282-р сар2017

Лхагва, 07 12-р сар 2016 23:55

Содон нэр дэвшигч, сонирхолтой санаанууд

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

АН ын 6-р их хурал 2 өдөр хуралдаад дуусаж. Гол үр дүн нь даргаа сунгаагаар сонгохоор тохирсон нь л юм уу даа. Үүнтэй холбогдуулж АН-ын даргын сунгаанд оролцохоор саяхан шинээр нэрээ дэвшүүлээд байсан ардчиллын алтан хараацайн нэг Малыш Б. Энхтүвшингийн АН -ын даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөхөө зарлан мэдэгдэж сэтгүүлч Болдкотой хийсэн сонирхолтой ярилцлагыг уншигчиддаа толилуулж байна.

АН-ын даргын сунгаанд оролцохоор П. Цагаан, Ж. Батзандан, Лу.Болд нарын зэрэг хүмүүс нэрээ дэвшүүлсэн санагдаж байна. АН-ын даргыг намын удирдагч гэж үзвэл З. Энхболд нэрээ дэвшүүлэх, эсвэл түүний нэрийг дэвшүүлэх ёстой болох байх. Эдгээр дээр Ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг, сонирхолтой түүхэн хүн болох Б. Энхтүвшин нэмэгдэж байгаа нь АН ын даргын сунгааг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгохоор харагдаж байгаа юм. АН ын одоо сонгогдох дарга бол юуны өмнө АН -ыг хөгжлийг жинхэнэ түүчээлэгч, эрүүл, үр өгөөжтэй институц болгож хувиргах ёстой. Энэ утгаар П. Цагаан, Б. Энхтүвшин нарын намын байгуулалт, төрийн тогтолцооны талаарх үзэл баримтлалыг, мөн тэдгээрийн координац хийж, хүмүүсийг консенсуст хүргэх чадварыг шинжиж, жишиж үзэх нь сонирхолтой болно байх. 

Одоогоор МАН, АН намын удирдах гол хүмүүсийн дотор улс орныг зөв хөгжүүлэх, төрийн тогтолцоог оновчтой болгох талаар үндэслэлтэй цэгцэрсэн онолтой хүн байгааг би л лав олж хараагүй. Ийм нөхцөлд малыш ийн хувьд зохих боловсролтойн зэрэгцээ өөрийн гэсэн өвөрмөц, цэгцэрсэн үзэл баримтлалтай, өөртөө ихээхэн итгэлтэй, нүд тайлсан хүний сэтгэгдэл төрүүлж байгаа. Түүний хэлээд байгаа санаанууд шинэ сэргэг, сонирхолтой. Үзэл баримтлалын чанартай зүйлсын дотроос түүний АН-ын даргын сунгаанд зөвхөн АН-ынхан бус, БНН-ын дарга Б. Жаргалсайхан, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг нараас эхлээд ардчиллыг дэмжигч бусад хүмүүс ч оролцохыг уриалж байгаа явдал, мөн монголын үнэт зүйл бол эмэгтэй хүн гэсэн үзэл санаа, тэдгээрийн үндэслэл ихээхэн сонирхолтой санагдсан.

Түүнчлэн намаас цалин авахгүй, засаг төрийн албан тушаалд ажиллахгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, гол нь АН-ыг жинхэнэ хөгжлийг удирдах хэрэгсэл болгож хувиргана гэсэн хөтөлбөр дэвшүүлж байгаа хэрэг. Өнөөгийн шатанд АН-ын дарга хүн чухамхүү ийм л гол зорилгыг өмнөө тавих нь чухал л даа. Нэмээд хэлэхэд Монгол улсын хөгжлийн ирээдүйг их өөдрөгөөр хардаг, тэр ирээдүйг цогцлоох Төсвийн тэнцэтгэлийн онол гэл үү бэлэн үзэл баримтлалтай, түүнийгээ яаж хэрэгжүүлэхээ дэндүү сайн мэднэ гэж ярьдаг хүн билээ. За тэгээд түүний хэлсэн эрдэнийн шигтгээнүүд шиг сонирхолтой санаануудыг ярилцлагаас нь өөрсдөө сонирхоно уу. Ярилцлага нийтдээ 41.33 (анх энд шигтгэсэн видеог устгачиж youtube deer ustgachij. Шинээр оруулсан нь 43.38'-нийтлэгч) минут урттайн эхний 18.41 минут нь түүний одоо юу хийж байгаагийн талаар бол түүнээс хойших нь улс төрийн агуулгатай болно.

Ярилцлагыг

Нийтлэгч

Read 595 times Last modified on Бямба, 10 12-р сар 2016 16:08

7 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter