282-р сар2017

Баасан, 16 12-р сар 2016 11:13

Өвөл яагаад машинаа халаах хэрэггүй вэ

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

Хөдлөхийн өмнө мотороо халаахын эсрэг таван үндэслэл  

Автоэкспертүүдийн бүхэл бүтэн “давхарга” жолооч нарт өвөл гарч явахын өмнө машинаа заавал халаахыг зөвлөдөг. Гэвч орчин үеийн машинуудын хувьд энэ үйлдэл огт илүүц харагдаж байгаа юм.

“Хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн” үүднээс бол хөдлөхийн өмнө мотороо халаах нь жилийн ямар ч улиралд хойч үеийнхнийхээ өмнө хийж байгаа гэмт хэрэг гэж зоригтой тооцож болно. Дурын “ногоонтон” танд илүү шатаасан түлшний грамм бүр нь экологийн тэнцвэрийн ар нуруунд дүрсэн хутга бөгөөд дэлхийн дулаарлын тээрэмд ус нэмсэн (=дэлхийн дулааралд нэмэр болсон) хэрэг гэж хэлэх болно.

Юу гэж тайлбарлалаа ч гэсэн хүчний эд ангиудыг халаах нь түлшний зарцуулалтыг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Статистикийн дундаж цаг уур бүхий өвөл Оросод үргэлжлэх хагас жилийн хугацаанд өглөө, орой бүрийн 10-15 минутны халаалт нь агаарт багаар бодоход банк дүүрэн түлш хийсгэх болно. Тийм болохоор машиныг хөдлөхийн өмнө дулаацуулахгүй байх эколог-эдийн засгийн шууд учир шалтгаан бол байна.

Машины кабины дотор талыг хурдан дулаацуулахын тулд хөдөлгүүрээ түчигнүүлээд байрандаа зогсоод байхын онцгой утга учир ч гэж алга. Зогсоолд хоосон эргэлдүүлснээс хөдөлж эхэлсний дараа буюу ачаалалтай ажиллуулсан хөдөлгүүр илүү хурдан халдгийг дурын жолооч мэднэ дээ.

Түүнээс гадна бензин хөдөлгүүрийн түр хугацааны хоосон эргэлт хийх цаг ихсэхийн хирээр асаалтын очлууруудад тунадас үүсэх магадлал ихэсдгийг санах хэрэгтэй юм. Үүссэн тунадас тэдгээр очлуурын ажиллах чадварт мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлөх бөгөөд энэ нь түлшний зарцуулалтыг нэмэгдүүлж, хүчин чадлыг унагах болон бусад таагүй зүйлсэд хүргэдэг.

Хөдлөхийн өмнө моторыг халаах ёстой гэж үзэгсдийн анхаарлынхаа гадуур орхидог бас нэг зүйл бол хүчний эд ангиудын нөөцийн асуудал юм. Тиймээ, машин зогсож байхад одометрийн заалт дээр гүйлтийн километрууд нэмэгдэхгүй. Хэдий тийм боловч мотор ялгаагүй элэгдэж л байгаа. Өөрөөр хэлбэл халаалт нь түүний нөөцийг шууд хорогдуулж байгаа. Энэ нөхцөл байдалд нэг их анхаарал хандуулахгүй байж болно л доо. Гэвч автомашины сүүлийн үеийн загваруудад бага багтаамжийн турбо мотор тавих нь ихсэж байгаа бөгөөд түүний моторын ресурс нь улам хүчтэй богиносож автомашинд тогтоодог үйлдвэрийн баталгааны хугацаанд эрчтэй ойртож байгаа болно. Чухам энэ хандлагаас шалтгаалан хөдөлгүүрийг халаах нь жил ирэх дутамд тэвчишгүй тансаглал болж хувирахыг үгүйсгэх аргагүй.

Мирон Горин

"Московский комсомолец"
сонины 2016.12.15-ны №27280-т нийтлэгдсэн болно.

Эх сурвалж: http://www.mk.ru/social/2016/12/14/pochemu-ne-nado-gret-mashinu-zimoy.html

Read 473 times Last modified on Баасан, 16 12-р сар 2016 11:24

4 comments

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter