2010/05/14, Баасан - 21:48 — Цахим Өртөө Холбоо
Mонгол-Германы Гүүр ТББ нь 1999 онд байгуулагдсанаасаа оноос хойш ХБНГУ-ын Засгийн газраас дэлхийн 23 оронд хэрэгжүүлж буй “Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих хөтөлбөр” /Program Returning Experts/ -ийг Монгол Улсад хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын их дээд сургуулийг амжилттай төгссөн 350 гаруй Монгол Улсын иргэд эх орондоо эргэн ирэхдээ төрөл бүрийн дэмжлэгийг авсан нь бидний амжилтын нэг үзүүлэлт билээ.
Энэхүү хөтөлбөрийг бусад гадаадад төгсөгчдийн холбоодод танилцуулах, мэдээлэл, туршлага солилцох зорилгоор манай байгууллагаас ХБНГУ-ын “Олон Улсын шилжих хөдөлгөөний төв” /Centre for International Migration буюу CIM/ -тай хамтран “Converting Brain-Drain into Brain-Gain” сэдвээр Workshop зохион байгуулах гэж байна.
- Сэтгэгдэл: 8
- Дэлгэрэнгүй
- 1320 уншсан
2010/05/13, Пүрэв - 19:28 — Цахим Өртөө Холбоо
Э.Адьяасүрэн http://addidea.blogspot.com
Монголдоо "Силикон хөндий" байгуулахаар санал санаачилга гаргаж байгаа залуусын нэг болох судлаач, доктор Д.Янжиндуламтай уулзлаа. 30 ч хүрээгүй болов уу гэмээр залуухан бүсгүй тэрбээр Нидерланд дахь АНУ-ын салбар компанид программ хангамжийн ахлах судлаачаар ажилладаг бөгөөд эх орондоо амрах үеэрээ өнгөрсөн долоо хоногт "Монголын "Силикон хөндий" байгуулахад их дээд сургуулийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мэдээллийн технологийн үндэсний паркт зохиогдсон уг арга хэмжээний дараа түүнтэй ярилцлаа.
- Сэтгэгдэл: 17
- Дэлгэрэнгүй
- 1629 уншсан
2010/05/09, Ням - 06:51 — Судлаач Д.Ганхуяг
Судлаач Д.Ганхуяг, 2010 оны 4 дүгээр сарын 15.
Ц.Нямдорж 2000 оны дундуур “МАХН бол Чингисээс хойш монголын түүхэнд гарсан хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” гэж ганцхан “онол”-той байсан амьтан байв даа. Тэгсэн сүүлийн үед “бодоод байсан” чинь “арай л биш байна” гэнэ ээ. Тэгээд тэр бүх дайснуудаа дайран довтолсон “агуу” ярилцлага өгчээ. Энэ балиар ялгадсыг нь өөрийгөө албадан байж шинжлэн үзэв
Нямдорж гэдэг тас харанхуй амьтан гэнэт 1990 оноос хойшхи улс төрийн мөчлөгүүдийн “ангилж” үзэхчээ болсон юм байх.
- Сэтгэгдэл: 9
- Дэлгэрэнгүй
- 1356 уншсан
2010/05/09, Ням - 04:28 — Б.Эрдэнэбаяр
Б.Эрдэнэбаяр. Парис хот
Монгол Улс хүн амаа тоолох бэлтгэлээ хангаж байна. Энэ удаагийн тооллого бас л олон юмны эхлэл байж болохоор байна. Яагаад “бас л” гэж хэлж байгаа талаар энэ өгүүллэгийн явцад өгүүлэх тул бүрэн гүйцэд уншсаныхаа дараа тайлбар бичихээ эхэлнэ үү хэмээн хүсье ээ.
Аливаа улсын хүн амын тооллого нь мэдээж хэрэг зөвхөн статистик бүртгэлийн хийх ажил биш юм. Энэ тоон үзүүлэлт нь улсын хөгжлийн зорилго, төлөв, төлөвлөлт, үндсэн чиглэлийн чиг баримжаа, бүр их том “хийлбэл” үндэсний аюулгүй байдлын чухал үзүүлэлтүүдийг гаргаж авдаг байх. Мэргэжлийн хүмүүс хүн амын тооллогын хүснэгтийг гаргаж түүндээ хүн амын тоон үзүүлэлт зайлшгүй хэрэгцээтэй салбар салбарын санал, оролцооны дагуу асуулга, үзүүлэлт тусгадаг л байх. Тэр талаараа ч, хамгийн тэргүүн эгнээнд тооллогын хэсэгт багтаж ажиллах хүмүүст мэдээлэл, сургалт явуулдаг байхаа гэж.
- Сэтгэгдэл: 6
- Дэлгэрэнгүй
- 1034 уншсан
2010/05/07, Баасан - 18:22 — Цахим Өртөө Холбоо
Эрин Тулгат, Улаанбаатар, Монгол
Эрхэм андуудаас хүсэлт ирсний дагуу Хойд Солонгос явсан тухайд хувцаалцъя. Манай сонингуудад тухайлбал 4/26-ны “Өнөөдөр” дээр мөн “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” дээр уг айлчлалын талаар нийтлэлүүд гарсан байсан. Иймд аль болох товч маягаар, сонингийн мэдээлэлтэй давхардахгүй байхаар бичье.
- Сэтгэгдэл: 3
- Дэлгэрэнгүй
- 1652 уншсан
2010/05/06, Пүрэв - 23:34 — Д.Цэрэнбат
Британи дахь Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбоо хамтран "Монгол орны хөгжилд" сэдэвт 6 дахь удаагийн чуулга уулзалтыг 2010 оны 5 дугаар сарын 2-ны Ням гарагт Лондон хотын Piccadilly дүүрэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд амжилттай зохион байгуулав.
Чуулганд нийт 8 орны (Британи, Герман, Ирланд, Монгол, Польш, Финланд, Франц, Швед) 24 илтгэгчид цахим болон биеэр оролцож Анагаах ухаан, Математик - Мэдээллийн Шинжлэх Ухаан -Инженерчлэл, Нийгмийн ухаан гэсэн 3 салбар хуралдаануудад илтгэл тавьж хэлэлцүүллээ. Чуулганд орлцохоор Британид суралцаж, ажиллаж буй оюутан, судлаач нарын төлөөлөл 150 орчим Монголчууд хуран цугларсан байлаа.
- Сэтгэгдэл: 5
- Дэлгэрэнгүй
- 1264 уншсан
2010/05/06, Пүрэв - 19:01 — Ж.Бат-Ирээдүй
Др. Ж.Бат-Ирээдүй, Японоос
Япон Улсад тавдугаар сарын эхний долоо хоногийг алтан долоо хоног хэмээх амралтын цогц өдөр болгож улс орон даяар сайхан амардаг ёстой. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нд өмнөх эзэн хааны төрсөн өдрөөр эхлэдэг энэ өдрүүдээр япончууд дотооддоо болон гадаадад гарч гэр орноороо сайхан амарч алжаал юугаа тайлдаг. Энэ жил арай хагас бүтэн сайн таарсангүй гэхдээ олон хоног амарч байна.
Энэ амралтын өдрүүдийг тохиолдуулан Япон дахь Монгол оюутны холбооноос 1998 оноос эхлэн “Монголчуудын хаврын баяр”-ыг зохион байгуулдаг уламжлалтай болж энэ баяр олон мянган япон, монгол хүний хүсэн хүлээдэг том баяр болсон байна. Энэ жил 5 дугаар сарын 2-3 нд Токио хотын Нерима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд монголчууд харумацури буюу хаврын баяраа хийлээ.
- Сэтгэгдэл: 5
- Дэлгэрэнгүй
- 999 уншсан
2010/05/06, Пүрэв - 18:57 — Цахим Өртөө Холбоо
Их Британид мэргэжлийн боксод хүчээ үзэж байгаа Шинээ маань 5 сарын 14 нд Ашли Секстон хэмээх боксчинтой аваргын бүсээ хамгаалах тоглолт хийнэ. Энэхүү тоглолт Британмйн спортын томоохон суваг болох Sky Sports сувагаар шууд дамжин гарах юм. Манай тамирчинтай тоглох Ашли Секстон хэмээх 23 настай англи залуу өсөж яваа сайн тамирчин бөгөөд өөрийн дошин дээрээ тоглож байгаа болон насаар залуу зэрэг нь түүнд нэлээн давуу тал олгож байна. Тэрээр ч тоглолтын өмнө хэвлэл мэдээлэлээр Манчестерээс ирж тоглож буй манай тамирчныг Эссэкс дэх өөрийн дэвжээн дээр буулгаж авна хэмээн сүржинээр амлаад байгаа билээ.
- Сэтгэгдэл: 6
- Дэлгэрэнгүй
- 1659 уншсан
2010/05/06, Пүрэв - 17:13 — Цахим Өртөө Холбоо
АНУ-ийн Индианагийн Их Сургуулийн зочин судлаач, Монгол улсын гавъяат багш, Профессор Пүрэвийн Увш гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бүлийн байдал, амьдралын хэв шинжийг мэдэх, энэ талаар монгол улсын төрөөс ямар бодлого баримтлавал зохих талаар гадаадад байгаа монголчуудын санал бодлыг сонсож, үр дүнг судалгаа, шинжилгээний ажилд ашиглах, улмаар холбогдох байгууллгад хүргэх зорилгоор бичил судалгааг хийж байна.
- Сэтгэгдэл: 6
- Дэлгэрэнгүй
- 1858 уншсан
2010/05/05, Лхагва - 18:07 — Ж.Бат-Ирээдүй
Др. Ж.Бат-Ирээдүй, Японоос
Шинэ үеийн Монголчууд гадаад паспорт гэдэг юмыг өвөртлөж гадаад ертөнцийн хаалга үүдийг нээж бие биедээ чөлөөтэй орж гардаг болсноос хойш Монголоос хамгийн их олон хүн орж гарсан орон бол нэгдүгээрт Хятад, дараа нь Өмнө Солонгос буюу Солонгос орон байж магадгүй. Гаднаас хямд ажиллах хүч оруулах сонирхолтой, дээр нь хоёр ч авиа компаний шууд нислэгтэй болохоор мөнгөтэй зоостой улс нь бараг хагас бүтэн сайнаар дэлгүүр хэсэх гэж юм уу, казинодох гэж, эсвэл бие хаагаа эмнүүлэхээр бараг мөнгөө үрэх гэж ирдэг энэ газар мөнгөгүй ядуучууд нь хэдэн цаасаа зуучлал, жуулчлал гээчид нь бариж зарим нь ч орон байраа үгүй хийн хийн зарж үрээд мөнгөтэй, юмтай болохоор амидралын мөр хөөж ирдэг газар Солонгос болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Сүүлийн арваад жил бараг айл болгоноос нэг хүн ажиллаж, бүх зурагтаар Солонгосын савангийн дуурь гаргасны хүчинд солонгосын нийгмийн тухай ерөнхий ойлголт үндэсний хэмжээнд хангалттай сурталчлагдсан гэж үзэлтэй.
- Сэтгэгдэл: 8
- Дэлгэрэнгүй
- 1247 уншсан


