191-р сар2018

Бүлэг: Талархал

Японы Киотогийн Их Сургуулийн оюутан Л.Мандхайгийн захидал

Сайн байцгаана уу,

Юуны eмнe Сайнбаяр ах болон Цахим Өртeeний хамт олонд Хазара 3 оюутанг Монгол нутагт газардуулах тvvхэн арга хэмжээг сэдэн санаачилж, олон бэрхшээл саадыг даван туулан зоригтойгоор хэрэгжvvлж байгаа явдалд баяр хvргэж, eeрийн зvгээс vнэхээр баярлаж байгаагаа илэрхийлэхийг хvснэм.   Мeн НТВ-н нэвтрvvлгийг хэдийгээр vзэж амжаагvй ч (бичлэг нь хэн нэгэнд байгаа гэдэгт итгэж байна) Дэлхийн Монголчуудыг дэлгэцнээ дахин амилуулж, Монгол угсаа болон vндэстэн гэдэг ойлголтыг eнeeгийн Монгол Улсын хилийн заагаар хязгаарлах ёсгvйг дахин мэдрvvлж eгсeн гэдэгт найдаж байна. 

Уг цуврал нэвтрvvлэг болон энэ удаагийн оюутны тэтгэлэгт сургалт маань бидний eвeг дээдсийн тvvх, тэр дундаа 1206 оноос улбаалах Их Монгол Улсын тvvхийг зeвхeн eнгeрсeн бeгeeд тэр утгаараа алдагдсан цаг хугацааны хэлхээс гэсэн хийсвэр бeгeeд домогийн шинжтэй ойлголтоос чeлeeлж, eнгeрсeн тvvхийг eнeeдeрт амилуулсан тэмдэглэлт vйл явдал хэмээн ойлгож байна.  Хэдийгээр eнeeдeр бид Чингисийн Монгол гэж тодотгол зvvж, идээний дээдээс иргэний тээврийн буудал хvртэл уг тодотголыг онцолж байгаа ч, vнэндээ эртний “Чингис” ба eнeeгийн “Монгол”ын хооронд цаг хугацаа ба орон зайн хувьд асар их ялгаа бий билээ.  Чингисийн Монгол бол Дэлхийн Монгол байсан бeгeeд уг тодотгол зeвхeн бидэнд ноогдох тусгай эрх биш гэдэг ойлгомжтой буй заа.  Мeн хэдийгээр найман зууныг ардаа илээсэн ч eнeeдрийн Монголчууд бидэнд, дахин дэлхийд харцаа чиглvvлсэн Монгол улсыг бvтээлцэх эрх чeлee ба боломж нээлттэй болсон билээ.  Иймээс ч уг арга хэмжээ маань зeвхeн аялал амралтын зорилгоор бус оюутны тэтгэлэгт хeтeлбeр хэлбэрээр хэрэгжиж байгаа хэмээн ойлгож байна.  Мeн тvvнээс гадна уг арга хэмжээг олон нийтэд сурталчилаж таниулснаар, “Монголын эрин” хэмээн тvvхэн судалгаанд нэрлэгддэг 13, 14-р зууны тvvхийг судалж мэдэх, гvнзгий нэвтрэх хvсэл эрмэлзлийг тeрvvлж, мeн тvvний ач холбогдлыг ч таниулж буй хэмээн догдолж байна.

Мeн уг сэдвээр суралцаж буйн хувьд бяцхан санал оруулах нь гэвэл, 13, 14-р зууны Их Монгол Улсын тvvхийг судална гэдэг маань хамрах газар зvйн хvрээний хувьд евроазийг тэр чигээр нь багтаадаг тул тулгуур тvvхэн материал маань Перс, Араб, Хятад, Монгол, Латин,  дундад зууны Тvрк хэл болон бусад хэлийг ашигласан байдаг бeгeeд, энэ дундаас хамгийн чухал нь Монгол хэлнээс гадна Перс болон Хятад хэл билээ.  Хэдийгээр Хазарчууд маань тухайн газар нутгийн аялгаар Перс хэлийг ярьдаг ч (угаас Афганистан болон Ираны аялга ондоо), уг завшааныг ашиглан Перс хэлийг МУИС-н Тvvхийн анги болон холбогдох тэнхимд заалгуулаасай гэж бодлоо.  Перс хэл дээр бичигдсэн хамгийн чухал тvvхэн бичлэг болох Рашид-ад-Дин-ий “Сударын Чуулган” 2003 онд? 3 ботиор Орос хэлнээс Монгол хэлнээ орчуулагдан гарсан ч, 1310/11 оны vед бичигдэж дууссан гэгдэх Монголчуудын гарал угсаа, газар зvйн байрлал, улс тeрийн тvvх болон нийгмийн хэв шинж тeдийгvй Лалын эзэнт улсууд болон Энэтхэгчvvд, Жvдvvд, Франкчууд, Хятад, Тvрэгvvдийн тvvхийг хамарсан дэлхийн анхны нэгдсэн тvvхийн бичлэг болсон уг сударыг Перс хэлнээс Монгол хэлнээ хeврvvлэх зайлшгvй шаардлагатай билээ.  Мeн сонирхуулж хэлэхэд уг сурвалжын хуулбар одоогийн Истанбул, Тэхран, Парис, Лондон, Ташкент-д хадгалагдаж байгаа бeгeeд эдгээрийн хуулбарыг Монголд мeн цуглуулах ажил ч нэн чухал нь ойлгомжтой буйзаа.

Ингээд Гулам, Захра, Мэгдад гуравтаа амжилт хvсээд уртдуухан захиагаа eндeрлeж байна.


Хvндэтгэсэн,

Л. Мандхай

Kyoto University, Faculty of Letters

Department of History of Eastern Asia

Undergraduate study

  • Бичсэн Mandkhai
  • Үзсэн: 3177

Бүлэг: Талархал

Ё.Отгонбаяр сайдад баярлалаа

ТАЛАРХАЛ

Mонголын хамгийн анхны вэб порталын нэг Монгол Туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн ажлын хүрээнд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Афганистан улсын иргэн, монгол угсааны хазара үндэстэн Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар энэхүү тэтгэлэгт ялсан билээ. Нийт 52 000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэж буй тэтгэлгийн сан нь гадаадад суугаа Цахим Өртөө сүлжээний гишүүд, мэргэжлийн байгууллага, хувийн аж ахуй нэгждийн хандиваас бүрдэж байна.

МУИС-д түүх, монгол судлал, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах 3 хазара оюутны төлбөрийг Монгол улсын иргэний адил тооцож, Сургалтын төрийн сангийн санхүүжилтээс олгуулах бидний хүсэлтийг хүлээн авч тэтгэлэг олгож, олон зууны түүхийн нугачаанд зовж хэлмэгдсэн монгол туургатнаа дэмжиж тусалсан БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр танд хазара ард зон, Цахим өртөө сүлжээний нийт гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье!

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт хазара оюутнууд нь хоёр ард түмний түүх соёл, институт хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Цахим Өртөө Холбоо ТББ
Улаанбаатар хот, Монгол улс
2009 оны 9 сарын 1

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2525

Бүлэг: Талархал

Далай аварга төрлөө

Энэ жилийн Үндэсний Их баяр наадамд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Монгол улсын аварга Гэлэгжамцийн Өсөхбаяр түрүүлж Далай аварга цолны болзол ханган Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат улсын гарьд Долгорсүрэнгийн Сумъяабазар үзүүрлэлээ. Өсөхбаяр аварга үзүүр түрүүний барилдаанд 3 хүрэхдээ 3 түрүүлж буй бол гарьд Сумъяабазар үзүүр түрүүний барилдаанд 4 хүрч энэ жил 4 дэхээ үзүүрлэлээ.
Улсын их баяр наадамд энэ хоёр хүчтэн хоорондоо 5 таарч байгаагаас Өсөхбаяр 4-т нь давжээ. Тэд жирийн үедээ дотно сайхан найз нар ч баяр наадмынхаа торгон ногоон дэвжээ, наадамчин түмнээ хүндэтгэн үнэнхүү хүчийг үзэн барилддаг нь нэн бахдууштай.

Энэ жилийн Монгол наадам сайхан болж Монгол бөхийн их өргөө Далай аварга нэгээр, улсын заан хоёроор, улсын харцага нэгээр, улсын начин зургаагаар бүл нэмлээ.

Баяр наадмын ажиллагааг sport.tsahimurtuu.mn хуудсаар дамжуулахад чин сэтгэлээсээ хамтран ажилласан Mobicom-ийн Н.Баасандорж, Улсын заан Р.Гансүх, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар,МYОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, чөлөөт бөхийн спортын мастер М.Баярсайхан нартаа нийт өртөөчдийн өмнөөс дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье
---------------------------------------- 303

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 2457

Бүлэг: Талархал

Цахим Улаачийн шинэ дугаар мэндэлж, Гэсэрийн тууж цахим ертөнцөд залагдлаа

Сүлжээний хамт олны бүтээлээр зохицуулагч Ш.Баатарын урлан бүтээдэг 2 сар тутмын Цахим Улаач сэтгүүлийн 13 дах дугаар уншигч таны сонорыг мялаахаар мэндэллээ. Энэ удаагийн дугаарыг хамтран бүтээлцсэн сүлжээний гишүүд анд нартаа гүнээ талархая.
Мөн сүлжээний анд нарын хамтын хүчээр Монголын эртний аман зохиол Гэсэрийн тууж цахим ертөнцөд залагдаж түмэн олны мэлмийг мялаав. Та туужийг сүлжээний веб хуудасны зүүн багана дах Номын Єргөө булангаас уншина уу. Гэсэр туужийг цахим ертөнцөд залахад санаачлага зүтгэлтэй оролцсон сүлжээний анд А.Аюурзана, Ч.Отгочулуу, ивээн тэтгэсэн Ш.Баатар болон бусад нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж буян хураасан үйлс нь улам бүр арвижан дэлгэрч явахын ерөөл дэвшүүлье.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 3237

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter