211-р сар2018

Гэрэл зураг сонирхогчдын аялал болох гэж байна

Монголын гэрэл зураг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг томоохон цугларалт болох “Асуулт Фото Аялал 2010” тун удахгүй болох гэж байна. Гэрэл зургаар дамжуулан өөрийн үзэл бодлоо хуваалцах таатай боломжийг бүрдүүлдэг энэ аялалыг одоогоос 5 жилийн өмнө зохион байгуулж эхэлжээ. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж далайцтай болж байгаа тус аялалыг энэ жил 10 настайгаа золгож байгаа www.asuult.net, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газар, болон Шинэ агшин монголын гэрэл зургийн нийгэмлэгээс энэ жил зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн аялалыг АПУ ХК, Канон төв дэмжиж, олон байгууллага, хувь хүмүүс хамтран ажиллахаар болсон билээ. Аялалд оролцогчдыг сонирхолтой хөтөлбөр, тэмцээн уралдаан шагнал хүлээж байгаагаас гадна, хамгийн гол нь мэргэжлийн гэрэл зурагчдаас зөвлөгөө авах, туршлага солилцох зэрэг өргөн боломж хүлээж байна. Хэрэв та энэ аялалд нэгдэхийг хүсвэл өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай юм. Бүртгэлийн хураамж 15.000 төгрөгт өдөр, оройн хоол, АПУ ХК-ийн нэрийн бүтээгдэхүүн, Канон-оос оролцогчдод зориулан бэлтгэсэн фудболка, малгай, унаа болон бусад зардал орно.

Аялалд оролцогч нь 18 нас хүрсэн байна. Хэрвээ хүрээгүй бол асран хамгаалагчийн хамт явах эсхүл, тэдний зөвшөөрөл гарын үсгийг авсан байна. Аялалын бүртгэл оролцохоор бүртгүүлсэн 300 хүнээр тасалбар болох тул та бүхэн яараарай. Та бүхэн аялалд оролцсоноор гэрэл зураг гэж юу байдгийг мэдэрч, энгийн нэгэн хэвийн амьдарлаасаа өөр гэрэл гэгээтэй зүйлийг мэдрэх болно.

Бүртгэл 10:00 - 19:00 цагийн хооронд Сөүлийн гудамж, “ХААН” банкны төв байрны замын урд талд "Алаг" фото агентлагийн байранд явагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99094500; 99117028 -руу утасдах буюу www.asuult.net вэб сайтруу орж уншаарай.

ASUULT.NET 2000-2010

2010 Аялалын хөтөлбөр:

7 дугаар сарын 4 -ний Ням гариг. Өглөө 8:00 цагт Сүхбаатарын талбайд цугларсан байна.

8:00 цагт аялагчидад фудболк, малгай тараана. Чингис хааны хөшөөний урд дурсгалын зураг татуулснаар үйл ажиллагаа эхэлнэ.

9:30 цагт Монголын Нохой Судлалын Холбоотой хамтарсан цэвэр үүлдэрийн нойхойн үзэсгэлэн, шоу, зураг авалт эхэлнэ. Монголын Дартс Сонирхогчдын Холбооноос өдрийн турш зохиогдох дартсын тэмцээн зарлана.

11:30 цагт Эра Модель, Шилмэл загвар агентлагуудтай хамтарсан үндэсний хувцасны, зуны хувцасны, дотуур хувцасны загварын шоу, зураг авалт. Үзэсгэлэнд оролцсон нохойнууд, Эра Модельболон Шилмэл загварын моделуудыг оролцуулсан зохиомжит зураг авалтууд

13:00 цагт өдрийн хоол

14:00 Монголын Корнхол Холбооноос оролцогчдын дунд тэмцээн зарлана. Тэмцээний ялагчыг Корнхолын иж бүрдэл хүлээж байна.

16:00 цагт Монголын Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн Холбоотой хамтарсан тамирчдийн үзүүлбэр, шоу, хөгжимтэй дасгал, зураг авалт. Эра Модель, Шилмэл загварын моделиудыг оролцуулсан зураг авалт.

18:30 цагт оройн хоол. Оройн арга хэмжээ эхэлнэ. Оройн арга хэмжээг Орчин Үеийн бадарчин АМАЙ хөтлөн явуулна. DJ, болон дуучид, хөгжимчид оролцоно. Шагнал гардуулах ёслол эхэлнэ. Нийтийн бүжигтэй.

Ерөнхий ивээн тэтгэгч компаныг хэн сайн рекламдаж зураг авах вэ гэсэн шагналтай тэмцээн өглөөнөөс оройн 18:00 цаг хүртэл үргэлжилж оройн хаалтын өмнө шагналыг гардуулна.

Хаалтын ажиллагаа 22:00 цагт. 23:00 цагт Сүхбаатарын талбайд аялал өндөрлөнө.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter