Энэтхэгчүүд ба Статистик

Д.Цэрэнбат

Н.Ууганбаатар, Стокгольмийн Эдийн Засгийн Сургууль, Sweden

Сүүлийн үед ”Энэтхэг хөөрч эхэллээ (took off), хөгжил нь аль хэр тогтвортой байх бол? Эдийн засаг нь өсөөд байгаа ч гэсэн ядуурал нь буурахгүй байна, энэ ноотой шүү” гэх мэтээр Энэтхэгийн эдийн засгийн хөгжилийн тухай нилээд яригдах болж. Хэрэв улс гүрэн, далайд гарцтай болхоороо, эсвэл бусадтай худалдаа хийгээд эдийн засгийн хувьд хөгждөг бол, Энэтхэг хэдэн мянганы өмнөөс хөгжиж эхлэх байсан биз. Гэтэл тэд ягаад 20-р зууны сүүлийн хагасыг хүлээх болов? Энэ хөгжилийн түлхүүр нь чухам юунд байнa вэ?

Хүний бусадтай харилцах чадвар, мөн бусдад үйлчлэх соёлд тулгуурласан үйлчилгээний салбарт, мөн шинээр түрэн гарч ирсэн IТ-н салбарт тэд яaгаад ингэж амжилт гаргав? ”Software Industry”-г гарч ирэхийг нь хүлээж байсан юм болов уу? Компьютэр (цахим машин) чинь ямар нэгэн механик төхөөрөмжөөс арай өөр шүү дээ. Гэтэл Энэтхэгчүүд үүнд ямар хурдан суралцав? Энэ технологи чинь анх дайны үед (2-р дайн) нууцлагдмал байдалд дэлгэрсэн юм чинь тэд уридаас тооцоолон ”бэлтгэлтэй байсан” нь юу л бол… Энэ тухай өөрийн бодлоосоо таньтай хуваалцая.      

Энэтхэгчүүд ба Статистик: Энэтхэгийн Статистикийн Институт (ISI)
Энэтхэгийн Үндэсний Шинжлэх Ухааны Академиас (Indian National Science Academy) 2001 онд хэвлэн гаргасан Pursuit and Promotion of Science: The Indian Experience нэртэй бүтээлд, Энэтхэгчүүд хэдийгээр шинжлэх ухааны олон мянган жилийн өв уламжлалтай ч, тэдний ололт амжилтууд өрнөдийнхөнд төдийлөн танигдаж, хүлээн зөвшөөрөгддөггүй байсан тухай бичжээ. Түүнчлэн тус эмхтгэлд бичсэнээр бол, өрнөдийн шинжлэх ухаан Энэтхэгт Иx Британийн колончлолын үед буюу 19-р зууны сүүлийн хагасаас хөгжиж эхэлсэн байна. 1857 онд Энэтхэгт анхны өрнөдийн загвартай иx сургууль нээгдсэн ба түүнээс хойш 100 жилийг Энэтхэгийн Рөнисанс (Indian Renaissance) гэж нэрлэсэн бөгөөд энэ хооронд Энэтхэгээс чамгүй олон эрдэмтэд төрөн гарснаас үзвэл, нэг талаас Иx Британичууд үнэхээр өрнөдийн шинжлэх ухааны хөгжилийг дэмжих бодлого явуулаж байсан бөгөөд, нөгөө талаас Энэтхэгчүүд ч гэсэн түүнд нь суралцахдаа хурдан байсан болов уу гэсэн дүгнэлтэд хүрч болох юм.

Энэтхэгчүүдийн дорвитой хувь нэмэр оруулсан анхны өрнөдийн шинжлэх ухаан нь физик болов уу. 20-р зууны эхэнд Энэтхэгт физик чамгүй сайн хөгжиж байсны баталгаа нь J.S.Bose болон C.V.Raman гэх мэт тухайн үеийн Энэтхэг физикчидийн бүтээлүүд өрнөдөд өндөр үнэлэгдэж байснаас харагдах байх.

Үүний үр дүнд C.V.Raman 1930 онд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бөгөөд тус шагналыг хүртсэн анхны Ази хүн болон түүхэнд үлджээ. 
Энэтхэгчүүдийн доривтой хувь нэмэр оруулсан хоёр даxь өрнөдийн шинжлэх ухаан нь харин статистик болов уу. Энэтхэгийн статистикийн хөгжил нь Энэтхэгийн Статистикийн Институттай (ISI) шууд холбоотой. 1931 онд үүсгэн байгуулагдан, өнөөдөр дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмийн уурхай болж чадсан тус институтийн өнгөрсөн 70 гаруй жилийн түүхээс товч сонирхуулая.

Орчин үеийн статистикийн шинжлэх уxаан, математик, физик гэх мэт бусад үндсэн шинжлэх ухаануудтай харьцуулбал харьцангуй залуу буюу 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд, эхэн үедээ дээрxи үндсэн шинжлэх ухаануудыг дагалдан, туслах шинжлэх ухаан маягаар хөгжиж иржээ. 18-р зуунаас эхлэлтэй математикийн шинжэх унааны салбар болон хөгжсөн магадлалын онол ба 19-р зуунаас эхлэлтэй хөдөө аж аxуй, биологи гэх мэт туршилт, хэмжилтүүдийн үр дүнг ойлгон дүгнэх аргачилуудыг хайх ”дата (data) анализ” гэсэн хоорондоо хамааралгүй шаxуу хоёр үндсэн урсгал, 19-р зууны сүүлд нэгдсэнээр статистик бие даасан шинжлэх ухаан болсон түүхтэй. Хоёр дахь урсгал нь буюу дата төвтэй статистикийн хөгжил нь голлон Их Британид явагдаж байсан бол магадлалын онол нь Франц, Герман мөн 19-р зууны дундаас эхлэн Орос эрдэмтэдийн судалгааны үндсэн салбаруудын нэг нь байжээ.

Өнөөдөр статистик бие даасан шинжлэх ухаан болоод зогсохгүй, онолын болон туршилтын физик, эдийн засаг ба санхүү, байгаль шинжлэл, эм зүй ба анагаах, мэдээлэл шинжлэл, менежмэнт гэх мэт бараг шинжлэх ухааны бүх салбарт статистик загварууд маш өргөн хэрэглэгдэх болжээ. Үүний үндсэн шалтгаан нь статистикийн судлах зүйл буюу үндсэн субьект нь болох ”тодорхой бус байдал (uncertainty)” хүний өдөр тутмын амьдралаас эхлээд шинжлэх унааны хууль зарчимууд нь мөрдөгддөг бараг бүx орчинд ноёлож байдаг гэсэн үндсэн аксиом, 20-р зуунд олонд хүлээн зөвшөөрөгдөх болсонтой холбоотой байх.
Нэгэнт тодорхой бус байдлын тухай яригдах болсон бол түүнийг ойлголгүйгээр буюу хэмжих, загварчилах аргачилалуудгүйгээр хол явахгүй нь мэдээж. Яг иймэрхүү нөхцөлүүдэд статистик бидэнд хөтөч болж байдаг бөгөөд статистикийг судлах хэрэгцээ ч үүнийг даган нэмэгдэж байдаг жамтай. Жишээ нь харанхуй өрөө, заан болон хэсэг хүмүүсийн тухай нэг ийм бодлого байдаг даа: Хэсэг хүмүүсийг дотор нь нэг заан бүхий харанхуй өрөөнд оруулаж гэнэ. Тэгээд тэнд байлгаж байгаад гаргаж ирээд нөгөө нөхдүүдээс энэ заан гэж ер нь ямархуу амьтан байна гэж асуухад, хоншоорыг нь барьж үзсэн нөхөр заан гэдэг чинь урт гонзгой амьтан байна гэж байхад сүүлийг нь барисан нөхөр тэр заан чинь нарийхан эд байна лээ гэж хариулсан гэдэг. Хэрэв тэдний хэн нэг нь (жишээ нь эхний нөхөр) статистикч байсан бол нэг иймэрхүү хариулт өгөх байсан болов уу: ”зааны нэг хэсэг нь лав урт гонзгой юм, өрөөний эзэлхүүн болон болон миний барьж үзсэн хэсэгийн эзэлхүүн хоёрын харьцаа ойролцоогоор тэр амьтаны хэдэн хувь нь яг урт гонзгой хэлбэртэй гэж бид мэдэж байгааг харуулах биз. Хэрэв өрөө их том байсан бөгөөд би зөвхөн хэсэгхэн газрыг нь барьсан бол, бидний дата ”заан чинь бүхэлдээ урт гонзгой” гэсэн хипотезийг (hypothesis) үгүйсгэх байх. Бүүр цаашилбал бид тухайн хипотезийг ийнхүү үгүйсгэхдээ хэдэн хувийн алдаа гаргасан байж болохоо хүртэл тооцоолох боломжтой шүү…”

Дээр дурьдсанчлан статистикийн шинжлэх ухааны нэг хэсэг нь Иx Британид хөгжсөн. Иx Британичуудийн хувьд статистикийг хөгжүүлэх үндсэн хоёр шалтгаан байсан болов уу: нэг талаас хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, нөгөө талаас Дарвиний онолын зөв эсэхийг нь бодит хэмжилтүүдээр буюу байгаль дээрх төрөл зүйлс, тэдний хувьсалын тухай баримт, дата-д тулгуурлан шалган баталгаажуулах. Ийнхүү 19-р зууны сүүлээс эхлэн Иx Британи эрдэмтэд, инженерүүд болон аялагчид ихээхэн хэмжээний дата цуглуулсан бөгөөд, энэ дата-г тайлж ойлгох, тэдэнд тулгуурлан оновчтой дүгнэлтүүдэд хүрэх арга ухаануудыг боловсуулах ажилууд эрчимтэй явагдах болжээ. Энэ үед төрөн гарсан Francis Galton, Karl Pearson, William S.Gosset, Ronald A.Fisher, Egon Pearson гэх мэт Их Британи статистикчидийн бүтээлүүд болон тэдний үндсэн хэвлэл болсон ”Biometrika” сэтгүүл нь Европ даяр уншигдах болсоноос үзэхэд, тэд үндсэн зорилгодоо хүрэхийн тулд ихэд хичээж байсан бөгөөд энэхүү хичээл зүтгэл нь ч бас чамлахааргүй үр дүнд хүргэсэн бололтой.

Яг энэ үед, Энэтхэгээс физикийн ухаанд суралцахаар King’s College-д очсон Prasanta Chandra Mahalanobis Biometrika сэтгүүлийг олж мэдсэн бөгөөд мань хүн энэ үеэс эхлэн өөрийн үндсэн мэргэжлийн хажуугаар статистикийг ихэд сонирхон судлах болжээ. 1-р дайн дэгдэхэд P.C.Mahalanobis Энэтхэгрүү буцсан бөгөөд Presidency College (Calcutta)-д физик зааж байхдаа ч статистик судалсаар л байсан тухай түүний намтарт бичсэн байна. Тэрээр статистикийг зөвхөн цэвэр шинжлэх ухааных нь хувьд биш, харин нэн ялангуяа хүн ам ихтэй Энэтхэг улсын хувьд статистик аргачилалууд газар тариалангын салбарын бүтээмжийг дээшлүүлэхэд дөхөм болох гэх мэтээр тун их тус нэмэр болох юм байна гэж үзэн өндөр ач холбогдол өгч байсан гэнэ. Ийнхүү түүний санаачилгаар 1931-д Presidency College-д тулгуурлан Энэтхэгийн Статистикийн Институт (ISI) байгуулагджээ. Америкт анхны статистикийн тэнхим Iowa State University-д 1930 онд байгуулагдаж байснаас үзэхэд ISI төв Европийн гадна байрлах бараг анxны статистик судалгааны төв байсан болов уу.

1933 онд ISISankhya хэмээх статистикийн судалгаанд зориулсан сэтгүүл анхны дугаараа хэвлэн гаргасан бөгөөд 1938 онд Энэтхэгийн Анхны Статистикийн Хуралдааныг зохион байгуулж, 1941-с статистикийн дээд түвшингийн сургалт явуулах болжээ. Энэ хооронд, ISI-н эрдэмтэд үндэсний хүн амын тооллого хийх аргачилалыг сайжруулаж боловсронгуй болгох, үерийн аюулын үечлэлийг нь илүү оновчтойгоор тодорхойлох гэх мэт олон ажилууд хийгдсэн бөгөөд, 1959 онд Энэтхэгийн парламент ISI-г Үндэсний Амин Чухал Институт (Institute of National Importance) гэсэн хэргэм зэргээр шагнасан байна.
Ийнхүү үндэсний хэмжээний институт болохын зэрэгцээ, 1950-иад оноос эхлэн ISI олон улсын түвшинд хүрсэн эрдэмийн уурхай болон өргөжсөн бөгөөд энэ амжилт нь C.R.Rao-тай шууд холбоотой байх. Тэрээр R.A.Fisher-н удирдлаганд Cambridge-н их сургуульд докторын зэрэг хамгаалсаныхаа дараа Энэтхэгт буцаж очсон бөгөөд, түүнийг очиход ISI-н захирал байсан P.C.Mahalanobis, ISI-н судалгаа, сургалтын албыг түүнд даатгажээ. 1945 онд хэвлүүлсэн бүтээлээрээ C.R.Rao аль хэдийн олны танил болж (Cramer-Rao lower bound) алдрын зэрэгт хүрэх гараа нь эхэлчихсэн байсан бөгөөд түүнийг ISI-д байхад (30-н жил) маш олон Энэтхэг статистикчид, статистикийн онолд өөрсдийн хувь нэмэрээ оруулаж, үүнийг даган ISI-н нэр хүнд ч үлэмж өссөн байна. Энэ хооронд R.A.Fisher, N.Bohr, A.Wald, A.Kolmogorov, N.Weiner, H.Robbins, O.Lange, J.Robinson, R.Frisch, S.Kuznets, L.J.Doob гээд тухайн үед өөрсөдийн салбар бүрдээ тэргүүлэгчид нь байсан гадны олон эртэмдэн мэргэдийн хувьд ISI зочилох дуртай газар нь байсанаас үзвэл, ISI жинхэнэ эрдэм оргилсон газар болж чадсан бололтой.

1966 ондоос ISI-д компьютэрийн шинжлэх ухааны сургалт явагдаж эхэлсэн бөгөөд Энэтхэгт тус чиглэлээр анхны магистерийн сургалтыг мөн л ISI гардан явуулаж байсан нь, нэг талаас ISI-н эрдэмтэд статистик болон түүний салшгүй хэсэг болсон математикийн ухааны суурь мэдлэг сайтай байсны, нөгөө талаас олон улсын хэлжээнд нэрд гарсан эрдэмийн уурхай байхын хүчинд, дэлхий нийтийн шинжлэх ухаан болон текник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байсны үр дүн болов уу. Мэдээж үүнийг дагаад Энэтхэг оюутнууд болон бусад сургуулиудийн судлаачид, багш нарт шинээр гарч ирсэн энэ ”сонин” технологийн учрийг нь тайлах боломж бололцоо нээгдсэн бөгөөд энэ нь хожим Software Industry-г Энэтхэгт хөгжих суурь нь болсон байж таарна.

ISI-н амжилт үүгээр дууссангүй. Саяханаас эхлэн Норвегийн эзэн хаан алдарт математикч Абелийн нэрэмжит шагналыг математикийн онолд дүнтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгож эхэлсэн. Өнөөдрийг хүртэл тус шагналаар 9 хүн шагнагдсан бөгөөд 2007 онд тус шагналыг Энэтхэг математикч S.R.S.Vardhan хүртсэн юм. Тэрээр 1963 онд ISI-д докторын зэрэг (Ph.D) хамгаалсан бөгөөд хожим шагнал авсан судалгаагаа тэнд байхдаа эхэлсэн юм билээ. Мөн 2008 онд Сингапурын Ерөнхий сайд Lee Hsien Loong гэдэг нөхөр London School of Economics-д тависан илтгэлдээ ”өнөөдөр Азийн хамгийн сайн оюутнууд эхлээд ISI-д орохыг хүсдэг, хэрэв чадахгүй бол MIT-д материалаа явуулдаг болжээ” хэмээн ISI-р онгирч байна лээ. 

Дүгнэлт
Аль нэг шинжлэх ухааныг, өнгөрсөн үе өнөөгийн байдалыг нь сайн судлаж үзээд, түүнийгээ шинжлэх ухааны хүрээнд нь үргэлжлүүлэн хөгжүүлэх маягаар эрдмийн үйлст хөрөнгө оруулж, хүн төрлөхтний мэдлэгийн санд өөрсдийн хувь нэмрээ оруулбал, тэр нь наанадаж улс гүрний ойрын хөгжилд нэн хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх байдлаар, цаашлаад үр хойчдоо үе дамжуулан өвлүүлэх үндэснийхээ оюунлаг ахуйг сайжруулах маягаар улс орны хөгжилд доривтой хувь нэмэр оруулдагийн жишээг ISI харуулаад байх шиг.

Түүнчлэн, онолын суурь сайтай байвал, техник технологийн шинэ дэвшилүүдэд маш хурдан суралцах боломж, тэр Innovation-г өөрийн болгон баяжуулах бололцоо бас нээгддэг юм шиг. Ер нь 100 хувь урьдчилан таамаглах боломжгүй зүйлийг л Innovation гэдэг байх (хэрэв тийм биш байсан бол тухайн ололт Innovation болохгүй биз). Нэгэнт үүнийг таамаглах боломжгүй учир, аль ч орчинд хувирах чадвартай тийм ерөнхий мэдлэгтэй буюу онолын суурьтай мэргэжилтэнүүд, тэр ерөнхий мэдлэгийг нь судалж, баяжуулж байдаг эрдэмтэдтэй болох нь бидний хувьд 21-р зуунд нээгдэх шинэ боломжуудаас хувь хүртэх үүдийг нээх болов уу.

Алдаа алдааг дагуулж байдаг бол амжилт амжилтыг дуудаж байдаг гэсэн нилээд ерөнхий дүрэм байдаг шүү дээ. Үүний тод жишээ нь ISI байх. ISI шиг дэлхий нийтэд танигдан хүндлэгдсэн эрдэмийн уурхайтай байх нь, тэндээс төгсөгчидөд дэлхийн хамгийн сайн сургуулиуд болон судалгааны институтүүдэд, ашиг орлого нь хамгийн өндөр байгаа Business-н салбаруудад ажиллах бүрэн боломжийг нээж өгч байгаа юм. Товчхондоо эрдмийн модны үрийг нь тарьж, услан хайрлаж ургуулаж чадвал, үр жимсийг нь олон хэлбэрээр, хэд хэдэн үеэрээ хүртэх боломжтой болдог юм шиг.

Эцэст нь хэлэхэд, боловсролын системээ бусдын стандартад нийцүүлэн өөрчлөх нь Монгол хүнд, Монголын хойч үед аль хэр тус болох бол? Ингэхийн оронд, эсвэл үүний зэрэгцээ өөрсдийн хүч бололцоогоо зөв ашиглаад, Монгол хүнд хүн төрөлхтөний мэдлэгийн хүрээг тэлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулах боломж бололцоог нь бүрэн бүрдүүлсэн, үндэсний xэмжээнд ядаж ганц байдаг тийм газартай болох нь биднийг илүү үр дүнд хүргэх юм биш байгаа? Эрдэм үйлдэвэрлэдэг тэр газрыг үүсгэн хөгжүүлснээр үр хүүхдүүд маань бидний үе шиг олон жилээр гэр орноосоо хол байлүйгээр дэлхийн түвшинд хүрсэн эрдэмтэд, мэргэжилтэнүүд болох боломжтой болох юм биш биз? Тэр нь цаашлаад, Монголыг бас “Монголчууд чинь их түүхтэй ард түмэн, Монгол чинь сайхан нутаг” гэдгээс арай өөр хэлбэрээр дэлхий нийтэд таниулах юм биш биз? Хэрэв тийм бол, ийм бусдыг шимтүүлсэн, үр хойчид минь хүртээлтэй, эдийн засгийн хувьд өгөөжтэй “эрдмийн уурхайтай болох” нь улс орны минь ирээдүйд лав сайнаар нөлөөлнө дөө. Дуурсах нэрийг хүн өөрөө олж авдаг шиг, улс гүрэн бас өөрснөө олж авдаг юм биш байгаа?

Жич: Энэ нийтлэлийг газрын холоос уулзаж амжаагүй нэг эрхэм хүний гэгээн дурсгалд зориулав. Монголчууд минь хэзээ нэг орчин үеийн текникээр бүрэн тоногжсон эмнэлэгтэй, эмчилгээ оншилгоо нь хүн бүрт хүртээлтэй байдаг эрүүл мэндийн систэмтэй болох бол? Тэр газарт нь бидний дунд түгээмэл байдаг энэ элэгний өвчинг эрт оношилдог байвал зүгээр юмсанж. Монгол хүний, тэр дундаа Монгол эр хүний дундаж наслалт яагаад ийм доогуур байдаг юм бол? гэх мэт олон асуултууд дотор минь буйг бас танитай хуваалцмаар санагдлаа.  

Зарим холбогдох материалууд:
Статистикийн тухай:
Stephen M.Stigler, The History of Statistics, Harvard University press, 1986. (1900 оноос өмнөх Статистикийн түүхийн тухай тун дэлгэрэнгүй бичигдсэн ном)

C.R.Rao, Statistics and Truth, World Scientific Publishing Company, 1997. (Алдарт Энэтхэг статистикчийн тус шинлэх унааны логик болон философи үндэс суурь, өнөөгийн хөгжил болон цаашдын чиг хандлагын тухай бодлууд)

D.Salsburg, Lady Tasting Tea: How Statistics Revolutionized Science in Twentieth Century, W.H.Freeman, 2001. (Англи болон Америкт статистикийн шинжлэх ухааны хөгжил хэрхэн өрнөсөн, ямар зам туулсан тухай нилээд дэлгэрэнгүй ном)

Энэтхэгчүүдийн Статистик уламжлал, тэдний дундаас энэ салбарт төрсөн эрдэмтэдийн тухай:
J.K.Ghosh et al., Glimpses of India’s Statistical Heritage, John Wiley and Sons, 1993.

ISI-н web: http://www.isical.ac.in/

Сингапурын Ерөнхий сайд Lee Hsien Loong 2008 онд LSE-д тависан илтгэл:
http://www.straitstimes.com/STI/STIMEDIA/pdf/20080411/PMLEESPEECH.pdf

ISI-с төрөн гарсан үе үеийн статистикчид (зарим хэсэг нь):
http://www.stat.psu.edu/people/faculty/crrao.html
http://en.wikipedia.org/wiki/S._R._Srinivasa_Varadhan
http://www.stat.harvard.edu/faculty_page.php?page=dasgupta.html
http://galton.uchicago.edu/faculty/mondal.shtml
http://www.amstat.org/about/statisticiansinhistory/index.cfm?fuseaction=...

20-р зуунд төрөн гарсан Энэтхэг эрдэмтэдийн тухай:

Torch Bearers of Indian Renaissance:
http://www.iisc.ernet.in/insa/ch2.pdf 
http://www.iisc.ernet.in/insa/ (Pursuit and Promotion of Science: The Indian Experience)

Санал, сэтгэгдэлүүд

Thank you

Sonirholtoi yum bn. Tes uur

Sonirholtoi yum bn. Tes uur salbariin, ogt uur zuil sonirhdog hedii ch enehuu niitlel ih sonirholtoi sanagdlaa. Bayarlalaa.

Уугнаа Stockholm

pdf link

Тус нийтлэлийг pdf-р татаж аваxыг хүсвэл
http://streamdp.hhs.se/LinkedStaffDocs/download.aspx?dl=01793_007

BeatrizFrank

respond this topic

I had got a dream to make my firm, nevertheless I didn't have enough of money to do that. Thank goodness my close fellow suggested to take the business loans. Therefore I received the bank loan and realized my desire.

buy thesis

reply this post

You are so professional and your data related to this good topic is really good. Will you continue your search? I would buy some graduate thesis and thesis writing from you.

term papers

respond this topic

Its very interesting assignment to construct a inquire about this... I looked for at few online paper depositories to determine where finest to spend your dollar and get custom essays. After selecting papers on assignment I had each paper classified by one of my judges. But when the custom paper came back from term papers service, it was all I'd wished. If I were a just slightly insignificant person, I might be seduced by this service.

essay papers

reply this post

Thank you for all the burdensome work over the years. It was ever a priceless resource course having you blog. It is delectable to transport one's self into the substance of the ages ago, to see how a experienced man has thought before us, and to what dignified highness we have at last make. Best of luck in your new entertainment if you’ll have a without of clue, always anticipate term paper writing. Keep the articles appearing!

article submit

respond this topic

Oh, what we can see? The same hot outcome like this topic we used for submit article service.

ugg boots

chanel handbags

chanel handbags

sports essays paper

respond this post

If people are not assured what to select, free essays or just art essay paper, they will turn to you, because you do really know the way to perform the amazing knowledge related to this topic.

Egg Donors Program in Massachusetts

Монголд хүний нөөцөөр дутах

Монголд хүний нөөцөөр дутах байх, гэхдээ монголын үрс маш олон болбол асуудал бодиттой болно.

Bragin35Valentin

отзыв на этот пост

пассажирские перевозки г.Киев.аренда автобусов.аренда микроавтобусов.Киев.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй.
  • Allowed HTML tags: <b> <i> <u>
  • Lines and paragraphs break automatically.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.