171-р сар2017

Цахим өртөөний түүхийн товчоон

Түүхэн товчоон

1999 | 2000 | 2001 | 2002 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012

1999 он:

  • Япон Улсад сурч байсан монгол оюутан Др. Амарбаяр сургуулийнхаа сервер дээр анх mglnet нэртэй имэйл сүлжээг үүсгэж, 1999 оны 5 сарын 31-нд Австрали, АНУ, Их Британи, Герман, Монгол, Өмнөд Солонгос, Япон  зэрэг долоон оронд суугаа 27 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа эхлэв.
  • Сүлжээний зохицуулагчдаар Англи улсад оршин суугч Д. Цэрэнбат АНУ-ын Бостон Хотын Массачусетсийн Технологийн Их Сургуулийн судлаач  Др. Ш. Баатар нар ажиллаж эхлэв.

2000 он:

  • Сүлжээний анхны цахим хуудсыг анх 2000 онд Австрали улсын Перт хотноо суралцаж байсан оюутан М. Билгүүн хийж, mgl-net.com домайн нэртэйгээр Интернэтэд байршуулав.
  • “Цахим Улаач” онлайн сэтгүүлийг гаргаж эхлэв. Энэ сэтгүүл нь нийт 23 дугаар гарсан билээ.


2001 он:

  • Сүлжээнд нэр өгөх талаар хэлэлцүүлэг өрнөж Цахим Өртөө, Гэр, Оршихуй, Цахим Улаач зэрэг нэрсүүдээр санал хурааж Ш. Баатар гишүүний санал болгосон Цахим Өртөө нэрийг сонгов. Цахим Өртөө сүлжээ өөрийн вэб сервертэй болж, tsahimurtuu.com вэб сайтаа CMS ашиглан шинэчлэн хийв.
  • Монголын эртний шашдир түүхийн зохиолуудыг Цахим хэлбэрт оруулж эхлэв. Энэ ажлын үр дүнд Монголын нууц Товчоо, Гэсэр тууж, Алтан товчоо зэрэг зохиолууд цахим ертөнцөд анхлан заларсан билээ.
  • Британийн Монголчуудын “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулга уулзалыг хамтран зохион байгуулж эхлэв.


2002 он:

  • Гадаадад байгаа Монголчуудын сонгуулийн эрхийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж эхлэв.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2002 оны 2 сарын 9-нд Улаанбаатар хотноо Төрийн ордны их танхимд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас зохион байгуулсан “Технолог ба Монгол Улсын хөгжил” сэдэвт гадаадад суралцаж төгссөн залуу эрдэмтэдийн анхдугаар чуулга уулзалтын мэдээлэл сурталчилгааны хамтрагч, хэлэлцүүлэг зохион байгуулагчаар ажиллав.
  • Датаком ХХК, Европ дахь Монгол оюутнуудын Gant Friends сүлжээтэй хамтран “Над руу залга” нэртэй цуврал радио нэвтрүүлэг хийж гадаад дахь Цахим Өртөөчдөөс утсаар ярилцлага аван Улаанбаатар хот дахь FM 107.5 сувгаар цацаж, онлайнаар “Болор толь” нэртэй буланд вэб сайт дээрээ байрлуулж эхэллээ.

2005 он:

  • “Цахим Өртөө Холбоо” Төрийн Бус Байгууллагыг 2005 оны 3 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо байгуулж, Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт оффис түрээслэн үйл ажиллагаагаа эхлэв.
  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн албан ёсны вэб сайтыг бүтээв.


2006 он:

  • Цахим Өртөө Холбооны оффист Монгол Улсын төрийн тугийг залж, түүх соёлын утгатай номын булан байгуулав.
  • Гадаадад байгаа монголчуудын уулзалт, хандивын үйл ажиллагааг Улаанбаатар хотноо “Хаан Палас” зочид буудалд зохион байгуулав.
  • Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Монголчуудын Оюуны Хөрөнгө Оруулалтын Анхдугаар Чуулган”-ыг Улаанбаатар хотноо 2006 оны 7 сарын 21-нд зохион байгуулав.
  • Цахим Өртөөчдийн цуврал лекцүүдийг Улаанбаатар хотноо зохион байгуулж эхлэв.

2007 он:

  • Улс тунхагласны баярыг тохиолдуулсан Флаш моб-ыг Монголд анх удаа 2007 оны 11 сард санаачлан зохион байгуулж “Халуун элгэн нутаг” дууг Цахим Өртөөчид уг дууны хөшөөний дэргэд дууллаа.
  • Гадаадад байгаа монголчуудыг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох төсөл хэрэгжүүлж эхлэв.
  • ХАШ төсөл хэрэгжиж эхлэв.

2008 он:

  • Монголын долоон гайхамшиг шалгаруулах төсөл санаачлан ажиллаж эхлэв.
  • Цөлжилтийн эсрэг мод тарих үйлсэд идэвхтэйгээр оролцож эхлэв.
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 2008 оны 5 сард Туул голын ай сав, түүний орчны газрыг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдлыг багасгах бүх нийтийн субботник ажлын хүрээнд “Ус-Чандмань Эрдэнэ” хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг зохион байгуулав.Авлигатай Тэмцэх Газар, Ийгл ТВ-тэй хамтран Авилгатай тэмцэх аянг санаачлан хэрэгжүүлэв.
  • 2008 оны 7 сарын 01-нд болсон эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан төр засгийн эрх баригчдад хандаж уриалга гаргав.
  • Цахим Өртөөчдийн бичсэн“Интернэт хэрэглэгчийн гарын авлага”ном 2008 оны 4 сар хэвлэгдэв.
  • “Цахим Улаач”сэтгүүл хоёр дугаараар хэвлэгдэн гарлаа.

2009 он:

  • Хазара Монгол оюутны тэтгэлгийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхлэв. 2009 оны 9 сард Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар Монгол оронд хөл тавилаа.

2010 он:

  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо" сэдэвт Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалтыг хилийн Чанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөлтэй хамтран 2010 оны 7 сард хамтран зохион байгуулав.
  • Brain Gain төсөл хэрэгжиж эхлэв. Анхны Job Fair буюу ажлын байрны нээлттэй өдөрлөгөө АНУ-д зохион байгуулав.


2011 он:

  • Цахим Өртөө Дээд Сургууль байгуулагдав.
  • БНСУ-д ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулав.

2012 он:

  • “Хөх Гэрэгэ” төслийн санаачлан Монгол туургатнаа урин дуудах, тэдэнд ногоон карт олгох уриалга гаргав.
  • Цахим Өртөө Дээд Сургуулийн дэргэд “Ажилд ороход туслах төв” байгуулагдав.

 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter