181-р сар2018

Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр Цагаан сарыг тохиолдуулан ард түмэндээ дэвшүүлж буй мэндчилгээ

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

Эрхэм хүндэт иргэд ээ,

 

Гадаад орнуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууд аа,

 

Эх орны минь дөрвөн зүг, найман зовхист баярын магнай тэнийж, таван тансаг идээ шүүсээ дэлгэн, айл саахалт, ахан дүүс, ураг садан, хотол олноороо цуглан инээд хөөр, баяр жаргал халгиж байгаа энэхүү Цагаан сарын баярын ёслолын билэгт сайн өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Он цагийн хүрд өртөөчлөн эргэсээр, гал гахай жил хангирсан одож, бүтэн жарны таван мөчлөг бүхнийг эхэндээ магнайлан ирж буй "Хотолыг баригч" хэмээх шороон хулгана жилтэйгээ Монгол түмэн бид ийнхүү золгож байна. Манай ард түмэн жилдээ нэгэнтээ тохиох Цагаан сарыг элбэг дэлбэг, билэг дэмбэрэлтэй угтаж, ахас ихэсээ хоймроо хүндэтгэн суулгаж, үгийн сайхныг хэлж, хүлгийн сайныг унаж, өнгөний сайхнаар гоёцгоож, хөөрөг юугаа зөрүүлж, энэ өдрийг баяр баярын дээд жинхэнэ “Монгол баяр” хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирсэн өнө эртний баялаг уламжлалтай билээ.

Монголчууд сургаал үг сонсож, тэндээс сэтгэлийн их хүч тэнхээгээ сэлбэн авч, өөдлөн урагшилдаг ард түмэн болохоор энэ өдөр ахмад дээдсийнхээ болон эрдэмт багшийнхаа айлдварыг шимтэн анхаарч, үдэж буй жилээ дүгнэж, ирэх цагийн дүн нурууг өөр зуураа шинжин билэгшээн ярилцаж, юунд тэмүүлэн зорьж, юунд хүрэхээ дор бүрээ нягталдаг бөлгөө.

Ээлж халаагаа өгч байгаа гахай жил зарим үедээ хатуухан байсан ч ерөнхий дүнгээрээ улсын сан хөмрөгийг арвижуулсан чамгүй амжилт бүтээлийн жил болж өнгөрч байна. Малчин олон түмний хичээл зүтгэл, байгаль дэлхийн ивээлээр сүүлийн 80 жилд тохиолдоогүй амжилт гарч, малын тоо толгой 40 саяд хүрчээ. Уул талыг бүрхүүлэн мал сүргээ тариа будаа шиг өсгөн үржүүлж, ариун цагаан буянаар хороо хотоо дүүргэж, цагийн ямар ч хатуу хариг, ган зудыг баатарлагаар давж ирсэн сэтгэлийн их тэнхээтэй, золбоо хийморьтой, монгол нүнжиг буян хурайлж шингэсэн малчин түмэндээ баяр хүргэе.

Өнгөрч буй гахай жилд эх орны ирээдүйн гэрэл гэгээ болсон бяцхан иргэдийн маань тоо 55,8 мянгаар өссөн нь 1990 оноос хойших гараагүй нөхөн үржихүйн амжилт болж байна. Монгол эхийн ариун сэтгэл, хайр энэрэл, монгол эцгийн уужуу ухаанд түшиж, улмаар эрүүл чийрэг, хаанахын хэнээс ч дутахгүй эрдэм боловсролтой, эх оронч залуу үетэй байж гэмээнэ "Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгана" гэдгийг хэзээ ч мартаж үл болох тул ийнхүү Та бүхний нэгэн адил баярлан билэгшээж байна.

Цагаан сарын өмнөхөн "Монгол тэмүүлэл" гэж бүрнээ тодорхойлж болохуйц, Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу боловсруулсан "Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан "Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг УИХ хэлэлцэн баталсан явдал нь улс орны маань хөгжин мандах зам чигийг шулуун, хүрэх зорилтыг ойрхон, хийж бүтээх үйл хэргийг тодорхой болгосон чухал үйл явдал боллоо гэж Төрийн тэргүүн миний бие тэмдэглэн сайшааж байна. Энэхүү түүхэн баримт бичиг нь улс төрийн зүтгэлтэн болон эрдэмтдийн төдийгүй жирийн иргэдийн санал бодол туссан цогц бодлого болсон нь онцлог юм. Ерөнхийлөгч миний бие энэхүү "Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг "гурван арван тав” хэмээн товчлон тодорхойлж болно хэмээн үзэж байна. Энэ бол Монгол Улс хэтийн хөгжлөө 15 орчим жилээр харж төлөвлөх, ингэхдээ эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 15 хувиас доош бууруулахгүй байхыг хичээх, улмаар нэг хүнд 15 мянга орчим ам. доллар ногддог ДНБ-тэй улс орон болохыг зорино гэсэн үг юм. Энэ бол тийм ч биелшгүй зүйл, хүршгүй хоосон мөрөөдөл огт бишээ.

Гэхдээ энэхүү эрхэм зорилт аяндаа, урсгалаар биелэхгүй нь ойлгомжтой бөгөөд харин Та бидний, монгол хүн бүрийн эв нэгдэл, хүч чармайлт, оюун ухаан, эр зориг, овсгоо самбааг дээд зэргээр шалгасан сорилт шалгалтын дунд хэрэгжиж биежинэ. Хэрвээ нийтийн хүч, оюун ухааныг ингэж зангидаж, Монголоо гэсэн нэгэн зорилтын төлөө дайчлахгүй бол мэдээлэл, технологи, эрчимтэй хөгжлийн шинэ эрин зуунд Монгол орон бусад улс орны хөгжлөөс хоцрон орхигдож болзошгүй.

Тэгвэл Монгол орон түргэн хөгжих үндэс суурь тавигдсан, бодит бололцоо бүрэлдсэн орон гэдэгт Ерөнхийлөгч миний бие ямагт итгэж байдаг юм. Ийм бат бэх итгэл байгаа учир Монгол Улсынхаа төлөө бие харамгүй зүтгэх бодол санаа ямар ч үед намайг өөдрөг байлгаж, аливаа саад бэрхшээлийг давах хүч тэнхээ хайрлаж, ямар ч хар бараан үгийг цайруулж, зөвхөн урагш харах, зүтгэх, хийж бүтээх хүсэл тэмүүллийг ундруулдаг юм. Та бүхэн ч мөн адил ийм итгэлийг цээжнийхээ гүнд тээж байдаг учир монголчууд ямагт өөдрөг, уужуу сэтгэлтэй, цог золбоотой, аз хийморьтой байдаг гэж бодож байна. Хэрүүл маргаан, гүжирдлэг гүтгэлэг, атаа жөтөөгөөр хөгждөг бол Монгол Улс аль хэдийн хөгжчих байсан бизээ. Гэтэл тийм биш юм гэдгийг ойлгох цаг болсон байна. “Санаа сайн бол заяа сайн” гэж монголчууд ярьдаг нь ч санаандгүй хэрэг биш. Шуудхан хэлэхэд "Эх орны хишиг”-ийг түмэн олон хүртсэн, элбэг хангалуун амьдралтай, ард иргэд нь эрх чөлөөтэй, элдвийн айдас хүйдэсгүй сайхан Монгол орон болох ирээдүй ойрхон байна. Шударга ёсон сайн бодол санааг, сайн бодол санаа бүтээлч үйл хэргийг, бүтээлч үйл хэрэг хөгжил дэвшлийг авчирна гэдгийг хүн бүр ухаарах хэрэгтэй. Муу бүхнийг үдэж байгаа ондоо үлдээж, сайн бүхнийг угтаж байгаа ондоо буй болгохын тулд энэ бүхнийг Та бүхэнд учирлан сануулж, бас анхааруулан хэлж байна.

"Эрдэнийн зүйлээр бөөлждөг эрүү цагаан хулгана жил" гэж өтгөс дээдэс маань шинжиж, дуу магтаалдаа оруулдаг нь буян заяа хурж, хүн бүр, улмаар улс орноороо бийлэгжүү болохын бэлгэдэл хэмээн монголчууд бид үзэж, “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” хэмээн хүндэтгэн угтдаг юм.

Ерөнхийлөгч миний бие "Хүүхэд бүрт компьютер" гэсэн төслийг санаачлан, АНУ-д айлчлах үед түүнийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурагдсанаар манай орны ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй хүүхдүүдэд цахим хэрэгслийг үнэгүй олгох, тэдний гарт ирээдүйн хөгжлийн түлхүүр атгуулах буянтай ажил амжилттай эхэллээ. Гарч буй шороон хулгана жилд оюуны хязгааргүй орон зай, боломж бололцоог хэдэн мянга дахин нэмэх энэхүү санаачилга, төсөл нь боловсролын хөгжлийг урагшлуулсан үр дүнтэй бүтээлч ажил болно гэдэгт эргэлзэхгүй байна.

АНУ-ын Мянганы сорилтын сангийн 285,0 сая ам.долларын буцалтгүй тусламж мөн л хулгана жилд бүрэн агуулгаараа хэрэгжиж эхэлнэ. Энэхүү төслийг үр ашигтай, хүртээмжтэй, амжилттай хэрэгжүүлэхэд иргэд, ялангуяа иргэдийн байгууллагын анхаарал хяналт чухал гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. “Хотолыг баригч” хэмээх шороон хулгана жилд болох УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг шударга, үнэн зөв, ухаалаг болоосой гэж Ерөнхийлөгч миний бие ард түмнийхээ нэгэн адил чин сэтгэлээсээ хүсэж байна. Зөв санаа, өөдрөг бодлого, хариуцлага хүлээх чадвараараа өрсөлдөж, Монгол хүний мөс, жудагийг олондоо харуулж, бүгдээрээ дундаа нэг л Монгол эх оронтой шүү гэдгийг цаг ямагт мэдэж, бас мэдэрч байх ёстойг сануулахад илүүдэх юун. Иргэд маань саналаа өгөхдөө улс орноо хөгжүүлэх үйл хэрэгт “алд биеийн алжаалыг үл хайхран зүтгэх” чадвартай зөв хүнээ олж сонгох нь “сайн санааны үзүүрт тос” гэгчээр улсаа хөгжүүлэх эрхэм үйл хэрэгт оруулж буй үнэтэй хувь нэмэр хэмээн бодох нь зүйтэй.

Хулгана жилд Та биднийг олон чухал үйл явдал тосч байгаагийн дотор дэлхийн олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татдаг, гараг ертөнцийн хүмүүсийн эв нэгдэл, нөхөрлөл, сайн санааны билэг тэмдэг болсон Олимпийн тоглолт болно. Монгол хүн бүрийн олон жилийн хүсэл тэмүүлэл биелж, Олимпийн анхны аварга Монгол орноос минь төрж, Төрийн алтан соёмбот далбаагаа өргүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт гүнээ найдаж, бүр итгэж байгаагаа илэрхийлэхийн хамт алдарт тамирчид, багш дасгалжуулагчидад хандан монгол хүний асар их тэсвэр хатуужил, эр зориг, хүч чадал, авхаалж самбааг бүрэн дайчлан гаргахыг ард түмнийхээ өмнөөс хүсэж байна. "Ямар хүн төрүүлснээ аав ээж нь, ямар хүн хүмүүжүүлснээ эх орон нь харах” цаг болжээ.

Энэ жилийн цагаан сараас эхлээд Төрийн ёслолын хүрээнд үйлддэг зан үйлийг Шинийн нэгний ургахын улаан нарнаар их эзэн Чингис хааныхаа хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх ёслолоор эхэлж байхаар тогтлоо. Энэхүү хүндэтгэлтэй ёслолд зөвхөн төр, засгийн тэргүүн, төрийн түшээд төдийгүй нийт иргэд маань үр хүүхдүүд, аав ээж, ах дүүс, анд найз нөхдүүдтэйгээ хамт баяр хөөртэй өргөн өтгөн оролцоорой гэж хүсье.

Цагаан сар хэмээх “Монгол баяр”-ын утга учир ч ийм ажгуу.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа монголчууд аа,

Та бүхэндээ арван долдугаар жарны "Хотолыг баригч" шороон хулгана жилдээ юу хүссэн есөн эрдэнийн сайн хүсэл тань биелж, хотлоороо хосгүй жаргалтай, иргэдээрээ элбэг дэлбэг, хотойшгүй баян, хорошгүй дэлгэр, өвчин зовлонгүй эрүүл энх тунх, өнөд мандахын ерөөл учралыг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлцгээрэй.

 

Эх үүсвэр: http://www.president.mn

 

 

 

 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter