232-р сар2018

Мягмар, 02 10-р сар 2012 12:55

Монгол хүний үнэ цэнэ, хариуцлага...

Written by 
Rate this item
(5 votes)

Монгол хүний үнэ цэнэ, хариуцлага...

Өнөөдөр болсон нэг хэвлэлийн бага хурал дээр гэгээн цагаан өдрөөр гэмгүй, мөрөөрөө яваа нэг залууг өөрсдийн хариацлагүйгээс болж алчихсан барилгын компанийхан хоёр нөхөр "Харамсалтай юм боллоо... гэхдээ манай ажил эрсдэлтэй, хэцүү шүү дээ, та хэд мэднэ биз дээ" хэмээн хээвнэг суугаа харагдлаа. "Үгүй, талийгачийн ар гэрийнхэнтэй уулзаагүй байгаа...."

Тэр залуу уул уурхайн мэргэжлээр сурч байсан, 

төгсөөд гайгүй ажилд очлоо гэхэд сардаа нэг саяас доошгүй цалин олох л байсан. 23-тай төгсөөд 60 хүртлээ ажиллаа гэхэд 37 жил үр бүтээлтэй ажиллах байсан. 

37 жил х 12 сар х 1.0 сая төгрөг = 444.000.000 сая төгрөгний орлого аав, ээж, гэр бүлдээ авчирах байсан.

Тэгээд бас мэдээж эхнэртэй, хүүхэдтэй болно. Удмаа залгаж Монголын шинэ үе шинэ ирээдүйг бий болгох байсан. Монголыг авч явах хүүхдүүд ингээд үгүй, Монголын нэгэн эмэгтэй хайрлан халамжлах ханьгүй үлдэв.

Дээрэс нь энэ залуу үр бүтээлтэй ажилласан бол улсын эдийн засагт наад зах нь 4? сая татварын орлого оруулахаас гадна хэдэн тэрбүм төгрөгний байлаг бий болгож ашиг оруулах байсан.

Ингээд бодоход гэмгүй царайлж суугаа барилгын компаний хоёр нөхөр Монгол Улсын хэдэн тэрбүм төгрөгний "бий болоогүй баялга" үгүй хийчихээд юу ч болоогүй юм шиг сууж байдаг. Ядаж ар гэрийнхэнд нь наад зах нь 100 сая төгрөг шууд гаргаж өгөөд нүглээ намичлахаа мэдэхгүй.

Ингээд бодохоор манай дарга нар ажиллах хүн хүч олдохгүй байна гэж халаглаж суудаг ч өдөртөө хэдэн арван тэрбүмаар үндэсний баялга үгүй болж байгааг олж харахгүй сохорчихсон сууна.

Өвчилсөн, живсэн, эндсэн, амиа хорлосон, машинд дайруулсан, зодуулж, хүтгалуулж, хүчиндүүлж алуулсан гээд өдөр бүр энэ хорвоог орхиж байгаа хүмүүсийн тоог бодохоор аймшигтай.

АНУ-д иргэн болгоныхоо хойноос явдаг, осолд өртөж нас барсан бол хэдэн арван сая долларын нөхөн олговор олгодог байна. Тэд хүн хичнээн үнэтэй, хэр их баялгийг бүтээж чадахийг сайн мэдэх тул бүх талаас нь хамгаалж халамжилж байдаг.

Гэтэл манайд малаа маллаж мэдэхгүй нөхдүүд төрийн эрхэнд гарчихаад, хурал зөвлөлгөөнд чухал царайлж суух, сүртэй үг хэлэхээс цаашгүй өдөр болгон "хүн- мал" хорогдож байгааг харах ч үгүй сууж байна.

"Муу мал гэж байдагүй, муу малчин байдаг" гэсэн нэг цэцэн үг байдагсан. Гэтэл манай хэдэн дарга нар хүнээ байтугай, малаа малааж мэдэхгүй.... өөрсдөөсөө бүх бурууг зайлуулаад хөөрхий дайруулсан хүү, цохиулж алуулсан залуу, охинд "өөрсдөө сонор сэрэмж алдсан" гээд буруутгаад сууж байна.

Хариуцлага алдсан нөхдүүдийг шууд 100 саяар торгоод, бүх өмч хөрөнгийг нь хураагаад эхлэх бол хэдэн хурган дарга, компанийн эзэд дорхноо дохио авч гүйлдэж эхэлнэ.

Нэгэнт гэр бүлд нь нэг тэрбүм, улсад хэдэн тэрбүм төгрөгний эдийн засгийн хохирол учруулсан бол энэ их мөнгөний хариуцсан нөхдүүдээр хувааж төлүүлж байх ёстой биш үү? Хэрэв төлж чадахгүй бол тэр барьж байгаа барилгын нэг давхрыг нь хурааж аваад гэрийхэнд өгөх хэрэгтэй. Хэрэв өгөхгүй гэх бол шууд хэдэн жилээр хорьж бас эргээд "эдийн засгаар" хохироож шийтгэх хэрэгтэй.

Жолооч нарын 98 хувь нь архи уухгүй хөдөлгөөнд зөв зүгээр оролцоод байхад даварсан, хариуцлагагүй хэдэн жолооч согтуугаар хүн дайрч алчихаад жолооны эрхээ хасуулах төдий, цагдаа шүүгчтэй "зохицоод" ямар ч шийтгэлгүй явж болоод байдаг... 

Барилгын хэдэн арван мянган ажилчид аюулгүйн байдлыг хангаад ажиллаж болоод байхад хариуцлагагүй цөөхөн хэд нь ажлаа цагтаа хийгүй ард иргэдийг чирэгдүүлээд, хийсэн ч хүний амийг хохироож байгаа мөртөө "золгүй явдал" хэмээн хаацайлаад бизнесээ үргэлжүүлж болоод байдаг... 

Тэр замын компани ажлаа чанартай, стандартын дагуу хийж чадахгүйгээс болоод хэдэн зуун мянган жолооч нар хармаанаасаа өдөр болгон шинэ аморжин, дугуй, наклаад авах гэж хэдэн тэрбүм төгрөг урсгаж байдаг... 

Байгал орчны хохиролын үнэлгээ гаргадаг болсон шигээ нийгмийн хохиролыг тооцох арга олж хариуцлага тооцдог цаг болжээ. 

Дээхэн үед бол олны өмнө гаргаж шалдлаад сайн ташуурдах, эсвэл авдарт хэдэн сар жилээр суулгах байсан.... тэр муу хууль гаргаж, хэрэгжилтийг нь хянаж, чанар стандартыг газар дээр нь шалгаж чадахгүй байгаа нөхдүүдийг талийгаачийн ар гэрийхний өмнө зогсоож байгаад ташуурдаад, хойноос нь шарилыг нь өргөөд оршуулгын газар хүртэл алхаж явуулахсан...
 
 
 
 
"Монгол хүү, Улаанбаатар"
Read 611335 times Last modified on Даваа, 07 1-р сар 2013 17:14

4293 comments

  • Comment Link Лхагва, 31 1-р сар 2018 15:19 posted by Online Lenders

    indian payday loans express cash advance payday today instant payday loans no credit check

  • Comment Link Лхагва, 31 1-р сар 2018 12:49 posted by JamesRow

    payday advance loans internet payday loans payday loans internet payday loans payday bad credit loan payday bad credit loan bad credit payday loans get a loan online loans advance payday loans easy fast payday loans advance payday loans online writing an intro for a research paper college essay help college essay help college application essay college essays buy essays online homework helper websites college essays quick loans 100 approval payday loans direct lenders best online loans speedy cash payday loans online easy online payday loans money lender no credit check easy online payday loans easy online payday loans

  • Comment Link Лхагва, 31 1-р сар 2018 07:30 posted by Stacey

    free real money casino no deposit
    free online casino slots
    play casino games online
    casino games roulette
    vegas casino games

  • Comment Link Мягмар, 30 1-р сар 2018 23:35 posted by Payday Loan Online

    installment loans no credit online installment loans no fax online payday loans payday uk

  • Comment Link Мягмар, 30 1-р сар 2018 21:49 posted by canadian pharmacies top best

    http://norxcanadianonlinepharmacy.com/

  • Comment Link Мягмар, 30 1-р сар 2018 21:25 posted by Best Payday Loan

    need a personal loan payday loans no credit loans for people payday loans online

  • Comment Link Мягмар, 30 1-р сар 2018 20:50 posted by online drugstore

    http://canadianonlinepharmaciesww.com/

  • Comment Link Мягмар, 30 1-р сар 2018 19:02 posted by best online pharmacy

    http://canadianonlinepharmacytoday.com/

  • Comment Link Мягмар, 30 1-р сар 2018 18:06 posted by online pharmacy

    http://canadianpharmaciesonerx.com/

  • Comment Link Мягмар, 30 1-р сар 2018 17:56 posted by canadian mail order pharmacies to usa

    http://canadianpharmaciesmd.com/

Leave a comment

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter