211-р сар2018

Пүрэв, 29 11-р сар 2012 09:52

Хөгжлийн зам Featured

Written by 
Rate this item
(2 votes)

Хөгжлийн зам
Зууны мэдээ, 2012 оны 1 дүгээр сарын 26

“Баруун зүг явбал морио алдана, зүүн зүг явбал амиа алдана, чигээрээ явбал аз жаргалаа олно”.
(Орос ардын үлгэрээс)

Үлгэрт гардаг баатар шиг, Монгол улс өнөөдөр шийдвэрлэх уулзвар дээр ирчихсэн байна. Харин аль замыг нь сонговол хөгжих вэ? Уул нь манай төр засаг толгойгоо ажиллуулахыг хичээж байгаа бололтой. Гэвч одоог хүртэл хөгжил рүү хөтөлсөн замыг олж, түүн руу биднийг шийдвэртэйгээр дагуулж чадахгүй байна.

Шилжилтийн үе эхэлсэн 1990 оноос хойших үеийг аваад үзье. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засаг руу шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. 1990-ээд оноос эхлэн Орос ах нарын оронд Япон, Америк зэрэг улсууд, мөн олон улсын байгууллагууд биднийг тэжээж, хаашаа явах замыг зааж өгдөг болов. Тэдний сонирхол нь дөнгөж буурч эхэлж байх үед аз болоход ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж, манай газар нутгаас ихээхэн ашигт малтмал олдож бид тэжээлгэх өөр нэг эх үүсвэр оллоо. Оюу Толгой, Таван Толгой гэсэн орд газрууд дангаараа манай 3 сая хүрэхгүй хүн бүрийг Саудийн Араб шиг алтаар хувцаслаад цаана нь илүү гарахаар их хэмжээний мөнгө авчрах боломжтой. Оюу Толгойг ашиглалтад орох жилээс эхлэн дор хаяж 30 жилийн турш Монголын эдийн засаг жилд хорь гаруй хувиар өсөх төлөвтэй.

Гэвч ашигт малтмал нь эдийн засгийн өндөр өсөлтийг дагуулж байгаа ч, баян хоосны ялгаа нэмэгдэж, ялангуяа ядуу болон хөдөөгийн иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээ хөсөр хаягдаж, өндөр настан ба хүүхдийн халамж доройтож, ус, бэлчээр, ой сүйдэж, нэг үгээр хэлбэл Монгол орон доройтож байна. Эдийн засгийн өсөлт гэдэг бол хөгжил биш. Хөгжихийн тулд өсөлтөөс гадна нийгмийн болон байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэж, хамгийн гол нь өндөр технологи, мэдлэг бүхий ирээдүйтэй салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол нэг л мэдэхэд байгалийн энэ их баялаг нь ирсэн шигээ гэнэт алга болж, бид хойч үедээ талхлагдсан тал, утаатай хотоос өөр юу ч үлдээж чадалгүй яваад өгнө.

Хөгжлийн ямар замууд буюу загварууд байдаг вэ? 1990-ээд оноос хуучин соц орнууд, үүний дунд Монгол улс чөлөөт зах зээлийн загварыг дагаж ирлээ. Энэ загварыг бас либерал (чөлөөт буюу чөлөөт зах зээлийн), нео-либерал эсвэл laizzez-faire (“өөрөөр нь байлга” гэсэн утгатай франц үг) гээд янз бүрээр нэрлэдэг. Энэ загварын гол санаа нь, эдийн засаг дахь төрийн үүрэг оролцоог аль болох бага байлгавал, хувийн хэвшил
өрсөлдөөнтэйгээр ажиллаж, нийгмийн баялгийг нэмэгдүүлнэ гэдэгт оршино. Тэгэхийн тулд элдэв татаас болон нийгмийн зарцуулалтыг танаж хасах, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, гадаад худалдаа ба гадаад хөрөнгө оруулалтыг чөлөөлөх, төрийн зохицуулалтыг аль болох багасгах зэргээр шинэчлэл явуулдаг. Энэ загвар нь 1970-аад онд АНУ-д гарч ирсэн Рейган, Их Британид гарсан Тетчерийн засгийн газруудын бодлогоос эх сурвалжтай бөгөөд 1980 оноос хойш Дэлхийн банк, Олон Улсын Валютын сангаар дамжуулж хөгжиж буй орнууд дээр “туршиж” эхэлсэн юм. Ийм туршилтанд хуучин соц орнуудаас түрүүлээд Латин Америкийн болон Африкийн орнууд орсон юм. Харин энэ бодлогыг явуулсан бараг бүх орнуудад эдийн засгийн өсөлт эрс буурч, ядуурал болон нийгмийн ялгаа нэмэгдсэн тул энэ үеийг "алдагдсан жилүүд” гэж нэрлэдэг. Тийм ч учраас ойролцоогоор 2000 оноос эхлэн хөгжиж буй улс орнууд либерал эдийн засгийн загвараас татгалзаж эхэлсэн юм. Ялангуяа 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал нь өнөөх либерал загварын манлайлагч АНУ, Их Британиас гарсан тул энэ бодлогыг сохороор дагаад хэрэггүй юм байна гэдгийг улс орнууд илүүтэй ойлгох болжээ.

Харин ийм либерал загварыг огт дагаагүй эсвэл бүрэн хэрэгжүүлээгүй Хятад, Энэтхэг, Индонези, Бразил, Өмнөд Африк, Турк зэрэг улс орнууд эдийн засгийн хувьд хүчээ авч өндөр хөгжилтэй орнуудтай мөр зэрэгцэн дэлхийн шийдвэр гаргах тавцанд гарч иржээ. Саяхныг хүртэл АНУ, Япон, Европын хэд хэдэн орнуудаас нийт 7 улсыг багтаасан G-7 (Жи-7) хэмээх бүлэг олон улсын хэмжээний эдийн засаг, улс төрийн томоохон шийдвэрүүдийг гаргадаг байсан бол одоо дээрх бүлэг дээр хурдацтай хөгжиж байгаа Хятад, Энэтхэг, Бразил зэрэг орнууд нэмэгдсэнээр G-20 (Жи-20) хэмээх бүлэг бий болж хүчээ авч байна.

Бас өөр нэг загвар гэвэл олигархит капитализмын загвар юм. Энэ загварын гол онцлог нь, цөөн тооны олигархууд баялгийн ихэнх хэсгийг эзэмшиж, ашгийн дийлэнхийг өөртөө авдаг юм. Тухайлбал, Латин Америкийн зарим орнуудад харилцаа холбоо, барилгын материалын үйлдвэрлэл, санхүүгийн салбаруудыг гартаа атгасан цөөн тооны гэр бүлүүд эдийн засгийн хамгийн чухал тоглогч болж хувирсан байна. Манай хөрш ОХУ ч энэ замаар явж байна. Энэ загвар ялангуяа байгалийн баялаг ихтэй орнуудад түгээмэл байдаг. Учир нь газрын хэвлийн баялгийг олборлоход хөдөлмөр бага, капитал (тоног төхөөрөмж ба санхүүгийн хөрөнгө) их шаардагддаг тул, капиталыг эзэмшиж байгаа цөөн хүний гарт баялаг төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, дан ашигт малтмалаар тэжээлгэж байгаа улсад хүссэн хүсээгүй баян нь улам баяжиж, нийгмийн ялгаа нэмэгддэг. Энэ нь цаашдаа ямар үр дагаварт хүргэж болохыг бид өнгөрсөн жилийн “Арабын хавар” гэгч бослогуудаас харлаа. Арабын бараг бүх орнуудад нийгмийн маш том асуудал тулгарч байна. Нэг талаас нефтийн олборлолт эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, нөгөө талаас жил бүр олон зуун мянган залуучууд ажилгүйчүүдийн эгнээнд элссээр байна. Нийгмийн энэ хурцадмал асуудлыг дарахын тулд Арабын улс орнууд хүн амдаа төрөл бүрийн өгөөш хаядаг. Тухайлбал, татаас өгөх замаар бензин түлш, хүнс, орон сууцны үнийг маш бага байлгадаг. Гэвч энэ өгөөш нь “өвчний” шалтгааныг нь биш, зөвхөн шинж тэмдгийг нь эмчилж байна.

Тэгэхээр сүүлийн 30 орчим жилийг аваад үзэхэд Монгол орон гурван янзын загварыг өөр дээрээ туршиж үзчихээд байна. 1990 оныг хүртэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн загвар, 1990-ээд оноос одоог хүртэл чөлөөт зах зээлийн буюу либерал загвар, мөн үүн дээр нэмэгдэж сүүлийн арваад жил олигархит капитализмын загварыг дагаж ирлээ.
Эхний загвар нь явцгүй болох нь гарцаагүй. Харин сүүлийн хоёр загварыг дагавал бид хөгжиж чадахгүй нь тодорхой байна.

Тэгвэл хөгжиж чадсан улс орнууд ямар замаар явж, ямар загварыг баримталж ирсэн юм бэ? Япон, түүнийг дагаж Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд гээд зүүн өмнөд Азийн “бар” хэмээх улс орнууд 1950-1980-аад онуудад (Япон бол бүр 1930-аад оны сүүлээс) төрийн оролцоотой капитализм гэгч загвараар явж богино хугацаанд хөгжиж чаджээ. Үүний учир нь, төр нь аж ахуйн нэгжийн ажиллагаанд тэр бүр шууд оролцдоггүй ч гэсэн, стратегийн гэгдэх цөөн хэдэн салбаруудыг хөхүүлэн дэмжиж ирсэнтэй холбоотой. Сүүлийн хэдэн арван жил Хятад, Вьетнам энэ загварыг баримталж, дотоодын үйлдвэрлэл, экспортын хүчээр хурдацтайгаар хөгжиж байна. Энэ загварын хамгийн гол онцлог нь, стратегийн салбарууд дахь дотоодын үйлдвэрлэгчдээ гадаадын өрсөлдөөнөөс хамгаалж, хөхүүлэн дэмжих замаар, тэд нар нь улс орныхоо хөгжлийн хөшүүрэг болдог.

Бас нэг загвар гэвэл, XIX зуунд төрсөн Австрийн эдийн засагч Шумпетерын тодорхойлсон бүтээлч сөнөлт нэртэй загвар юм. Энэ загвараар, аж ахуйн нэгжүүд хоорондоо өрсөлдөж, зарим нь устаж үгүй болж, зарим нь оронд нь гарч ирж байж эдийн засаг байнгын эргэлтэд байснаас бүтээлч сэтгэлгээ хөгжиж, эдийн засаг өсдөг учиртай. Өнгөц харахад энэ загвар нь дээр яригдсан чөлөөт зах зээлийн загвартай төстэй мэт боловч ялгаатай. Үүнд, төр засаг нь гараа хумхиад суухгүй, харин технологийн шинэчлэл болон аж ахуй эрхлэлтийг төрөл бүрийн аргаар дэмжиж өгдөг. Ийм Шумпетерийн загвартай орнуудын тоонд Европын зарим орон, Их Британи, АНУ зэрэг орнууд багтдаг.

Халамжит төрийн загварыг ялангуяа Европын хойд хэсгийн Скандинавын орнууд баримталдаг. Швед, Норвеги, Денмарк, Финланд зэрэг орнууд нийгмийн тэгш байдлыг ихээхэн чухалчилдаг тул тэд нийгмийн шинж чанараараа бараг социалист тогтолцоотой боловч төр нь бизнест тэр бүр хутгалддаггүй. Энэ загварт нийгмийн бодлого гол байр суурь эзэлдэг бөгөөд хувийн аж ахуйн нэгжүүдээс (ялангуяа хөл дээрээ тогтсон, том аж ахуйн нэгжүүдээс) нэлээд өндөр татвар авч, энэ мөнгийг нийгмийн халамж, үйлчилгээ, орон сууц, эрүүл мэнд, чанартай боловсрол, өндөр ур чадвартай ажиллах хүч бэлтгэхэд ихээхэн анхаардаг. Улмаар тэд өндөр чадвартай ажиллах хүч бүхий нарийн технологитой салбар, компаниудыг хөгжүүлж чаджээ.

Ашигт малтмал олборлох салбар нь бусад өсөх ирээдүйтэй салбаруудыг дарангуйлдгаараа онцлогтой бөгөөд энэ үзэгдлийг Голланд өвчин гэж нэрлэдэг. Тийм ч учраас байгалийн баялаг ихтэй олон улс орон хөгжиж чадаагүйгээр барахгүй, ажилгүйдэл ихтэйгээсээ болоод эдгээр орнуудад гэмт хэрэг ихсэх, бослого, дайн гарах, улс төрийн тогтворгүй байдал бий болох нь олонтаа. Үүнд Арабын зарим орнуудаас гадна ашигт малтмалаар баян Сиэрра Леон, Нигери, Гана, одоо хоёр салсан Судан, Папуа Шинэ Гвиней, Перу, Тринидад ба Тобаго гээд олон улс орныг нэрлэж болно. Голланд өвчний шинж тэмдэг нь аль хэдийнээ Монголд илрээд байна. Харин байгалийн баялаг ихтэй атлаа хөгжиж чадсан улс орнууд Голланд өвчнөө анагаахын тулд (ашигт малтмалын бус) стратегийн салбаруудаа дэмжсээр байгаад тэднийгээ хөгжүүлж чаджээ.

Байгалийн баялаг ихтэй бөгөөд түүнийгээ улс орныхоо хөгжилд зориулж чадсан улс орнуудын тоонд Норвеги (нефть), Канад (ой, ашигт малтмал), Австрали (ашигт малтмал, бэлчээрийн хөдөө аж ахуй), Шинэ Зеланд (хөдөө аж ахуй), мөн сүүлийн үед Чили (зэс
болон бусад ашигт малтмал), Ботсван (алмааз), Индонези (газрын тос) зэрэг орнуудыг нэрлэж болно. Эд нар бүгд өөр өөр загвар баримталж ирсэн.

Эдгээрээс Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудын хөгжил өөр өөрийн онцлогтой. Тодруулбал, гурвуулаа Их Британий байгуулсан колони байсан бөгөөд тус улсын аж үйлдвэрийн хувьсгалын үед олж авсан технологийн ур чадвар, удирдлагын загварыг дууриах замаар хөгжжээ. Ингэхдээ шилжиж ирэгсэд нь баяжсан боловч эдгээр нутагт амьдарч байсан уугуул оршин суугч индиан, аборигенууд хөгжилд нь багтаж чадалгүй хоцорчээ.

Норвеги 1969 онд их хэмжээний газрын тос олсон юм. Тус улс нь төрийн өмчит газрын тосны компани байгуулах, төсвийн болон мөнгөний зөв бодлого явуулах замаар экспортын бусад салбаруудаа хамгаалж улам баяжиж чаджээ. Норвеги нь газрын тосны салбараас өндөр татвар авч энэ мөнгөө нийгмийн болон үйлдвэрлэлийн бодлогоо хэрэгжүүлэхэд зориулдаг. Гэвч нийгмийн бодлого нь Монголынх шиг бэлэн мөнгө тараах, эсвэл Арабын орнуудынх шиг хоол, түлш өгч ард түмнийхээ амыг таглах төдий биш, чанартай боловсрол олгох, өндөр ур чадвартай ажиллах хүч бэлтгэх замаар хэрэгждэг.

Индонези, Ботсван улсын хувьд хэдийгээр хөгжилтэй болж чадаагүй байгаа ч, Ботсван улс байгалийн баялгаа нийгмийн зорилгод, Индонези бол үйлдвэрлэлийн салбаруудаа хөгжүүлэхэд зориулж нэлээд үр дүнд хүрсэн гэж үздэг. Мөн Чилийг дурьдахгүйгээр өнгөрч болохгүй. 1980 онд Чили улсны экспортын тал хувийг зэс эзэлж байсан юм. Тус улс нь түүнээс хойш жимс, ногоо, загас боловсруулах үйлдвэрлэл, ойн бүтээгдэхүүний болон дарсны үйлдвэрлэлийг хөгжүүлж Латин Америкийн “од” болжээ. Үүнд төрийн өмчит хэд хэдэн компани, байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнээс гадна Чили зэсийн олборлолтоос олсон мөнгийг зохицуулах төсвийн зөв бодлого явуулж, нийгмийн асуудлуудаа сайн шийдвэрлэж чаджээ.

Монгол Улс, байгалийн асар их баялгаа гадаадын хөрөнгө оруулагчдад юм уу, ард түмэндээ арав хорин мянган төгрөгөөр нь цацаж үрэн таран хийхийн оронд хөгжлийн ухаалаг стратеги, загварыг сонгох хэрэгтэй. Ирээдүйтэй салбаруудаа хөгжүүлэхгүй бол нэг л мэдэхэд байгалийн баялаг нь дуусч, юу ч үгүй хоцорно. Түүнчлэн нэг загвараас нөгөө руу үсчихийн оронд ирээдүйтэй загварыг сонгож түүнийгээ тууштай баримтлах шаардлагатай. Тэгэхгүй бол сонгууль болгоноор өөр засгийн газар гарч ирээд өмнөх засгийн газрын хийсэн бүхнийг үгүйсгэж, “шинэ” зам хайгаад давхиад байвал бид нар одоогийн цэгээсээ хөдөлж чадахгүй.

Үлгэрт гардаг баатрын сонгосон зам нь амархан байгаагүйн адил хөгжлийн энэ замд олон бэрхшээл учирч таарна. Гэвч хялбар замыг сонгож ирээдүйгээ үгүй хийх эсвэл бусдаас хараат байдалд орохын оронд хэцүү боловч хөгжилд хүргэх замыг нь сонгох нь бидний хувьд дээр юм.

Г.Аянга

Read 15474 times Last modified on Пүрэв, 29 11-р сар 2012 16:11

72 comments

  • Comment Link Даваа, 15 5-р сар 2017 03:49 posted by CharlesDic

    canadian pharmacy for viagra

    canada drugs

    canada pharmacies free shipping

    northwest pharmacy canada

  • Comment Link Лхагва, 03 5-р сар 2017 03:00 posted by Kennethdieks

    wh0cd321876 viagra soft amoxicillin tablet pfizer viagra 100mg where can i buy elimite continued

  • Comment Link Ням, 30 4-р сар 2017 05:12 posted by DavidAmefe

    Over The Counter Sildenafil Citrate dutls 243400 884472 tmmvp Buy Sildenafil Citrate Online amurr 388241 762603 xxeay Viagra Canada Pharmacy Online yzqhx 985972 512527 jusae Sex Viagra Tablets Price uhnli 408962 459307 cvzky Historical Retail Price Of Cialis 20mg vsorl 69177 981591 einxe How Is Canadian Pharmacy Shop Rated For Cialis xxlij 500825 175651 fslgv Cialis 5mg Price UK kwpdf 803272 360020 nprvu Canada Viagra Paypal rrsaq 870565 807457 wvlni Price Comparison Viagra Vs Cialis qgfqn 663409 710799 ykppa Generic Viagra From Canada Safe dgkwh 318239 509409 rbgab Is It Illegal To Buy Canadian Viagra covci 299519 201515 uituk Can I Drive To Canada Buy Viagra tdpdd 253674 298740 zmqmh Cialis Generic Canada lfqsv 835884 803401 xlnkv Sildenafil Citrate Troche spwyn 372521 910147 gdqkd Best Canadian Pharmacy For Cialis ruotf 372387 14381 fdxvl Low Cost Cialis Canada oxcyh 159300 113739 yiknd Viagra Online Pharmacy Forum dhnoq 530089 694367 okfmn Canadian Druge Pahrnacy For Cialis lqmoh 803727 802524 javgn Cialis Canadian Pharmacy Online qlrft 56635 965341 kawym Cialis Available From Canada efopf 621514 680385 zfkmy Generic Online Order Viagra pjhna 484530 16408 ojvgy Generic Viagra And Cialis Forum Reviews uzdvt 474135 398063 jghph Sams Club Viagra Price blmgh 680057 877689 ccezs Generic UK Viagra abbtx 296356 55977 aqqmf Generic Viagra In USA rfotc 395021 598940 mvzmk How Much Does Viagra Cost Per Pill In Canada dlpaw 477943 181183 nweih

  • Comment Link Ням, 30 4-р сар 2017 04:41 posted by DavidAmefe

    Sildenafil Costco zuexl 39599 46792 nyppx Sildenafil Citrate From India pxflw 741879 826333 afygu Does Cialis From Canada Work dmcrf 606694 437917 oggpq Viagra Price fqrgf 720437 490135 zclnx 20 Mg Cialis Best Price rbrtt 139985 468509 itzwa Cialis 5mg Online Canada nqzse 251890 917713 cfsdc Cialis Best Price USA Cvs tkfxo 586207 802522 kmqhr Cialis From Canada With A Prescription jkicj 589528 274411 hquox Cialis Vs Viagra Forbph jyyhw 925582 346758 gbhns What Is The New Cost Of Viagra In Canada khgwv 927906 859886 hzmsj Is Viagra A Prescription Drug In Canada mrqod 362674 836051 dvxcm Pharmacy Canadian Viagra becey 882890 6356 cunlh Order Viagra Or Cialis From Canada To Home bojhz 411375 967151 otvjw Sildenafil Maxifort Zimax rbohl 332178 419915 zubll Ordered Cialis From 24 Hr Canada dztyj 63826 405442 ypobf Cialis Otc Canada qmscw 55654 36566 ihdeb Online Pharmacy Generic Viagra uwhjq 784852 747354 lohlk Canadian Pharmacy Viagra No Prescription itcep 576796 274217 wozmi How To Buy Viagra From Canada cqohf 148685 897348 yhsfz Toronto Canada Viagra kmcvl 560509 332350 avylc Generic Viagra From Canada Online ujupy 845886 873989 ptucs Generic Cialis Online USA sxoru 631489 735060 pnpoh Average Retail Price Of Viagra gsytp 347927 857487 bltzc Order Generic Viagra UK ogzof 603262 943010 ivfhh Order Generic Viagra Online lftsn 37436 893635 cwovf Canadian Viagra Sales lcdzt 413651 388201 unffz

  • Comment Link Ням, 30 4-р сар 2017 04:07 posted by Arthurpoite

    Sildenafil 20 Mg For Erectile Dysfunction jzuon 122370 972485 bcgcp Order Sildenafil Online jolvl 431636 126469 vnukc Can You Buy Viagra Without A Prescription In Canada kdpfq 678585 559432 xwawj Viagra Price In Egypt zmrfx 821482 814815 yqrws Cialis 5 Mg Daily Price ekitf 65253 855586 zdflq Generic Canadian Viagra ezzdc 130840 579056 tspie Cialis Current Price Per Pill ouwfe 630819 340799 uwxnj Generic Canadian Cialis cmkgo 59709 929169 cfxzw Viagra Vs Cialis Costs fovqz 633178 924273 ntfwg Viagra Overnight Delivery Canada ivvku 993133 917785 jyhdq Canada Phamacy Cialis tfqcs 396286 780323 rmmlv Alternative To Viagra In Canada gwjhm 115379 68501 vvudi Letter From Customs Border Patrol Canada Drugs Cialis tzlzm 885910 982993 xpzst Sildenafil 1a Pharma 100mg Tabletten rduyq 956993 234213 vsmkw How Canadian Pharmacies Sale Viagra ypjkz 873834 161067 plnbw Generic Viagra Canada Online Pharmacy wbqfb 8401 428784 jjmkn India Online Pharmacy Viagra leyqv 638150 286639 bjvgi Canada Viagra For Sale tuazv 753443 274028 cmvfs Canada Drugs Costs For Cialis whfjs 136527 656695 fuigw Viagra Suppliers In USA And Canada ortpc 625659 451038 rnaky Buy Viagra Online No Prescription Generic tlkko 602044 190628 nxsws Purchase Low Price Generic Cialis Soft Tab dpgkb 31722 752910 wvkan Viagra 100mg Price Why Does It Go Up dybax 859801 909775 wdfrs Generic Viagra Online Canadian Pharmacy gopdv 282724 817358 ltipe Best Price Generic Viagra Or Cialis cvaab 159592 950411 adqhf Canada Pharmacy Viagra Best Sites pimua 87495 685080 pdjxg

  • Comment Link Ням, 23 4-р сар 2017 16:41 posted by Donaldexcix

    ifvyu 44505 851189 xiyux VIAGRA WITHOUT A DOCTOR PRESCRIPTION tdiga 71280 201889 elggv VIAGRA WITHOUT A DOCTOR PRESCRIPTION FROM CANADA kyaho 915520 552771 hfuzy CIALIS LOWEST PRICE xrooj 83174 63704 lwhti SILDENAFIL 20 MG TABLET vsjvc 103050 544020 sqjcl SILDENAFIL CITRATE 100MG piuxj 928005 270935 jwpca SILDENAFIL 20 MG yweww 212101 187853 rourb

  • Comment Link Ням, 23 4-р сар 2017 09:59 posted by Grahamzem

    ztnoa 496648 706093 wfrim VIAGRA WITHOUT A DOCTOR PRESCRIPTION uxwte 897723 386264 tdoiu VIAGRA WITHOUT A DOCTOR PRESCRIPTION FROM CANADA iyymh 979038 701657 etsde CIALIS LOWEST PRICE odade 368800 804297 detvc SILDENAFIL 20 MG TABLET ylozd 490021 824132 qdzhd SILDENAFIL CITRATE 100MG lmtkt 513944 948684 mpplm SILDENAFIL 20 MG plrzn 119144 531023 nfibo

  • Comment Link Бямба, 22 4-р сар 2017 23:36 posted by Grahamzem

    jtpva 645013 819454 mtrtf VIAGRA WITHOUT A DOCTOR PRESCRIPTION kyzvs 283506 519597 lzibj VIAGRA WITHOUT A DOCTOR PRESCRIPTION FROM CANADA drqsv 717098 565668 tviuh CIALIS LOWEST PRICE fvqmn 778744 515273 nqfad SILDENAFIL 20 MG TABLET oycnn 559630 267939 qthny SILDENAFIL CITRATE 100MG kiakl 866261 413078 dnnis SILDENAFIL 20 MG meiqh 151187 946111 wgqtv

  • Comment Link Лхагва, 19 4-р сар 2017 21:29 posted by DavidAmefe

    twahe 202785 767362 sxrov Cheap Viagra Online Canada Pharmacy jvjoc 350999 207479 deegz mojyk 266185 759551 dbcin Buy Viagra Online Canada Pharmacy showa 924623 934453 doofs cicbu 578566 964065 dzukr Viagra Online Canada edngl 527226 36155 exrbj cqsyv 189853 240983 haous Cialis Canada ttwca 794713 163352 araks ewbtv 507829 411068 vjyyu Viagra Online Pharmacy eydrx 360900 22603 kxziy wbhne 249333 213479 bnxuz Canada Pharmacy Viagra Generic igrrt 277085 514946 rbqck vrjll 159159 488973 ylkni Generic Viagra Online hnbvz 660798 115458 ncgsn rytir 267324 872526 ueqlo Cialis Vs Viagra ffuck 561052 349218 jpaod tzxva 997696 495013 swdjl Viagra Online Canada jlyoh 96210 645267 xurnx tgzbm 266242 964215 rnnla Generic Viagra Online bmsjn 380472 184674 mqlap

  • Comment Link Лхагва, 19 4-р сар 2017 19:29 posted by Grahamzem

    veepv 595568 484767 qakss Generic Viagra Sildenafil Citrate rvkmx 250925 447473 scnqz bdcoq 91216 285800 qhbfu Viagra Online Pharmacy xdwpu 667783 192801 ntukh amdye 798611 217713 emobl Cheap Viagra Online Canada Pharmacy jrcyb 540203 685516 bcrme scfni 850338 800540 mylzw Buy Viagra Online Canada Pharmacy xolwb 982865 609076 bxhsv zqzqr 396303 848268 bfyaj Viagra Online Canada Pharmacy rhzvk 245962 669110 qtkmk ablwe 223027 686223 fpkfg Best Price 100mg Generic Viagra ayyoh 109937 754691 sagvv pqxkz 827350 618279 ctemq Buy Viagra Online gtpsi 643446 792885 immxo isjbu 305669 149720 vvhgi Viagra Online Canada Pharmacy zsfri 139027 448168 pfzuw fhxwu 508293 120905 pfque Viagra Online Canada Pharmacy qmvke 958686 254466 qcbdj sifoi 345557 752295 itcdm Generic Viagra Sildenafil Citrate mdubl 421726 131512 uuoxb

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter