224-р сар2018

Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрх

Цахим Өртөө Холбоо ТББ-аас гадаадад суугаа Монгол иргэдийн сонгуулийн эрхийн талаар хийж гүйцэтгэж ирсэн ажлын хураангуй товчоон

Цахим Өртөө Сүлжээний гишүүд, дэмжигчид “Цахим Өртөө Холбоо” ТББ нь гадаадад суугаа Монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрхийг эдлүүлэхийн төлөө сүүлийн 9 жил өөрсдийн боломжит хэмжээнд хэрхэн ажиллаж ирснээ тайлагнаж байна.
2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6.3, 13.3 дахь заалтуудад Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд орох эрхтэй, Гадаад улсад амьдарч байгаа Монол улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн Ерөнхий Хороо батална хэмээн заагдсан. Сонгуулийн хуульд эдгээр заалтууд нэмэгдэн ороход гадаадад суугаа монголчуудын төлөөлөл болон Цахим Өртөө Сүлжээний (ЦӨС) гишүүд, “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын (ЦӨХ) хамт олны идэвх санаачилга ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Баримтын хэлхээ
2002 онд ЦӨС-ний гишүүн, хуульч Г.Ганзориг тухайн үеийн УИХ-ын Аюулгүй байдал Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Д.Лүндээжанцанд гадаадад суугаа Монголчуудын үндсэн хуулиар олгогдсон сонгуулийн эрхийг хангахыг хүссэн албан захидлыг гардуулав. www.asuult.net/nemesis/holboo/news/meetingchoinhor.htm
2004.10.26 ЦӨС-ний гишүүн Д.Сайнбаяр сүлжээний цахим хуудсанд Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад нэг санал бийнийтлэлээ байрлуулав. www.tsahimurtuu.mn/main/20041026340.htm
2005.11.25 ЦӨХ-ны гүйцэтгэх захирал, Др. Э.Батбаяр Сонгуулийн хууль сонгогчийн хууль уу сонгогдогчийн хууль уу нийтлэлдээ гадаадад буй монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбогдуулан саналаа илэрхийлэв. www.tsahimurtuu.mn/main/20051125453.htm
2005.11.27 ЦӨX-ны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаяр (Чикаго), Ш.Баатар (Сан Франциско) UBS TV-ээр шууд дамжуулдаг Америк Монголыг холбосон цуврал нэвтрүүлгийн Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчууд Үндсэн Хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхийн төлөө сэдвийн дор явагдсан шууд нэвтрүүлэгт оролцов. www.tsahimurtuu.mn/main/20051130457.htm
2005.11.30 ЦӨХ-ны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаярын Гадаадад амьдарч байгаа Монголчууд сонгох эрхээ эдлэх ёстой” нийтлэл Өдрийн сонин болон http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=17999 сайт дээр нийтлэгдэв.
2006.12.17 ЦӨX-ны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаяр Ерөнхийлөгч асан Н.Багабандитай АНУ-ын Блүүмингтон хотноо уулзаж ярилцахдаа гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбогдуулан санал сэтгэгдэлийг нь сонсож Цахим Өртөө Сүлжээ, Даяар Монгол сонингоор нийтэд хүргэв. (http://www.tsahimurtuu.mn/main/20060103465.htm), http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=332&Itemid=69
Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд
 
Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг гадаадад суугаа монгол иргэдэд эдлүүлэх нь ардчиллын тулгуур зарчимд нийцэж, орчин үеийн хөгжил дэвшил, цаг үеийн нөхцөл шаардлагаар буй болсон гэдгийг эрх баригч нар ойлгон ухамсарлаж, улмаар Монгол Улсын сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлтийг оруулан баталлаа хэмээн бид баяртайгаар хүлээн авсан билээ.
Цахим Өртөө Сүлжээний гишүүдээс гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн заалтын үндэслэлийн талаар, эдгээр заалтууд нь эрх зүйн хувьд улам бүр нарийвчлан боловсруулвал зохилтой тухай мэргэжлийн саналаа хэлж, гадаад улс орнуудын туршлагын талаар ЦӨХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүд Сонгуулийн Ерөнхий Хорооны (СЕХ) удирдлагатай биечлэн уулзаж санал солилцож байсан.
 
Баримтын хэлхээ
2006.10.18 ЦӨХ-ны УЗ-ийн гишүүн, хуульч Г.Ганзориг, Э.Батбаяр нар СЕХ-ны дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нартай албан ёсоор уулзаж, гадаадад суугаа монголчуудыг сонгуульд оролцуулах журмыг гаргахтай нь холбогдуулан гадаад орны туршлагаас судлахад бидний зүгээс хэрхэн хамтран ажиллаж болох боломжийн тухай ярилцав. Энэ тухайд хуульч Г.Ганзоригтой хийсэн Нутгаас ирсний дараахан ньhttp://www.tsahimurtuu.mn/main/20061114541.htm ярилцлага Цахим Өртөө сүлжээний хуудаснаа тавигдав.
2007.2.24 ЦӨС-ний гишүүн П.Оюумаа МУ-ын ерөнхийлөгч Н.Энхбаярын монголчуудтай Парис хотноо хийсэн уулзалт дээр гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг хангагдах ажил ямар шатандаа яваа талаар асууж Гадаад Хэргийн сайд Н.Энхболдоос хариулт авав. http://www.tsahimurtuu.mn/main/20070315569.htm
2007.3.21 ЦӨС-ний гишүүн, Германы Бонн хотноо суралцагч Д.Үүрцайх Сонгуулийн хуулийн холбогдох заалтын талаар мэргэжлийн дүгнэлтээ өгч, мөн ХБНГУ-д энэ асуудлыг хэрхэн шийддэг туршлагаас хуваалцаж, өөрийн санал дүгнэлтээ илэрхийлсэн Даахгүй нохойн хураасан булууны яс буюу гадаадад амьдарч буй монголчуудын сонгуулийн эрхийн тухай нийтлэлээ Цахим Өртөө Сүлжээний хуудаснаа (http://www.tsahimurtuu.mn/main/20070321572.htm)  байрлуулав.
ЦӨХ-ны УЗ-ийн гишүүн, хуульч Г.Ганзориг өмнөх уулзалтынхаа мөрөөр СЕХ-ны дарга Б.Баттулгад хаяглан захидал бичиж, өөрийн оршин суугаа АНУ-ын Виржиниа мужид энэ асуудлыг хэрхэн шийддэг талаархи хууль эрх зүйн холбогдох баримтуудыг орчуулан хүргэв.
Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд
 
Дээр дурдсан ажлууд нь СЕХ-ны хууль ёсны үүрэг болсон гадаадад буй Монголчуудын сонгуулийн эрхийг хангахтай холбоотой журмыг боловсруулахад санаа оноо болж, тусгалаа олно гэдэгт бид итгэж байсан юм.
Харамсалтай нь СЕХ журам боловсруулах хууль ёсны үүрэг хүлээснээсээ хойш бүтэн 1 жил 3 сарын дараа буюу 2007 оны 3 сарын 1-ний өдөр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь бүтэн 7 сар ажилласны дараа 2007 оны 10 сарын 4-ний өдрийн тайлан хурлаараа Гадаадад суугаа Монголчуудыг сонгуульд оролцуулах эрх зүйн орчин хангалтгүй тул УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.3, 13.3 дахь заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй хэмээсэн дүгнэлтээ танилцуусныг СЕХ хэлэлцэн дэмжээд тус хорооны дарга Б.Баттулга УИХ-д тус дүгнэлтийг уламжлав.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2007 оны 12 сарын 26-ны өдрүүдийн Төрийн Байгуулалтын Байнгын Хороо ба Чуулганы хуралдаанаар оржээ. Анхны хэлэлцүүлгээр гишүүдийн 100 хувийн саналаар хүчингүй болсон хуулийн зүйл ангид гадаадад буй монгол иргэдийн сонгуулийн эрх бүхий заалт багтав. Ийнхүү УИХ өөрийн батлан оруулсан хуулийн заалтыг хоёр жилийн дараа ямарч үндэслэл, тайлбаргүйгээр хүчингүйд тооцлоо.
Үйл явдлын энхүү өрнөлтэй холбогдуулан Цахим Өртөө Сүлжээний андууд санал бодлоо илэрхийлж, Цахим Өртөө Холбооноос нэн даруй арга хэмжээнүүд авч СЕХ-ны дарга, гишүүдэд дэс дараалан албан бичгүүд хүргүүлж, хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус холбооны байр суурийг илэрхийлсэн билээ.
 
Баримтын хэлхээ
2007.10.17 СЕХоос Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийнэрхийг эдлүүлэх журам боловсруулах үүрэгтэй байгуулагдсан Ажлын хэсгийнхээ тайланг хэлэлцсэн тухай СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгчийн өгсөн мэдээлэл Үнэн сонинд гарав. http://www.unen.mn/modules.php?name=News&file=article&catid=50&sid=8470
2007.10.18 ЦӨХ-ны УЗ-ийн гишүүдийн хурал болж энэ сэдвээр ажиллах ажлын хэсгийг бүрдүүлж, СЕХ-ны Ажлын хэсгийн саналтай холбогдуулж цаашид хэрхэн ажиллах талаар ярилцаж санал солилцов.
2007.10.21 ЦӨХ-ны УЗийн гишүүн Д.Сайнбаяр Гадаадад гарвал та Монгол улсын иргэн биш болох нь ээ” (http://www.tsahimurtuu.mn/main/200710211304.htm) нийтлэлээ Цахим Өртөө Сүлжээ, Өдрийн сонин, Цаг төр сэтгүүл болон бусад портал сайдуудад нийтлүүлэв.
200.10.23 ЦӨХ-ны гүйцэтгэх захирал Л. Лханаран ЦӨХ-г төлөөлөн СЕХ-ны дарга Б.Баттулгад албан тоот илгээж, СЕХ-ны ажлын хэсгийн дэлгэрэнгүй тайлантай танилцах хүсэлтээ илэрхийлэв.http://holboo.tsahimurtuu.mn/node/87
2007.10.31 ЦӨС-ний гишүүн Д.Үүрцайх СЕХ-ны энэхүү хандлагатай холбогдуулан зарим нэг сонгуулийн хууль тогтоомжид сайжруулсан өөрчлөлтийг хийснээр зохицуулж болох асуудлыг ийнхүү мухардалд хүргэж буй учир шалтгааныг илэрхийлсэн Мордохын хазгай нийтлэлээ Цахим Өртөө Сүлжээний (http://www.tsahimurtuu.mn/main/200710311307.htm) болон мэдээллийн www.olloo.mn хуудаснаа байрлуулав.
2007.11.15 СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэнгээс ЦӨХ-ны гүйцэтгэх захирал Л.Лханарангийн нэр дээр албан тоот ирүүлж, Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д хүргүүлсэн тухай, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаар шийдвэр гаргасны дараа тодорхой хариу ирүүлэх тухай мэдэгдэв. http://holboo.tsahimurtuu.mn/node/87
2007.12.10 АНУ-д ажлын айлчлалаар явсан УИХ-н дарга Д.Лүндээжанцантай Ganzorig Consulting Inc-ийн захирал, ЦӨХ-ны УЗ-ийн гишүүн Г.Ганзориг уулзаж гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбоотой саналыг нь сонсов. http://www.tsahimurtuu.mn/main/200712161323.htm, www.ganzorigconsulting.us
2007.12.10 ЦӨХ-ны ажлын хэсгээс боловсруулсан албан тоот захиаг УИХ-н дарга Д.Лүндээжанцан, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Д.Дондог болон УИХ-н нийт 76 гишүүдэд тус бүрд нь хаяглан хүргүүлэв. http://www.tsahimurtuu.mn/main/200712111320.htm
2007.12.12 ЦӨХ-ны УЗ-ийн гишүүдийн төлөөлөгч нар Гадаадад буй Монголчуудын Сонгуулийн эрхийн асуудал сэдэвт хэвлэлийг бага хурлыг “Монгол Ньюс”-ийн мэдээллийн төвд хийв. http://holboo.tsahimurtuu.mn/node/87
2007.12.15 Түүнчлэн ЦӨХ-ны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаяр Монгол телевизийн ММ агентлагийн “Ярилцъя” мэтгэлцээн нэвтрүүлэгт АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Алтанхуягтай оролцсон ба ЦӨХ-ны гүйцэтгэх захирал Л.Лханаран “Ардчилал” сонин, SBN телевизийн шууд нэвтрүүлэгт ярилцлага өгөв.
Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж буй хэмээн үзэж Цахим Өртөө Холбооны УЗ-ийн гишүүн, иргэн Э.Батбаяр, иргэн Л.Данзанноров нар үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх өргөдөл гаргаж хандахад Цэцээс маргаан хянах шийдвэрлэх ажиллагаа үүсгэхэд татгалзсан хариу өгчээ.
 
Баримтын хэлхээ
2008.1.24 иргэн Э.Батбаяр, Л.Данзанноров нараас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдөл гаргав. http://www.tsahimurtuu.mn/main/200802021340.htm
ЦӨХ-ны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаяр 2008 оны 2 сарын 18-нд болсон Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их Хурал хуралдсаны 18 жилийн ойд зориулсан онол практикийн бага хурлын үеэр үг хэлж Гадаадад суугаа Монголчуудын Сонгуулийн эрхийг хангахад Ардчилсан Намын баримталж ирсэн байр суурийн талаар шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлж, Цахим Өртөө Холбоог төлөөлж уриалга хийв.
2008 оны 2 сарын 19-ны 29 тоот албан бичгээрээ Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Ж.Болдбаатар нь иргэн Э.Батбаяр, Л.Данзанноров нарын өргөдөлд татгалзсан хариу өгчээ. (http://www.tsahimurtuu.mn/main/200802021340.htm
2008.03.21 СЕХ-ны дарга Б.Баттулгын ажлын хариуцлагагүй байдлыг шүүмжлэн, түүнийг сонгуулиас өмнө албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй гэсэн санаагаа ЦӨС-ний гишүүн Д.Үүрцайх Хэлгүй Каролиа хэлд орсны гай нийтлэлээрээ илэрхийлэв. http://tsahimurtuu.mn/main/200803211369.htm
2008 оны УИХ-н сонгуульд оролцож буй намуудын удирдлагуудад хандан Намын Мөрийн Хөтөлбөртөө Гадаадад суугаа Монголчуудын Сонгуулийн эрхийг хангахтай холбоотой заалт оруулж хэрэгжүүлэхийг уриалсан урилгыг ЦӨХ-ноос МАХН, АН, БНН, ИЗН, ЭОН, ҮШН, ИХ- намын дарга нарт биечлэн болон туслахаар нь дамжуулан хүргэв.
2008.12.1 ЦӨХ-ны УЗ-ийн гишүүн Д.Сайнбаярын "Сонгойл ба солгой хоолойтон” нийтлэл Өдрийн сонинд нийтлэгдэв.
Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд
 
Монгол Улсын 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгууль өгөх эрхийг дахин хуулиар баталгаажуулах үүднээс хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, сонгууль өгүүлэх оновчтой процедур, аргачлалыг амьдралд хэрэгжүүлж, 2012 он гэхэд гадаадад суугаа Монголчууд гадаадын улс орноос сонгуульд оролцох боломжыг бүрдүүлэхийн төлөө идэвхи санаачлагатай ажиллахыг улс төрийн намууд уриалав.
 
Баримтын хэлхээ
2009.5.15 МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигчийг дэмжих, АН болон шинээр сонгогдсон ерөнхийлөгч 2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулах тухай хамтын ажиллагааны гэрээнд ЦӨХ-ны УЗ-ийн дарга Д.Сайнбаяр, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар гарын үсэг зурав.http://tsahimurtuu.mn/press.htm
2009.5.18 ЦӨХ-ны УЗ-ийн дарга Д.Сайнбаяр “Гадаадад суугаа Монголчууд бид эх орон нэгтнүүддээ уриалах нь” уриалгыг Цахим Өртөө Сүлжээ болон бусад портал сайтуудад нийтлүүлэв. http://tsahimurtuu.mn/200905181560.htm
2009.10.14 ЦӨХ-ны УЗ-ийн гишүүдийн төлөөлөгчид МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтай төрийн ордон уулзалт хийн “Гадаад оронд ажиллаж амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улстөрийн эрхийг нь эдлүүлэхтухай аливаа санал санаачлагыг дэмжих болно гэдгээ илэрхийлэв. http://tsahimurtuu.mn/24tsag/2009/10/14/1655
2010.1.7 ЦӨХ-ны УЗ-ийн дарга Д.Сайнбаяр, гүйцэтгэх захирал Д.Анулан нар “Гадаадад суугаа Монгол иргэдийн сонгуулийн эрхийг баталгаажуулж өгөх”-ийг хүссэн 91 тоот, уриалгыг МУ-ын Их Хурлын сонгуулийн тухай хууль, орон нутгийн сонгуулийн тухай хууль, сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон УИХ-ын 76 гишүүд, Парламентад суудалтай МАХН, АН, ИЗ, НН намын дарга нарт тус бүр хаяглан хүргүүлэв.
2010.1.12 УИХ-ын гишүүн, МУ-ын Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсгийн дарга С.Оюун, 2010 оны 1 сарын 22-нд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Н.Энхболднар ЦӨХ-ны УЗ-ийн дарга Д.Сайнбаяр, гүйцэтгэх захирал Д.Анулан нарын илгээсэн албан тоотод УИХ-ын сонгуулийн тухай хууль хэлэлцэгдэх үед, УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
2010.1.25 ЦӨХ-ны гишүүн Др. Э.Батбаяр Хүний нутагт суугаа Монголчууддаа хүний эрхийг нь эдлүүлье нийтлэл Цахим Өртөө Сүлжээний сайтанд нийтлүүлэв. http://tsahimurtuu.mn/24tsag/2010/01/25/1753
2011.1.28 ЦӨХ-ны гишүүн Др., Профессор П.УвшГадаадад суугаа монголчууд ямар эрхтэй вэ? нийтлэл Цахим Өртөө Сүлжээ болон бусад портал сайтуудад нийтлүүлэв. http://tsahimurtuu.mn/24tsag/2011/01/18/1937
2011.5.6 ЦӨХ болон УЗ-ийн гишүүдийн төлөөлөгчид “Гадаадад оршин суугаа 200,000 иргэдийн эрх зөрчигдсөөр байна” сэдэвт хэвлэлийн бага хурлыг “Монгол Ньюс”-ийн мэдээллийн төвд хийв. http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/06/1965
2011.5.9 “Цахим Өртөө Холбоо” ТББ болон Иргэний Зориг-Ногоон Нам 2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд “Гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийг баталгаажуулах талаар хамтран ажиллах тухай” гэрээнд УЗ-ийн дарга Д.Сайнбаяр, ИЗ-НН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганхүү нар гарын үсэг зурав. http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/10/1966
2011.5.10 ЦӨХ-ны гишүүн Др. Э.БатбаярСонгогчийн хууль уу, сонгогдогчийн хууль уу?нийтлэл Цахим Өртөө Сүлжээний сайтанд нийтлүүлэв. http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/10/1967
2011.5.13 ЦӨХ-ны УЗ-ийн дарга Д.Сайнбаяр Намууд улс төрийн эр зориг гаргаж, гадаадад байгаа Монголчуудын сонгох сонгогдох эрхийг эдлүүлэх хэрэгтэй” сэдвээр Өдрийн сонинд ярилцлага өгөв. http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/13/1968
2011.5.17 ЦӨХ-ны гишүүн Д.Үүрцайх Тогтдоггүй тогтолцоогоор тогтворжих уу?нийтлэлээ Цахим Өртөө Сүлжээний сайтанд нийтлүүлэв. http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/18/1973
2011.5.21 АНУ-ын Монгол Соёлын Төвийн УЗ-ийн гишүүн С.Энхцэцэг, ЦӨХ-ны УЗ-ийн гишүүн М.Саруул-Эрдэнэ нарГадаадаас сонгуульд оролцоно гэдэг тийм боломжгүй зүйл үү?нийтлэлээ Цахим Өртөө Сүлжээний (http://tsahimurtuu.mn/24tsag/2011/05/28/1976) болон мэдээллийн www.olloo.mn, www.dayarmongol.com хуудаснаа байрлуулав.
2011.11.7 “Гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгох сонгогдох эрхийг хуульчлан баталгаажуулъя!” УИХ-ын эрхэм гишүүдэд хүргэх ил захидлыг Өнөөдөр сонин, Өдрийн сонин, Цахим Өртөө Сүлжээ болон бусад портал сайтуудад нийтлүүлэв. http://tsahimurtuu.mn/24tsag/2011/11/07/2028
Цахим Өртөө сүлжээгээр тухайн үед энэ сэдвээр илгээгдэж байсан захидлууд
 
Төгсгөлийн оронд
“Цахим Өртөө Холбоо” нь Үндсэн хуулийн цэцийн маргаан магадлан шийдвэрлэхээс татгалзсан тайлбарыг эрх зүйн зарчимд нийцсэн үндэслэл олж эс чадсан гэж үзэн тус дүгнэлтийг үл зөвшөөрч байгаа билээ.
Цахим Өртөө Сүлжээний гишүүд болон Цахим Өртөө Холбооны зүгээс гадаадад суугаа Монголчуудынхаа сонгуулийн эрхийг хангуулахтай холбогдуулан бичиж нийтэлсэн санал бодлууд, хийж гүйцэтгэж ирсэн ажил үйлсийн товчооныг толилуулахад ийм байна. Бидний энэ ажил үйлс өнөөгийн Монголын хууль тогтоох, хэрэгжүүлэх, хянах тогтолцоо хэрхэн ажилладагийг ойроос харж, бодит дүр төрхийг таниж мэдэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг зориуд тэмдэглүүштэй. Бид энэ асуудлаар цаашид ч төр засгийн холбогдох байгууллагууд, улс төрийн хүчнүүдтэй санал бодлоо солилцон харилцан хамтран ажиллах бөгөөд энэхүү үйл явцынхаа талаар олон нийт, гадаадад суугаа Монголчууддаа байнга мэдээлж байх болно. Бидний ажил үйлсийн нилээдгүй хэсэг нь тухай бүрдээ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, гадаадад суугаа монголчуудын сонин, сэтгүүл, бусад портал вэб хуудсуудаар түгээгдэж олон нийтэд хүрч ирсэн бөгөөд цаашид ч хүрсээр байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Монголчууд аа, төрөлх эх орныхоо хувь заяаг хил хязгаарын ялгаваргүйгээр энэ тэнцүү дэнслэн хэлэлцэх Үндсэн Хуулиар олгогдсон сонгуулийн эрхээ хамтдаа баталгаажуулъя.
 
Цахим Өртөө Холбоо ТББ

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter