181-р сар2018

Берлиний хана ба Америк үзэл санаа

Өнөөдөр Берлиний хана нурсны 20 жилийн ойн түүхэн өдөр тохиож байна. Цахим өртөөний имэйл сүлжээгээр германд төгссөн Отгочулуу андын маань сэтгэл хөдөлгөсөн сайхан сэтгэгдэл иржээ. Тийм ээ. Энэ үед Улаанбаатарын хана, Москвагийн хана, бүх социалист нийгмийн хана хамт нурсан юм шүү. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг (the largest contiguous land empire) цогцлоосон Монголчууд бид тэр л өдрүүдэд дахин сэрсэн гэлтэй. Талархах хүмүүс олон бий. Гэхдээ ардчиллын эцэг Америкчуудад бид баярлах ёстой. Америк мөрөөдөл, америк үнэлэмж, америкийн Тусгаар тогтнолын тунхагт хүн төрөлхтөн баярлах ёстой. Америк хүн гэхээр пуритан, пилгримчүүд, протестантууд эсвэл индиан, англи, ирланд, герман, франц, итали, мексик, португали... гэхээсээ БҮХ ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ НЭГДЛИЙГ-ийг би төсөөлдөг. Америк гэхээр Эллисийн арлын эрэг дээр ертөнцийн зовж шаналсан иргэдийг бамбар асаан угтсан ЭРХ ЧӨЛӨӨ-г би төсөөлдөг. Америк гэхээр хүн төрөлхтний хүч чадал, авьяас билэг, оюуны сор, тэдний цогцийг би төсөөлдөг

. Энэ утгаараа АМЕРИК бол онцгой "үндэстэн". Америк цус нь Ари цус биш. Америк ген нь нэг үндэстнийх биш байдгаараа бусад бүх үндэстнээс онцлог. Америк үзэл санаа нь нэг үндэстний үзэл санаа байдгүйгээрээ онцлог. Бурхны CHOSEN ард түмэн гэж байдаг бол АМЕРИКЧУУД бол chosen people юм. Яагаад гэвэл тэнд бүх үндэстэн багтдаг учир. Ямар сайндаа монголын орчин цагийн библийг монгол хэлнээ хөрвүүлэлцсэн Батжих ах маань БИ ХЭЗЭЭД Л АМЕРИК ХҮН БАЙСАН гэж ярих дуртай байхав. Тэр хүний үзэл санаа хэзээд АМЕРИК байсан юм. 80 аад онд МУИС-ын физикийн ангиас хөөгдөхдөө ч тэр америк үзэл санаанаасаа болж хөөгдсөн байдаг. Берлиний хана нурахад олон хүн оролцсон ч түүхэн энэ цаг үеийн хүнд цагт эгнэшгүй том үүрэг гүйцэтгэсэн нэгэн хүмүн байдаг. Тэр бол Ich bin ein Berliner гэж хэлсэн Жон Кеннеди, Престройка хэмээн улаан талбайд тунхагласан Горби ч бус, харин Роналд Рейган байлаа. (Роналд Рейганыг насан өөд болоход бичсэн tribute өгүүллийг эндээс сонирхоорой.) Түүхэнд нэг хүний оршихуй (роль) маш чухал байдгийг тэр дахин нотолж чадсан билээ. Сайн сайхан дандаа ялдаг. Ардчилал, эрх чөлөө, иргэний нийгэм мандтугай! Америк бол миний хоёр дахь эх орон. Эх орон гэдэг бол үзэл санаа юм! Берлиний хана нурсны 20 жилийн ойн мэнд! Монголд ардчилал хөгжсөний 20 жилийн баярын мэнд!

Д.Сайнбаярын блогоос

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter