171-р сар2017

Бямба, 10 12-р сар 2016 23:31

Хүннүгийн булшнаас олдсон хаш чулуун сийлбэр

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

Эрхэм анд, номын садан Д.Эрдэнэбаатар багшийн Хүннүгийн булшнаас олж илрүүлсэн энэхүү хаш чулууун сийлбэр эд өлгийн зүйлд тайлбар хийнэ гэж бодсоор яваад нэлээд уджээ.

Үүнийг хятадаар "Би" (Пи) гэх ба анх Жоу улсын үеийн оршуулгаас олдсон байна. Тэгэхээр Жоугийн соёл гэж үздэг ба Жоу улс нь одоогоос 2.5-4 мянган жилийн тэртээ умарт Хятадын газар нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн соёлын нөлөө бүхий төр улс болно. Хятадын өнөөгийн хил хязгаарын хүрээнд эрт цагт оршиж байсан улс болохоос яг хятадын өвөг дээдэс мөн байсан гэж хэлэхэд нэн эргэлзээтэй.

Хаш чулуун "Би" нь тэнгэрийн хаалганы бэлэгдэл болдог. Голд буй нүх нь тэнгэрийн хаалга, түүнийг хүрээлэн буй жигд сийлсэн жижиг товгорууд нь од эрхэс болох ба энэ бүгд нийлээд сансар огторгуйн бэлэгдэл болно. Талийгаачийн махан бодийн сүнсийг тэнгэрт энэ хаалгаар гаргахын тулд уг бэлэгдлийг хаш чулуугаар сийлж, талийгаачийг оршуулахдаа ар нуруунд нь бэхэлждэг уламжлалтай байжээ. Талийгаачийн амин сүнс амьсгал хураасны дараа тэнгэрт халин одоод дахин төрлийг авах хүртлээ махан бодийн сүнсээ тэнгэрт хүлээдэг гэж тухайн үеийн хүмүүс итгэдэг байжээ.

Талийгаачийн бие ялзарч хатаад алга болоход махан бодийн сүнс нь энэхүү тэнгэрийн хаалгаар тэнгэрт гарна гэсэн итгэл бишрэл агуулсан зан үйл тэр цагт байжээ. Тэгэхээр энэхүү хаш чулуун сийлбэр дугуй бол тэнгэрийн хүү тэнгэртээ буцахад туслах нэгэн төрлийн зан үйлийн төхрөөмж болно.

Уг хашийн зарим тал нь хүрэнтэж борлосны учир нь хаш чулуу төмөрлөг агуулсан болоод өнгө нь он цагийн уртад исэлдэж хувирсныг гэрчилнэ. Төмөрлөг ихтэй бор халтар хаш Монголын өндөрлөгт элбэг байдат тул уг хаш дугуйг Монгол нутагт сийлсэн байх магадлал нэн өндөр байна. Энэ бүгдээс үүдээд хэлэхэд уг эд өлгийн зүйл дан ганц хятадын соёл иргэншилд хамаатай эд биш юм. Дээр дурдсан хэдэн сэжүүрээр уг эд өлгийн зүйл бол нүүдэлчдийн соёлтой холбоотой болох нь тодорхой.

Ш.Баатар

Commentoos:

Erdene Hatagin Яг сайхан таарч байна. Баатар андаа, Манай монголын геологич болон Оросын геологич хоорондоо огт уулзаагүй 2 хүн шууд хараад энэ бол Монгол Алтайн хаш байна гэж хэлж байсан. Бор халтар байгаа нь төмөрийн орц найрлагатай учраас ийм халтар байгаа юм гэсэн бас. Тэгэхээр энэ яах аргагүй хүннү нар хийсэн эд.

Borr Jugder Жоу улсыг цян буюу өвөг тангад гаралтай улс гэдгийг оросын эрдэмтэд, бас хятадын 40-50-аад оны эрдэмтэд хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Харин бусдын соёл, түүхийг хулгайлж өөртөө наалдуулах хэнхэг өвчинтэйгөөрөө л хятадын эрдэмтэд үзэл баримтлалаасаа буцчихаад байгаа юм.

Нисдэг Нисдэг Бор багш аа манжуудын гарал үүслийн талаар товч хэлж өгөөч. Тэд монгол угсаатан мөн үү? Хаанаас гаралтай вэ?

Borr Jugder Манжууд тунгус гаралтай болохлээр Монголчуудад төдий л их холбоогүй. Харин манжийн айшин горо гэдэг ноёлогч овгийн эзэд нь Монголын Боржигон овгоос хатад буулгаж авч байснаас зарим ноёд нь Монгол цустай байсан. Манжуудын эх нутаг нь хойд Манжуур юм. Түүхэнд хамгийн анх дурдагдсан өвөг дээдэс нь мохэ гэгддэг байсан. Мугричууд бас тэдэнтэй холбоотой байх. Мохэ, мугри, зүрчид, манж гээд улирч ирсэн шиг санагдаж байна.

Олхунуд Овогт Баясгалангийн Даваасүрэн Д.Эрдэнэбаатар багш анх олоод буй үе.

Эх сурвалж: Facebook.com

Read 430 times Last modified on Даваа, 12 12-р сар 2016 14:23

2 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter