Д.Цэрэнбат
Ч.Эрдэнэ: Супер нэгдлийн онол бол цэвэр математик үзэгдэл

Ярилцсан Б.Даариймаа, Эх сурвалж: “Үнэн” сонин

Ярилцлагаа эхлэхээс өмнө судлаач Ч.Эрдэнэд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэх хэрэгтэй. Учир нь 13 жил нойр, хоолоо умартан туурвисан супер нэгдлийн онолоо туурвиж дуусгажээ. Тэрбээр Монголдоо төдийгүй дэлхийд шуугиан тарих супер нэгдлийн онолын номоо дуусангуут манай сонинд ярилцлага өгнө гэсэн амлалтдаа хүрсэнд бас талархаж байна. Ингээд супер нэгдлийн онолын супер хүн Ч.Эрдэнэ гуайн яриаг толилуулъя. Таалан болгооно уу.

-Таны судалгаа өндөрлөж, ном тань хэвлэгдлээ. Энэ талаар манай сонинд ярилцлага өгнө гэж амласан. Одоо татгалзах зүйлгүй биз?
-Түүхт сонинд ярилцлага өгөхөөс ер хэн татгалзах билээ. Тэр тусмаа миний хувьд чухам эрх баригч намын хэвлэлтэй ярилцаад үзэх хэрэгцээ тулгамдсан шинжтэй болсонд бас учир байна.

Д.Цэрэнбат
Айн-Жалудын домог – 2

Б.Номинчимэд

….Баатар жанжнаа ийнхүү олон цөөврүүдэд ээрэгдсэн шархтай арслан аятай байх үед монгол дайчид бас ч зүгээр суусангүй. Газад байсан Хит Бухагийн толгойн сэргийлэх ангийг удирдаж байгаад мамлюкуудтай анхлан тулж, тулалдааны өмнөхөн цөөн үлдэгдэл цэргээ аван гол хүчтэйгээ нийлсэн Байдар ноён тэргүүтэй зарим монгол баатрууд тарж бутарсан цэргээ Байсан орчимд бөөгнүүлж, дахин цэгцлээд жанжнаа аврахаар гань галзуу довтолгон иржээ. Хэдий хүч дэндүү цөөн, морь, хүнгүй тамирдаж сульдсан байсан ч монголчуудын сүүлчийн тэр шийдмэг довтолгоон Күтүзийг ихээхэн сандаргаж, бараг л тавиад туучих дөхсөн гэдэг. Гэвч тооны илт давуу хийгээд ялалтаа мэдэрч урамшсан мамлюкүүдийг дийлсэнгүй, бараг толгой дараалан хядагдаж, цөөн хэд нь Йордон голын зэгсэнд орж нуугдсан боловч Бибарс зэгсэнд гал тавьсанаар амь аврагдах найдлагагүй болсон байна.

Д.Цэрэнбат
Айн-Жалудын домог

Айн-Жалудын тулалдаанд эрсэдсэн монгол дайчдын дурсгалд
Б.Номинчимэд - Дурсахын учир

Одоогоос яг 750 жилийн өмнө 1260 оны 9 дүгээр сарын гурванд өнөөгийн Изриалын Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт монголын багашиг арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, хэдэн мянган монгол эрс, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хит Бух тэрхүү газарт үүрд нойрсожээ.

Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсчээ. Маш олон түүхчид Айн-Жалудын тулалдааныг анх удаа монголын түрэмгийлэлд няцаалт өгсөн, Лал, Арабын ертөнцийг аварсан түүхэн ач холбогдолтой тулалдаан хэмээн үнэлдэг нь үнэний хувьтай юм.
Чингис хаан Хорезмыг дайлж байхад өнөөгийн Афганистаны Бамаян мужид Шихихутагын удирдсан гурван түмэн цэрэг Желал-ад-Диний цэрэгт бут цохигдсоныг “монголчуудын анхны ялалдал” хэмээн зарим түүхчид тооцдог нь буруу. Учир юун гэвээс хэдийгээр Бамаянд Шихихутагийн цэрэг томоохон хохирол амссан ч энэ нь Хорезмийн дайнд үндсэн эргэлт болох хэмжээний үр дагавартай байж чадаагүй бөгөөд Бамаяны тулалдаан нь Монголын арми Хорезм, Ираныг байлдан дагуулах ерөнхий стратегийн зөвхөн нэг хэсэг нь байсан билээ. Бамаянд ялагдсанаар монголын арми зогсоогүй, харин ч Чингис хаан цохилтын хүчээ улам шаргуу, чанга болгож, биеэр цэрэг удирдан Желал-ад-Динийг мөшгөсөн Инд мөрний алдарт тулалдаанд түүнд сүүлчийн амин чухал цохилт өгсөн.

Д.Цэрэнбат
МОНГОЛЫН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН НЭРТ НЭВТРҮҮЛЭГЧ, ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН РЭГЗЭНГИЙН ДОРЖБАТ (1942-2010)


Монголын Радио Телевизийн нэрт нэвтрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Рэгзэнгийн  Доржбат 2010 оны 8 сарын 30-ны өдөр хүнд өвчний учир Лондон хотноо таалал төгслөө.

Р.Доржбат нь 1942 онд Баянхонгор аймагт төрж, аймагтаа бага сургуулиа төгсөн нийслэлийн 6-р дунд сургуулиа онц дүнтэй дүүргэж, улмаар Улсын Багшийн Дээд Сургуульд түүх газар зүйн багшийн мэрэгжил эзэмшсэн байна.

Тэрээр 1963 онд Монголын радиогийн нэвтрүүлэгчийн шалгаруулалтанд тэнцсэнээр 1990 оныг хүртэл өөрийн ажил амьдралынхаа 33 жилийг Монголын Радио, Тeлeвизтэй холбосон Алтан үеийнхэний нэгэн тод төлөөлөл, Монгол түмэндээ цээл саруул хоолой, цэл залуухан дүр төрхөөрөө танигдан мөнхөрсөн нэрт нэвтрүүлэгч байлаа. Түүнчилэн тэр "Эр цэргийн итгэл", "Тулалдаан" тeлeвизийн жүжгүүд , "Ардын Хатан баатар Магсаржав" 2 ангит уран сайхны кинонд Их жанжин Д.Сүхбаатарын дүрүүдийг мөнхөлсөн ба Лондон хотноо Английн телевизийн Хубилай Хаан баримтат кинонд Хубилай Хааны дүр зэргийг бүтээсэн авъяаслаг уран бүтээлч байв.

Р.Доржбат нь 1990 оны Монголын ардчилсан нийгмийг байгуулахад сэтгэл, зориг гарган зүтгэн оролцсон Aрдчилсан хувьсгалч, 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурлын Депутат, 1990-92 онд Монгол Улсын Засгийн Газарт референтээр ажилласан Монголын төр нийгмийн гарамгай зүтгэлтэн юм.

Д.Цэрэнбат
Ц.Алтантөгс: Эрдэнээ гимнастикаар харьцангуй орой хичээллэсэн

Таван цагариг -Дугаар 67(973)

Олимпийн аварга Г.Эрдэнэболдын дасгалжуулагч Ц.Алтантөгс цагтаа хилийн чанадын тэмцээнүүдэд чамгүй амжилт гаргаж явсан нэгэн. 22 жилийн тэртээ Унгарт болсон спортын гимнастикийн “Нөхөрлөл” ОУТ-ий цагаригт дүүжингийн  төрөлд хүрэл медалиар энгэрээ мялаасан энэ эр улсын аварга цолоо олонтаа хамгаалсан нэгэн. Спортоо орхисны дараа амьдралын мөр хөөн,  гадаадад хэсэг хугацаанд аж төрөхдөө нүүдлийн циркт хүч сорьж явсан тэрбээр эх орондоо буцсан цагаас буюу 2004 оноос гимнастиктаа эргэн ирж залгамж үеэ дасгалжуулах ажилд ханцуй шамлан орсон бөгөөд жилийн дараа ирээдүйн олимпийн алтан медальтныг секцэндээ бүртгэн авсан түүхтэй. Энэ хугацаанд багш, шавь хоёр олон ч тэмцээнд хүч сорьж, хур туршлага хуримтлуулжээ.   

Цахим Өртөө Холбоо
"UPS Монгол" Олон улсын буухиа шуудан, "Цахим Өртөө Холбоо" ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

“UPS Монгол” Олон улсын буухиа шуудан (www.ups.com, www.ups-express.mn),“Цахим Өртөө Холбоо” ТББ (www.tsahimurtuu.mn) хамтран ажиллах харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2010 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Чингис зочид буудалд боллоо.

Д.Цэрэнбат
Монгол соёлын үнэт зүйл ба бөө мөргөл

Проф Др Д Бум-Очир, МУИС-ийн НШУС-ийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим

Бөө мөргөлийг товчхоноор монголын соёлын хамгийн үнэт зүйл буюу амин сүнс нь гэж үнэлэн тодорхойлж болно. Ийнхүү чухалчлахын учир нь олон ишт утгаар тайлбарлагдана. Олон шалтгаанаас хамгийн чухал нь бөө мөргөл бол монголын соёлын агуулга буюу утга санааны гол тээгч юм. Учир нь антропологийн ухаанд үздэгчлэн аль ч үндэстэн угсаатны шашин суртахуун гэдэг бол тэдний соёлын мэдлэг ухаан (knowledge) юм. Энэ мэдлэг ухаан тухайн соёлд байдаг зан заншил, ёс дэг, дүрэм горим гэхчилэн бүх л харилцааг зохицуулж тайлбарлан утга төгөлдөр болгодог байна. Тухайлбал, өнөөгийн хүн төрөлхтний мэдлэг, шинжлэх ухаан байдаг бол харин манай ардын мэдлэг ухаан саяхныг болтол бөө мөргөл байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан ардын мэдлэг ухааныг орлож гарч ирсэн өрнө дэхины бүтээл гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Ингээд XX зуунд хүчтэй хөгжсөн Европ төвтэй шинжлэх ухаан гэдэг зүйл манай ард түмний олон мянган жилийн түүхтэй соёлын мөн чанарыг бүрэн дүүрэн зөв зүйтэй тайлбарлаж чадахгүй байгаа нь өдгөө улам бүр тодорхой болж байна. Нэгэнтээ тайлбарлаж чадахгүйд хүртэл тухайн соёлын зүйлс утга учиргүй хоосон мэт болж улмаар мартагдан үгүйрэх явдал бий болдог бөгөөд үүний үр дүнд уламжлалт соёлоо гээж өөрийн үнэт зүйлээ алдахад хүрдэг байна. Тиймээс монголын соёлын мөн чанарыг шинжлэх ухаанаар эрэлхийлэхээс гадна бас бөө мөргөлөөс хайх нь нэн чухал ач холбогдолтой болоод байна.

Цахим Өртөө Холбоо
Мэдээлэл ба Философи

Нинжбатын Ууганбаатар, Стокгольмийн Эдийн Засгийн Сургууль, Sweden

Философи бол xүний аливаа зүйлсийн тухай бодох оюунлаг аxуйг бүрдүүлэгч нь юм. Иймд мэдээллийн гэгдэх эрин үетэй золгож буй хүн бүр, мэдээлэлтэй холбоотой философи санаануудыг сонирхон үзэх хэрэгтэй.

Энэхүү бүтээлийн эхний хэсэгт, өрнөдийн философи дахь мэдээлэлтэй холбоотой хоёр үндсэн салбар ухааныг (эпистемологи болон мэдээллийн философи) танилцуулахыг зорьсон юм. Эпистемологи (мэдлэг судлал) нь эртний Грек философчидийн сонирохсон анхны сэдвүүдийн нэг байсан бол, Мэдээллийн философи (information philosophy) нь ‘Мэдээллийн Технологийн дэвшилээс үүдсэн философи асуудлуудыг судлахаар’ 1980 аад оноос эхлэн бие даасан салбар ухаан болон хөгжиж байна.

Цахим Өртөө Холбоо
"ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО" ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2010.07.21
 Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”,  “Цахим Өртөө Холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулсан "Эх орны хөгжилд-бидний оролцоо" сэдэвт гадаадад байгаа монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор амжилттай зохион байгуулагдлаа.

АНУ-ын “Азийн сан” Уг чуулга уулзалтын дэмжигч байгууллагаар оролцов.

Чуулга уулзалтад нийт 385 иргэд онлайн бүртгүүлж оролцсоноос 202 нь дэлхийн 26 улс оронд ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол Улсын иргэд, монголчуудын холбоодын гишүүд, 183 нь гадаадад боловсрол эзэмшиж, эх нутагтаа эргэн ирэгсэд бөгөөд гадаадад төгсөгчдийн холбоонд бүртгэлтэй залуучууд байв. Мөн түүнчлэн УИХ, Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл 70 шахам зочид чуулга уулзалтанд хүрэлцэн ирлээ.

Шинэ гишүүдэд - Имэйл тохиргоо, Шүүлтүүр болон бусад

Танд энэ өдрийн халуун мэндийг хүргэе!

Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд тавтай морилно уу. Сүлжээг ашиглах талаар зарим зөвлөгөө, сануулгыг толилуулъя.

Хэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар нэвтэрч, бүртгүүлнэ үү.

Хэрэв та ямар нэгэн зүйл асуух, хэлэлцэх гэж байгаа бол:
Юуны өмнө тухайн асуудлын талаар өмнө ярилцаж байсан эсэхийг сүлжээний архив хуудас руу http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар нэвтэрч орох буюу имэйлийн хөл дэх холбоосоор дамжин нэвтэрч Хэлэлцүүлэг хэсгээс, эсвэл дээр байрлах хайлтын цонхыг ашиглан хайж үзэж холбогдолтой мэдээллийг хүлээн авч болно.

Syndicate content