211-р сар2018

Монгол орны хөгжилд VII чуулганы зарАР

Британийн Монголчуудын зохион байгуулдаг “Монгол орны хөгжилд” сэдэвт долоо дугаар чуулга-уулзалт 2011 оны 5 сарын 7-ны Бямба гарагт Лондон хотын төв хэсэгт орших Limkokwing University of Creative Tehcnology -ийн Лондон дах салбарын байранд 8:00 – 17:00 цагуудын хооронд  зохиогдоно.

Энэ жилийн чуулга уулзалт нь Мэдлэгт суурилсан хөгжил ерөнхий нэрийн дор Хөгжлийн тухай саналууд болон  Санхүү эдийн засаг - Мэдээллийн технологи гэсэн 2 салбараар хуралдана.

7-р чуулганы онцлогуудаас:

•    Чуулга уулзалтад Герман, Голланд, Ирланд, Монгол, Оросын Холбооны Улс, Польш, Португаль, Швед улсуудаас илтгэгч оролцогчид хүрэлцэн ирж байна.
•    Зочин илтгэгчээр Монгол улсаас Шведийн Вант Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Энхмандах оролцож Монголын нийгмийн хөгжлийн загварын онол, арга зүйн асуудалд сэдэвт илтгэл тавина
•    Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах хамтран ажиллах зөвлөлөөс чуулганд зориулж 2 сая төгрөгийн тусламж үзүүлж буйн зэрэгцээ уг зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн дарга Ч.Энх-эрдэнэ хүрэлцэн ирж гадаадад суугаа иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй засгийн газрын бодлого чиглэл, “Зөгийн үүр” хөтөлбөрийн талаар танилцуулга хийж гадаадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын байгууллага холбоодын төлөөлөгчид, иргэдтэй уулзаж ярилцана
•    Чуулганы ажиллагаанд Оюу Толгойн ордыг олборлогч Rio Tinto компани ивээн тэтгэгчээр оролцон өөрийн компанийн талаар илтгэл тавьж ажлын байрны танилцуулга сурталчилгаа хийнэ.
•    Чуулганд илтгэлээрээ оролцогч зочид Лондонгийн төв хэсэгт байрлах 5 одтой Renaissance Chancery Court зочид буудалд байрлана
•    Чуулганд оролцогсод зохион байгуулагч ивээн тэтгэгч нарт зориулсан халуун хоолтой хүлээн авалт, үдэшлэг Лондон хотын төвд байрлах 5 одтой GUOMAN HOTELS-ийн гол танхимд зохиогдоно. Үдэшлэгт  МУГЖ Ч.Бат-эрдэнэ, Хүмүүнлэгийн  элч дуучин О.Анхбаяр, Халиунаа нар ая дуугаа өргөхөөс гадна  МУГТамирчин, мэрэгжлийн боксийн дэлхийн аварга Ч.Цэвээнпүрэв нарын алдартнууд урилгаар оролцоно. Үдэшлэгийн тасалбарыг (£25) чуулганы танхимаас худалдан авч болно.

Британи дах Монгол оюутны Холбооноос санаачилан хэрэгжүүлж буй Education Fund төслийн хүрээнд чуулганы үеэр Англи хэл дээрхи ном сонин сэтгүүл толь бичиг хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу!

Чуулганыг Монгол Улсын Элчин Сайдын Яам, Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбоо, Их Британи дах Монгол Оюутны Холбооноос хамтран зохион байгуулж байна.

Чуулганы урьдчилсан хөтөлбөрийг энд дарж үзнэ үү!

Чуулганы холбогдох бусад мэдээллүүдийг http://chuulgan.blogspot.com  хуудаснаас үзэж болно

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter