1910-р сар2017

Пүрэв, 18 5-р сар 2017 20:33

Дэлгэрийн Уянга: Ганзагын наймаачид, амиа яаж аргалъя гэж байгаа хүмүүсийн эсрэг Брэндийн эзэмшигчид үйл ажиллагаа явуулахыг хүсэхгүй! ЭНЭ БОЛ ДЭЛХИЙН ДҮРЭМ!

Written by  Нийтлэгч
Rate this item
(0 votes)

Энэ долоо хоногийн сонин гэвэл хуурамч бараатай брэндийн эзэмшигчид хэрхэн тэмцэж байгаа тухай технологи ба бизнесийн хамтын ажиллагааны талаас нь хийсэн уулзалтад оролцсон юм. Дэлхий даяархи нийт гар утасны 20 хувь нь хуурамч, урьдчилж суулгасан хортой программтай худалдаанд гардаг аж. Дэлхийн нийт хуурамч барааны 57 хувь нь Хятадаас гаралтай юм байна.

Өмнөд хөрш маань хуурамч барааны асуудал дэлхийн эдийн засгийн "эрүүл мэнд" болон дэлхийн хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд ямар сөрөг нөлөөтэйг маш сайн ойлгодог бөгөөд Европын Холбоотой нягт хамтран ажиллаж, Европын Холбооны туршлагаас суралцаж үйлдвэрлэлийн зах зээлээ албан ёсны зах зээл рүү алхам алхмаар шилжүүлж байгаа юм байна. Гэнэт цочирдуулж, зэрлэг зүйл хийвэл энэ нь Хятадын жижиг үйлдвэрлэгчид, ард иргэдэд хүндээр тусах тул Хятадууд ч Европчууд нь "яарвал удаан яв" гэдэг зарчмаараа урагшилж байна.

Монголын хувьд сонирхолтой зүйл нь Европын Комисс (Засгийн Газар)-ын Хянан Шалгах Газрын (EUROPEAN ANTI-FRAUD OFFICE) Хуурамч Бараатай Тэмцэх Албаны дарга нь өөрийн биеэр Европын Комисс ч тэр Брэндийн эзэмшигчид ч тэр хилээр орж ирж байгаа жижиг хэмжээний хуурамч барааны нийлүүлэлтийн (гар цүнхтэй зорчигч жижиг худалдаачид) асуудалд сонирхолгүй. Эдийн засгийн хувьд энэ нь чухал биш гэдгийг онцолсон.

Би 2007 онд Монголд Оюуны Өмчийн Гаалийн Хяналтын шинэ журам батлах гэж байхад Монголд герман өмгөөлөгчтэй очихдоо албаны хүмүүст мөн үүнийг хэлж байсан. Ганзагын наймаачид, амиа яаж аргалъя гэж байгаа хүмүүсийн эсрэг Брэндийн эзэмшигчид үйл ажиллагаа явуулахыг хүсэхгүй! Ер нь брэндийн эзэд биш зүгээр нэг монголын дистрибьютерүүд дур зоргоороо брэндийн эзний зөвшөөрөлгүйгээр Оюуны өмчийн зөрчил таслан зогсоох ажиллагаа явуулж, ДАВРАХ, ДУР ЗОРГООР ААШЛАХ ёсгүй гэдгийг тэр үед бид 2007 ОНД хэлж байсан. Энэ зарчим ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ! ЭНЭ БОЛ ДЭЛХИЙН ДҮРЭМ! 2017/5/12 - Брюссель

Эх сурвалж: Дэлгэрийн Уянгын Нүүр ном

Read 231 times Last modified on Пүрэв, 18 5-р сар 2017 20:46

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter