214-р сар2018

Ням, 13 11-р сар 2016 23:16

Шөнө унтахын өмнө идэж болох хүнсний бүтээгдэхүүнүүд

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

Хоолны зохистой бүтцийг төлөвлөх, зөв хооллох сэдэвт холбогдсон бүх асуудлууд сүүлийн үед олны сонирхлыг ихээхэн татах болов.

Энэ асуудлыг хамгийн их сонирхдог хүмүүс бол, зүй ёсоор, эмэгтэйчүүд байдаг. Гэвч биеийнхээ хэлбэр галбир, эрүүл мэнд болон гадаад үзэмжээ хадгалах талаар чин сэтгэлээсээ санаа тавьдаг эрчүүд ч бий болжээ.

Дээр эрүүл мэндийн талаар дурдсан нь тохиолдол биш. “чиний юу идэж байгаа нь чи өөрөө юм” гэсэн ардын цэцэн хэллэг байдаг бөгөөд үүний үнэн гэдэгтэй маргахад үнэндээ хэцүү. Чухам иймээс өөрийн хүнсний цэс, хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдээ шинжлэж үзэх нь чухал юм. Тэгэхдээ үүнийг өдөр дутам, сайн зуршил болгож хийж байх хэрэгтэй юм.

Унтахын өмнө яг ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэж болох вэ?

Хүн өдрийн турш идэвхтэй байж, түүний эрчим хүч нь яаж ийгээд зарцуулагдаж таардаг. Орой тийшээ болон шөнө байдал өөр болно. Амьдралын үйл ажиллагааны явц удааширч, идэвх буурдаг. Гэвч хяслантай юм шиг яг энэ үед ихэнх хүмүүсийн хоолны дуршил сэтгэдэг.

Ийм үзэгдлийг тайлбарлахад төвөгтэй биш юм. Энэ нь юуны өмнө энэ өдрийн турш ачаалаллын төвшин хавьгүй өндөр байдагтай холбоотой байх боломжтой. Анхаарал татах олон ажилтай тулгардаг өдрийн цаг энгийнээр хэлбэл зүгээр л юм идэх ч завгүй өнгөрдөг.

Чухамхүү орой болмогц организм өөрийн зарцуулсан эрчим хүчээ сэлбэхийг эрмэлздэг. Оройн хоол идэх дуршилын үндэс болдог хоёрдахь шалтгаан нь уйтгар юм. Тийм тийм, үнэхээр, яг тийм зүйл байдаг. Түүнээс гадна оройн цагаар үздэг кинонуудад амттай, элбэг дэлбэг хоол унд бүхий зугаа цэнгээний үзүүлбэрүүд гарч байдгийг ч бас марталгүй дурдах хэрэгтэй.

Иймэрхүү хандлагуудад байнга өртөх нь жин нэмж, өөх хуримтлуулахад гарцаагүй хөтөлдөг. Гоо сайхны “жишиг” нь шал өөр болсон орчин үеийн дэлхийд энэ бол сөрөг үзүүлэлт. Тэгээд ч тарган хүн зүрх, судас, дотоод эрхтний өвчлөл зэргээс эхлээд өөр бусад асуудлуудтай ч тулгарч эхэлдэг.

Өөрийгөө гартаа авч, унтахын өмнө хэрэглэхэд хүнсний ямар зүйлс бие галбир, эрүүл мэндэд хор хүргэдгийг мэдсэнээр энэ бүх сөрөг үр дагавруудаас зайлсхийж болохоор барахгүй, зайлсхийх ч хэрэгтэй.

«Улаан» жагсаалт

Хамгийн чухал асуудал бол (хэрэв турах нь зорилт болж байгаа бол) өдрийн турш нийтдээ хичнээн хэмжээний илчлэгтэй хүнс хэрэглэсэн бэ гэдэгт байх болно. Хэрэв хүнсний бүтцээ илүү эрүүл болгохыг гол зорилгоо болгоно гэвэл дараах хязгаарлалтуудад анхаарал хандуулах ёстой:

Өөх тос ихтой хоол

Өөх тос, илчлэг ихтэй хүнс унтахын өмнө хэрэглэх нь өдрийн турш идсэн хоолны хэмжээ бага байх тохиолдолд ч ашиг тус өгөхгүй юм. Энэ нь бие организм бүхэлдээ амарч, алдсан хүчээ сэргээж байж тэр хооронд ходоод идэвхтэй хөдөлмөрлөх ёстой болдогтой холбоотой юм.

Мэдээжийн хэрэг, энэ нь нойрсолтын чанарт нөлөөлнө. Санаа зовних, үймээнд автах, хар дарж зүүдлэх – энэ бүхэн бол шарсан төмс, хуушуур, өөхтэй мах зэрэг хүнд хоолыг унтахын өмнө хэрэглэсний таагүй үр дагавар юм.

Илчлэг ихтэй хоол

Өндөр илчлэг (100 грамд 150 ккал –оос их)-тэй хүнс оройн цагаар хэрэглэхээс татгалзах нь зөв. Тийм хүнс хэтрүүлж хэрэглэх нь организмыг “илүүдэл”, хэрэггүй өөхөөр хэт цатгах, хэрэггүй ачааллыг бий болгох эрсдэлтэй. Ийм бүтээгдэхүүний тоонд, юуны өмнө, дараах зүйлс орно:
• бяслагны тослог ихтэй төрлүүд;
• тослог өндөртэй цөцгий;
• будаа (крупы);
• талх;
• гурилын бүтээгдэхүүнүүд;
• амтатнууд;
• хагас бэлэн бүтээгдэхүүнүүд.

Гаазтай ундаа, шүүсүүд

Оройны дуршилаа газтай ундаагаар “дарах” -ыг хичээгчдийн алдаа онцгой их юм. Бүрэлдэхүүндээ төрөл бүрийн сахарын маш их агууламжтай “Пепси” болон бусад ундаа бие организмд маш муугаар нөлөөлдөг.

Энэ тохиолдолд хамгийн зөв шийдэл бол энэ бүх хорт ундааг ердийн усаар, эсвэл ряженка юмуу кефир (аль аль нь тараг. Кефир гэдэг нь ердийн тараг. Ряженка гэдэг нь хонины ч юм уу эсвэл хуурай сүүний таргийг жаахан санагдуулам тийм тараг байдаг даа. -орч.) зэрэг эсгэлэн сүүн бүтээгдэхүүнээр соливол бүр сайн болно.

«Ногоон» жагсаалт

Шөнө ойртоод ирэхээр гэнэт гараад ирдэг өлсөлтийг тэсвэрлээд байх гэх нь бас хэрэггүй. Дараах бүтээгдэхүүнүүдийг өөртөө ач тустайгаар, таашаал авч, тэгэхдээ өөртөө болон өөрийн эрүүл мэндэд аюул учруулахгүйгээр идэж болно:

• Том биш зүсэм амтат гуа;
• Дунд зэргийн хэмжээтэй 1 ш лийр;
• Жаахан самар;
• 100 г черешни (чий жимс гэнэ);
• 2 шт. киви;
• аяга нэрс (голубика);
• Улаан лоолийн шөл (томатный cуп).

Энэ дээр тоочсон бүх бүтээгдэхүүний онцлог нь бүгдээрээ жингийн 100 г дутамдаа 100-аас бага ккалортой. Эдгээр нь сайн хоолшуулдаг хэдий ч жин нэмэгдэнэ гэж айлтгүй юм.

Хүнсний зориулалтын бүтээгдэхүүнүүдээс оройн хоолонд дараах бүтээгдэхүүнүүд тохирно:

• чанасан төмс юмуу эсвэл лууван;
• манжин (свёкла);
• мөөг;
• шошин бүтээгдэхүүнүүд (бобовые продукты);
• өө тос багатай мах (жнь, шувуу, молтогчин туулайны мах);
• цагаан загас;
• далайн бүтээгдэхүүнүүд;
• ээдэм.

Эсгэлэн сүүн бүтээгдэхүүнүүдэд онцгой анхаарал хандуулах ёстой. Бие организмд маш хэрэгтэй эдгээр бүтээгдэхүүнүүд түүнийг бүх “илүүдэл” зүйлээс үр нөлөөтэй цэвэрлэж, жингийн бууралт, туралтад дөхөм болдог. Хоногийнхоо хүнсний бүрдэлд тараг (кефир, ряженка) болон бусад эсгэлэн сүүн бүтээгдэхүүнүүдийг нэмснээр бие организмыг цэвэрлэхэд тустай сайн урьдчилан сэргийлэлтийг бий болгоно.

Тэгэхээр, хүнсэндээ чухам юу хэрэглэх, хоолныхоо цэсийг хэрхэн зохиох болон ямар бүтээгдэхүүнүүдэд илүү эрхэмлэл өгөхөө мэдэж байвал оройн цагаар хооллох нь тийм ч аюултай биш юм.

Эх сурвалж: http://5s1.ru/produktyi-kotoryie-mozhno-kushat-na-noch.html

Read 2783 times Last modified on Даваа, 14 11-р сар 2016 20:29

33 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter