171-р сар2017

Пүрэв, 31 1-р сар 2013 20:31

Британийн Монголчуудын сар шинийн золголт, Ажиа Гэгээний айлдварт урьж байна

Written by 
Rate this item
(1 Vote)

Билгийн тооллын хаврын тэргүүн сар, Арвандолдугаар жарны усан Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Британийн Монголчуудад зориулсан нийтийн золголт, Ажиа гэгээнтэй хийх уулзалт 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Бямба гарагт 14:00-17:30 цагийн хооронд Rudolf Steiner House Theatre -т болно.

Ажиа гэгээн нь Бурханы шашны Гэлүгба урсгалыг үндэслэгч Богд Зонховын аавын 8-р дүрийн хувилгаан. Түвдийн Амдо мужийн Гүмбүм хийдийн хамба байсан, Хөх нуурын Дээд Монгол угсгааны тэрээр улс төрийн ээдрээт амьдралын эрхээр АНУ-д дүрвэн гарч өдгөө Индиана мужийн Блүүмингтон хотноо дээрхийн гэгээн Далай Ламын удирдлага дор баруун Гүмбүм хийдийн хамба, Түвд Монголын Шашин Соёлын Төвийн тэргүүний http://tmbcc.net/ албыг хашин Бурханы номын ухаан, Түвд Монголын шашин соёлыг дэлгэрүүлэн түгээх, хүн зон тэр дундаа элэг нэгтнүүддээ туслах ажилд бүхий л сэтгэл зүрх, цаг заваа зориулан ажиллаж байна. Гэгээнтэн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай Surviving the dragon (англиар), Цагийг Бэлэгдэгч Наран Чөлөө (Монголоор) ном туурвиж хэвлүүлжээ.

CancerTreatmentHospitalАжиа гэгээний санаачилан Монгол түмэндээ зориулан хийж буй томоохон ажлуудын нэг нь Улаанбаатар хотноо Эх Нялхсын төвийн дэргэд баригдаж буй Цусны хавдарт хүүхдүүдийн эмчилгээний Төв юм. Уг эмнэлэг нь гэгээнтний шавь Америк, Монгол, Хятад, Япон зэрэг олон олон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэм хандивийн хүчээр одоогоор 3 давхар хүртлээ баригдаад буй бөгөөд үлдсэн 3 давхарыг барих хөрөнгийг босгосноор 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Гэгээнтний өөрийн болоод хийж бүтээж буй зүйлсийн талаархи зарим мэдээллийг түүний Улаанбаатар хотноо санаачилгаар байгуулагдсан Энэрэл Нигүүслэл Оюун Билгийн Төвийн цахим хуудаснаас http://bikhanzi.com үзэх боломжтой

Британийн Монголчууд Та бүхнийг энэхүү нийтийн золголт, уулзалтад хүрэлцэн ирж өөр хоорондоо шинэлэн золгохын ялдамд Хөх нуураас тодорсон Монгол гэгээнийхээ айлдвар сургаалийг сонсож, ном уншлагад багтан, гэгээнтний Монгол түмэнд зориулан босгож буй эмнэлгийн ажилд өргөл хандиваа өргөхийг уриалж байна.

Уулзалтын ерөнхий хөтөлбөр

Хугацаа Үйл ажиллагаа Тайлбар
14:00-15:00 Танхимд орох, ахмад настай хүмүүстэйгээ болон хоорондоо золголт хийх Танхимд үүдэнд бүртгэгдэн орно. Хүрэлцэн ирсэн ахмад настангуудад хүндэтгэл үзүүлж золгох  Ахмад настай хүмүүст цай идээ өгөх. нэрсийг бичнэ.
15:00-15:05 Ажиа гэгээнтэй хийх уулзалтын нээлт Элчин Сайдын Яамнаас арга хэмжээг нээнэ. Арга хэмжээний ерөнхий дарааллыг Монголчуудын холбооноос танилцуулна
15:05-15:15 Ажиа гэгээний амьдрал түүхийг үзүүлсэн танилцуулга Хүрэлцэн ирсэн Монголчууддаа танилцуулах зорилгоор Ажиа гэгээний амьдрал түүхийг үзүүлсэн богино хэмжээний танилцуулах бичлэг дэлгэцнээ гаргана
15:15-16:00 Ажиа гэгээний айлдвар, асуулт хариулт Ажиа гэгээн Британийн Монголчууддаа зориулан өөрийн айлдвараа хэлж Монголчууддаа зориулан хийж бүтэээж буй зүилсийнхээ талаар танилцуулан сонирхсон асуултуудад хариулна.
16:00-16:20 Ажиа гэгээний сар шинийн ёсолгоонд зориулсан уншлага Ирж буй ондоо эрүүл мэнд сайн сайхан явахын ерөөл уншлага хийнэ
16:20-16:30 Ажиа гэгээн бясалгалын зарим дасгалуудаас заах Ажиа гэгээн Монголчууддаа зориулж бясалгалын зарим дасгалуудаас зааж хамтдаа бясалгал үйлднэ
16-30-16:50 Зураг авалт, урлагийн тоглолт Гэгээнийг үзэгчдийн суудалд суулган хүн бүр суудалдаа байх байдлаар нийтийн зураг авахын зэрэгцээ урлагийн үзүүлбэр тоглож хүндэтгэл үзүүлнэ.
16:50-17:20 Ажиа гэгээнээс адис авч, гэгээнтний аравнайлсан идээний дээжээс хүртэх Гэгээнтэн тайзнаа эргэж гарч байраа эзэлснээр хүссэн хүмүүс  урд эгнээнээсээ эхлэн баруун шатаар өгсөн тайзанд гарч Гэгээнтнээс адис аван , аравнайлсан идээний дээжийг хүртэж зүүн шатаар уруудан гадагш гарна

 

  • Арга хэмжээнд оролцох сонирхолтой хүмүүс Монгол Соёлын Төвийн захирал Б.Мартад (07939267474 утсаар, Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. емэйлээр ) оролцох хүний нэр, тоогоо өгч урьдчилж бүртгүүлнэ үү. Танхим нь 250 хүнийн багтаамжтай ба хүний тоо үүнээс хэтрэх тохиолдолд оруулах боломжгүй тул эхэлж бүртгүүлсэн нь эхэлж орох дарааллаар бүртгэлийг хийнэ.
  •  Танхимд орох урьдчилсан бүртгэлийг тулгах үед хүн бүрт дугтуй тарааж өгөх ба та дугтуйн дээр өөрийн уншуулах ном, зориулах хүмүүсийнхээ нэрсийг бичин сайн дураараа өргөх өргөлийн мөнгөө дотор нь хийж Ажиа гэгээнээс адис авах үед гэгээнтэнд гардуулж болно.
  • Хаяг: Rudolf Steiner House Theatre. 35 PARK ROAD, NW1 6XT, Regent’s Park болон Baker Street underground station-ээс 4 минут алхана. Ойролцоо ирэх автобусны дугаар:  2, 13, 18, 27, 30, 74, 113, 139, 159, 274.
  •  Болох газрын гадна өдрийн цагаар машин тавих зогсоол байхгүй болохыг анхаарна уу

Зохион байгуулагч:
•    Элчин сайдын Яам – www.embassyofmongolia.co.uk
•    Британийн Монголчуудын холбоо – www.mongolians.co.uk
•    Монгол Соёлын Төв – www.mongolianculturecentre.co.uk
•    АНУ дахь Түвд Монголын Шашин Соёлын Төв – www.tmbcc.net

Эх сурвалж: http://www.mongolians.co.uk/mon/292

Read 54903 times Last modified on Пүрэв, 31 1-р сар 2013 21:01

122 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter