Ё.Отгонбаяр сайдад баярлалаа
- In Талархал
- By Цахим Өртөө Холбоо
- Үзсэн: 2668
ТАЛАРХАЛ
Mонголын хамгийн анхны вэб порталын нэг Монгол Туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн ажлын хүрээнд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Афганистан улсын иргэн, монгол угсааны хазара үндэстэн Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар энэхүү тэтгэлэгт ялсан билээ. Нийт 52 000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэж буй тэтгэлгийн сан нь гадаадад суугаа Цахим Өртөө сүлжээний гишүүд, мэргэжлийн байгууллага, хувийн аж ахуй нэгждийн хандиваас бүрдэж байна.
МУИС-д түүх, монгол судлал, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах 3 хазара оюутны төлбөрийг Монгол улсын иргэний адил тооцож, Сургалтын төрийн сангийн санхүүжилтээс олгуулах бидний хүсэлтийг хүлээн авч тэтгэлэг олгож, олон зууны түүхийн нугачаанд зовж хэлмэгдсэн монгол туургатнаа дэмжиж тусалсан БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр танд хазара ард зон, Цахим өртөө сүлжээний нийт гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье!
Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт хазара оюутнууд нь хоёр ард түмний түүх соёл, институт хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
Цахим Өртөө Холбоо ТББ
Улаанбаатар хот, Монгол улс
2009 оны 9 сарын 1