211-р сар2018

Берлин хотноо Монгол соёлын төв болон Зураг галерей нээгдлээ

Есөн сарын хорин таванд буюу намрын дунд сарын шинийн арван долооны билигт сайн өдөр Берлин хотноо “Монгол Соёлын Төв” болон “Зураг Галерей” нээлтээ хийлээ. Элчин Зөвлөх Болор Монгол Соёлын Төв болон Зураг Галерей нээгдэж буйн ач холбогдлыг Монголын түүх, соёл урлагийг сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх төдийгүй Герман дахь монголчуудад ард түмнийхээ түүх, хэл соёл, зан заншилаас суралцах, эх орныхоо талаарх мэдээллээр хангагдах нэг нөхцөл боломж бүрдэж буй явдал юм хэмээн онцлон тэмдэглэж баяр хүргээд, Элчин Сайд Б. Даваадоржийн Мэндчилгээг уншиж, гардууллаа.

Монгол Улсын Соёлын элчин сайд Бернхард Вүлф зураач, урлагийн менежер Э.Отгонбаярын энэхүү Галерей нь монгол хүн анх удаа хилийн чанадад нээж буй хувийн Галерей болохыг цохон тэмдэглэж баяр хүргэсэн юм.

МИАТ ХК-ийн Герман дахь Төлөөлөгчийн газрын дарга Н.Эрдэнэцогт Монгол Соёлын Төв нээгдсэнд баяр хүргэж, хамт олныхоо өмнөөс жинхэнэ монгол ахуйг илтгэсэн гэрэл зураг бэлэглэж, цаашид дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн дуучин С. Бадамхоролын уртын дуу, бүжигчин Г.Ундраагийн аягатай бүжиг, “Эгшиглэн” хамтлагийн уран бүтээлч Амараа, Төмөрсайхан нарын хөөмийн аялгуу, морин хуурын татлаг нь шинэ байгууллагын жаврыг үргээж, зочин гийчдийн сонорыг мялааж, сэтгэлийн хөглөсөн юм.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд 200 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсний дотор Монгол Улсын ЭСЯ-ны дипломат ажилтан нар болон Босни Герцеговина, Бангладеш Улсын Элчин сайд нар, Бонн дахь Монгол Төвийн захирал Франк Фоссен, монгол судлаач Ренате Бауве нар хүрэлцэн ирсэн байлаа.

Монгол Соёлын Төв & ЗУРАГ Галерей

Цагийн хуваарь:

Мягмар – Баасан 13:00-19:00 цаг
Бямба, Ням 11:00-19:00 цаг
(Цагийн хуваариас бусад үед холбоо барьж болно)

Хаяг:

Böckhstrasse 26
10967 Берлин

Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Цахим хуудас: www.mongolei-zentrum.de
Цахим шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Цахим хуудас: www.zurag.de

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter