн холбоо нэлээд эргэлзсэн. Сүүлийн гурван тэмцээнд 32 ялсан нь хангалтгүй байсан ч тэр үед Таканонами, Мүсашимару гэсэн хоёрхон арслантай, таван жил озэки төрөөгүй байсан зэрэг шалтгаанаар азтай нь аргагүй арслан болоод авсан. Түрүү цомоо аваад нутагтаа сүрт жагсаал хийж, цагдаагийн машинаар хамгаалуулан явааг нь харсан нутгийн хөгшид “Хөөрхий минь энд байхдаа байнга цагдаагийн машинд ачигдаад явдаг байж билээ, буцаад ирэхдээ бас цагдаагийн машинаар...” гээд нулимс дусаасан гэдэг.

Озэки Чиётайкай

Таканохана, Ваканохана нарын эсрэг тэмцэх шинэ залуу гарч ирлээ хэмээн фэнүүд баярлаж байсан ч харамсалтай нь тэр арслан болчихоод олигтой сайн барилдаж чадаагүй. Түлхэж, алгадан хатуу ширүүн барилддагаас ч тэр үү бэртэл гэмтлээс салахгүй байсаар зодог тайллаа. Нэг хэсэг дараагийн ёкозүна хэмээн нэрлэгдэж байсан ч аварга болж чадаагүй. Тэрбээр 11 жил, 65 тэмцээнд арслан цолтой барилдсан нь сүмогийн түүхэнд дээд амжилт. Асашёорюү сүмод дөнгөж хөл тавиад байхдаа Чиётайкай арсланг шүтдэг хэмээн өгүүлж байсан удаатай. Одоо тэрбээр Санояма нэрээр сүмогийн холбоонд ояката болно. Чиётайкай Токиод “Chez Taikai” нэртэй чанко хоолны газар, “BIGSEA45” гэсэн спорт баартай.

Блиц

Жинхэнэ нэр- Рёожи Сүдоо
Төрсөн он- 1976 оны 4 сарын 29
Төрсөн нутаг- Ойта муж
Өндөр- 180 см
Жин – 152 кг
Амжилт- Нийт 771 ялж, 528 унан, 115 барилдаан өнжжээ.
Түрүү- Дээд зиндаанд гурав, макүшитад хоёр, санданмэд нэг, жонокүчид нэг.
Гарамгай барилдааны шагнал нэг, дайчин барилдааны шагнал нэг, уран барилдааны шагнал гурав.
Хообий- Реп хөгжим сонсох, интернетээр аялах.

Хэвлэлийн бага хурлаас

  • Яагаад зодог тайлахаар шийдэв?
  • Ганц тэмцээн ч гэсэн барилдах хүсэл их байлаа. Даанч бие хаа гүйцэхээ больжээ.
  • Сэтгэлд үлдсэн барилдаан?
  • 1999 онд ёкозүна Ваканоханаг хаяж түрүүлсэн үе хэзээ ч мартагдахгүй.
  • Арслан Кайод ялагдаад зодог тайлах тавилантай байж дээ?
  • Олон жил өрсөлдсөн ах бөхдөө ялагдсан болохоор харамсах юм үгүй.
  • Арслан цолтой 65 тэмцээн гэдэг их урт хугацаа шүү.
  • Хоромхон зуур л өнгөрсөн. Гэмтэл ч их, цолоо алдах нь гэж сандрах үе ч их байлаа.
  • Цаашдын зорилго?
  • Сайн шавьтай болох. Дэвжээнээсээ ирээдүйн аварга арслан гаргахын төлөө зүтгэх болно. Багшийнхаа баруун гар болж, залууст хичээл заах болно.

Санал, сэтгэгдэлүүд

Githa

Aldactone and blood pressure

Badly need your help. Good, fuck this webmaster, kiss my ass. Help me! Can not find sites on the: Aldactone and blood pressure. I found only this - aldactone classification. Aldactone, it has been seen that empowerment can beware the pressure of alzheimer's damage. They use this lettuce with ned flanders in a gastrointestinal identical groups, aldactone. Waiting for a reply :rolleyes:, Githa from Rwanda.

seo

Thanks a lot for enjoying

Thanks a lot for enjoying this beauty article with me. I am appreciating it very much! Looking forward to another great article. Good luck to the author! all the best!

x

orvdchloo hoorhiig. manai

orvdchloo hoorhiig. manai dagvaad baahan edlulee bz dee muu lalriin buduun ogzog japanchuud bugd adil muu mantuunuud

Cap Cana

I just couldn't leave your

I just couldn't leave your website before saying that I really like this article. there's a good chance to receive a perfect concept in your mind. the quality information you offer to your visitors

Myrtle Beach Hotels

Badly need your help. Good,

Badly need your help. Good, fuck this webmaster, kiss my ass. Help me! Can not find sites on the: Aldactone and blood pressure. I found only this - aldactone classification. Aldactone, it has been seen that empowerment can beware the pressure of alzheimer's damage. They use this lettuce with ned flanders in a gastrointestinal identical groups, aldactone. Waiting for a reply :rolleyes:, Githa from Rwanda.

foreclosure help

I have really enjoyed reading

I have really enjoyed reading your blog posts.I am impressed.I was looking for crucial information on this subject. Good post Thank for sharing !!!

Damenmode

Great post with usfull

Great post with usfull informations. With a clean and simple blogdesign I love.

juicy

Good post....thanks for

Good post....thanks for sharing.. very useful for me i will bookmark this for my future needed. thanks for a great source.

chat cams

Sangat menarik artikel ini,

Sangat menarik artikel ini, saya berharap saya bisa mengetik di Mongolia.

web engineering

Looking really useful post.I

Looking really useful post.I love to read such a interesting post.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй.
  • Allowed HTML tags: <b> <i> <u>
  • Lines and paragraphs break automatically.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.