181-р сар2018

Бүлэг: Мэндчилгээ

Монгол улсыг тунхагласан өдрийн баярын мэнд хvргэе!

Монгол улсыг тунхагласны ойн баярын мэнд хүргэж оршин суугаа улс бүрдээ тусгаар улсын иргэн хүн байхын баяр бахдалыг сэтгэл зүрхэндээ мэдрэн тэрхүү эрхэм алдраа бататган сахихад өөрөөс шалтгаалах алив бүхнийг хийн гүйцэтгэх их урам зоригоор бодол хүслээ хөвчрүүлэн чавхраахын ерөөл дэвшүүлье!

Цөөхөн Монголчууд бид олон мэт бодож сэтгэн, ажиллаж бүтээвээс та бидний Монгол орон хөгжин мандаж өдгөө бидний тэмдэглэн буй тусгаар тогтнол маань батжин бэхжих учиртай.

Нэгэн хүн мянган хүн мэт өөрийгөө мэдрэхийн ерөөлд мэдрүүлэхийн учиг нь эв нэгдэлд байдаг хэмээх.

Гэмийг цайруулж эвийг сахицгаая!

Тусгаар Монгол орон маань өнө мөнх хөгжин бадрах болтугай!

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1563

Бүлэг: Мэндчилгээ

Мэндчилгээ

Газар газрын Монгол залуус эмхлэгдэн нягтарсаар. Юyтай сайхан.

Энэ удаа Гуулин улсад эрдэм номын их далайд аялан яваа Монгол залуус оюуны хүч боломжоо хурайлан дуудаж үр шимийг нь түмэн олондоо түгээн дэлгэрүүлэх их үйлийг эхлүүлэхээр хэлцэн тохирч, энэ 11 сарын 8-ны өдөр хуран чуулахаар цаг нараа товлон зарлаж, бэлдэж зэхэх их ажлаа уухайлан хийж буй сайхан мэдээг хүлээн авлаа.

Та бүхний маань санаж сэдсэн ажил үйлс тань сэтгэгчлэн бутэж, Монгол орноо хөгжүүлэн дэвжээх нэгэн их хүч ухаан Гуулин улсаа хуралдан нягтарч дэлгэрэн тархах болтугай хэмээн ерөөе.

Мoнгoл туургатны Цахим Єртөө сvлжээ

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1558

Бүлэг: Мэндчилгээ

Төрсөн өдрийн мэнд хvргэе!

Та бидний Монгол туургатны хэмээн овоглодог Цахим Єртөө сүлжээ маань 6 нас хүрлээ. 1999 оны 5 сарын 31 нд дэлхийн 7 оронд сууж байсан 27 гишүүнтэйгээр өрхөө татаж үүдээ нээсэн энэ айл өдгөө интернетээр зочлогч хүн бүрийн таниж мэдэх нэгэн болтлоо өргөжин тэлжээ.

Шинэ эрин цаг үеийн мэдээлэл харьцааны шинэ арга барилыг эзэмшин, царай зүс, дуу хоолойгоо мэдэлцээгүй ч бодол сэтгэлээрээ холбогдон үерхэн нөхөрлөх, санал бодлоо солилцох, үйлс ажлыг хамтран бүтээх гээд олон олон зүйлд суралцахад Цахим Єртөө уншигч гишүүддээ өөрийн хувь нэмрээ оруулж буй. Та бид хэлцэж маргаж, зөвшин ярилцаж, хамтран хийж бүтээж өнгөрөн урсах цагын явцад өөрсдийн түүхээ бичицгээж хамтдаа зургаа дах хавраа үдэж байна...

Бидний хамтдаа угтах, үдэх он жилүүдийн урсгал үл тасрах болтугай!

Та бүхэндээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!

Монгол туургатны Цахим Єртөө сvлжээ

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2125

Бүлэг: Мэндчилгээ

Баярын мэндчилгээ - Сумо болоод Монголын ард тvмэнд тохиож буй тvvхэн цаг мөч



Монгол хүмүүний авхаалж самбаа, хүч ухаан, цог залийг үзүүлсэн бахдам сайхан барилдаанаараа Наран улсын нэр хүндэт дэвжээ Мэрэгжлийн сумогийн дээд зиндаанд Монгол хүн анх удаагаа түрүүлж, СУМО-ийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж буй озеки Долгорсүрэнгийн Дагвадоржид Цахим Єртөө сүлжээний хамт олноос чин сэтгэлийн талархал илэрхийлж СУМО-ийн их оргил өөд мятрашгүй тэмүүлэх чин хүсэл тань улам бүр оргилон бадарч бяр хүч ухаан бодол тань жигдрэн жагсаж СУМО-г шүтэн бишрэгч үзэгч түмнээ улам улам баярлуулан баясгаж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

Мэрэгжлийн СУМО-ийн дээд зиндаанд Монгол хүн анх удаагаа түрүүлж буй энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол туургатны Цахим Єртөө сүлжээний гишүүд газар газраас баярын мэндчилгээ, өөрсдийн санал сэтгэгдэлээ ирүүлсээр байна. Та дараах захидлуудаас энэхүү баярт үйл явдалтай холбогдуулан бичсэн тэдний баяр бахдал, бодол сэтгэгдэл, ерөөл хүслийг толидон сонирхоно уу

---------------------------------------- 38

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1699

Бүлэг: Мэндчилгээ

XVII жарны Усан хонин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны дvн

Д.Цэрэнбат. Их Бритианаас

Билгийн улирлын тооллын хаврын тэргүүн сар Наран хэмээх усан хонь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан барилдаж Євөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Монгол улсын заан Долгорсүрэнгийн Сумъяабазар түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Улсын аварга Агваансамдангийн Сүхбат үзүүрлэлээ.

Ийнхүү улсын заан Сумьяабазар сар шинийн барилдаанд 2 дах удаагаа түрүүлж байна.

1963 оноос хойш тасралтгүй зохиогдож энэ жил 41 дэх удаагаа болж буй сар шинийн барилдаанд Монгол улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-эрдэнэ 12 удаа, Монгол улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат, Хорлоогийн Баянмөнх нар тус бур 7 удаа түрүүлж байжээ.

Энэ жилийн барилдаанд олон хурц дайчин барилдаанууд гарч байсны дотор улсын начин Н.Бүрэнбаатар, улсын начин Жамъяанпүрэв, аймгийн начин Энхтyяa нар үзэгч, сонсогч, чатлагч наадамчдаа аргагүй сэтгэл сэргэм уран барилдаануудаар мялааж байсныг энэ дашрамд дурдая.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харъяат улсын начин Н. Бүрэнбаатар улсын заан Эрдэнэ-бат, улсын заан Ч.Батзориг, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг өвдөг шороодуулан шөвгийн дөрөвт үлдэв.

Бөхийн барилдаанууд шуурхай түргэн явагдаж үзэгч сонсогч чатлагч нарыг чилээлгүй сайхан наадлаа.

Барилдааныг Цахим Єртөө сүлжээний чат танхимд 20 орчим залуус цуглан сонсож Монгол улсад суугаа Баасандорж, Оогий нарын нөхөд тун сайхан тайлбарлаж бусад маань өөр өөрийн дэмжиж хайрлаж явдаг бөчүүдээ дэмжихийн зэрэгцээ цахим ертөнцөөр айраг залгилж, бууз үмхэлж, ууцны өөх гулгуулж сайхан наадлаа.:-)
Цаг зав, сэтгэл зүтгэл гарган бөхийг шууд дамжуулсан Баасандорж, Оогий нартаа Цахим өртөө сүлжээний хамт олноос чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Хонин жилдээ Монгол бөхийн өмнө тулгарч буй бэрхшээлүүд Монгол бөхийн ирээдүй хойчид нийцтэйгээр шийдэгдэж Монгол түмний бахархал болсон энэхүү наадаан цагийн уртад дэлгэрэн хөгжиж байх үүд хаалга нь улам бүр дэлгэгдэн цэлийх болтугай!

Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй!

Бөхийн барилдааны оноолт 4-ийн даваанаас: (Тодоор бичсэн нь давсан бөхийн нэр)

4-ийн даваа
1 Б.Бат-Эрдэнэ Д.аварга - Эрхэмбаяр аймгийн начин
2 О.Балжинням аварга - Энхтуяа аймгийн начин
3 A.Сvхбат аварга - Батбаяр аймгийн начин
4 Д.Монх-Эрдэнэ У/арслан - Батболд аймгин начин
5 П.Сухбат У/заан - Цогцолдоржцэргийн заан
6 Эрдэнэ-Бат У/заан - Бүрэнбаатар у/начин
7 Цэрэнпунцагy/zaan - Бадам-Очир У/начин
8 Гантогтох У/заан - Магалжав У/начин
9 Сумъяабазар у/зaaн - Зоригт У/начин
10 Бyмбаяр У/заан - Одхуу у/начин
11 Доржсамбуу У/заан - Сумъяабээс У/начин
12Ч.Батзориг У/заан - Пурэвсүрэн У/начин
13 Oдгэрэл У/заан - Ганхуяг У/начин
14 Монхбаатар У/начин - Балжинням У/начин
15 Түмэннаст У/начин - МягмарсvрэнU/nachin
16Жамъяанпvрэвy/начин - Хатансайхан У/начин


5-ийн даваа
1 Б.Бат-Эрдэнэ Д.аварга - Энхтуяа аймгийн начин
2 A.Сvхбат аварга - Бyмбаяр У/заан
3 Цэрэнпунцаг - Балжинням У/начин
4 Гантогтох У/заан - Батболд аймгин начин
5 Сумъяабазар у/зaaн - Цогцолдоржцэргийн заан
6 Доржсамбуу У/заан - Жамъяанпvрэву/начин
7 Ч.Батзориг У/заан - Бурэнбаатар y/начин
8Oдгэрэл У/заан - Мягмарсүрэн у/начин


6-ийн даваа
1Б.Бат-Эрдэнэ Д.аварга - Бүрэнбаатар y/начин
2 A.Сvхбат аварга - Жамъяанпүрэв у/начин
3 Цэрэнпунцаг - Oдгэрэл У/заан
4 Гантогтох У/заан - Сумъяабазар у/зaaн


7-ийн даваа- шөвгийн дөрөв

1 A.Сvхбат аварга - Н.Бурэнбаатар y/начин
2 Сумъяабазар у/зaaн - Oдгэрэл У/заан


Yзvvр түрүү
А.Сүхбат Улсын аварга - Д.Сумъяабазар Улсын заан

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1988

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter