171-р сар2017

Лхагва, 28 11-р сар 2012 13:53

Монгол, Британийн дугуй ширээний Х уулзалт

Written by 
Rate this item
(1 Vote)
Монгол, Британийн дугуй ширээний Х уулзалт

 “Монгол, Британийн дугуй ширээний Х уулзалт” Лондон хотноо 11сарын 28, 29-ний өдрүүдэд зохиогдох гэж байна.

 Уг арга хэмжээ нь хоёр орны засгийн газар хоорондын 10 дахь удаагийн уулзалт бөгөөд уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнд:

 Нэг:Хууль дээдлэх ёс, гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн болон цаашдын байдал.

 Хоёр: Уул уурхайн  салбарын өнөөгийн байдал, хэтийн төлвийн тухай.

 Гурав: Хоёр талын харилцан ашгтай хамтын ажиллагааны салбар чиглэлүүдийн талаар түүний дотор  хөнгөн үйлдвэр, 100 мянган айлын орон сууц, хот, нийтийн аж ахуйн чиглэлд хамтарч ажиллах боломжуудын, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар.

 Дөрөв: Хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв, Лондонгийн хөрөнгийн биржид Монголын уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийн IPO гаргах асуудлаар.

 Тав: Өрсөлдөөний бодлого, батлан хамгаалахчиглэлээр хамтран ажиллах, хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлаар санал бодолоо солилцох юм.

 Уулзалтад оролцохоор манай улсаас Гадаад Харилцааны Яамны дэд сайд Д. Ганхуягаар ахлуулсан ЗГ-ын яамд, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн20 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Лондон хотод хүрэлцэн ирээд байгаа болой .

 

Мэдээг бэлтгэсэн,

 У. Ганзориг

Их Британи дахь БНТ

Read 15717 times Last modified on Лхагва, 28 11-р сар 2012 13:55

80 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter