171-р сар2017

Цахим Өртөө Холбоо ТББ

Монгол Улс Интернэтийн сүлжээнд анх холбогдож, компьютерийн хэрэглээ дөнгөж нэвтэрч эхэлж байх үед буюу 1999 онд гадаадад суугаа болон Улаанбаатарт ажиллаж байсан компьютерийн мэргэжилтэй хэсэг залуус хоорондоо холбогдон танилцах, мэдээ мэдээлэл солилцох зорилгоор имэйлийн сүлжээ үүсгэн харилцаж эхэлсэн нь өнөөдрийн Цахим Өртөөний үндэс суурийг тавьсан билээ. Энэхүү сүлжээ нь яваандаа дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд төдийгүй Буриад, Өвөр Монгол, Дээд монгол, Халимаг зэрэг монгол угсаатнууд, бусад орны монгол судлаачдыг багтаасан дэлхийн 60 гаруй оронд 5,000 гаруй гишүүн бүхий Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ болон өргөжжээ.

Цахим Өртөө сүлжээ аливаа улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, эрдэм номын зэрэг дэв, мэргэжил боловсролын түвшин, албан тушаал үл хамааран улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө чин санаа, зорилгоо чиглүүлсэн мянга мянган залуусын дуу хоолойгоо илэрхийлэх индэр, хэлэлцүүлгийн чөлөөт талбар байсаар ирлээ. Ингэснээрээ Цахим Өртөө нь Монголын шинэ үеийн сэхээтнүүд эрдэм мэдлэгээ хуваалцах, хүсэл тэмүүллээ нэгтгэх, хамт хөгжиж боловсроход жинтэй хувь нэмэр оруулсан юм.

Манай сүлжээгээр сумо бөхөөс эхлээд эрдэм шинжилгээ, судалгааны төрөл бүрийн ажил, улс төрийн үзэл бодол, философ гэхчлэн маш өргөн сэдвийг хамарсан сонирхолтой, идэвхтэй хэлэлцүүлгүүд онлайнаар болон төрөл бүрийн уулзалтууд, чуулган, семинараар дамжуулан хийгдэж, үр дүн нь tsahimurtuu.mn вэб сайт болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ном товхимлоор дамжин нийгэмд хүрдэг.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter