211-р сар2018

Бүлэг: Зар, Зарлал

Германы боловсролын үзэсгэлэн, яармаг

Германы элчин сайдын яам, Германы эрдмийн солилцооны алба, Гадаад орнууд дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн төв болон Монгол-Германы Гүүр ТББ-аас хамтран зохион байгуулж буй “Германы 3 дахь удаагийн боловсролын үзэсгэлэн, яармаг“ 2010 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хүүхдийн Номын Ордонд зохион байгуулагдах болно. Энэ үйл ажиллагааг тохиолдуулан Гёте Институтын Германы мэдээллийн номын сан, Швейцарийн соёл, мэдээллийн төв “Нээлттэй хаалганы өдөрлөг”-төө сонирхогч олон түмнийг урьж байна.

Анхаарлын гол төвд герман хэлний хичээл, Герман улсад хэрхэн суралцах, судалгаа хийх, тэтгэмж хөтөлбөрт хамрагдах зэргээс гадна Монголын дунд сургууль, их дээд сургуулиудад герман боловсролыг эзэмшиж болох талаар мэдээлэл өгөх болно. Мөн боловсролын салбар дээр Герман орны хэл, соёлыг түгээн дэлгэрүүлдэг, зуучилгаа хийдэг герман, монголын байгууллага, сан, германд төгсөгчидийн холбоодууд өөрийнхөө үйл ажиллагааныхаа хүрээг танилцуулах болно.

Энэхүү үзэсгэлэн, яармаг нь монголын өсвөр үеийн охид, хөвгүүдэд герман хэлийг гадаад хэлээр суралцах туршлагын тухай мэдээллээд тогтохгүй, герман хэлтэн хүний хувьд хэрхэн, яаж ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх боломж бололцоо байдгийг үзүүлэн, таниулах зорилготой билээ.

Үзэсгэлэнгийн үеэр багш, сурагч, оюутнууд герман хэл дээр соёл, урлагийн хөтөлбөрүүд толиулах болно.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2686

Бүлэг: Зар, Зарлал

Монгол Соёлын Өв: бичиг үсэг ба уран бичлэг (калиграф) үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна

Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг Монгол захиралтай Lingua Global компани санаачилан, ИБУИНВУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Британи дахь Монголчуудын Холбооны дэмжлэгтэйгээр Asia House-т 2010 оны 3 дугаар сарын 19-ноос эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх ‘МОНГОЛ СОЁЛЫН ӨВ: БИЧИГ ҮСЭГ БА УРАН БИЧЛЭГ (КАЛИГРАФ)’ үзэсгэлэнд уран бүтээл шалгаруулж авна.

Уралдаанд мэргэжилийн уран бүтээлчид оролцох бөгөөд Монгол Улс түүхийнхээ явцад ашиглаж ирсэн бичиг үсгийн соёлыг түүх, зан заншил, соёлын өвтэй нэгтгэн харуулсан уран сэтгэмжтэй бүх төрлийн уран бүтээлээр оролцож болно. Үүнд: уран зураг, уран баримал, торго, эсгий, видео клип, аудио, фото зураг, гэх мэт. Хэмжээ харгалзахгүй.

Монгол Улс хэрэглэж ирсэн түүхтэй Соёмбо, Дөрвөлжин, гэх мэт бичиг үсэг болон одоо сэргээгдэж буй хуучин Монгол бичгийг уран бүтээлдээ ашиглана. Нэг уран бүтээлч гурав хүртэл бүтээлээр оролцож болох бөгөөд, бүтээлээ 2010 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтааж Лондон дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд ирүүлнэ. Уран бүтээлээ Лондон хүртэл хүргэх ачааны болон даатгалын зардлыг уран бүтээлчид өөрсдөө хариуцана. Бүтээлээ Монголоос ачигдаж байгаа каргоны үйлчилгээгээр дамжуулан ирүүлэхээр бол хугацаагаа сайн тооцоолно уу.
Эхний байранд шалгарсан 30 бүтээлийг Лондонд болох үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх бөгөөд Их Британид сурталчилж, борлуулна. Уг үзэсгэлэнг 2010 онд Европын хэд хэдэн оронд тойрон аялуулахаар төлөвлөж байгаа.

Уралдааны зорилго:
Монголын түүх соёлын өв болох, Монгол Улс түүхийнхээ явцад хэрэглэж ирсэн бичиг үсгийн соёлыг Их Британи болон Европын улс орнуудад сурталчлах
Монгол уран бүтээлчдээ дэмжин уран бүтээлээ эдгээр улсуудад сурталчилахад нь дэмжлэг үзүүлэх

Уран бүтээлээ ирүүлэх эцсийн хугацаа: 2010 оны 3 дугаар сарын 15
Бүрдүүлэх материал:
1. Уран бүтээл (нэг уран бүтээлч гурав хуртэлх бүтээлээр оролцох эрхтэй).
2. Уран бүтээлийн тайлбар (100 хүртэлх үгэнд багтаана). Уйгаржин, Соёмбо болон бусад бичиг үсгийг уран бүтээлдээ ашигласан бол тус хэсгийг орчин цагийн Монгол бичгээр тайлбарлах, түүх дурсгалтай холбоотой хэсэг орсон тохиолдолд газар, түүхэн үеийн тухай болон бусад холбоотой мэдээлэлийг бичиж ирүүлэх.
3. Уран бүтээлчийн товч намтар
4. Буцааж олгохгүй бүртгэлийн хураамж $15-ыг тушаасан баримт (Энэ хураамжийн тооцоог таны ирүүлсэн ил захидлын борлуулалтаас тооцон хасч болно).
5. Уран бүтээлийг үзэсгэлэнгийн зориулалтаар ашиглах эрхийг манайд олгосон гарын үсэг зурсан маягт (Маягтыг Lingua Global компаний Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар холбоо барьж авна).
7. Уралдаанд ирүүлж буй уран бүтээлийн фото зургийн плёнк ба 100 ширхэг ил захидал.
Уралдаанд ирсэн бүтээлийн зохиогчийн эрх нь танд хадаглагдах бөгөөд харин үүнийг манай байгууллага 3 сард болон цаашид ижил зорилготой үйл ажиллaгааг сурталчилахад байнга ашиглах эрхийг та бидэнд олгоно.
Энэхүү үзэсгэлэнг дэмжиж оролцох хувь хүн, компани, байгууллага байвал сурталчилгаа хийх боломж олгоно. Бидэнтэй Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. и-мэйлээр холбогдоно уу?

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

  • Lingua Global
  • Монгол Улсын ЭСЯ
  • Британийн Монголчуудын Холбоо
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 4588

Бүлэг: Зар, Зарлал

Шинэ ном гарлаа

Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюунжаргал “Манж Чин улсаас Монголчуудыг захирсан бодлого” (Ойрадуудын жишээн дээр) хэмээх судалгааны бүтээл хэвлүүлжээ. Тус бүтээл нь удиртгал, гурван хэсэг буюу 10 бүлэг, дүгнэлтээс бүрдэнэ. Үүнд Манж Чин улсаас Зүүнгар улсыг дайлах явцад Ховдын Дөрвөд, Баяд, Өөлд, Мянгад, Хошууд, Торгууд, Захчин, Хөлөнбуйрын Өөлд, Хармөрөний Ихмянган болон Халуунгол, Цахар зэрэг газрын ойрадуудад нутаг зааж суулгасан, захиргааны тогтолцоог байгуулсан бодит байдлыг нарийвчлан судалжээ. Тухайлбал, Нэгдүгээр хэсэгт, Галданг дайлсан Энх-Амгалан хааны байлдан дагуулалын үед дагаар орсон ойрадуудаар сум зохиож, Цахар найман хошуунд оруулсан, Энх-Амгалан хаан Зүүнгартай байлдахаар Халхад цэрэг суулган Тагны нуруугаар нутаглах олон аймгийг дагаар оруулан, Хар мөрөн, Чичихар зэрэг газар нүүлгэсэн, Найралт төв хаан Оростой хилийн гэрээ байгуулахдаа Тагнаар нутаглах урианхай нарыг язгуураас монгол ноёдын харъяат хэмээн хүлээн зөвшөөрүүлэх бодлого явуулсны үр дүнд Тагна урианхайг Манж Чин улсын нутаг дэвсгэрт багтааж чадсан бодлого, түүний хэрэгжилтийг тодорхойлон гаргасан.Хоёрдугаар хэсэгт, Тэнгэрийн тэтгэсэн хааны Зүүнгарыг мөхөөсний дараа ойрадуудыг захирах бодлого хэрхэн хэрэгжсэн, түүнчлэн Дөрвөд,Баяд нар Улаангомд суусан, Мянгад, Галзад, Тэлэнгэд нарыг Хармөрөнд нүүлгэсэн, Дашдаваагийн Өөлд нар Халуунголд суух болсон түүхэн нөхцөл, учир шалтгааныг тодруулжээ. Гуравдугаар хэсэгт, Манжийн эршээлийн үеийн Монголд шинээр байгуулагдсан засаг захиргааны нэгж болох Ховдын хязгаар хэрхэн бүрэлдсэн, тухайлбал, Ховдод хуувийн сайд суулгах болсон зорилго, Өөлд, Мянгад, Урианхай, Захчин, Торгууд нар хэрхэн Ховдод нүүж, хуувийн сайдад захирагдах болсон үйл явцыг шинжлэн үзсэн. Зохиолын онцлог • Монгол улсын Үндэсний Төв Архивийн манж монгол баримт төдийгүй зохиогч өөрийн биеэр БНХАУ-ын Түүхийн Нэгдүгээр Архивт очиж үзсэн Цэргийн тухайн газрын манж албан бичиг, мөн “Дайчин улсын магад хууль”, “Хууль зүйлийн бичиг”, “Энх-Амгалан хааны бодлогын бичиг”, Зүүнгарын бодлогын бичиг” зэрэг хятад сурвалжийг ашигласан. Өөрөөр хэлбэл, монгол, манж, хятад хэлээрх судалгааны эргэлтэнд ороогүй шинэ сурвалжид тулгуурлан Манжийн үеийн Ойрадуудын тархалт, бүрдсэн явцыг тодорхойлон гаргасан. • Монгол улсын ахмад судлаачдын бүтээлийн суурин дээр, Япон болон Хятадын судлаачдын судалгааны үр дүнг ашиглахын зэрэгцээ тэдгээр судалгаанд зүй ёсоор шүүмжлэлтэй хандаж, зохиогчийн үзлийг дэвшүүлсэн. • Зохиолын бүлэг тус бүрийг гадаад болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, мөн Япон улсын болон Монгол улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх зэргээр олон нийтийн хүртээл болгосон. Манж Чин улсаас монголчуудыг хэрхэн захирч байсан, ялангуяа ойрадуудын нүүдэл суудал, одоогийн оршин суугаа газар хэрхэн нутагшин суух болсон түүхийг дээрх номоос сонирхон уншаарай. Дээрх номыг Интерном (20.000 төг) болон Түүхийн хүрээлэнгийн номын санд(15.000 төг) зарж байна.

  • Бичсэн anaramar
  • Үзсэн: 2128

Бүлэг: Зар, Зарлал

“Говь” компани Монголоос анх удаа Германы ноолуурын бизнес эрхлэгчидтэй уулзах томоохон бизнес уулзалт зохион байгуулах гэж байна

Ноолуурын салбарт тэргүүлэгч “Говь” компани ХБНГУ дахь Монгол улсын элчин сайдын яамтай хамтран ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2010 оны 2-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд “EXPORT TO EUROPE, EXPORT TO THE WORLD” нэртэй бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна. Бүхэл өдрийн турш үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсын элчин сайдын яамны байранд 10.00–18.00 цагийн хооронд явагдана. Уулзалтын үеэр “Говь” компанийг дэлгэрэнгүй танилцуулж, Монгол орны байгалийн гаралтай цэвэр ноолууран бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах юм. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай Монгол нутагт л зөвхөн бий болдог тансаг, ноолууран түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагыг нэг дор багтаасан Монголын ноолуурын хамгийн том үйлдвэрлэгчийн хувиар энэхүү бизнес уулзалтыг өөрийн орны ноолуурын компаниудаас анх удаа “Говь” компани хийж байгаагаараа онцлогтой. Тус бизнес уулзалтын үеэр өөрсдийн ноолуурын бизнесээ эхлүүлэх хүсэлтэй, “Говь” компанитай хамтран ажилладаг 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж санал бодлоо солилцож дэлхийд гайхагдсан Монгол ноолуураар хийгдсэн төрөл бүрийн хувцас эдлэлтэй танилцах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар мэйл илгээх

эсвэл +976-11-342910, +976-11-343213 утсаар холбогдох боломжтой.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1769

Бүлэг: Зар, Зарлал

Хамтран ажиллах санал

Сайн байцгаана уу? Бидний хэсэг залуус нэгдэн 2009 онд “Хүн Гүрэн” ХХК байгуулан Монголчууд бидний эртний түүх, байгаль, ёс заншил, нүүдэлчин ахуйн давуу тал дээр тулгуурлан даяаршиж байгаа дэлхий ертөнцэд сондгойрон хөгжих, оюуны бүтээлч монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, эзлэх байр суурийг баталгаажуулах зорилгод чиглэгдсэн бодлогуудтай төсөл, төлөвлөгөөг шинжлэн судлах, бэлтгэн боловсруулж, бизнес болгон өргөжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн явуулж байна. Үүнд: “МООДУН” ажлын нэр бүхий бүрэн хэмжээний уран сайхны киног анх удаа олон улсын зах зээлд амжилттай гаргах бизнесийг эхлүүллээ. Бизнесийн зорилго: •Төв Азийн нүүдэлчдийн анхны төрт Хүн их гүрэн байгуулагдсаны 2220 жилийн их ойг тохиолдуулан түүний соёл иргэншил, овог аймгуудын нийгмийн амьдрал, нүүдэлчдийн ардчилсан төрт ёсыг дэлхий нийтэд сурталчлах •Их Хүн Гүрнээс үүдэлтэй өнөөгийн Төв Азийн ард түмний харилцан ашигтай, хамтын ажиллагааны эх суурийг тавих •Ирээдүй хойч үедээ эцэг өвгөдийн агуу их түүхэн үнэнийг таниулах, эх оронч үзэл, бахархах сэтгэлгээг хөгжүүлэх •Монгол улсын нэр хүндийг өргөхөд бодит хувь нэмэр оруулах түүхэн уран сайхны киног гадаадын уран бүтээчидтэй хамтран бүтээхэд энэхүү кино бизнесийн зорилго оршино. Бүтээгдэхүүн: Арилжааны кино /цаашид кино гэх/ Бүтээгдэхүүний нэр: Моодун Бүтээгдэхүүний олон улсын зах зээлд гарах нэр: First King of Golden Blood Line- MOODUN /урьдчилсан нэрээр/ Бүтээгдэхүүнийг гаргах олон улсын зах зээл: Түрк, Америк, Орос, Азербейжан, Унгар, Герман /урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн орнууд/ Бэлтгэх хугацаа: 2009-2011 Бэлэн болох хугацаа: 2011-2012 Киноны төрөл: Уран сайхны, адал явдалт /Action Adventure Costume Film / Кино зохиолыг: Г. Бадамрагчаа / Азийн Кино Академийн анхны төгсөгч, Тажикстаны үндэсний баатар, яруу найрагч Рудакийн нэрэмжит шагналт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан кино найруулагч/ Рустим Ибрагимбеков /Азербаджан улсын иргэн, Голливуудын нэрт кино зохиолч,”Цөлийн цагаан гэгээ” УСК, Венецийн кино наадмын Алтан арслан шагналт “Уурга” УСК, Оскарын шагналт “Наранд шарагдагсад” УСК, “Өрнөдийхөн ба Дорныхон” УСК, “Сибирийн үсчин” УСК, Сергей Бодровын “Монгол” УСК/ Киноны нийт хугацаа: 140 минут Киноны нийт төсөв: 12.1 сая ам. доллар Киног дэмжигч байгууллагууд: Монгол Улсын Засгийн газар БСШУЯам БХЯам, Жанжин Штаб Монгол дахь Түркийн улсын элчин сайд Соёл Урлагийн Хороо Түркийн Засгийн газар Түрк дэхь Монгол улсын элчин сайд Унгар дахь Монгол улсын элчин сайд Киноны зөвлөх хорооны гишүүд: /Дотоод/ Ё.Отгонбаяр /БСШУ-ны сайд/ Б. Лхагвасүрэн /ЗГХАгентлаг Соёл Урлагийн Хороон дарга/ Т. Бямбажав /Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал / Д. Мөнхочир /БХЯ-ны Гадаад Харилцааны Газрын дарга/ Х.Дамдин /Кино найруулагч, УГЗ/ Х.Шагдар /ШУ-ны доктор, Цэргийн түүхч, судлаач/ Ч.Дашдаваа /ШУ-ны доктор,Түүхийн хүрээлэнгийн захирал/ Ю.Болдбаатар /Түүхч, судлаач/ Ч. Хаянхярваа /Хүннү судлаач, зохиолч/ Г. Бадамсамбуу /Сэтгүүлч, судлаач/ /Гадаад/ Рустам Ибрагимбеков /Оскар, Венецийн кино наадмын шагналт/ Ахмед Ташагил /Түүхийн ухааны Проф.док, Мимар Синан Их сургуулийн декан/ Хамтран ажиллах санал: “ Моодун” уран сайхны киног дэлхийн зах зээл дээр борлуулах, кино дистрибьютер, агентлагуудын гадаад харилцааны цар хүрээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд гадаадад сурч, ажиллаж буй Монголчууддаа уг киноны албан ёсны төлөөлөгчөөр хамтран ажиллах санал тавьж байна. Бидний зорилго: Оюу толгой, Таван толгой зэрэг “байгалийн” толгойнуудаас илүүтэй монгол хүний “толгой”-г эдийн засгийн эргэлтэнд оруулан оюуны чадамжаар дэлхийг байлдан дагуулах. Дуудлага: Тэнгэрлэг оюун ухаан, нэгдмэл хүчээр ертөнцийг төвшитгөсөн эрт цагийн эрэлхэг мэргэд лугаа өөрсдийн оюун ухаан, хүч бололцоог харамгүй зарцуулан, тэмцлийн манлайд буй бидэнд сэтгэл зүрх, оюунаа нэмэх тэнгэрийн тамгатай хэн бүхэнтэй нэгдэж орчин цагийн ертөнцөд Монголын нэрийг дуурсгах эрэлхэг, дайчин, оюунлаг армийг өргөжүүлж байна. Үе үеийн эрэлхэг дайчид, эзэн хаадууд минь, биднийг ивээн соёрхох болтугай. “Моодун” кино төслийн хамт олон MOODUN Film Group Metro business center #702 Sukhbaatar street-13,Sukhbaatar district P.O.Box-20/427 Ulaanbaatar, Mongolia Tel: 976-99023379 99099262, 91913731 Fax: 976-70113379 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. www.hunempires.com, www.moodunmovie.com

  • Бичсэн Nasaa
  • Үзсэн: 2750

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter