2010/01/06, Лхагва - 07:59 — Д.Цэрэнбат
Британийн Монголчуудын шинэ жилийн арга хэмжээнүүд 12 сарын сүүлийн өдрүүдэд зохион байгуулагдлаа. Одоогоор мэдээллүүд нь ирсэн шинэ жилийн арга хэмжээнүүдийн талаар та бүхэнд сонирхуулж байна.
- Сэтгэгдэл: 10
- Дэлгэрэнгүй
- 2177 уншсан
2010/01/04, Даваа - 21:22 — Цахим Өртөө Холбоо
Манай гаригийн өнцөг булан бүрт суугаа Монгол улсын иргэд ээ!
Эх орон нэгт ахан дүүс та нартаа ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, ажил үйлс бүтэмжтэй, амжилт бүтээл арвин, аз жаргал дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
- Сэтгэгдэл: 7
- Дэлгэрэнгүй
- 1615 уншсан
2010/01/03, Ням - 22:44 — Д.Цэрэнбат
Ярилцсан Ж. Өнөрмаа. Лондон хот - www.mongolchuud.co.uk
‘Монгол’, ‘Хадаг’ киноны хөгжмийг хийсэн, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг мандуулж яваа, үндэсний фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг ‘Алтан Ураг’ хамтлаг Лондонд ирэх болсонтой холбогдуулан тус хамтлагын ахлагч Б. Эрдэнэбаттай цөөхөн хором хөөрөлдлөө.
Хамтлагаа танилцуулж, анх яаж байгуулагдсан түүхээсээ хуваалцана уу? Юу хийж бүтээв? Цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
Нэг ангийн залуучууд бид Монголынхоо ардын урлагыг хөгжүүлэх зорилготойгоор 2004 онд хамтлагаа байгуулсан. ‘Хадаг’, ‘Монгол’ гээд хоёр киноны хөгжмийг хийлээ. Одоогоор нийтдээ дөрвөн CD гаргасан байгаа. Удахгүй шинэ уран бүтээлийнхээ гурван CD-г гаргана. Бид Монголын рок поп урлагын Пентатоник наадмаас Шилдэг хөгжмийн аяс, UBS Video Award-ийн Шилдэг санаа төрлөөр шагнал авч байсан. Цаашид өөрсдийнхээ уран бүтээлийг дэлхийд хүргэх зорилготой байгаа.
- Сэтгэгдэл: 6
- Дэлгэрэнгүй
- 1652 уншсан
2010/01/01, Баасан - 20:25 — Судлаач Д.Ганхуяг
Судлаач Д. Ганхуяг. 2010 оны 1 дүгээр сарын 01.
Улс орон, үндэстний өмнө сүүлийн жилүүдэд хуримтлагдаж, зайлшгүй шийдвэрлэх ёстой болоод буй зангилаа асуудлуудад нийт монголчуудын анхаарлыг хандуулахыг би хүсч байна. Үүнийг нийт даяараа ул суурьтай, илэн далангүй ярилцах цаг хугацаа, нийгмийн бодит шаардлага бий болсонд гол учир нь байгаа юм. Уг нь энэ шинжилгээг одоогоор нэрийг нь хэлж болохгүй бишрэм өндөр боловсролтой нэг хүний хамт 2004 оны сүүлчээр дээд түвшний улс төрийн хөтөлбөр байдлаар хийсэн юм. Гэхдээ аль нэг нам, эрх баригчдын захиалгаар бус, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэн дүгнэх шаардлагын улмаас чингэсэн болно. Бидэнд тодорхой бус шалтгаанаар үүнийг хэрэгжүүлж амжаагүй, бодвол эсвэл ойлгоогүй, эсвэл зориглоогүй биз ээ. Одоо бол заавал хэрэгжүүлэх цаг болсон гэж үзэж байна. Ер нь бол системийн шинжилгээний дүгнэлт нэг их өөрчлөгддөггүй юм.
- Сэтгэгдэл: 9
- Дэлгэрэнгүй
- 1807 уншсан
2009/12/28, Даваа - 18:49 — М.Сугар-Эрдэнэ
Япон дахь монголчуудын холбооноос энэ жил анх удаагаа “Оны онцлох хүн” шалгаруулж урамшууллаа. Наран улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд амжилт бүтээл, ажил хөдөлмөр, сурлага мэдлэгээрээ тэргүүлж, элэг нэгтнүүдийнхээ бахархал болсон хүнийг тэд тодруулсан юм.
- Сэтгэгдэл: 18
- Дэлгэрэнгүй
- 2058 уншсан
2009/12/26, Бямба - 19:10 — И. Цэрэн-Онолт
Хүмүүн төрлөхтний түүхэнд хамгийн аврага томд тооцогдох аяллын хөлөг онгоц “Oasis of the Seas” хоёр жилийн турш дуншин байж 2009 оны 10 сарын сүүлийн хагаст мэндэлсэн билээ. Уг хөлөг онгоцыг өлгийдөж авсан нутаг нь Финланд орон, ундаалж угаасан ус нь тус улсын баруун өмнөд буланд орших Турку хотын далайн эрэг болой. Энэхүү эрэгт яг нэг жилийн өмнө дэлхийн хамгийн том хөлөг онгоцыг мөн л бүтээж Норвег улсад хүлээлгэн өгсөн бол энэ удаагийн хамгийн том хөлөг онгоц АНУ-ын зүг дөрөөгөө мялаалган хөдөлсөн юм.
- Сэтгэгдэл: 6
- Дэлгэрэнгүй
- 2282 уншсан
2009/12/24, Пүрэв - 18:54 — Г.Солонго
- Сэтгэгдэл: 9
- Дэлгэрэнгүй
- 2543 уншсан
2009/12/23, Лхагва - 21:20 — Д.Цэрэнбат
Ж.Болдбаатар - МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, академич
2006 онд Монголчууд дэлхийн улс түмний хамт Их Монгол улс тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадраасны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Түүхт ойг чингэж тэмдэглэхийн учир бол хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хорин зуунаас хоёр зуун буюу XIII-XIV зууны ертөнц дахины түүхийг монголчууд голлон тодорхойлж, дэлхийн дундат зууны түүхэнд хосгүй ул мөр үлдээсэнд оршино. Түүнчлэн энэхүү ойг тэмдэглэх нь өнгөрснөөсөө сургамж авч, өнөөгөө сайтар ухааран, ирээдүйд сэрэмжлүүлэг болгох ач холбогдолтой юм.
- Сэтгэгдэл: 9
- Дэлгэрэнгүй
- 2739 уншсан
2009/12/21, Даваа - 20:20 — М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ. "Өнөөдөр" сонины Дэлхийн монголчууд булангаас
Авьяаслаг германчууд шалгаруулах “Super talent -2009” уралдаант шоу нэвтрүүлэгт манай хөөмийч Д.Хосбаяр амжилттай оролцон, шилдэг 30-д шалгаран үлдсэн талаар манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. Германы алдарт “RTL” болон дуу хөгжмийн “Grundy Light” компаниас зохион байгуулсан энэ тэмцээнд 30000 гаруй авьяастан оролцсон. “Дэлхийн монголчууд” булангаараа бид Д.Хосбаяртай цахим ярилцлага хийснээ уншигч олондоо сонирхуулж байна.
- Сэтгэгдэл: 10
- Дэлгэрэнгүй
- 1595 уншсан
2009/12/21, Даваа - 19:55 — Судлаач Д.Ганхуяг
Би гээч хүн Налайх хотод төрж өссөн, 1954 оны нөхөр л дөө. Манай хоёр хөрш болон бусад гүрнүүд манайд хэрхэн нөлөөлснийг өөрийнхөө амьдрал дээр жишээ болгон яривал нийт монголчуудад, ялангуяа залуучуудад зүгээр мэт. Энийгээ өгүүлсү…
Дорно зүгээс нар мандлаа…
Би бусдын л адил энэ нийгмийн бүтээгдэхүүн мөнөөсөө мөн. Учир нь ясли, цэцэрлэгээс авахуулаад явах ёстой бүх “шат дамжлагаар” нь явсан болоод л ингэж байна. Мэдээж хүн бүрийн ой санамж янз бүр байх боловч бүр цэцэрлэгт байхад “Дорно зүгээс нар мандлаа” дууг бидний “пацаан”-уудад зааж байсан нь санаанд тод үлджээ. Одоо ч гэсэн эхний бадгийг нь мэднэ гээч…
- Сэтгэгдэл: 7
- Дэлгэрэнгүй
- 1571 уншсан
