171-р сар2017

Бүлэг: Нийтлэл

Xар марк

Хэлмэгсдийн өдөрт зориулав

Одоогоос 75 жилийн тэртээ энэ өдрүүдэд Монголын түүxэнд xэзээ ч үл мартагдаx аймшигт xядлага болж өнгөрснийг өнөө цагийн бид мартаж болоxгүй! 
 
Зөвлөлтийн коммунист болшевикуудын удирдлагаар xийсэн энэ xядлагаар монголын эрдэм оюун, түүx, соёл урлаг, шашин, угсаатны зүй, зан заншил, ёс зүйн оxь санд нөxөж баршгүй гарз учирсан билээ. Түүнчлэн Иx эзэн Чингис Xааны алтан ургийн xэлxээ xолбоо тасарсны гай одоо улам тодорч магадгүй болж байна. Үүнийг зүгээр л нэг xэлмэгдүүлэлт болсон мэтээр зарим нэг улс төрийн xүчин үздэг, ард түмэн нь цагийн эрxээр мартдаг, ялангуяа залуус нь мэддэгүй  байвал наана гэж xэлэxэд аллагад өртсөн өвгө дээдсийнxээ ариун сүнс сүлдийг үл тоомсорлосон иx нүгэл болоx буйз аа.

Бүү март, мартвал сөнөнө!

Дэлгэрэнгүй: Xар марк

  • Бичсэн Tserenbat
  • Үзсэн: 7781

Бүлэг: Нийтлэл

Мод тарих үйлсэд хүчин зүтгэгчдийг шагнав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан байгаль орчныг хамгаалах  чиглэлээр идэвхтэй үйл  ажиллагаа явуулж байгаа олон хүнийг төлөөлүүлэн зарим иргэдийг төрийн өндөр цол, одон медалиар өнөөдөр шагналаа.

Тухайлбал, Өмнөговь аймгийн  Хүрмэн суманд өөрийн хөрөнгөөр агропарк байгуулан 150 000 гаруй мод болон говийн нэн ховор, ховордсон ургамлуудыг тарьж   есөн га талбайг ойжуулж, усжуулсан  Өмнөговь аймгийн “Ойн хишиг” ТББ-ын тэргүүн Д.Бараадуузад Байгаль орчны гавьяат ажилтан цол, “Ногоон хөгжлийн зуун” ТББ-ын тэргүүн З.Болдбаатар, Хэнтий аймгийн Биндэр сумын Ойн аж ахуйн инженер Б.Мөнхбаяр, Ойн газрын Ойн зохион байгуулалтын бодлого технологи хариуцсан албаны дарга Б.Отгонсүрэн, “Ойн ирээдүй”  ХХК-ийн ойжуулагч Д.Сайнбаяр, “Ойн ан” ХХК-ийн захирал Ж.Нацагдорж, “Агро сургалт” хоршооны  зөвлөх С.Чулуунцэцэг, Сэлэнгэ аймгийн “Хараагийн хишиг” нөхөрлөлийн тэргүүн П.Дагвадорж нарт “Алтан гадас” одон, Сүхбаатар аймгийн “Ойжуулалт Хайлааст” ХХК-ийн захирал Г.Эрдэнэсүх, Завхан аймгийн “За шинэстэй” ХХК-ийн захирал Ж.Амарсайхан, “Төгөл” ХХК-ийн захирал Д.Сугарсүрэн, нийслэлийн СБД-ийн 16 дугаар хорооны иргэн Ч.Эрдэнэчулуун, “Тэнгри” ХХК-ийн төслийн менежер Д.Сэрдарам, NTV телевизийн редактор, “Органик монгол” хөтөлбөрийн удирдагч Б.Ууганбаяр, UBS телевизийн дэд захирал, “Ногоон ирээдүй” төслийн удирдагч Б.Нармандах нарт Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээж баяр хүргэлээ.


2012.05.12
Darkhantimes.com

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 5638

Бүлэг: Нийтлэл

“Монгол орны хөгжилд” VIII чуулга уулзалт болов.

Британийн Монголчуудын Холбоо ИБУИНВУ дахь Монгол Улсын  Элчин сайдын яам хамтран гадаадад суралцагч Монгол залуусынхаа  мэдлэг оюуныг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нэгэн ундарга болгох зорилгоор “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг 2005 оноос хойш жил бүр уламжлал болгон зохиож ирсэн билээ.
Энэ жилийн YIII чуулга уулзалтыг “Өндөр технологи-Европийн стандартыг нэвтрүүлэх боломж” сэдвийн дор Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо, Монгол Улсаас ИБУИНВУ-д болон Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамдууд, Европ- Монголын нийгэмлэг, Британийн Монголчуудын Холбоо, Швед дэх Монголчуудын Үндэcний Холбоо, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагууд хамтран энэ 5 дугаар сарын 5-ны өдөр Нийгмийн хөгжлийн хосгүй үлгэр жишээ Умардын загварын өлгий болсон Швед улсын нийслэл, Скандинавын Хойгын төв, эртний түүхт Стокгольм хотноо зохион байгуулав.

Чуулга уулзалтад Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат, МУИС-ийн дэд захирал Др.Ч.Ганзориг нарын албаны хүмүүс оролцож мэдээлэл хийж, Ирланд, Их Британи, Нидерланд, ХБНГУ, Унгар зэрэг улсад сурч, эрдмийн зэрэг цол хамгаалж буй монгол оюутан залуус, эрдэмтэд, судлаачид Монгол Улсад өндөр технологи, био болон нано технологи, шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлуудаар 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Чуулга уулзалтад хамрагдагчдын тоо жилээс жилд өргөжин тэлж тэр хэмжээгээр утга агуулга, зорилго чиглэл нь баяжин арвижиж байгаа нь ажиглагдлаа. Энэ жилээс Монголын анд нөхөд, гадаадын, тэр дундаа өндөр технологийн хөгжлийн тэргүүн шугаманд яваа АНУ, Финландын зарим эрдэмтэн судлаачид хүсэл сонирхлоороо чуулганд оролцож илтгэл санал тавьсан нь чуулганы нэг онцлог байв.

Монгол орны хөгжилд” чуулга уулзалт болон Цахим Өртөө Холбоог санаачлагчдын нэг Британийн Монголчуудын Холбооны Тэргүүн Б.Цэрэнбатын идэвхи зүтгэлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Элчин сайд Б.Алтангэрэл, Б.Энхмандах нар гардуулсан нь эх орноосоо алс суугаа залуучуудын урам зоригийг бадраасан чухал үйл явдал болов. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Чуулга уулзалтад оролцогсдод мэндчилгээ ирүүлж, “… судалгаанаас үзэхэд 2011 онд хилийн чанадад нарийн мэргэжил эзэмшин эх орондоо эргэн ирж ажиллаж буй иргэдээс 578 иргэн төрийн болон Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд гар бие оролцож, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгааг” дурьдаад Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүссэн байна.

Чуулга уулзалт анх удаа Лондонгоос өөр газарт болсон нь уулзалтын бас нэг онцлог байв. Энэ нь олон тооны Монголчууд Швед Улсад ажиллаж амьдарч байгаатай, Монгол-Швед улсын харилцааны түүхэн болон өнөөгийн байдалтай төдийгүй Швед Улс бол дан ганц газрын баялагаар бус харин өндөр технологи, шинэтгэлийн зохистой бодлого, хүмүүсийнхээ оюуны өндөр чадавхиар хөгжлийнхөө хурдац, эдийн засгийн өсөлтийг хангаж чадаж буй Умардын орнуудын нэг гэдэгтэй холбоотой байлаа.

Чуулганд оролцогчид Шинжлэх ухааны Шиста хотхон  /Kista Science City/-ы үйл ажиллагаатай танилцав.  Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар голлосон аж ахуй нэгж, судлаачид болон оюутнуудыг нэгтгэсэн шинэ санаачлагын уурхай гэж хэлж болох Стокгольм хот дахь өндөр технологийн парк – Kista Science City нь МХХТ-ийн салбарт шинэ технологи, судалгаа, туршилт болон бизнесийн бололцоог бүрдүүлсэн нягтаршилтай газар бөгөөд энд дэлхийд нөлөө бүхий компаниуд, тухайлбал, Ericcson, Microsoft, IBM-аас гадна энд 1100 гаруй жижиг, дунд аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 90 гаруй хувь нь экспортлогч компаниуд байдаг байна. Мөн ирээдүйн МХХТ-ийн мэргэжилтнүүд болох Стокголмын Их Сургууль, Хааны Технологийн Дээд сургуулийн 6800 оюутан энд суралцаж, 1100 гаруй эрдэмтэн судлаачид ажилладаг ажээ.

Энэ удаагийн чуулган өмнөхийн адил хилийн чанад дахь Монголчуудын оюуны боломж бололцоог улс орны хөгжилд үр өгөөжтэйгөөр ашиглах тогтолцоог бүрдүүлэх, өндөр хөгжилтэй оронд суралцаж мэрэгшсэн боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах зэрэг зорилгод чиглэсэн бөгөөд Европын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй залууст нэг дор цуглан сурч мэдснээ харилцан ярилцахын зэрэгцээ ажил хэргийн, анд нөхдийн хэлхээ холбоо үүсгэх өргөн боломжийг олгосноороо ч ач холбогдолтой боллоо.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн Чанадад суугаа Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, ГХЯ, Монголын Эдийн засгийн Чуулган зэрэг төр, олон нийтийн байгууллага болон МАН, ИЗНН, МҮАН зэрэг улс төрийн зарим нам төдийгүй “Newcom”, “Ард капитал” групп, Моnchemo XXК, GeReGe Partners, Ten D Sec LLC  зэрэг хувийн хэвшлийнхэн, Монгол Улсын Их Сургууль, Анагаах Ухааны Их Сургууль зэрэг боловсролын байгууллагууд  ивээн тэтгэж, хандив тусламж үзүүлсэн байна.

Чуулга уулзалтын үеэр “Европ-Монгол нийгэмлэг”-ийн гишүүдийн зөвлөлдөх хуралдаан болж, Европын орнуудад байгаа Монголын холбоодууд илүү нягтран ажиллах болон цаашидаа хийх үйл ажиллагааны талаар ярилцсан байна.

Дараагийн чуулга уулзалтыг 2013 онд Лондон хотноо зохион байгуулахаар тогтов.


2012.05.07
Стокгольм, ЭСЯ.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 5518

Бүлэг: Нийтлэл

Хүн чононууд оюутнуудын бий болгосон ой руу дайрч байна

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн баруунхантай Зуун мод хэмээх газарт 2009 оноос “Ногоон Ази” ТББ нь ШУТИС-ийн оюутнуудын MY CLUB on line community-тай хамтран 35 мянга гаруй хайлаас, улиасны суулгац тарьжээ. Хавраас намар хүртэл клубын оюутан залуус тэр нутгийн иргэдтэй хамтран тарьсан модоо усалж арчилсаар амжилттай ургуулж өдийг хүржээ. Энэ хавар буюу 2012 оны хавраас ургаж байгаа 35 мянган модон дээрээ дахин 25 мянган орчим мод нэмж тарихаар төлөвлөсөн байна. 10 жилийн дараа гэхэд тэдний суулгасан мод “Мөрөөдлийн ой”-н төгөл болно. Гэтэл нэг асуудал босч иржээ. “Ногоон ази” ТББ болон MY CLUB on line community-гийн оюутнуудын хүч хөдөлмөр, сэтгэлээ шингээж тарьсан тэгшилж, барилга барих элс олборлохоор дайрч эхэлсэн байна. “Монгол стандарт” ХХК нь 2009 онд Ашигт малтмалын газраас элс олборлох зөвшөөрөл авчээ. Мөн Налайх дүүргээс зөвшөөрөл авсан ч 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэнэ. “Монгол стандарт” ХХК нь тус газарт зөвхөн хайгуул хийх зөвшөөрөлтэй ч энэ нь ямар  нэгэн олборлолт хийх эрхгүй гэсэн үг. “Монгол стандарт” ХХК “Модоо авахгүй бол газартай нь тэгшилж орхиод элсээ олборлоно. Их хотын бүтээн байгуулалтад саад болж болохгүй шүү. Манай компанийн хоёр жил зүйл ажиллагаа явуулж чадаагүй хохирлыг та нар өг. Бид шүүхэд хандана” гээд байгаа аж. Бүр хүнд даацын машинаар хашааг нь дайрч орох болжээ. Төрийн байгууллагуудын ойлголцох байдал үүссэн бололтой. Ингээд хууль хяналтын байгууллагуудад 35 мянган мод устгаж “Монгол стандарт” ХХК-ийн үйл ажиллагааг явуулах уу. Эсвэл “Ногоон ази” ТББ-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж 150 мянган модтой ойн төгөлтэй болгох уу гэдгийг шийдэх асуудал гарч ирж байгаа юм. Их дээд сургуулийн оюутан залуусын MY CLUB on line community нь нялх моддыг “Монгол стандарт” компанийнхан газартай нь хоорондын уялдаа холбоо байхгүйгээс үүдэн үл Экологийн боловсролтой хамтран ажиллаж хөдөлмөрлөх сэтгэлгээг төлөвшүүлэх, оюутан залуучуудыг мод тарих үйл ажиллагаанд татан оролцуулах, залуучуудын хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан сайн дурын клуб юм. MY CLUB нь 2007 онд байгуулагдснаасаа хойш мод тарих сонирхолтой аж ахуйн нэгж, ТББ, хувь хүмүүстэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд ялангуяа “Ногоон Ази” ТББ-ын үйл ажиллагааг идэвхтэй дэмжин хамтран ажиллаж Булган аймгийн Баяннуур сум, УБ хотын Сонгино, Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Дорноговь аймгийн Хамарын хийдэд зэрэг газарт мод тарих ажилд хамтран ажиллаж нийтдээ 67.000 мод ургуулахад гар бие оролцон ажиллаж иржээ. Энэ ажилд зөвхөн “MY CLUB” On line community-гийн гишүүд бус байгаль дэлхийдээ хайртай, цалжилт, дэлхийн дулааралд санаа зовнидог 120 оюутан залуус 2007 онд анх оролцож байсан бол, 2008 онд 230, 2009 онд 840, 2010 онд 773. 2011 онд 1022 оюутан залуус тус тус хавар 4 сараас намар 10 сарын эхэн хүртэл сайн дураараа ажилласан бөгөөд энэ бүх үйл ажиллагааны зардлыг Клубыг дэмжигч хувь хүмүүс, байгууллага хамт олны дэмжлэгээр бүрдүүлж ирсэн билээ. Эзэн Чингис хааны идэр залуу насаа өнгөрүүлсэн энэ газар Монгол улсын түүхэнд үлдсэн олон үйл явдал болсон дурсгалт газар билээ. Чингис хаан энэ газар өвөлждөг байсан төдийгүй идэр насандаа эндээс хожмын их үйлсийн биелэлийг бэлэгдсэн ташуур олсныг нь түүхчид онцлон тэмдэглэдэг. Мөн Монголын тусгаар тогтнолын төлөө 1694 онд Зүүнгарын хаан Галдан бошигт Манжийн хаан Энх-Амгалантай хийсэн хүч тэнцвэргүй тулалдаанд хайртай хатан Анугаа алдаж байсан, Монголын эрх чөлөөний төлөө тэмцлийн сүүлчийн том тулалдаан болсон түүхэн газар юм. Мөн Бага баян, Ар Жанчилан, Туул гол зэрэг рашаан усны ундарга энд байгааг судлаачин олж тогтоосон. XXI зууны үеийн Монголын аялал жуучлалын хамгийн том амжилттай хэрэгжиж байгаа төсөл болох Цонжин болдог дахь Чингис хааны сүрлэг хөшөө, Түмэн хишигтний байгууламж эндээс холгүйхэн хаяанд байна.

  • Бичсэн Enkh-Amgalan
  • Үзсэн: 7737

Бүлэг: Нийтлэл

Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрх

Цахим Өртөө Холбоо ТББ-аас гадаадад суугаа Монгол иргэдийн сонгуулийн эрхийн талаар хийж гүйцэтгэж ирсэн ажлын хураангуй товчоон

Цахим Өртөө Сүлжээний гишүүд, дэмжигчид “Цахим Өртөө Холбоо” ТББ нь гадаадад суугаа Монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрхийг эдлүүлэхийн төлөө сүүлийн 9 жил өөрсдийн боломжит хэмжээнд хэрхэн ажиллаж ирснээ тайлагнаж байна.
2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.3, 13.3 дахь заалтуудад Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд орох эрхтэй, Гадаад улсад амьдарч байгаа Монол улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн Ерөнхий Хороо батална хэмээн заагдсан. Сонгуулийн хуульд эдгээр заалтууд нэмэгдэн ороход гадаадад суугаа монголчуудын төлөөлөл болон Цахим Өртөө Сүлжээний (ЦӨС) гишүүд, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын (ЦӨХ) хамт олны идэвх санаачилга ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter