211-р сар2018

Бүлэг: Зар, Зарлал

НТС-ийн 10 жилийн ойн хүрээнд “Монголчуудын миграцийн асуудал ” сэдэвт олон улсын эрдэмтэн судлаачдын 6-р хурал

[Call for papers - Илтгэл хүлээн авч байна]

Судалгаа шинжилгээний ажлын үр дүн: Улс орон, бүс нутаг болон олон улсын түвшинд хүн амын шилжилт хөдөлгөөний үйл явц, мөн чанарыг судалдаг эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцдэг уламжлалт эрдэм шинжилгээний хурал нь  ШУТИС-ийн НТС-д сүүлийн 6 жил дараалан амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцдог төдийгүй гадаад, дотоодын олон эрдэмтэд, судлаачид дэлхийн 10 гаруй оронд амьдарч байгаа Монголчуудын улс төр, нийгмийн олон талын асуудлын талаар олон илтгэл хэлэлцүүлж иржээ.

Зорилго: 1990-ээд оноос хойш Монголчууд гадаадын олон улс оронд сурч, хөдөлмөрлөж амьдарч эхэлснээс хойш манай улсын улс төр – эдийн засаг, боловсрол, нийгмийн сэтгэл зүй, оюуны сэтгэлгээнд маш их өөрчлөлтүүдийг оруулж иржээ. Энэ хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчуудын тоо, нас хүйс, боловсролын түвшин, нийгэмшил, тэдэнд тулгардаг олон асуудлын талаар дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд гадаад дахь Монголчууд нь өөрсдийн амьдран буй улс орон, бүс нутаг бүртээ өөрийн нийгэмшлийг төлөвшүүлж амьдарч байна. Гадаад дахь Монголчуудын талаар, тэдний өмнө ямар нийтлэг тулгамдсан асуудлууд байгаа талаар, Монголчуудын диаспор болон тэдний нөөц боломжийг Монголын төр засаг хэрхэн ашиглах вэ? зэрэг олон асуудлаар мэргэжлийн судлаачид болон тухайн бүс нутагт амьдардаг эрдэмтэн судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний илтгэлийг олон нийтэд хүргэх, мөн хилийн чанадад амьдардаг олон мянган Монголчуудын тухай мэдээллийг төр, засгийн газарт хүргэж тэдний эрхийг хамгаалах, хилийн чанад дахь Монголчуудын талаар зөв бодлого явуулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хурал зохион байгуулах байгууллага:

-Монгол Улс. ШУТИС - Нийгмийн Технологийн их сургууль.

Хуралд оролцох их сургууль, байгууллага:

- Монгол Улс. Засгийн Газар, Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл
- Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо
- Монгол Улс. ШУТИС. Нийгмийн Технологийн их сургууль
- ОХУ. Эрхүүгийн их сургууль
- ОХУ. Дорнод Сибирийн Технологийн их сургууль
- БНХАУ-ын Өвөр Монголын их сургууль
- Цахим өртөө Холбоо ТББ
- Герман Монголын гүүр ТББ

Хурлын тов: ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн өрөөнд 206 тоот өрөөнд 10 сарын 05-ны өдрийн 10.00-16.00 цагт

Хурал нэгдсэн хуралдаан, салбар хуралдаанаас бүрднэ.

Салбар хуралдааны чиглэл:

- Монголчуудын миграцийн асуудал
- Монголчуудын миграцийн түүх

Илтгэлд тавигдах шаардлага: Хурлын илтгэлүүдийг  эмхэтгэл болгон хэвлэх бөгөөд дор дурдсан зааврын дагуу бичиж  2010 оны 09 сарын 15-ны дотор  ирүүлнэ үү

    * А4 хэмжээтэй цаасан дээр 8 хүртэл хуудас байх бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлагыг хангасан байна.
    * Бүтээлийг дараахь форматаар бичнэ.

- Normal
- Үсгийн фонд Times New Roman
- Үсгийн хэмжээ 12
- Мөр хоорондын хэмжээ 1,5

    * Илтгэгч өөрийн овог нэр, сургуулийн нэр холбоо барих утас, и-мэйл хаягаа бичсэн байна.
    * Илтгэлийг цаасаар болон файлаар хүлээн авна.

Хаяг:  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ; Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.    
Холбогдох утас: 99175292

Хугацаа: 2010 оны 10 сарын 6-ны өдрийн 10 цагт ШУТИС-ийн хичээлийн 1-р байрны 203 тоотод нэгдсэн хуралдаан эхэлнэ.

Хуралд оролцогчид нь дараах анкетийг бүрдүүлж, илтгэлийн нэрийн хамт ирүүлснээр хуралд оролцох эрх нээгднэ.

Овог нэр:
Эрдмийн зэрэг, цол:
Албан байгууллагын нэр:
Албан тушаал:.
Харилцах утас:
Е-майл хаяг:                                            
Web:
 
Оролцох хэлбэр:
Таны илтгэл аль хэсэгт хамаарах:
Илтгэлийн сэдэв:
 

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2529

Бүлэг: Зар, Зарлал

"Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо" сэдэвт Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт

Чуулга уулзалтанд оролцох бол бүртгэлийн маягтыг бөглөн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягт илгээнэ үү.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо" сэдэвт Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний Даваа гарагт Улаанбаатар хотноо Төрийн ордоны Их танхимд зохион байгуулагдах гэж байна.

Чуулга уулзалтын зорилго нь Гадаадад амьдарч буй Монголчуудынхаа улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар гаргаж буй хүсэл тэмүүлэл, санал санаачлагыг дэмжиж, удирдан чиглүүлж, хамтран ажиллах тэдний оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо үр бүтээлтэйгээр хэрэгжүүлэх, мэдлэг дамжуу-лахад чиглэсэн цогц тогтолцооны нэг хэлбэр болон хэлбэршүүлэхэд оршино.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл "Цахим Өртөө Холбоо" ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй та бүхэн энэхүү чуулга уулзалтанд оролцоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Ulaanbaatar Forum хаягнаас үзнэ үү. Чуулга уулзалтын талаархи ерөнхий мэдээллийг Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар хандан авч болох ба салбар хуралдаануудад оролцох сонирхолтой хүмүүс хуралдааны модераторуудтай холбогдож болно.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2273

Бүлэг: Зар, Зарлал

Гэрэл зураг сонирхогчдын аялал болох гэж байна

Монголын гэрэл зураг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг томоохон цугларалт болох “Асуулт Фото Аялал 2010” тун удахгүй болох гэж байна. Гэрэл зургаар дамжуулан өөрийн үзэл бодлоо хуваалцах таатай боломжийг бүрдүүлдэг энэ аялалыг одоогоос 5 жилийн өмнө зохион байгуулж эхэлжээ. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж далайцтай болж байгаа тус аялалыг энэ жил 10 настайгаа золгож байгаа www.asuult.net, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газар, болон Шинэ агшин монголын гэрэл зургийн нийгэмлэгээс энэ жил зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн аялалыг АПУ ХК, Канон төв дэмжиж, олон байгууллага, хувь хүмүүс хамтран ажиллахаар болсон билээ. Аялалд оролцогчдыг сонирхолтой хөтөлбөр, тэмцээн уралдаан шагнал хүлээж байгаагаас гадна, хамгийн гол нь мэргэжлийн гэрэл зурагчдаас зөвлөгөө авах, туршлага солилцох зэрэг өргөн боломж хүлээж байна. Хэрэв та энэ аялалд нэгдэхийг хүсвэл өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай юм. Бүртгэлийн хураамж 15.000 төгрөгт өдөр, оройн хоол, АПУ ХК-ийн нэрийн бүтээгдэхүүн, Канон-оос оролцогчдод зориулан бэлтгэсэн фудболка, малгай, унаа болон бусад зардал орно.

Аялалд оролцогч нь 18 нас хүрсэн байна. Хэрвээ хүрээгүй бол асран хамгаалагчийн хамт явах эсхүл, тэдний зөвшөөрөл гарын үсгийг авсан байна. Аялалын бүртгэл оролцохоор бүртгүүлсэн 300 хүнээр тасалбар болох тул та бүхэн яараарай. Та бүхэн аялалд оролцсоноор гэрэл зураг гэж юу байдгийг мэдэрч, энгийн нэгэн хэвийн амьдарлаасаа өөр гэрэл гэгээтэй зүйлийг мэдрэх болно.

Бүртгэл 10:00 - 19:00 цагийн хооронд Сөүлийн гудамж, “ХААН” банкны төв байрны замын урд талд "Алаг" фото агентлагийн байранд явагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99094500; 99117028 -руу утасдах буюу www.asuult.net вэб сайтруу орж уншаарай.

ASUULT.NET 2000-2010

2010 Аялалын хөтөлбөр:

7 дугаар сарын 4 -ний Ням гариг. Өглөө 8:00 цагт Сүхбаатарын талбайд цугларсан байна.

8:00 цагт аялагчидад фудболк, малгай тараана. Чингис хааны хөшөөний урд дурсгалын зураг татуулснаар үйл ажиллагаа эхэлнэ.

9:30 цагт Монголын Нохой Судлалын Холбоотой хамтарсан цэвэр үүлдэрийн нойхойн үзэсгэлэн, шоу, зураг авалт эхэлнэ. Монголын Дартс Сонирхогчдын Холбооноос өдрийн турш зохиогдох дартсын тэмцээн зарлана.

11:30 цагт Эра Модель, Шилмэл загвар агентлагуудтай хамтарсан үндэсний хувцасны, зуны хувцасны, дотуур хувцасны загварын шоу, зураг авалт. Үзэсгэлэнд оролцсон нохойнууд, Эра Модельболон Шилмэл загварын моделуудыг оролцуулсан зохиомжит зураг авалтууд

13:00 цагт өдрийн хоол

14:00 Монголын Корнхол Холбооноос оролцогчдын дунд тэмцээн зарлана. Тэмцээний ялагчыг Корнхолын иж бүрдэл хүлээж байна.

16:00 цагт Монголын Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн Холбоотой хамтарсан тамирчдийн үзүүлбэр, шоу, хөгжимтэй дасгал, зураг авалт. Эра Модель, Шилмэл загварын моделиудыг оролцуулсан зураг авалт.

18:30 цагт оройн хоол. Оройн арга хэмжээ эхэлнэ. Оройн арга хэмжээг Орчин Үеийн бадарчин АМАЙ хөтлөн явуулна. DJ, болон дуучид, хөгжимчид оролцоно. Шагнал гардуулах ёслол эхэлнэ. Нийтийн бүжигтэй.

Ерөнхий ивээн тэтгэгч компаныг хэн сайн рекламдаж зураг авах вэ гэсэн шагналтай тэмцээн өглөөнөөс оройн 18:00 цаг хүртэл үргэлжилж оройн хаалтын өмнө шагналыг гардуулна.

Хаалтын ажиллагаа 22:00 цагт. 23:00 цагт Сүхбаатарын талбайд аялал өндөрлөнө.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2570

Бүлэг: Зар, Зарлал

МИАТ ХК урамшуулал зарлаж байна

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

 

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}

 

Эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе, МИАТ ХУВЬЦААТ КОМПАНИ 2010 оны 7, 8 саруудын Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд дараахь урамшуулалуудыг зарлаж байгааг мэдэгдэхэд таатай байна. - Хэрэв та Япон улсад суралцдаг оюутан бөгөөд хамт сурдаг гадаадын найз нараа Монгол эх орондоо урьж, зуны амралтаа хамтдаа өнгөрүүлэхийг хүсч байвал бид танд дараах хямдралтай үнийг санал болгож байна. Үүнд, хамгийн багадаа гадаадын 4 оюутантай Монголд зорчих нөхцөлд гадаадын оюутанд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд хоёр талдаа 90’150 иен, харин та 51’750 иен тарифаар зорчих боломжтой. (Дээрх үнэнд такс орсон. Тийз нэг сарын хугацаанд хүчинтэй ) - Хэрэв та Японы орон нутгийн хотод амьдардаг бол доор дурьдсан хотуудаас Токио эсвэл Осака хотууд хүртэл ANA компанийн нислэгээр нисч, цаашаа Улаанбаатар хүртэл МИАТ-ын шууд нислэгээр нисэх тохиолдолд танд хоёр талдаа 93’350 иен үнийг санал болгож байна. (Тийз 3 сарын хугацаанд хүчинтэй ) • Фүкүока • Хирошима • Окинава • Саппоро • Нийгата - МИАТ ХК-ийн Токио-Улаанбаатар-Токио чиглэлийн доор дурьдсан өдрийн нислэгүүдэд үнэгүй тээвэрлэх ачааны хэмжээг бизнес зэрэглэлд 40 кг, энгийн зэрэглэлд 30 кг болгож танд илүү их боломж олгож байна. • 7 сарын 6-ний өдрөөс 9 сарын 6 хүртэлх бүх Даваа гарагын нислэгүүд • 7 сарын 7 ба 7 сарын 28–ний өдрөөс 8 сарын 18 хүртэлх Лхагва гарагын нислэгүүд • 7 сарын 3-ний өдрөөс 8 сарын 14 хүртэлх бүх Бямба гарагын нислэгүүд - Мөн та Японоос Монгол руу их хэмжээний ачаа, бараа тээвэрлэх шаардлагатай байдаг бол бид танд өрсөлдөхүйц хямд үнийг санал болгоход бэлэн байна. Нэмэлт мэдээллийг kinoshita@trequa,jp хаягаар (зөвхөн Япон хэлээр) хандаж лавлана уу.

 

Хүндэтгэн ёсолсон, МИАТ ХУВЬЦААТ КОМПАНИ Токио дахь төлөөлөгчийн газар

 

Утас: 81 (03) 5615 4653

 

Факс: 81 (03) 5615 4665

 

Э-шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. www.miat.com

 

Хаяг 5F, Tachibana Bldg, 2-19-4 Nishinippori, Arakawa-ku Tokyo 116-0013, JAPAN

 

---------------------------------------- 192

 

 

 

 

 

 

 

---------------------------------------- 192

 

 

 

  • Бичсэн MIAT Tokyo
  • Үзсэн: 2181

Бүлэг: Зар, Зарлал

Гадаадад төгсөгчдийн холбоодын урьж байна.

Mонгол-Германы Гүүр ТББ нь 1999 онд байгуулагдсанаасаа оноос хойш ХБНГУ-ын Засгийн газраас дэлхийн 23 оронд хэрэгжүүлж буй “Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих хөтөлбөр” /Program Returning Experts/ -ийг Монгол Улсад хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын их дээд сургуулийг амжилттай төгссөн 350 гаруй Монгол Улсын иргэд эх орондоо эргэн ирэхдээ төрөл бүрийн дэмжлэгийг авсан нь бидний амжилтын нэг үзүүлэлт билээ.

Энэхүү хөтөлбөрийг бусад гадаадад төгсөгчдийн холбоодод танилцуулах, мэдээлэл, туршлага солилцох зорилгоор манай байгууллагаас ХБНГУ-ын “Олон Улсын шилжих хөдөлгөөний төв” /Centre for International Migration буюу CIM/-тай хамтран “Converting Brain-Drain into Brain-Gain” сэдвээр Workshop зохион байгуулах гэж байна.

CIM нь ХБНГУ-ын Засгийн газрын хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгч бөгөөд уг байгууллагын даргаар олон жил ажилласан туршлагатай, Германы техникийн хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах зөвлөх ноён Др. Х-В. Мундт урилгаар оролцох тул та бүхэн үйл ажиллагаандаа хэрэгтэй, сонирхолтой мэдээллийг авна гэж итгэж байна.

Иймд гадаадад төгсөгчдийн холбоод Та бүхнийг идэвхитэй оролцон, гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийнхээ нөөц бололцоог улс орныхоо бүтээн байгуулалтад татан оролцуулахад дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар мэдээлэл, туршлага, санал солилцохыг урьж байна.

Хэзээ: 2010 оны 05 сарын 20 /09:45-13:00

Хаана: Улаанбаатар зочид буудлын Хархорин хурлын танхимд

Оролцогчид: Гадаадад төгсөгчдийн холбоод

Бүртгүүлэх утас: 315 990, 9907-3355 /Сугарбаяр/

PS: Гадаадад байгаа Монголчуудын холбоод мөн төлөөний хүнээ оролцуулах боломжтой.


ХӨТӨЛБӨР

Workshop: “Converting Brain-Drain into Brain-Gain”
Улаанбаатар зочид буудлын „Хархорин“ хурлын танхим.

2010 оны 05 сарын 20-ны Пүрэв гараг

09:45-10:00    Бүртгэл

10:00-10:10    Нээлт
Др. Б.Батцэнгэл, Монгол-Германы Гүүр ТББ-ын тэргүүн

10:10-10:30    “Монгол Улсын Засгийн газрын “Зөгийн үүр”-  Return of Talent  хөтөлбөрийн төслийн танилцуулга” А.Баярцэцэг, ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын мэргэжилтэн

10:30-10:50    ХБНГУ-ын Засгийн газрын “Эх орондоо эргэн ирэгсдийг дэмжих хөтөлбөр”
Э.Хатантуул, МГГ-ийн зөвлөх

10:50-11:10  “Diaspora–Хилийн чанад дахь иргэдээ хөгжил, бүтээн байгуулалтад татан оролцуулах арга замууд” Др. Х-В. Мундт, ХБНГУ-ын ГТХХАН-ийн ахлах зөвлөх

11:10-11:30    Цайны завсарлага

11:30-12:45    Хэлэлцүүлэг

12:45-13:00    Дүгнэлт /хаалт/

13:00-14:00    Үдийн хоол

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2445

Бусад мэдээллүүд...

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter