Ж.Бат-Ирээдүй
Токио хотноо Дэлхийн Хайкугийн Холбооны 5 дугаар бага хурал боллоо

Др. Ж.Бат-Ирээдүй, Японоос

Өчигдөр 4 дүгээр сарын 29 нд Японд бүх нийтийн амралтын өдөр буюу Шовагийн өдөр байлаа. Шовагийн өдөр гэдэг нь эзэн хаан Хирохитогийн төрсөн өдөр юм. Хирохито хаан 1901 оны 4 сарын 29 нөөс 1989 оны 1 сарын 7 хүртэл амидарсан байна. Түүний үеийг Шова гэж нэрлэдэг.

Япончууд төрийн бус, ашгийн бус байгууллагуудын зохион байгуулах аливаа хурал чуулганыг заавал амралтын өдөр, тэртусмаа хагас сайн өдөр голдуу хийдэг ёстой.

Д.Цэрэнбат
"Монгол Oрны Хөгжилд" 6-р чуулга уулзалтын онцлогоос

Британийн Монголчуудын жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Монгол Орны Хөгжилд сэдэвт VI чуулга уулзалт ирэх Ням гарагт буюу 5 сарын 2-нд Лондон хотноо Limkokwing University of Creative Technology -ийн  хурлын танхимуудад зохион байгуулагдах гэж байна.

  • Чуулганаар уламжлалт Нийгмийн ухааны салбарын хэлэлцүүлгүүдээс гадна, Анагаах ухаан,  Математик - Мэдээллийн Шинжлэх ухаан - Инженерчлэлийн сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдана.  Эдгээр салбарууд нь улс орны хөгжлийн суурь асуудлуудтай холбогдох сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, мөн эдгээр чиглэлээр мэргэшиж ажиллаж буй гадаад улс орнуудад суугаа судлаач залуусаа таниулж байна.
Цахим Өртөө Холбоо
Эдийн Засаг ба Эрх Чөлөө

 

Н.Ууганбаатар, Стокгольмийн Эдийн Засгийн Сургууль
 
Зах зээлийн эдийн засаг гэхээр сонгох, хэрэглэх эрх чөлөө бас чөлөөт өрсөлдөөн гэсэн зүйлүүд таны санаанд орж ирж байж мэднэ. Таныг юу дуртайгаа хэрэглэж, аль хүссэнээ үйлдвэрлэхэд тань ямар нэгэн эрх зүйн саад байдаггүй учраас, зах зээлийн систeм нь ийнхүү эрх чөлөөт байдалтай холбогдож байгаа болов уу.
 
Мэдээж ”эрх чөлөөт байдал” гэдэг сайн зүйл байж таарна. Тэгвэл энд яригдаж байгаа “эрх чөлөө” гэсэн ухагдахууныг бага зэрэг хашир хүний ухаанаар ойлгох гээд нэг үзэе. Жишээ нь, чөлөөт сонголт хийх эрх зүйн орчин танд байгаа болов ч, хэрэв та ямар нэгэн орлогогүй бол тэр эрх чөлөөг нь эдэлж чадахгүй шүү дээ. Үүнтэй нэгэн адилаар, хүссэн зүйлээ үйлдвэрлэхэд тань хөрөнгө (аль эсвэл хөрөнгө оруулагч) хэрэгтэй болно.
Цахим Өртөө Холбоо
Монгол Шуудан компанийг хувьчилсны дараа шоронг хувьчилъя!

Төлек Тлейханы Эрмек, Британиас

Монгол Шуудан компанийг хувьчилна, хувьчлахгүй гэж маргасаар нэлээд хугацаа өнгөрлөө. Харин ёстой  бурханы авралаар одоо болтол хувьчлагдаагүй байгаад өчүүхэн миний бие их баярлаж явдаг юм.

Миний ингэж баярлах болсон нь олон шалтгаантай ба өчүүхэн санал бодлоо Монгол түмэнтээгээ хуваалцах үүднээс үүнийг бичлээ.

АНУ болон Европын холбоо хувийн хөрөнгийг баталгаажуулж, хувийн аж ахуйг хөгжүүлсэн түүхээрээ дэлхийд толгой цохиж, түүгээрээ бахархаж явдаг билээ. Тийм ч учраас бусдад номын дуу сонсгох эрхтэй гэж боддог биз.

Гэтэл зарим зөвлөмжийн цаана ямар үр дагавар улс оронд маань нүүрлэж болохыг бид огтхон ч бодолцохгүй байна. Монголчууд бид гадны мэргэжилтнүүдийн зөвлөмжийг сохроор дагах гээд байдаг гэмтэй. Гадныхны буруу гэж юу байхав, тэд Монгол улсын төлөө зүтгэнэ гэж тангараг өргөөгүй, өндөр цалингаа л авч байвал өөр зүйлд санаа зовохгүй.

И.Будбаяр
Хойшлуулж болшгүй нэгэн сэдэв

И. Будбаяр, Германаас

Сүүлийн жилүүдэд анхаарал татсаар ирсэн боловч өдий хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нэг асуудал бол Монгол Улсын засаг захиргааны шинэчлэлтийн асуудал билээ. Энэ талаар гарч буй санал санаачлага, судалгаа шинжилгээ, маргаан хэлэлцээг ажиглахад ерөнхийдөө энэ шинэчлэл зайлшгүй хэрэгтэй гэдэг дээр санал нийлж буй боловч хэрхэн хэрэгжүүлэх асуудал дээр тулаад гацаад байх шиг. Ихэнхи хүмүүс өнөөгийн энэ үрэлгэн, тархай бутар¬хай засаг захиргааны нэгжийн суурь бүтэц тогтолцоог халж, эдийн засгийн үр ашигтай, ажиллах хү¬чин, хүн ам олонтой төв¬лөрсөн бүтэц бүхий зах зээлийн эдийн засагт тохиромжтой засаг захиргааны шинэчлэлийг улсынхаа хэмжээнд хийх хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал одоогийн аймаг сумдыг нэгтгэж Улаанбаатар хотоос гадна дөрвөөс таван аймаг тэдгээрийг дагасан харьцангуй цөөн хошуудтай болгох хувилбарыг санал болгодог. Энэ талаарх өөрийн санал бодлоо хуваалцая.

Б.Эрдэнэбаяр
Монгол Улсыг бүсчилэн хөгжүүлэх бодлого хаана явна вэ?

Б.Эpдэнэбаяр. Парис хот

“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” гэсэн баримт бичиг батлагдан гараад багагүй хугацаа өнгөрлөө. Уг баримт бичгийн агуулга, үзэл санаа нь соёлжсон нийгэм, ухаантай хэрэглээтэй ард түмэн хэдийнээ хэрэглээд ирсэн бодлого байсан юм. Тиймээс зарим байгууллага үүнтэй холбогдуулж хөгжлийн зарим төлөв гаргаад байсан цаг саяхан билээ. Гэтэл дахиад “монголын гурав хоног” гэдэг үгээр л болоод өнгөрөв бололтой догоо. Дээр нь сангийн сайд асан Улааны төвлөрсөн төсвийн хуй салхинд орон нутгийн удирдлагуудын энэ эрмэлзлэл улам бүр унтарсан ч байж болох талтай.

Б.Эрдэнэбаяр
Олон улсын шүүх нь аваад явчихна шүү

 Б.Эрдэнэбаяр. Парис хот
 
1990-ээд онд балканы хойгийн хямрал гэж айхтар юм болсон. Хямрал ч юу байхав дээ. Тус тусдаа бие даасан улс болж байсан хүмүүс газар нутаг, ястан, үндэстнээрээ талцаж хэсэг нүдэлдсэн. Тухайн үедээ бид болгож байна, ингээд байхад хэн биднийг юу гэхэв гээд л зүтгээд байсан . Тэндээ байсан ард иргэдэд бол тэгж л бодогдож байсан байх. Ард иргэдээр ч зогсохгүй дарга нарын удирдлаган дор нь алба хааж байсан албан хаагчдад ч тэгж ойлгогдож байсан нь төсөөлөгддөг юм.

Цахим Өртөө Холбоо
Түүх давтагдах уу?

И.Бүдбаяр, Германаас

2011 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ой тохионо. Ер нь бидний энэ 100 жилийн түүх маань бүхэлдээ тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн түүх гэж хэлж болох юм. Энэ тухай социалист систем задран унаснаар гадаад бодлогоо шинээр тодорхойлж, гадаад харилцааныхаа түүхийг ч эргэн харж, дахин үнэлж цэгнэх боломжтой болсон тэр үеэс л сая бид ярьж, судалж, мэдэх боломжтой болсон билээ. За ингээд түүхэн ойнхоо босгон дээр өнгөрснөө нэхэн санаж, өнөө болон маргаашийнхаа тухай ч жаахан эргэцүүлэн бодоцгооё.

Б.Эрдэнэбаяр
Цэргийн сүр жагсаалдаа

Б.Эрдэнэбаяр. Парис хот
 
Хуучин цагт наадмаар цэргийн парад болдог, түүнд бэлтгэж цэргийн анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүн өдөржин, шөнөжин бэлтгэл хийж, зарим нь бөөр нь доргиж, цусаар шээх, нуруу нь өвдөх зэрэг эрүүл мэндийн хүндрэлүүд ихээхэн тохиолддог байлаа. За тэгээд эгнээ жигдлэх, хөл, гарын тавилт, савалт, тохой барилт, өлмий жийлт ч гэх шиг өчнөөн асуудал байх. Биеэ чангалж, хөлөө халуу оргитол газар дэвсэлж, төрийн ордны урд талбайг зөвхөн их удирдагч нарт зориулан туулан өнгөрөх ч амаргүй эд л дээ.

Д.Цэрэнбат
Монгол орны хөгжилд 6 дах чуулга уулзалтын зар

 Британийн Монголчуудын Холбоо, ИБУИНВУ-д суугаа Элчин Сайдын Яамны  хамтран зохион байгуулдаг “Монгол орны хөгжилд” сэдэвт Зургаадугаар чуулга-уулзалт нь 2010 оны 5 сарын 2-ны Ням гарагт Лондон хотын төв хэсэгт орших Limkokwing сургуулийн Лондон дах салбарын байранд  зохиогдоно.

Энэ удаагийн чуулга уулзалт нь Анагаах ухаан, Хэрэглээний математик, Нийгмийн ухааны салбаруудад хуваагдан хуралдах юм.

6-р чуулганд Британи төдийгүй Герман, Польш, Финланд Швед зэрэг орнуудад суугаа Монголын судлаач эрдэмтэд, оюутан залуус оролцохоор бүртгүүлж эхлээд байна.

Syndicate content