171-р сар2017

Цахим өртөөний тухай

Цахим Өртөөний гишүүд сайн дураараа хоорондоо нэгдэж Монгол орон, Монголчууд, дэлхийн монгол угсаатнуудын хөгжил дэвшлийн төлөө үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд, монгол угсаатнуудын уулзах цэг, тэдний төлөөлөл болон ажиллахын тулд 2005 онд Цахим Өртөө Холбоо Төрийн Бус Байгууллагыг үүсгэн байгуулсан юм. Бид өнөөдөр4 тивд, дэлхийн 16 оронд суух 110 гишүүнтэй. Тэдний  95% нь өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд суралцаж төгссөн, философийн доктор болон шинжлэх ухааны доктор 43, магистр зэрэгтэй 59, бакалавр зэрэгтэй 19 гишүүд байдаг.

Цахим Өртөө Холбоо нь "Эрдэм мэдлэг, эв нэгдлийн хослол-Энэ Монголын хөгжлийн түлхүүр" гэсэн уриатайгаар Цахим Өртөө сүлжээг хөгжүүлэх, гишүүдийнхээ сэтгэл зүрх, эрдэм мэдлэг, оюун ухаан, ур чадварыг эх орныхоо сайн сайхны төлөө нэгтгэн чиглүүлэх, зохион байгуулахад чиглэн ажилладаг.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter