211-р сар2018

"Эх орныхоо хөгжилд - Миний оролцоо" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны хугацааг сунгав.

Улс тунхагласны 86 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай хамтран хилийн чанадад суугаа монголчуудынхаа  дунд „Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо“ сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Хилийн чанадад амьдарч буй оролцогчдынхоо санал хүсэлтийн дагуу уг уралдааны материалыг хүлээн авч, дүгнэх хугацааг  11 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 1 сарын хугацаагаар сунгахаар болов.
 
Зорилго: Хилийн чанадад амьдарч буй иргэдийнхээ Эх орныхоо хөгжил дэвшил, ихбүтээн  байгуулалтад оюуны хөрөнгө оруулалт хийж, хувь нэмрээ оруулахаар гаргаж буй бүтээлч, шинэ санал санаачлагаа зохион бичлэгээрээ дамжуулан төр засагтаа хүргэх боломжийг бүрдүүлжөгөх.Өөрийн сонгосон сэдвээс гадна дээрх сэдвүүдээр та бидэнд саналаа ирүүлнэ үү:

1.      Эх орондоо очиж ажиллаж амьдрахад тулгарч буй бэрхшээлүүд
2.      Яагаад зарим монголчууд гадаадад амьдрахыг илүүд үзэж байна
3.      Төр засгаас явуулж буй ажлууд танд хүрч байна уу, юун дээр анхаарах ёстой вэ?
4.   Дээд мэргэжилтэй монголчууд эх орондоо ирж ажиллаж амьдрах нөхцөл нь бүрдэхийн тулд та юуг хамгийн түрүүнд өөрчлөх ёстой гэж үздэг вэ?
 
Таны санал бодол Монголын Засгийн Газраас 2011-2012 онуудад хэрэгжүүлэх гэж буй “Зөгийн Үүр” хөтөлбөрийн арга барилд тусгагдах болно.

Зохион бичлэгт тавигдаж буй шаардлага:  

Arial 12 фонтоор, А4 хэмжээтэй цаасан дээр. Үгийн тоо: 500-750. Монгол хэл дээр латин болон кирил үсгээр бичиж болно.
 
Бүтээлийг 2010 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд 25 нас хүртэлх ба 25-аас дээш насны оролцогчид гэсэн хоёр ангиллаар шалгаруулах болно.
 
Уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдийг 2010 оны 12 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд www.cooperation.gov.mn;  www.mecs.gov.mn;  www.tsahimurtuu.mn; www.mdb.mn зэрэг вэбсайт дээр нээлттэй тавих  бөгөөд уншигчид таалагдсан зохион бичлэгтээ санал өгсөн байдлыг үндэслэн  комисс уралдааны шагналтнуудыг шалгаруулна.
 
Уралдааны дүнг 12 дүгээр сарын 26-ны өдөр мэдээлж, амжилттай оролцогсдыг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, Консулын газраар дамжуулан шагналыг гардуулна.
Шагналын сан:
• Нэгдүгээр байр – 2 – Ерөнхий Сайдын өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
• Хоёрдугаар байр – 2 – Өргөмжлөл, мөнгөн шагнал (250.000 төгрөг)
• Гуравдугаар байр – 2 – Өргөмжлөл, мөнгөн шагнал (100.000 төгрөг)
• Тусгай байр – 10 – Дурсгалын зүйл, мөнгөн шагнал (50.000 төгрөг)
• Шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгоно.

Эссэг доорх хаягаар хүлээж авна:
“ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд гэж хаяглан, бүртгэлийн анкеттай хамтЭнэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.'; document.getElementById('cloak6626').innerHTML += ''+addy_text6626+'<\/a>'; //--> ,Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.'; document.getElementById('cloak80970').innerHTML += ''+addy_text80970+'<\/a>'; //--> и-майлээр явуулах эсвэл Монгол Улс, Улаанбаатар-12, Төрийн ордон #469, 195 хаягаар биечлэн хүргэнэ үү.
Лавлах утаc: 00976-51-264077, 00976-11-323401

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.cooperation.gov.mn авна уу. 

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter