2010/08/08, Ням - 05:46 — Д.Цэрэнбат
ХБНГУ-ын Мюнхэн хотноо буудлагын спортын 50 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2010 оны 7 сарын 29-нөөс 8 сарын 11-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд Монголын 19 тамирчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр залуучуудын хийн гар бууны 10 метрийн төрөлд оролцсон “Champion” клубын тамирчин Ц. Хонгорзул алтан медаль хүртэж, дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн боллоо. Тэрээр энэ төрөлд нийт 80 гаруй тамирчин онч мэргэнээ сорьсоноос 382 оноогоор ийнхүү тэргүүн байр эзэлсэн бол Францын тамирчин 381 оноогоор хоёрдугаар байр, Солонгосын тамирчин 380 оноогоор гуравдугаар байр тус тус эзэлжээ. Ингээд дэлхийн шинэ аварга болон түүний багш, гавьяат дасгалжуулагч Л. Ундралбат нартай утсаар цөөн хором хөөрөлдсөн юм.
- Сэтгэгдэл: 9
- Дэлгэрэнгүй
- 673 уншсан
2010/08/06, Баасан - 12:38 — Цахим Өртөө Холбоо
[Call for papers - Илтгэл хүлээн авч байна]
Судалгаа шинжилгээний ажлын үр дүн: Улс орон, бүс нутаг болон олон улсын түвшинд хүн амын шилжилт хөдөлгөөний үйл явц, мөн чанарыг судалдаг эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцдэг уламжлалт эрдэм шинжилгээний хурал нь ШУТИС-ийн НТС-д сүүлийн 6 жил дараалан амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцдог төдийгүй гадаад, дотоодын олон эрдэмтэд, судлаачид дэлхийн 10 гаруй оронд амьдарч байгаа Монголчуудын улс төр, нийгмийн олон талын асуудлын талаар олон илтгэл хэлэлцүүлж иржээ.
- Сэтгэгдэл: 7
- Дэлгэрэнгүй
- 803 уншсан
2010/07/22, Пүрэв - 05:42 — Д.Цэрэнбат
Профессор Пүрэвийн Увш
(“Зөгийн үүр” хөтөлбөрт зориулав.)
2000 оны эхээр тэр цагийн улс төрчид Mонгол улсын хөгжил, монгол хүний төлөвшлийн талаар ухаан бодлоо уралдуулж, бодлого боловсруулж, алдаа, оноогоо шүүж явсанаас санаанд үлдсэн нь нийгмийн, түүний дотор хүний хөгжлийг гэр бүлийн хүрээнээс ангид авч үзэх боломжгүйг ухааран, гэр бүлд чиглэсэн төрийн бодлого боловсруулах, гэр бүлийн гишүүдийг ганцаарчилсан биш, гэр бүлд нь суурилсан бодлогоор хөгжүүлэх нь илүү үр дүнтэй болохыг олж харж, улмаар тухайн үеийн Ерөнхийлэгчийн санаачлагаар “Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого” хуульчлагдаж, “Гэр бүлийн тухай хууль” батлагдаж байсан билээ.
- Сэтгэгдэл: 4
- Дэлгэрэнгүй
- 1300 уншсан
2010/07/16, Баасан - 03:47 — Цахим Өртөө Холбоо
Tа бид хүсэн хүлээж хүндэтгэн эрхэмлэж үзэж дассан мэргэжлийн сумогийн долоон сарын барилдааныг сансарын сувгаар цэнхэр дэлгэцээр шууд үзэх боломжгүй болов.
Арлын японы сумогийн ертөнцөд гарч буй асуудал мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа сумод хорхойтсон талын монголчуудын хувьд үл ойлгогдоно.
Үүнийг тодруулах гэсэн сэтгэлээр монгол сумо бөхчүүдийн анхны бөх макүчи тойргийн суудалт кёкүтэнхоо ба Н.Цэвэгнямтай ярилцлаа
- Сэтгэгдэл: 23
- Дэлгэрэнгүй
- 2136 уншсан
2010/07/09, Баасан - 16:00 — Б.Эрдэнэбаяр
Манай улс 1997 онд батлан хамгаалахын “цагаан ном” хэвлэж гаргаснаас хойш даруй хоёр арван жил өнгөрөх гэж байна. Тухайн үедээ ардчилсан засаглалын үед олон улсын нийтлэг жишгийн дагуу өөрийн улсын батлан хамгаалах тогтолцоог ил тод, тунгалаг болгон гаргаж байсан шинэлэг ажил байлаа.
Харин одоо бол уг “цагаан ном”-ын төрж байсан ойлголт, шаардлага нь тухайн үеийн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанаас тэс ондоон нөхцөл байдал бий болжээ. Тэр үед хуучнаар Зөвлөлт холбоот Улсад аюулгүй байдал, батлан хамгаалахын талаар онол, мэдлэгтэй болсон хүмүүс л тэрхүү “цагаан ном”-ыг боловсруулан гаргаж байсан юм. Тэр үеийнхнээр бол аюулгүй байдлын асуудлыг батлан хамгаалах салбараар л төлөөлж харуулж байсан.
- Сэтгэгдэл: 9
- Дэлгэрэнгүй
- 1981 уншсан
2010/07/07, Лхагва - 21:28 — Цахим Өртөө Холбоо
МУИС-ийн НШУС-ийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим, Проф Др Д Бум-Очир
Энэхүү өгүүллийг миний бие Хятадын баруун хойд хэсэг дэх Хөх нуур Төвдийн өндөрлөгт аж төрдөг, нүүдлийн мал аж ахуйн соёлтой Дээд Монголчуудын дунд 2003-2005 онд нэг жилийн хугацаагаар сууж хийсэн хээрийн шинжилгээний ажлынхаа эх хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан бичлээ. Тус өгүүлэлд цөөн тоот Дээд Монголчууд Хятад, Төвд, Лалын шашинт бусад олон тоот үндэстэн хөршүүдийнхээ соёлд хэрхэн уусан үгүй болж байгаа тухай өгүүлэх болно. Ийнхүү уусч үгүй болоход тэдний монгол соёл гэх элемент өдөр ирэх тусам цөөрөн үгүй болж, монгол гэж тодорхойлох шалгуур болсон ул мөр, уламжлал соёлын зүйлс улам бүр хомсдон, тэр хэмжээгээр монгол бус соёлын элемент тархан дэлгэрэх үйл явц ажиглагдана. Үүнийг би өгүүлэлдээ монголын хомсдол, монгол бусын илүүдэл гэж нэрлэсэн ба монгол хэл бичиг, уламжлалт зан үйл, шүтлэг мөргөл, мал аж ахуй зэрэг олон талын жишээгээр тайлбарлах болно.
- Сэтгэгдэл: 16
- Дэлгэрэнгүй
- 1660 уншсан
2010/07/07, Лхагва - 21:17 — Ж.Бат-Ирээдүй
Шинэ Ерөнхийлөгч маань эрхэмсэг сэнтийдээ морилж, тамгаа түшиж, анхны зарлигаа буулгасанаас хойшхи өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орон, ард түмний амь амьдрал, хувь заяа, ахуй орчинтой холбоотой олон зөв сайхан шийдвэр гаргасаар байгаа. Ихэнхи нь ард нийтийн олонхийн сэтгэлд нийцсэн айлтгал шийдвэр байсан байх. Ингэх ч учиртай.
Харин уржигдар чихэнд чимэгтэй, мэргэжлийн бидэнд их л ойр монгол түмэнд хэрэгтэй нэг сайн мэдээ чих мялаалаа. Энэ юу байсан гэвэл 2011 онд болох Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний монгол бичгээ дэмжсэн, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг буулгажээ. Энэ бол монгол хэл, соёлоо гэдэг хүн бүхэнд үнэхээр сэтгэл сэргэж, урам ормоор сайхан мэдээ байлаа.
- Сэтгэгдэл: 16
- Дэлгэрэнгүй
- 1240 уншсан
2010/07/07, Лхагва - 19:26 — Ж.Бат-Ирээдүй
Ж.Бат-Ирээдүй, Японоос
Японы телевизийн үндэсний томоохон агентлаг эн эйч кэй (NHK) нацу башё буюу зуны башёг шууд дамжуулан үзүүлэхгүйгээр шийдсэнээ мэдэгдлээ. Энэ нь сумочдын бооцоо мөрийтэй тоглоом тоглосноос болсон гэж Эн Эйч Кэй-н тэргүүн Шигэо Фүкүчи мэдэгдлээ. Тэрбээр бид "энэ удаагийн сумо барилдааныг шууд дамжуулан үзүүлэхгүй, үүний оронд өөр зүйл үзүүлэхээр бэлтгэж байна. Харин радиогоор өдөр бүрийн дүнг танилцуулна. Энэхүү шийдвэр нь эртний уламжлалт энэ спортынхоны скандал шуугиантай холбоотой юм. Сумогийн холбоо одоогийн нөхцөл байдлыг чухам хэрхэн шийдвэрлэх нь хараахан мэдэгдэхгүй байна. Бид ойрын үед үзэгчдээс маш их шүүмжлэл хүлээж авсан. Сумогийн холбоог шинэчлэл хийнэ гэдэгт итгэж байна" гэж тэр нэмж хэллээ.
- Сэтгэгдэл: 11
- Дэлгэрэнгүй
- 1180 уншсан
2010/07/06, Мягмар - 00:23 — Цахим Өртөө Холбоо
Төр нийгмийн зүтгэлтэн, Монголын Радио Телевизийн нэвтрүүлэгч, жүжигчин, сэтгүүлч, Соёлын тэргүүний ажилтан Р.Доржбат, Лондон хот, Англи улс
Яруу найрагч О.Дашбалбарын “Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла” хэмээх үг, “Ядарсан цагт нөхрийн чанар танигдана” гэсэн Монгол ардын гайхамшигт үг хэллэгүүдийг сонсоогүй нэгээхэн Монгол хүн үгүй буй заа.
Уушигны хорт хавдарын эцсийн шатандаа орсон хэмээх оноштой миний хувьд энэ эрхэм үгсийг яг энэ цаг мөчид зүрхэндээ онцгой ойрхноор хүлээж авч байна.
Өнгөрсөн өвөл эхнэр бид Монголдоо очиж өвөлжих хугацаанд хэд хэдэн удаа ханиад хүрч, өөрийн мэдэх ойр зуурын эм ууж хагас дутуу эдгээснээс, хотынхоо гашуун утааг уушиглан, дээр нь өөрөө сайн дураараа хавдрын эмнэлэгт очиж уушгаа ухуулж төнхүүлж буруу дурандуулснаас болов уу яг түүний дараах мөчөөс эхлэн завсар зайгүй хахаж цацан ханиалгаад байх болсон юм.
- Сэтгэгдэл: 14
- Дэлгэрэнгүй
- 2292 уншсан
2010/07/01, Пүрэв - 05:46 — Ж.Бат-Ирээдүй
Дээрхийн гэгээнтэн Далай Лам энэ сарын 17-28 ны өдрүүдэд 11 хоног Япон Улсад шашины зорилгоор зочилж байна. Тэрбээр энэ тухайгаа “Энэ удаагийн айлчлал бол ямар нэгэн улс төрийн зорилгогүй, би Японы засгийн газрын хүмүүстэй уулзахгүй, надад улс төрөөс гадна сүсэгтэн олон түмэн гэж бий, би тэдэнтэйгээ уулзаж номоо айлдах юм аа. Гэхдээ Төвдийн улс төрийн болоод оюун санааны ирээдүй нь ардчилсан маягаар л шийдэгдэхээс өөр аргагүй” хэмээн айлчлалын эхэнд зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдэж байлаа.
- Сэтгэгдэл: 12
- Дэлгэрэнгүй
- 1182 уншсан
