Хамтран ажиллах санал

Батнасан

Сайн байцгаана уу?
Бидний хэсэг залуус нэгдэн 2009 онд “Хүн Гүрэн” ХХК байгуулан Монголчууд бидний эртний түүх, байгаль, ёс заншил, нүүдэлчин ахуйн давуу тал дээр тулгуурлан даяаршиж байгаа дэлхий ертөнцэд сондгойрон хөгжих, оюуны бүтээлч монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, эзлэх байр суурийг баталгаажуулах зорилгод чиглэгдсэн бодлогуудтай төсөл, төлөвлөгөөг шинжлэн судлах, бэлтгэн боловсруулж, бизнес болгон өргөжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн явуулж байна.
Үүнд:
“МООДУН” ажлын нэр бүхий бүрэн хэмжээний уран сайхны киног анх удаа олон улсын зах зээлд амжилттай гаргах бизнесийг эхлүүллээ.
Бизнесийн зорилго:
•Төв Азийн нүүдэлчдийн анхны төрт Хүн их гүрэн байгуулагдсаны 2220 жилийн их ойг тохиолдуулан түүний соёл иргэншил, овог аймгуудын нийгмийн амьдрал, нүүдэлчдийн ардчилсан төрт ёсыг дэлхий нийтэд сурталчлах
•Их Хүн Гүрнээс үүдэлтэй өнөөгийн Төв Азийн ард түмний харилцан ашигтай, хамтын ажиллагааны эх суурийг тавих
•Ирээдүй хойч үедээ эцэг өвгөдийн агуу их түүхэн үнэнийг таниулах, эх оронч үзэл, бахархах сэтгэлгээг хөгжүүлэх
•Монгол улсын нэр хүндийг өргөхөд бодит хувь нэмэр оруулах түүхэн уран сайхны киног гадаадын уран бүтээчидтэй хамтран бүтээхэд энэхүү кино бизнесийн зорилго оршино.

Бүтээгдэхүүн: Арилжааны кино /цаашид кино гэх/
Бүтээгдэхүүний нэр: Моодун
Бүтээгдэхүүний олон улсын зах зээлд гарах нэр: First King of Golden Blood Line- MOODUN /урьдчилсан нэрээр/
Бүтээгдэхүүнийг гаргах олон улсын зах зээл: Түрк, Америк, Орос, Азербейжан, Унгар, Герман /урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн орнууд/
Бэлтгэх хугацаа: 2009-2011
Бэлэн болох хугацаа: 2011-2012
Киноны төрөл: Уран сайхны, адал явдалт /Action Adventure Costume Film /
Кино зохиолыг: Г. Бадамрагчаа / Азийн Кино Академийн анхны төгсөгч, Тажикстаны үндэсний баатар, яруу найрагч Рудакийн нэрэмжит шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан кино найруулагч/
Рустим Ибрагимбеков /Азербаджан улсын иргэн, Голливуудын нэрт кино зохиолч,”Цөлийн
цагаан гэгээ” УСК, Венецийн кино наадмын Алтан арслан шагналт “Уурга” УСК, Оскарын шагналт
“Наранд шарагдагсад” УСК, “Өрнөдийхөн ба Дорныхон” УСК, “Сибирийн үсчин” УСК, Сергей
Бодровын “Монгол” УСК/

Киноны нийт хугацаа: 140 минут
Киноны нийт төсөв: 12.1 сая ам. доллар
Киног дэмжигч байгууллагууд:
Монгол Улсын Засгийн газар
БСШУЯам
БХЯам, Жанжин Штаб
Монгол дахь Түркийн улсын элчин сайд
Соёл Урлагийн Хороо
Түркийн Засгийн газар
Түрк дэхь Монгол улсын элчин сайд
Унгар дахь Монгол улсын элчин сайд

Киноны зөвлөх хорооны гишүүд:
/Дотоод/
Ё.Отгонбаяр /БСШУ-ны сайд/
Б. Лхагвасүрэн /ЗГХАгентлаг Соёл Урлагийн Хороон дарга/
Т. Бямбажав /Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал /
Д. Мөнхочир /БХЯ-ны Гадаад Харилцааны Газрын дарга/
Х.Дамдин /Кино найруулагч, УГЗ/
Х.Шагдар /ШУ-ны доктор, Цэргийн түүхч, судлаач/ Ч.Дашдаваа /ШУ-ны доктор,Түүхийн хүрээлэнгийн захирал/
Ю.Болдбаатар /Түүхч, судлаач/
Ч. Хаянхярваа /Хүннү судлаач, зохиолч/
Г. Бадамсамбуу /Сэтгүүлч, судлаач/
/Гадаад/
Рустам Ибрагимбеков /Оскар, Венецийн кино наадмын шагналт/
Ахмед Ташагил /Түүхийн ухааны Проф.док, Мимар Синан Их сургуулийн декан/

Хамтран ажиллах санал:
“ Моодун” уран сайхны киног дэлхийн зах зээл дээр борлуулах, кино дистрибьютер, агентлагуудын гадаад харилцааны цар хүрээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд гадаадад сурч, ажиллаж буй Монголчууддаа уг киноны албан ёсны төлөөлөгчөөр хамтран ажиллах санал тавьж байна.

Бидний зорилго:
Оюу толгой, Таван толгой зэрэг “байгалийн” толгойнуудаас илүүтэй монгол хүний “толгой”-г эдийн засгийн эргэлтэнд оруулан оюуны чадамжаар дэлхийг байлдан дагуулах.

Дуудлага:
Тэнгэрлэг оюун ухаан, нэгдмэл хүчээр ертөнцийг төвшитгөсөн эрт цагийн эрэлхэг мэргэд лугаа өөрсдийн оюун ухаан, хүч бололцоог харамгүй зарцуулан, тэмцлийн манлайд буй бидэнд сэтгэл зүрх, оюунаа нэмэх тэнгэрийн тамгатай хэн бүхэнтэй нэгдэж орчин цагийн ертөнцөд Монголын нэрийг дуурсгах эрэлхэг, дайчин, оюунлаг армийг өргөжүүлж байна.
Үе үеийн эрэлхэг дайчид, эзэн хаадууд минь, биднийг ивээн соёрхох болтугай.
“Моодун” кино төслийн хамт олон

MOODUN Film Group
Metro business center #702
Sukhbaatar street-13,Sukhbaatar district
P.O.Box-20/427 Ulaanbaatar, Mongolia
Tel: 976-99023379 99099262, 91913731
Fax: 976-70113379 onlynasaa@gmail.com
www.hunempires.com, www.moodunmovie.com

Зочин

ter bodroviin mongol gej kino

ter bodroviin mongol gej kino odoo yu ve. tiimerxuu ymnaas xoluur yvtsgaal daa. tegexiin orond mongoliin tuuxen kinonuudaa angliar orchuulaad gargaach. ted nar chini manaixanii omch shuu dee. tertei tergui ter mongol chini angliar orchulaad dooguur ni ugiig ni gargadag shdee.

Зочин

Хүн гүрэн

Маш сайхан санаа байна. Та бүгдийн ажилд амжилт хүсье. Эх орноосоо алсад суугаа хэн бүхэн дэмжих ёстой байх.

Зочин

Амжилт хүсье

Зөв санаа байна. Аль болох дэмжинээ!