171-р сар2017

Эрхэм зорилго, зорилтууд

Бидний эрхэм зорилго

Дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатан, монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрэн үеийн үед амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайлж оролцоно.

Бидний зорилтууд

  • Гадаадад суугаа монголчуудыг хэл соёлоо хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэх, эрдэм боловсролд шамдах, эрүүл мэндээ хамгаалах, нийгэм орчиндоо дасан зохицоход нь туслан дэмжих, эх орныхоо хөгжил дэвшилд мэдлэг оюун, дадлага туршлага, улс төрийн сонгох сонгогдох эрхээ эдлэн газар нутгийн ялгааг үл хамааран идэвхитэйгээр оролцох тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх, эх орондоо эргэн ирж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, амьдрахад нь тусалж дэмжих;

  • Монгол туургатан, монголч түмний оюун санааны нэгдмэл байдлыг дэмжих, шинжлэх ухаан, боловсрол, түүх соёлын хүрээнд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэн бататгах;

  • Монгол түмэнд хүн төрөлхтөний нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн шинэ ололт, амжилтыг цаг алдалгүй таниулан сурталчлах, улс орондоо зөв зохистойгоор хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлж хамтран ажиллах, монголын ололт амжилтыг гадаад улс орнуудад таниулан сурталчлахад идэвхийлэн оролцох

 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter