282-р сар2017

Хэрэгжүүлсэн төслүүд

 

Хөх Гэрэгэ

Хөх Гэрэгэ нь барууны хөгжингүй орнууд эрдэм боловсрол, мэдлэг чадвартай гадаадын иргэдийг эх орондоо суурьшуулан ажиллуулах зорилгоор ногоон картын системийг өргөнөөр нэвтрүүлсэн байдгаас санаа авсан хувилбар юм. Дэлхийд таран суугаа монгол туургатнууддаа ямар нэгэн шалгуураар “Хөх Гэрэгэ” олгож, тэднийг өлгий нутагт нь урин дуудах, ирсэн хойно нь ажиллах, бүтээн байгуулалтад оролцох, Монгол улсын жирийн иргэдтэй алхаа нийлүүлэн жаргалтай амьдрах бололцоог нь бүрдүүлэхэд энэхүү төслийн үндсэн зорилго оршино. www.bluecard.mn

Буцах

 

 

Brain Gain төсөл

Монголын мэргэжлийн болон оюуны өндөр чадавхийн урсгал гадагш чиглэж, улмаар нийгэмд өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн хомсдолыг бий болох аюул үүсч байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол мэргэжилтнүүдийноюуныурсгал, ажиллах хүчний урсгал, миграцийн чиглэлийг эргүүлэн татах зорилгоор Brain Gain төслийг 2010 оноос санаачлан хэрэгжүүлж эхлэв. Энэ нь Монголчууд олноор оршин суудаг гаднын орнуудад ажлын байрны цуврал өдөрлөгүүдийг зохион байгуулж, Монгол дахь нээлттэй ажлын байрны мэдээллийг тэдэнд хүргэх, тухайн компаниудын хүний нөөцийн удирдлага, мэргэжилтнүүдийг аваачиж уулзалт, ярилцлага хийх, ингэснээрээ тэдэнд цалин хангамж, ажлын байрны нөхцөл сайтай ажилд орж эх орондоо ирж амьдрах боломж нөхцлийг бүрдүүлж өгөх зорилготой.

  • АНУ-ын Вашингтон, Сан Франциско хотуудад БСШУЯ, МонАме, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Америк дахь Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Бай Ариагийн Монголчуудын Холбоо, Вашингтон хот орчмын Монголчуудын Холбоо, Вашингтон хот орчмын Монгол Сургуультай хамтарч 2010.01.26 - 2010.02.03-ны өдрүүдэд Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг АНУ-д арга хэмжээг амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээнд Петровис ХХК, Оюуны Ундраа ХХК, MCS, Юнител ХХК, Жи Мобайл ХХК, Хөтөлийн цемент шохой ХХК, Хас Банк, Капитал групп-ын хүний нөөцийн албаны мэргэжилтнүүд оролцжээ.
  • Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011 арга хэмжээг Ньюком Групп, Моннис групп, Хьюндай Моторс, Энержи Ресурс, MCS, UFC, QGX, МCPL, Мобиком Корпораци, Монроуд, Апу, Петровис зэрэг компаниудын ивээн тэтгэлэг, Солонгосын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Хэрэг Эрхлэх Газар, ХилийнЧанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, МонголынУлсын Хөдөлмөрийн Төв Бирж, НДЕГ, ХААН банк зэрэг байгууллагуудын дэмжлэгээр 6 сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл болон Бүсан хотуудад зохион байгуулав. Дэлгэрэнгүй мэдээлэл: http://tsahimurtuu-jobfair.blogspot.com/

Буцах

 

 

 “Хазара монгол оюутны тэтгэлэг” төслийг санаачлан хэрэгжүүлэгч

“Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн сан” хөтөлбөрийн хүрээнд МУҮИС-тай хамтран 2009 оны 3 сараас эхлэн хэрэгжүүлж байна. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсаас 3 хазара монгол оюутан уг тэтгэлгийг хүртэж, 2009 оноос МУҮИС-д элсэн суралцаж буй.
Оюутны тэтгэлгийн санг Цахим Өртөөний гишүүд болоод монгол угсаатны боловсролыг дэмжигч хувь хүн, байгууллагуудын хандиваар санхүүжүүлдэг.
Хандивыг Худалдаа Хөгжлийн Банкин дахь дараах дансуудад хүлээн авч байна.
Дансны дугаар:
499 136 189 /₮/
499 136 190 /$/
            Хүлээн авагч: Цахим Өртөө Холбоо
Интернэтээр хандив өргөх(link to online payment page)
            Холбоотой мэдээллүүд

Буцах

 

 

 

 “ХАШ” төсөл

Гадаадад суралцагч, судлаач,мэргэшигч Монголчуудын мэдээллийн сан үүсгэн, тэдний оюуны боломж бололцоог улс орны хөгжилд үр өгөөжтэйгээр ашиглах тогтолцоог бүрдүүлэх төслийг 2007 оноос хэрэгжүүлж буй.Төслийн хүрээнд төрийн сангаар гадаадад суралцагсдын бүртгэлийн санг шинэчилэн тогтоох ажлыг гүйцэтгэж буй.

Буцах

 

 

Гадаадад байгаа монголчуудыг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам,Глобальсангийн дэмжлэгтэйХДХВ/ДОХ, сүрьеэгийн эсрэг төслийг 2006 оноос эхлэн 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулав.

  • Түр Засан Хүмүүжүүлэх Газарт хүмүүжиж буй өсвөр үеийнхэнд “ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгуулагч

    Ганц хутаг хорих анги, Улаанбаатар хот, 2008 оны 4 сар
  • Нөхөн үржихүйн сүлжээТББ-тай хамтран Хараа, сонсголын бэрхшээлтэй өсвөр үеийнхэнд “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нь” сургалтыг хэрэгжүүлэгч

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29, 55, 116-р дунд сургуулиуд, Улаанбаатар хот, 2007, 2008 он
  • Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран“ХДХВ/ДОХ-ын сэдвээр сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нь” сургалт зохион байгуулагч

    “Монголын Нууц Товчоо” амралтын газар, Улаанбаатар хот, 2007 оны 11 сар

Буцах

 

 

Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн сонгуулийн эрхийг хангах

2002 оноос эхлэн Цахим Өртөө Сүлжээний гишүүд, гадаадад суугаа монголчуудын төлөөлөл хамтрангадаадад суугаа Монголчуудын сонгуулын эрхээ эдлэх асуудлаар олон нийт, төр, засгийн эрх баригчдад удаа дараалан асуудал дэвшүүлэх, идэвхжүүлэх ажлыг зохион байгуулсан нь 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.3, 13.3 дахь"Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй", "Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална"заалтууд нэмэгдэн ороход хувь нэмрээ үзүүлсэн.
Дэлгэрэнгүй тайлантай “Гадаадад суугаа Монгол иргэдийн сонгуулийн эрхийн талаар хийж гүйцэтгэж ирсэн ажлын хураангуй товчоон”-оос танилцана уу.

Буцах

 


Британийн Монголчуудын “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулга уулзалт

2001 оноос эхлэн хамтран зохион байгуулагч, Их Британид суралцагч мэрэгшигчдийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэгч

Буцах

 

 

Монголын Долоон Гайхамшиг шалгаруулах төсөл

Цахим Өртөө Холбоо санаачлан, Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага ТББ-тай хамтран2008 оны 2 сараас ажиллаж байна.

 Буцах

 

Цөлжилтийн эсрэг мод тарья!

My Club-ийн оюутан залуучууд, Ногоон Ази ТББ-тай хамтран цөлжилтийн эсрэг мод тарих үйл ажиллагааг дэмжин зохион байгуулагч.
Булган аймгийн Баяннуур сум, Төв аймгийн Эрдэнэ сум

Буцах

 

 

Цуврал лекцүүд

Шинэ Бодлого Хүрээлэн ТББ-тай хамтран зохион байгуулдаг.

  • Хөрс судлаач, доктор Ш.Пүрэвсүрэнгийн “Байгаль орчны тулгамдсан асуудлууд” сэдэвт лекц, Соросын сангийн байр, Улаанбаатар хот, 2007 оны 10 сар
  • Улс төр судлалын магистр, докторант Д.Мөнх-Очирын “Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин, зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлого” сэдэвт лекц,  
    Хууль Зүйн Үндэсний Төвийн байр, Улаанбаатар хот, 2007 оны 04 сар
  • Хууль зүйн ухааны доктор Ж.Батзандангийн “Брэндийн бизнес ба франчайз систем гэж юу вэ?” сэдэвт лекц,
    Мэдээллийн Технологийн Үндэсний Паркын хурлын танхим, Улаанбаатар хот, 2007 оны 3 сар
  • Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн Газар, Төв Азийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөрийн Нэгж, Бүс Нутгийн Хамтын  Ажиллагаа хариуцсан зохицуулагч В.Лувсанчүлтэмийн “Монгол улсад бүс нутгийн хамтын ажиллагаа шаардлагатай эсэх: Боломжуудыг ухаарахуй” сэдэвт лекц
    Хууль Зүйн Үндэсний Төвийн байр, Улаанбаатар хот, 2007 оны 2 сар
  • Хууль зүйн ухааны доктор Г.Ганзориг “АНУ-ын цагаачлалын хууль-монголчуудад хэрхэн хамаарах вэ?” сэдэвт лекц
    Улаанбаатар хот, 2006 оны 11 сар
  • ХЗДХЯ-ны Гадаад Хамтын Ажиллагааны Хэлтсийн дарга, орчуулагч, сэтгүүлч, хуульч, эрх зүйн магистр, Бонны Т.Алтангэрэлийн “Эрх зүйн зохицуулалт эдийн засгийн хөгжилд нөлөөлөх нь” сэдэвт лекц
    Соросын сангийн байр, Улаанбаатар хот, 2006 оны 6 сар
  • ХБНГУ дахь “International Marine System Certificate” олон улсын байгууллагын програм хангамжийн инженер С.Бадралын “Програм хангамжийн инженерчлэл, түүний хөгжил” сэдэвт лекц
    Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхим, Улаанбаатар хот, 2006 оны 6 сар

Буцах

 


Бүтээсэн вэб хуудсууд:

  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн цахим хуудас www.mongolia800.mn
  • Монгол түүх, соёл, мэдээ, мэдээллийн цахим хуудас – www.origo.mn
  • ИБУИНВУ дахь Монгол улсын ЭСЯ-ны цахим хуудас – www.embassyofmongolia.co.uk
  • ХБНГУ дахь Монгол улсын ЭСЯ-ны цахим хуудас – www.botschaft-mongolia.de
  • ЭМЯ, Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төслийн цахим хуудас – www.aids.mn
  •  ЭМЯ, Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл – www.dotno.mn
  • Улаанбаатар барилга компани – www.ubc.mn
  • Төв аймгийн цахим хуудас – www.tuv.org.mn
  • Wilderness Adventure Mongolia – www.adventure2mongolia.com

 

Буцах

 

 

Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээж, хэвлүүлсэн ном товхимолууд:

  • Японы алдарт угсаатан зүй судлаач Үмэсао Тадаогийн “Могол угсаатныг сурвалжилсан нь”номыг Инжинаш хэвлэлийн газартай хамтран хэвлэн нийтлэв. 2011 оны 5 сар
  • Монгол улсад Интернэт хөгжсөний 12 жилийн ойд зориулан Интерномын 2008 оны бестселлер “Интернэт хэрэглэгчийн гарын авлага”ном бүтээв. 2008 оны 4 сар
  •  Монголын хамгийн анхны онлайн сэтгүүл “Цахим Улаач”сэтгүүлийг хэвлэмэл хэлбэрээр: Дугаар №1, 2. 2008 оны 2, 4 сарууд

Буцах

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter