232-р сар2018

Лхагва, 04 11-р сар 2015 13:55

Хоёр зүйл буюу Набар зайран болох нь

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

Бичил өчил

Далд хүчинд итгэж, сүсэглэдэг хүмүүс олон биз ээ. Надад ч итгэл, сүсэг бишрэл байгаа.

Гэхдээ хүмүүсийн энэ итгэл, сүсэглэл дээр тулгуурлаад ашиг хонжоо хайж, улмаар болж бүтэхгүй зүйлсийг хийх нь ч газар авах бүү хэл эзлэчих шиг боллоо.

Ийм нөхцөл байдалд ижил байдлаар хялбархан шиг сансар, хиймэл дагуулын талаар тайлбар хийе гэсэн нь нэгэн зүйл болой.

Магадгүй таны амьдралд ойр 2 үгээр таныг сансар огторгуйтай ойртоосой гэж хүснэм.
-----------------------------

Дээд тэнгэрт олон улсууд өөрсдийн суваргыг байрлуулж эхэлсэн нь 1957/10/7 байжээ. Анхны суваргын нэрийг Спутник хэмээх бөгөөд, Зөвлөлт Холбоот Улсын ах нар маань байрлуулсан байна. Улмаар шинэхэн Америк ах нар маань ч энэхүү суварга бүтээх үйлсэд нэрээ үлдээж, одоо бол сүм, дуган ч барихдаа гарамгай нь юм.

Монголчууд бид ч дээд тэнгэрээс гаралтай юм хойно, тэнд баригдаж буй сүм дуган хийгээд, амьдралын бодит үнэнийг судлуулахаар сүсэг бишрэл багатай малчин айлын хүү Гүррагчаагаа ч нэгэнтээ номын дуу сонсуулахаар хуучин ах нарын тусламжтайгаар явуулж байлаа. Энэ бол өмнөх зууны 81 оны 3-р сарын 22-д болж өнгөрсөн түүхэн өдөр ажээ.

Суварга бол анхандаа нүсэр том байсан бол, хүмүүн бидний сүсэг бишрэл, номоо сайн судалсны үр дүнд сүүлийн үед гарт баригдах хэмжээтэй жижиг болжээ.

Энэ бол хиймэл дагуул хэмээх суварганы тухай нэгэн зүйл ажгуу.

Нэгэнтээ дээд тэнгэртэй холбоогоо ч сайжруулж, гадны олон тооны суварга бий болсон хойно, Монголынхоо суваргыг бас байгуулчих юмсан гэсэн далд сэтгэлийг өвөрлөсөн хөвгүүд Монголд минь бас төрөн гарч гэнэ. Тэдний нэг нь миний бие болой.

Сүсэг бишрэлийг устгаж үгүй хийж, дал гаран жил, түүний араас яах ийхээ мэдэхгүй хорь гаран жил явсан хүмүүс суваргаа ч олигтой ойлгохоо больж.

Ингэснээр Монгол суварга барих хөрөнгө мөнгө нь дутагдсаар, Набар хүүгийн бэлдсэн ганц хэдэн зураг төслийн цаас нь шарлаж гандсаар.

Сүсэг бишрэлтэй болсон Набар хүү дээд тэнгэртэй холбогдож зайран болдог арга байдгийг олж мэджээ. Энэхүү зайран болох гэсэн нь өнөөдрийн тарнийн бас нэгэн зүйл болой.

Гадны олон улсын сүсэгтэнтэй холбоо тогтоосноор, түүний мэдэж авсан нь гадны шашины байгууллагууд тусалж дэмжихдээ харамгүйг ойлгож мэдэв. Түүний сүсэг бишрэл нь Монголчууд бид зөвхөн өөрсдийнхөө гараар өөрсдийн сүсэглэх суваргаа бүтээснээр дээд тэнгэр дэх бидний байр суурь бүрэн батжина хэмээн бат итгэсээр иржээ.

Гэвч, xарамсалтай нь өнөөдрийн ороо бусгай үед өөрсдийн чадлаар суваргаа босгох нь бэрх ажгуу.

Иймээс шашин, сүсэг бишрэлийг олон нийтэд зөвөөр ойлгуулахын тулд эхлээд гадны онгодыг өөрийн бие дээр буулган үзүүлж, анхны зайран болохоор эрс шийджээ.

Түүний зайран болох ёслолын ажил буюу дээд тэнгэртэй холбоо тогтоох өдөр нь 2015/11/12 өдрийн 12:54 цагт ажгуу.

Түмэн олон сүсэгтэнг эл өдөр нүгэл бага хурааж, буянаа арвитгахыг дээд тэнгэрээс номложээ.

Товчхон тайлбар хийхэд, эл өдөр Японы 1-3метрийн өндөр нарийвчлалтай суваргатай холбоо тогтоох ажгуу.

 

Нандинбаатар Набар Цог

Read 3310 times Last modified on Лхагва, 04 11-р сар 2015 14:06

20 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter