232-р сар2018

Пүрэв, 19 2-р сар 2015 01:51

Профессор Б.Дашням: Монгол улсад эн тэргүүнд шаардлагатай байгаа 10 мэргэжлийн нэгд нанобиотехнологи орж байгаа

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

Улс орон маань улс төрийн хатуу дэглэмд хэдий ч шинжлэх ухааны хөгжлийг дэмжин урамшуулж байсан цаг үеийн томоохон төлөөлөгч   Б.Дашням профессорийн яриаг сонсож суухад Монголын шинжлэх ухааны нэгэн салбарын төдийгүй улс орны нэгэн цагийн түүхийг бүхэлд нь сонсох завшаан болж буйд олзуурхан алгаа үрэн суув. Түүний мэдлэг туршлагын арвин их сангаас энэ цагийн залууст сонсгож хуваалцахгүй бол дэндүү амиа бодсон хэрэг болох тул Оюунлаг Оршихуй уулзалтад оролцохыг урьсан билээ.  Эрдэмтэн маань ч урилгыг хүндэтгэлтэйгээр хүлээж авав.

Ингээд уламжлалт бие халаах ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

2 сарын 27-д 18:30 цагаас элчин сайдын яамнаа болох уулзалт ярилцлагаар та бүхэн олон сонин сайхан зүйлсийг сонсож мэднэ, оюуны цэнгэл эдлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Ta био технологийн шинжлэх ухааны Монгол дах хөгжилд өөрийн орон зайгаа эзэлж, хувь нэмрээ оруулсан дэлхийд танигдсан нэр хүнтэй эрдэмтэн хүн. Энэ салбарын шинжлэх ухааны үүсэл түүх, Монгол дах өнөөгийн төлөв байдлынх нь талаар товч танилцуулахгүй юу?

Аливаа амьд бие, түүний бүрэлдэхүүн хэсгийг ашиглан хүний амьдралд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэхийг биотехнологи хэмээн энгийнээр тодорхойлдог. Тухайлбал, амьтан гэршүүлж, амьдрал ахуй, хүнсэндээ ашиглах, ургамал тарималжуулж, хүнс, гоёл чимэглэлд хэрэглэх, сүүг бичил биетнээр эсгэж тараг цагаан идээ бэлтгэх, эм тариа үйлдвэрлэх зэргийг биотехнологийн үйлдвэрлэл гэж болно. Тэхлээр манай эринээс өмнө 5000-10000 жилийн тэртээ амьтан гэршүүлж, ургамал тарималжуулсан баримт байдаг бөгөөд биотехнологи тэр үед үүссэн гэж үздэг. Нөгөөтэйгүүр шинэ үеийн биотехнологи буюу генийн инженерчлэл, биоинженерчлэлийг  тусд нь авч үзэх нь бий. Эдгээр чиглэл 1950-аад онд уураг, ДНХ (генийн)-ийн анхдагч бүтцийг тодорхойлсноор үүсч буй болсон түүхтэй. Одоо хүн болгон, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоны амны уншлага болсон амьтан хувилах (cloning), хүн хувилах, тулгуур эсийн судалгаа (stem cell research) зэрэг нь дээрх салбаруудын ноён оргил билээ. Энэ тухай лекцидээ дэлгэрэнгүй ярья. Биотехнологийг ирээдүйд хүний амьдрал, түүний орчин, сэтгэхүйг өөрчлөх өвөрмөц увидастай шинжлэх ухаан технологийн салбар гэж ярьдаг.

1990 оноос өмнө ЗХУ, ЭЗХТЗ (Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл) буюу СЭВ гэж байхад Монгол улс ШУТ-ийн тэргүүлэх чиглэлүүдээ  тодорхойлж, тэр дундаа биотехнологийг Монголд хөгжүүлэх бодлого явуулж байлаа. Биотехнологийн үндэсний зөвлөл байгуулж,, биотехнологи хөгжүүлэх зорилтот төлөвлөгөө боловсруулж байв. Мөн тэр үед Намын Төв Хорооны Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоол гарч, Биотехнологийн хүрээлэн, МОНЭНЗИМ ШУҮ-ийн төв зэрэг эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн нэгжүүд байгуулагдаж,  энэ чиглэлийн судалгаа үйлдвэрлэл, нэг ёсондоо хөгжиж эхэлж байсан юм.  Одоо биотехнологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хэд хэдэн байгууллага, үйлдвэрийн газар, компани бий. Томоохон нь, Сонгино дахь биокомбинат, МОНОС фарм, МЭЭШХ, МААЭШХ, Дархан хотын УГТЭШХ зэрэг юм. ШУА-ийн зарим хүрээлэн, МУИС, ХААИС, ШУТИС,  АУШТИС зэрэгт энэ чиглэлийн судалгаа хийдэг лабораториуд бий. АНУ, ХБНГУ, Япон Австрали зэрэг оронд манай олон залуу эрдэмтэд ажиллаж зарим нь лаборатори удирдах хэмжээнд хүрсэн байна. Их британид ч тийм залуус байсан.

Монгол улсад эн тэргүүнд шаардлагатай байгаа 10 мэргэжлийн нэгд нанобиотехнологи орж байгаа.

Хүний генетикийн талаар та судалдаг. Хүн сармагчингаас үүдэлтэй гэдэг Дарвины онолыг энэ салбар баталж чадах уу? Дезайны онол гэж бий тухай Та бас ярилаа.
Аливаа давуу чанар, шинж тэмдэг тээсэн бие махбод байгалийн шалгаралд бусдаасаа тэргүүлж, илүү олон үр төл үлдээдэг, ийм замаар хуучин зүйл бие махбадоос шинэ зүйл салбарлан үүсч байдаг гэсэн онолыг  дарвинизм буюу эволюционизм гэдэг. Хүн сармагчнаас үүсэлтэй гэж Дарвин болон түүнийг залгамжлагч олон судлаач нотлож байсан. Энэ нь зөвхөн хүн биш бүхий л амьд байгалийн гарал үүсэлтэй хамааралтай. Одоо ч гэсэн эрдэмтэд, олон нийтийн дунд түүхэн хөгжил хэмээх энэ л онол давамгайлсан хэвээр байгаа. Генетикийн судалгаа ч  Дарвины онолыг үгүйсгэдэггүй. Харин ч нотлох талдаа байдаг. Тухайлбал, бүх л амьд биетийн удамшихуйн материал буюу ген нь ДНХ хэмээх адилхан тогтоцтой биомакромолекулаас тогтдог.  Нөгөөтэйгүүр креоционизм буюу шашнаас үүдэлтэй бүтээгчийн онол дарвинизмтэй тэмцэлдсээр иржээ. Энэ онолоор бол хүн, ер нь байгалийг бурхан бүтээсэн гэж үздэг. Саявтарханаас ухаалаг дизайны онол буй болж байгаа бөгөөд үүнийг шашнаас ялгаж шинжлэх ухаан гэж томъёолдог байна. Энэ талын хүмүүсийн хэлж буйгаар бол  Дарвинизмын тайлбарлаж буй түүхэн хөгжил геологийн цаг хугацааны хувьд дэндүү хурдан байна. Нэг зүйл биет нөгөө зүйлээс үүсдэг юм бол зүйл завсрын олдвор байхгүй байна. Зүйл үүсч буй жишээ харагдахгүй байна гэдэг. Мөн эгэл эс байтугай, матриц, мэдээллийн захирамжгүйгээр уураг, ДНХ нийлэгжүүлж чадахгүй байна. Байшин барилгыг хүний зурсан зургаар хүн барьж босгодог лугаа амьд биетийг ухаалаг дизайны аргаар босгосон гэж үздэг байна. Тэр ухаалаг дизайнер нь хэн бэ эсвэл юу вэ гэдэг асуудал нээлттэй.

“Mongolian spot” буюу Монгол хөх толбо гэж бий. Монголчууд бид үүнийгээ “тэнгэрийн тамга” гэх мэтээр ярьж бахдах нь элбэг. Таны судалдаг шинжлэх ухаанаар хөх толбыг юу гэж тайлбарлах бол. 
Монгол хөх толбо (Mongolian blue spot) зөвхөн Монголчуудад ч биш, Солонгос, Япон хүүхдүүдэд элбэг тохиолдоно. Монгол хүүхдүүдийнх бол харьцангуй том байж магад. Хятад хүүхдүүдэд ч ховор боловч тохиолддог. Хэмжээ нь жижиг будаа шиг гэж ярьдаг. Тэнгэрийн тамга гэдэг нь Монголчуудын бэлгэдлийн үг бөгөөд хөх тэргэрийн гаралтай гэдэгтэй нэгэн утгатай болов уу. Европ хүүхдэд  маш ховор боловч тохиолддог. Толбын хэмжээ, давтамж үндэстэн угсаатанд өөр байх тал бий.

Хөх толбын (birthmark, beauty mark) учир энгийн. Меланин гэдэг хар бараан өнгийн нөсөө (pigment) меланоцит гэдэг эсийн тусламжтайгаар арьсан доор  нийлэгждэг. Энэ нөсөө нарны цацраг дахь  хэт ягаан туяаны хортой нөлөөг зохицуулах үүрэгтэй.

Уг нөсөөний тархалтыг зохицуулагч ген гэж байдаг. Тэдгээр генийн нөлөөгөөр нөсөө жигд бус тархах  буюу нэг газар бөөгнөрч нөгөө газар цөөрч байдаг байна. Тэр бөөгнөрсөн хэсэг нь бидний бахархдаг хөх толбо болой. Ийм толбо хортой нөлөө байхгүй.

Хүн нас барахад шарил дээр нь тогооны хөөгөөр янз бүрийн дүрстэй тэмдэг тавьж, өөрсдийнх нь ойр дотно болон ах дүү нарт хөх толботой хүүхэд төрвөл, өө манай тэр төржээ, яг ийм тэмдэг тавьсан юм гэж ярьдаг. Энэ нь хэдийвээр бэлгэдэл боловч төөрөгдөл. Хүний биед тавьсан тэмдэг удамшихгүй.

Хөөрөлдсөн Д.Цэрэнбат

 

 

БYМБЭЙН ДАШНЯМЫН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

(List of Publications, B.Dashnyam)  2014.05.14

 Нэг. Эрдэм шинжилгээний бүтээл (Research works)

  1. 1.Б.Дашням. 1973. Хоёр зүйл оготнын хромосомын тоо. Биологийн хүрээлэнгийн бүтээл . No 9
  2. 2.Б.Дашням. 1976. Ихэрлэлт эх малын наснаас хамааран хувьсах зүй тогтол. ШУА-ийн Мэдээ. No 1
  3. 3.Б.Дашням. 1976. Монгол хонины ихэрлэлтийг сайжруулах боломж. Хөдөө аж ахуй. No 3
  4. 4.Д.Баатар, Б.Дашням. 1974. Малын генетикийн үндэс. Улсын хэвлэлийн газар. Улаанбаатар, 4 хх
  5. 5.B.Dashnyam, R.Glaser und R.Petzoldt. 1981. Individuelle Unterschiede der Na und K-Konzentration im Seminalplasma von Bullen. Arch.exper. Vet. med, 35, 553-559
  6. 6.B.Dashnyam. 1981. Na- und K- Ionon im Seminaplasma und in Spermien von Bullen unter verschiedenen Bedingungen. Dissertation. Humboldt-Universitat zu Berlin.
  7. 7.Ц.Жанчив, Б.Дашням. 1983. Генийн инженерчлэл хүн төрлөхтөнд юу өгч чадах вэ?. Техник технологийн мэдээ. No 4
  8. 8.Б.Дашням, Ц.Цогтхишиг. 1983. Генийн инженерчлэл ба хүн төрлөхтний ойрын ирээдүй. Залуу зохион бүтээгч. 12-р сарын дугаар
  9. 9.Б.Дашням. 1983. Гипотеза о действии нехромосомного механизма регуляции соотношения пола у двоиневых пар ягнят и мышей. ЕСБХ-ийн эрдэм шинжилгээний бүтээл. No 18
  10. 10.Б.Дашням, Ц. Цогтхишиг. 1983. Шинэ хэлбэрийн амьтныг зохион бүтээх замд. ЕСБХ-ийн эрдэм шинжилгээний бүтээл. No 18
  11. 11.Б.Дашням, Ц.Өлзийбаатар. 1984. Бухны үрийн плазм ба эс дэх натри, калийн концентрацийн хэлбэлзэл. ЕСБХ-ийн эрдэм шинжилгээний бүтээл. No 19
  12. 12.Б.Дашням. 1984. Использование генной инженерии в создании противовирусных вакцин. В. Сб: Тезисы докладов к 4 научнопрактической конференции по актуальным вопросам вирусологии. Улаанбаатар
  13. 13.Б.Дашням. 1985. Вакцин гаргах шинэ арга зам. Техник технологийн мэдээ. No 4, 36-38
  14. 14.Б.Дашням, Ц.Цогтхишиг. 1985. pBR322 плазмидыг С600 омгийн гэдэсний савханцарт шилжүүлэн суулгасан нь. ЕСБХ-ийн эрдэм шинжилгээний бүтээл. No 20
  15. 15.Б. Дашням, Ц.Цогтхишиг. 1985. Гэдэсний савханцраас ауксотроф мутант ялгасан туршлагын дүнгээс. ШУА-ийн мэдээ.
  16. 16.Б.Дашням. 1986. Биотехнологийн хурдавчилсан хөгжлийн шаардлага. ШУА-ийн мэдээ.
  17. 17.Б.Дашням, Р.Болд. 1987. Бухны үрийн плазм ба эс дэх натри, калийн концентрацийн хэлбэлзэл. Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл, No 19, 96-101 хх
  18. 18.Генетик «Гарын авлага »(хамтран зохиогч).1988. Төв хэвлэлийн газар, Улаанбаатар
  19. 19.Б. Дашням. 1987. Биотехнологийн тухай ойлголт. Хөдөө аж ахуй сэтгүүл, No 2
  20. 20.Б. Дашням, Р.Алтанчимэг. 1988. Бактерийн протопласт нийлүүлэх арга. Техник технологийн мэдээ. No 1, 21 -22
  21. 21.Б.Дашням. 1991. Технология рекомбинантных ДНХ (Их дээд сургуулийн гарын авлага), Информатикийн төв, Улаанбаатар
  22. 22.Ya. Dagvadorj, B.Dashnyam, Ts.Oyunsuren, N.Khorolsuren and G.Zulkhuu.1992. Distribution of anti-HCV antibody. Reports of 34th scientific conference of the National Medical University. Ulaanbaatar, Mongolia.
  23. 23.B.Dashnyam,T.Ishida, Ts.Oyunsuren, T.Gerelsaikhan,D.Dorjsuren and Ch.Sharav. 1992. High incidence of HCV infection in blood donors of Mongolia. Abstracts of the 8th Virologists’ Conference, Ulaanbaatar, Mongolia (summary in English)
  24. 24.B.Dashnyam, J.Maidar, D.Battulga,T.Ishida, S.Togos, Z.Odgerel and J.Batsuuri.1992. Absence of human T-lymphotropic retrovirus type1 in Mongolian populations.Abstracts of the 8th Virologists Conference, Ulaanbaatar, Mongolia (Summary in English)
  25. 25.J.Batsuuri, B.Dashnyam, J.Maidar, D,Battulga, D.Dorjsuren and T. Ishida 1993. Absence of human T-Iymphotropic retrovirus type1 (HTLV-1) in different populations of Mongolia. Scandinavian Journal of Infectious Diseases, 25, 398-399.
  26. 26.B.Dashnyam. 1994. Biotechnology in Mongolia: Policies and Measures. In: Biotechnology Applications in Agriculture in Asia and Pacific. Asian Productivity Organization, Tokyo, pp. 257-262.
  27. 27.Shio Jean Lin, Karo Tanaka, William Leonard, Tudevdagva Gerelsaikhan, Bumbein Dashnyam, Sambuugiin Nyamkhisheg, Akiko Hida, Yutaka Nakahori, Keiichi Omoto, Michael H. Crawford and Yasuo Nakagome. 1994. A Y-associated allele is shared among a few ethnic groups of Asia. Jpn J Human Genet. 39, 299-304.
  28. 28.Д.Аюуш, Т.Гэрэлсайхан, Б.Дашням, С,Нямхишиг, Ж.Батсуурь. 1995. Монголын хүн ам дахь альдегиддегидрогеназ ферментийн удамшлын полиморф хэлбэршлийн судалгаа. Монгол хүн судлал. Тэргүүн дэвтэр, 100-103-р хуудас
  29. 29.Д.Батсайхан, Н.Алтанхуяг, Ё.Загдсүрэн, Д.Сувд, Бү. Дашням. 1995. Хонины өнчин тархинаас уутанцар идэвхжүүлэгч даавар гаргах боломж. «Биотехнологи-95» Шинжлэх Ухаан- Yйлдвэрлэлийн Бага Хурал (Илтгэлийн хураангуй), 37-40-р хуудас (Abstract in English)
  30. 30.Ts.Oyunsuren, S.Togos, Z.Odgerel, L.Batsoyol, B.Dashnyam. 1995. Diagnosis of hepatitis B and C virus infections by radioimmunoassay. National Conference “Biotechnology- 95″ (abstracts), pp. 64-65 (in English)
  31. 31.Бү. Дашням, Б.Шүрэнтуяа, Д.Сувд, Б.Аръяа. 1995. Рекомбинант дрожжийн эсийг шилэн бөмбөлөг, вортексын аргаар задлах нь. «Биотехнологи-95» Шинжлэх Ухаан- Yйлдвэрлэлийн Бага Хурал (Илтгэлийн хураангуй), 67-68-р хуудас (Abstract in English)
  32. 32.З.Одгэрэл, С.Тогос, Ж.Хасболд, Бү. Дашням. 1995. Б гепатитын вирусын гадаргуугийн эсрэг төрөгчийн (HBsAg) нэг язгуурт эсрэг бие гаргасан нь. «Биотехнологи-95» Шинжлэх Ухаан- Yйлдвэрлэлийн Бага Хурал (Илтгэлийн хураангуй), 69-70-р хуудас (Abstract in English)
  33. 33.M.Nakatome, K.Honda, Z.Tun, Y.Kato, S.Harihara, K.Omoto, S.Misawa, T.Gerelsaikhan, S.Nyamkhishig, B.Dashnyam, J.Batsuuri and C.Wakasugi. 1996. Genetic polymorphism of the 3’VNTR Region of the Human Dopaminergic Function Gene DAT1 (Human Dopamine Transporter Gene) in the Mongolian Population. Human Biology, v.68, No.4, pp.509-515
  34. 34.Mark A.Jobling, Vassiliki Samara, Arpita Pandya, Neale Fretwell, Barbara Bernasconi, R.John Mirchel, Tudevdagva Gerelsaikhan, Bumbein Dashnyam, Antti Sajantila, Pia J. Salo, Yutaki Nakahori, Christine M. Disteche, Kumarasamy Thangaraj, Lalji Singh, Michael H. Crawford and Chris Tyler-Smith. 1996. Recurrent duplication and deletion polymorphisms on the long arm of the Y chromosome in normal males. Human Molecular Genetics, Vol.5, No. 11,1767-1775
  35. 35.Tatjana Zerjal, Bumbein Dashnyam, Arpita Pandya, Manfred Kayser, Lutz Roewer, Fabricio R. Santos, Wulf Schiefenhoevel, Niele Fretwell, Mark A. Jobling, Shinji Harihara, Koji Shimizu, Dashnyam Semjidmaa, Antti Sajantila, Pia Salo, Michael H. Crawford, Evgeny K. Ginter, Oleg V. Evgrafov, and Chris Tyler-Smith.Genetic relationships of Asians and Northern Europeans, Revealed by Y chromosomal DNA analysis. American Journal of Human Genetics, 60: 1174-1183
  36. 36.Ц.Оюунсүрэн, С.Тогос, З.Одгэрэл, М.Баярсайхан, Б.Дашням. 1997. Гепатит С вирусын халдварыг илрүүлэхэд (PCR)-ын арга хэрэглэх нь. «Вирус судлалын тулгамдсан асуудлууд» Онол-практикийн 10-р бага худал (илтгэлийн хураангуй)
  37. 37.Ц.Оюунсүрэн, М.Мизоками, С.Тогос, Б.Дашням. 1997. Монгол хүн амын дунд гепатит Г вирус илрүүлсэн нь. «Вирус судлалын тулгамдсан асуудлууд» Онол-практикийн 10-р бага худал (илтгэлийн хураангуй)
  38. 38.М.Баярсайхан, С.Тогос, Б.Дашням, З.Одгэрэл, Ц.Оюунсүрэн. 1997. Альфафетопротейн маркераар элэгний хавдрыг оношлосон дүнгээс. «Вирус судлалын тулгамдсан асуудлууд» Онол-практикийн 10-р бага худал (илтгэлийн хураангуй)
  39. 39.Ц.Оюунсүрэн, С.Тогос, М.Мизоками, Б.Дашням. 1997. Манай хүн амын дунд тархсан С вирусын генотипийн судалгаа. «Вирус судлалын тулгамдсан асуудлууд» Онол-практикийн 10-р бага худал (илтгэлийн хураангуй)
  40. 40.Tsendsuren OYUNSUREN, Namkhai-Ochir NYAMDAVAA, Sanjdorj TOGOS, Zagaa ODGEREL and Bumbein DASHNYAM. 1997. Incidence of HBV, HCV infections and hepatocellular carcinoma in Mongolian patients. Abstracts for the 1th Kanazawa International Symposium on Cancer “Hepatitis viruses and Hepatocellular carcinoma”, Kanazawa, Japan, March 11, 1997
  41. 41.Chris Tyler-Smith, Arpita Pandya, Tatiana Zerjal, Fabricio R. Santos, Manfred Kayser, Bumbein Dashnyam, Oleg V. Evgrafov, Rosalind Hardling and Mark A. Jobling. 1997. The use of Y-chromosomal DNA polymorphisms to investigate human history. Abstracts, HGM97, Canada, March 1997
  42. 42.Yutaka Kondo, Masashi Mizokami, Tatsunori Nakano, Takanobu Kato, Ryuzo Ueda, Motokazu Mukaide, Kazumasa Hikiji, Takafumi Ishida, Dorjbal Dorjsuren, Bumbein Dashnyam, and Tsendsuren Oyunsuren. 1997. Prevalence and Molecular Epidemiology of GB Virus/Hepatitis G Virus Infection in Mongolia. Journal of Medical Virology, 52: 143-148
  43. 43.Karafet, Tatiana, Stephen L. Zegura, Jennifer Vuturo-Brady, Olga Posukh, Ludmila Osipova, Victor Wiebe, Francine Romero, Jeffery C. Long, Shinji Harihara, Feng Jin, Bumbein Dashnyam, Tudevdagva Gerelsaikhan, Keiichi Omoto, and Michael F. Hammer. 1997. Y Chromosome Markers and Trans-Bering StraitAmerican Journal of Physical

Anthropology, 102:301-314.

  1. 44.Bumbein Dashnyam. 1998. The Y chromosome DNA polymorphism in Mongolians and Northern Europians (Short review article). Abstracts of the International Symposium devoted to To Van’s Aniversary.
  2. 45.Sh.Harihara, Bumbein Dashnyam et al. 1999. Mitochondrial DNA polymorphisms in Mongolian Buryads. Rep. Soc. Res. Native Livestock 17: 165-177
  3. 46.Ts.Zhanchiv, Kh.Tumennasan, Ts.Tsendsuren, B.Dashnyam. 1999. Mongolian Native Livestock and its Genetic Structure. Report of the Society for Researches on Native Livestock, Japan , 17: 1-8
  4. 47.Ken Nozawa, Yoshizane Maeda, Kenji Tsunoda, Yuichi Tanabe, Keiichi Omoto, Kuniaki Nerome, Ts.Zhanchiv, B. Dashnyam, H.Tumennasan and Ts.Tsendsuren. 1999. Gene- constitution of the Mongolian horses. Rep.Soc.Res.Native Livestock. 17: 45-61
  5. 48.Kenji Tsunoda, Ken Nozawa, Yoshizane Maeda, Yuichi Tanabe, T. Tserenbatin, M. Byamba, H. Tumennasan, Ts. Zhanchiv and B.Dashnyam. 1999. External morphological characters and blood protein polymorphisms of native sheep in Central Mongolia. Rep.Soc.Res.Native Livestock. 17: 63-82
  6. 49.Yuichi Tanabe, Osamu Taniwaki, Hiromitsu Hayashi, Kazuya Nishizono, Hisako Tanabe, Shin’ichi Ito, Ken Nozawa, H.Tumennasan, B.Dashnyam and Ts.Zhanchiv. 1999. Gene constitution of the Mongolian Dogs with emphasis on their phylogeny. Rep.Soc. Res. Native Livestock. 17:109-132
  7. 50.Yuichi Tanabe, Hidenori Yokoyama, Jotaro Muraakami, Haruka Kano, Osamu Tanawaki, Hisato, Okabayashi, Yoshizane Maeda, Chihiro Koshimoto, Ken Nozawa, H.Tumennasan, B.Dashnyam and Ts. Zhanchiv.1999. Polymorphisms of the plumage colors, the skin variations and blood proteins in the native chickens in Mongolia. Rep.Soc.Res.Native livestock. 17: 139-153
  8. 51.Yoshizane Maeda, Keiji Kinoshita, Yuichi Tanabe, Ken Nozawa, Chihiro Koshimoto, Kenji Tsunoda, H.Tumennasan, B.Dashnyam and Ts.Zhanchiv. 1999. Polymorphisms of egg white protein in native chickens in Mongolia. Rep.Soc.Res.Native Livestock.17: 155-163
  9. 52.Dorjbal DORJSUREN,Wen Xiang WEI, Yong Lin, Bumbein Dashnyam, Naoyuki Hayashi, and Seishi Murakami. 1999. RNA polymerase subunit 5 (RPB5) functions in activated transcription through interaction with TFIIB. Abstracts of papers presented at the Meeting on MECHANISMS OF EUKARYOTIC TRANSCRIPTION, Sept. 1 – 5, 1999, Cold Spring Harbor Laboratory, New York, p 66
  10. 53.Dorjsuren DORJBAL, Bumbein DASHNYAM et al. 1999. Corepression domain of RMP inhibits HBx transactivation. Proceedings of the Fifty Eighth Annual Meeting of the Japanese Cancer Association, Sept. 29 – Oct. 1., Hiroshima, Vol.90, Japanese Journal of Cancer Research, p 537
  11. 54.Kenji TSUNODA, Shinji HARIHARA, Bumbein DASHNYAM, Dashnyam SEMJIDMAA, Yoshitsugu YAMAGUCHI, Tomoko TAGUCHI, Yuichi TANABE, Keizo SATO. 2000. Genetic polymorphisms of apolipoprotein E and H in the Buryad population of Eastern Mongolia: Allele frequencies and relation to plasma lipid levels. Abstracts of the 84th Congress of the Japanese Society of Legal Medicine, The Japanese Journal of Legal Medicine, Vol. 54, No 1

55.B.Dashnyam, L.Delgermaa, T.Zerial, A.Adilbish, Chris Tyler-Smith. 2000. T-C Transiion Mutation in Y Chromosome is a Useful Marker for Tracing Human History. In: First National Conference: Mongolia Towards Molecular Biology. p 13

  1. 56.L.Delgermaa, B.Dashnyam, T.Nomura, D.Dorjsuren and S. Murakami. 2000. Subcellular Localization of RMP, a RNA Polymerase II Subunit 5-Mediation Protein. In: First National Conference: Mongolia Towards Molecular Biology. p14
  2. 57.A.Erdenebat, J.Batbold, B.Dashnyam. 2000. Plasmid Content of Yersina Pestis and Host Relationship. In: First National Conference: Mongolia Towards Molecular Biology. p 18
  3. 58.T.Indra, G.Batjargal, Ch.Dixkens, J.Neesen, W.Engel and B.Dashnyam. 2000. Isolation and Characterization of Band 4.1 Novel Member. In: First National Conference: Mongolia Towards Molecular Biology. p 22
  4. 59.R.Shamsadin, J.Khongorzul, B.Dashnyam, I.Adham and W.Engel. 2000. Cloning, Organization, Chromosomal Localization and Expression Analysis of Mouse Prkag 1 Gene. In: First National Conference: Mongolia Towards Molecular Biology. p 25
  5. 60.Tatiana Zerial, Yali Xue, R. Spencer Wells, Weidong Bao, Suling Zhu, Raaheel Qamar, Quasim Ayub, Aisha Mohyuddin, Songbin Fu, Chengbin Huang, Baibin Chen, Xiaoyi Huang, Zhongcheng Shi, Qi Wang, An Liu, Yu Zhang, Huanjie Yang, Pu Li, Nadira Yuldasheva, Ruslan Ruzibakiev, Jiujin Xu, Qunfang Shu, Ruofu Du, Huanming Yang, Matthew E. Hurles, Elizabeth Robinson, Tudevdagva Gerelsaikhan, Bumbein Dashnyam, S. Qasim Mehdi, Chris Tyler-Smith. 2001. Towards the Genetic History of Chingis Khan. Монэнзим-25 Шинжлэх Ухаан – Үйлдвэрлэлийн Бага Хурлын Илтгэлийн Хураангуй. Улаанбаатар, х. 10
  6. 61.Б. Дашням, Б. Ариунжаргал. 2001. Чингис хааны удам угсаатай холбоотой генетик баримт . Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрдэм Шинжилгээний бичиг, No 1/47, x. 272-275
  7. 62.Dashnyam Bumbein and Raymond A. Zilinskas. 2003. Review of Developments in Biotechnology in Mongolia. In: Mongolia Today: Science, Culture, Environment and Development. Ed. Dendeviin .Badarch, Raymond A. Zilinskas and Peter J. Balint. Forward by Natsagiin Bagabandi, President of Mongolia, Routledge Curzon Taylor and Francis Group,
  8. 63.49-66
  9. 64.Tatiana Zerial, Yali Xue, Georgeo Betorelle, R. Spencer Wells, Weidong Bao, Suling Zhu, Raheel Qamar, Quasim Ayub, Aisha Mohyuddin, Songbin Fu, Pu Li, Nadira Yuldasheva, Ruslan Ruzibakiev, Jiujin Xu, Qunfang Shu, Ruofu Du, Huanming Yang, Matthew E. Hurles, Elizabeth Robinson, Tudevdagva Gerelsaikhan, Bumbein Dashnyam, S. Qasim Mehdi and Chris Tyler-Smith. 2003. The Genetic Legacy of the Mongols. American Journal of Human Genetics. 72: pp. 717- 721
  10. 65.Tyler-smith C., Zerjal T., Xue Y., Wells RS., Bao W., Zhu S., Qamar R., Ayub Q., Mohyuddin A., Fu S., Li P., Du R., Yang H., Mehdi SQ., Yuldasheva N., Ruzibakiev R., Hurles ME., Robinson E., Gerelsaikhan T., Dashnyam B. Y-chromosomal DNA variation and human population history (2003), 281-282, In Vol. 1239 of International Congress Series, Elsevier B.V.64.
  11. 66.Б. Дашням. 2006. Биологийн нөөц баялаг ба хамгаалал. “Биологийн нөөц баялагийг хамгаалах ба биоаюулгүй байдал” номд. х. 5-11
  12. 67.Б. Дашням. 2006. Биоаюулгүй байдал гэж юу вэ? “Биологийн нөөц баялагийг хамгаалах ба биоаюулгүй байдал” номд. х. 18-23
  13. 68.J.Balgan, B.Dashnyam. 2006. Theoretical background of observations and research works on normal birth. Proceedings of Mongolian Academy of Sciences. Vol. 180, No 2, pp. 118-119
  14. 69.K.Nakayama, A.Soemantri, , Feng Jing, B.Dashnyam, R. Ohtsuka, Ph.Duanchang, M.N.Isa, W.Settheetham-Ishida, Sh.Harihara and T.Ishida. 2006. Identification of novel functional variants of the melanocortin 1 receptor gene originated from Asians. Human Genetics, Vol. 119, No 3, pp 322-330
  15. 70.I.Yuasa, K.Umetsu, Sh.Harihara, A.Kido, A. Miyoshi , N.Saitou, B.Dashnyam, F. Jing, G.Lucotte, P.K.Chattopadhyay, L.Henke and J.Henke. 2006. Distribution of the F374 allele of the SLC45A2 (MATP) gene and founder haplotype analysis. Ann Hum Genet. Nov, 70 (Pt 6), pp 802-811
  16. 71.I.Yuasa, K.Umetsu, Sh.Harihara, A. Miyoshi , N.Saitou, K.S.Park, B.Dashnyam, Feng Jing, G.Lucotte, P.K.Chattopadhyay, L.Henke and J.Henke. 2007. OCA2*481Thr, a hypofunctional allele in pigmentation, is characteristic of northeastern Asian populations. Journal of Human Genetics, Vol. 52, No 8, pp 690-693
  17. 72.I.Yuasa, K.Umetsu, Sh.Harihara, A.Kido, A. Miyoshi , N.Saitou, B.Dashnyam, F. Jing, G.Lucotte, P.K.Chattopadhyay, L.Henke and J.Henke. 2007. Distribution of two Asian-related coding SNPs in the MC1R and OCA2 genes. Biochem Genet. June 15
  18. 73.Enkhtuya B., Narantuya Sh., Dashnyam B. 2007. Professional English. Admon Publishing Company, Ulaanbaatar.
  19. 74.Shiro Takeda, Keiko Yamazaki, Masahiko Takeshita, Yukiharu Kikuchi, Tarushige, Nakaji, Chuluunbat Tsend-Ayush, Bumbein Dashnyam, Satoshi Kawahara, Michio Muguruma. 2008. Probiotic potential of lactic acid bacteria isolated from traditional fermented dairy products made by nomads in Mongolia. Proceedings of Asia Lactic Acid Bacteria Symposium. Ulaanbaatar, Mongolia. Aug. 27-28, 2008
  20. 75.S.Ganbold, N.Evgeniy, Bu.Dashnyam, G.Uyanga. 2009. STR multiplexes technology in forensic investigation in Mongolia. In: The 2nd CFSE International Workshop on “Appropriate Technologies” 10-11, Aug 2009, Ulaanbaatar, Mongolia, p 30
  21. 76.Bumbein Dashnyam. 2009. The history of the Mongols. In: The second national conference “Current problems of biotechnology”. Oct 26, 2009, pp 18-20
  22. 77.Ш.Пүрэвдулам, Д.Баярлхагва, Б.Дашням, Р.Баярмаа, Ц.Эрдэнэчимэг, Г.Уянга, С.Ганболд. 2009. Монголын хүн ам дахь У хромосомын зарим генетик маркерийн судалгаа. ”БИОТЕХНОЛОГИЙН ӨНӨӨГИЙН АСУУДЛУУД” Үндэсний II бага хурал. 2009 оны10-р сарын 26, Улаанбаатар хот, хх 60-62
  23. 78.Bumbein Dashnyam, Shiro Takeda, Keiko Yamazaki, Masahiko Takeshita, Yukiharu Kikuchi, Chuluunbat Tsend-Ayush, Satoshi Kawahara and Michio Muguruma. 2009. Adhesion of lactic acid bacteria (LAB) isolated from Mongolian traditional dairy products to Caco-2 cells. In: The second national conference “Current problems of biotechnology”. Oct 26, 2009, pp 98-99
  24. 79.С.Баярхүү, Бү.Дашням. 2009. Монгол улс дахь биоаюулгүй байдлын өнөөгийн асуудлууд. ”БИОТЕХНОЛОГИЙН ӨНӨӨГИЙН АСУУДЛУУД” Үндэсний II бага хурал. 2009 оны10-р сарын 26, Улаанбаатар хот, хх 127- 128
  25. 80.Бүмбэйн Дашням. 2009. Монголчуудын У хромосомын гарвал ба Чингис хаан. Шинжлэх Ухааны Ададемийн Мэдээ. Дугаар 193, No3, хх 57-63

80.モンゴル・ブリアート族におけるミトコンドリアDNA多型,針原伸二・宮下和子・錦引玲・Bumbein Dashnyam,Dashnyam Semjidmaa・本田克也・中留 … Apr 8, 2009

  1. 81.Takeda, S; Yamasaki, K; Takeshita, M; Kikuchi, Y; Tsend-Ayush, C; Dashnyam, B; Ahhmed, AM; Kawahara, S; Muguruma, M
    The investigation of probiotic potential of lactic acid bacteria isolated from traditional Mongolian dairy products.
    Animal science journal = Nihon chikusan Gakkaihō 2011;82(4):571-9.
  2. 82.Takeda, S; Takeshita, M; Kikuchi, Y; Dashnyam, B; Kawahara, S; Yoshida, H; Watanabe, W; Muguruma, M; Kurokawa, M
    Efficacy of oral administration of heat-killed probiotics from Mongolian dairy products against influenza infection in mice: Alleviation of influenza infection by its immunomodulatory activity through intestinal immunity.
    International2011;11(12):1976-83.
  3. 83.Kenji Tsunoda, Shinji Harihara, Yuichi Tanabe, Bumbein Dashnyam. 2012. Polymorphism of the apolipoprotein B gene and association with plasma lipid and lipoprotein levels in the Mongolian Buryat.

Biochemical Genetics, 50 (3): 249-68

  1. 84.B. Dashnyam, D,Bayarlkhagva, Evgeniy Namdakov, G.Batjil, S. Ganbold. 2012. Haplotypes and allelic frequencies of 12 Y-STR loci in Mongolian and Korean male groups. Procedings of Mongolian Academy of Sciences (March)
  2. 85.Shiro TAKEDA, Satoshi KAWAHARA, Muneaki HIDAKA, Hiroki YOSHIDA, Wataru WATANABE, Masahiko TAKESHITA, Yukiharu KIKUCHI, Dashnyam BUMBEIN, Michio MUGURUMA & Masahiko KUROKAWA. 2013. Effects of Oral Administration of Probiotics from Mongolian Dairy Products on the Th1 Immune Response in Mice. Bioscience, Biotechnology, and Biochemistry, Volume 77, Issue 7, pages 1372-1378

Хоёр. Нийтлэг бүтээл (Popular Articles and Books)

  1. 1.Б.Дашням. 1973. Бөөм хэвшил, түүнийг ангилалзүйн талаар судлах нь. Шинжлэх ухаан амьдрал. No 3, pp 17-20
  2. 2.Б.Дашням. 1973. Гарвал, хромосом, хүн. Шинжлэх ухаан амьдрал. No6
  3. 3.Ц.Жанчив, Б.Дашням. 1973. «Малын генетик» гэдэг номын тухай. Шинжлэх ухаан амьдрал. No6
  4. 4.Б.Дашням. 1976. Хонины ихэрлэлтийн асуудал. Хөдөлмөр сонин. 2-р сарын 16-ны дугаар
  5. 5.Б.Дашням. 1976. Бионик гэж юу ве? Пионерийн үнэн. 9-р сарын 27-ны дугаар
  6. 6.Б.Дашням, Д.Баатар. 1978. 2000 оны биологийн үр хөврөл (ном). Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, Армийн СХ-ийн хэвлэх үйлдвэр, Улаанбаатар, 3 хх
  7. 7.Б.Дашням. 1982. Бионикийн тухай. Шинжлэх ухаан амьдрал. No5
  8. 8.Ц.Жанчив, Б.Дашням. 1983. Биологийн ухааны хэтийн төлөв. Yнэн сонин. 11- р сарын 16-ны No 274
  9. 9.Б.Дашням. 1985. Биотехнологи гэж юу вэ? Шинжлэх ухаан амьдрал. No 4
  10. 10.Б.Дашням, Ц.Жанчив. 1986. Биотехнологи тэргүүлэх чиглэлийн нэг. Yнэн сонины 2-р сарын 2-ны дугаар
  11. 11.Б.Дашням. 1987. Биотехнологийн тухай. Шинэ хөдөө. 3-р сар
  12. 12.Б.Дашням. 1987.Биотехнологийн тухай ойлголт. Хөдөө аж ахуй. No 2
  13. 13.Б.Дашням. 1987. Биотехнология в МНР. Монголпресс. 6-р сар
  14. 14.B.Dashnyam.1993. An Important Economic Sector. The Mongol Messenger No20 (98), May 18
  15. 15.БДашням. 1995. Биотехнологи Монгол орныг өөд татна.. Засгийн газрын мэдээ. 2-р сарын 18 No 19 (261)
  16. 16.Н.Батаа, Б. Дашням. 1997. Биотехнологи, дэлхийн хөгжлийн чиг хандлага болсон, манайд хоцронгуй байна. Өнөөдөр, 7-р сарын 5, No 133 (171)
  17. 17., 2-р сар)11(Б.Дашням. 1998. Хонийг хувилах уу? Хүнийг хувилах уу? ЭРДЭМ, ШУА-ийн хэвлэл, Дугаар 3
  18. 18.Б.Дашням ., 2004. Биотехнологи гэж юу вэ?., Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 3-4 х
  19. 19.Н. Уртнасан, Б. Дашням, Э.Амар. 2004. Биотехнологи ба хэрэглээ. Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 3-4 х
  20. 20.Б.Дашням , Э.Амар., 2004. Генетикийн аргаар өөрчилсөн ургамал зохион бүтээх ажлын био-аюулгүй байдлын бодлого., Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 7-8 х
  21. 21.Б.Дашням, Ж. Батсуурь. 2004. Хүнсний аж үйлдвэр., Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 10 х
  22. 22.Б.Дашням, Д. Амарбаясгалан, 2004. Биотехнологийн эрхзүйн асуудал, Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 13х
  23. 23.Ж.Батсуурь, Б.Дашням, Д.Буудайхүү., 2004. Биотехнологийн салбар

Монгол оронд., Шинжлэх ухаан, танин мэдэхүй, No 06, 20-23 х

  1. 23.Ж. Балган, Б. Дашням. 2006. Хэвийн төрөлтөд хийсэн ажиглалт, судалгааны онолын тайлбар. Эрдэм, No 5 (97)
  2. 24.Б.Дашням, Б.Базаррагчаа. 2009. Биотехнологи, генийн инженерчлэлийн ухааны нээлт, технологийн дэвшилд үзүүлж буй үр нөлөө ба ирээдүй. Монголын хөдөө, No 24
  3. 25.Б.Дашням. 2010. Ээжийнхээ тухай хэлэх үг. “Буян дагуулсан бурхан ижий нар” номд, 215-218 х

Гурав. Хянан тохиолдуулсан ном (Books edited)

  1. 1.ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн 1981-1984 оны бүтээлүүд
  2. 2.Ж. Батсуурь, С.Нямхишиг, Н.Чимгээ. 2003. Монголын хүн амын генийн сан: Тэргүүн боть. Удамшлын полиморф хэлбэршил ба генийн давтамжууд. Улаанбаатар хот
  3. 3.Б.Арвинбаяр. 2008. Хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүний тухай. Гарын авлага. Улаанбаатар хот
  4. 4.А.Самбуу. 2008. Тэмүүжин Чингэсийг тохиолгон төрүүлсэн Монгол удам ген. Улаанбаатар хот
  5. 5.Mongolia towards Molecular biology. Abstracts of Reports, First National Conference, 2000, Ulaanbaatar, Mongolia
  6. 6.Ж.Батсуурь, Э.Энхмаа. 2010. Монгол улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар. Хүн судлалын үндэсний төв, Улаанбаатар хот
  7. 7.С.Ганболд, Ж.Пүрэвдулам, Д.Баярлхагва. 2013. ДНХ-ийн олон хэлбэршлийг шүүхийн шинжилгээнд хэрэглэхүй. Нэг сэдэвт бүтээл
  8. 8.Ж.Батсуурь. 2013. Өвгө Монголчуудын генетик гарваль, их нүүдэл, суугаальшилын түүх. “Мөнхийн үсэг ХХК”, Улаанбаатар хот

Дөрөв. Орчуулсан ном (Books translated)

  1. 1.Г.Ф. Плеханов. 2005. Тайны телепатии: Феномен Умного Ганса. Омск. Монгол хэлэнд орчуулж хэвлүүлсэн он 2007. 368 х

Тав. Орчуулсан баримтат кино (Documentaries translated)

  1. 1.Al Gore. 2006. An Inconvenient Truth: Global Warming. 1 hr 30 min

Монгол хэлэнд орчуулж, Үндэсний TV-ээр үзүүлсэн он 2007.

  1. 2.Josh Bernstein. Digging for the truth: Lost empire of Chinggis khaan. 47min Монгол хэлэнд орчуулж, Үндэсний TV-ээр үзүүлсэн он 2007.

Зургаа. Зохиогчийн эрх, патент

  1. 1.Ж.Балган, П.Алтангэрэл, Б.Дашням. 2010. Монгол Улс, Зохиогчийн эрхийн гэрчилгээ. Бүтээлийн нэр: “Монгол уламжлалт төрөлтийн ач холбогдлыг судалж, онолын шинэ тайлбарыг боловсруулсан нь”. 2010 оны 04 сарын 14 -ны өдрийн 33 тоот тушаал

Улсын бүртгэлийн дугаар 3853

Долоо. Удирдаж хамгаалуулсан PhD диссертаци

  1. 1.Б. Бадрах. 1999. Ферментацийг загварчлах аргазүй.
  2. 2.2. A. Эрдэнэбат. 2000. Монголд ялгасан тарваган тахлын нянгийн тоо хэмжээ

http://65.54.113.26/Author/2826870/bumbein-dashnyam

http://www.mongolians.co.uk/mon/1523

Read 5303 times Last modified on Баасан, 20 2-р сар 2015 19:31

43 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter