211-р сар2018

Бүлэг: Зар, Зарлал

Залуустаа хийх хөрөнгө оруулалт нь ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлнэ.

Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргье...

Биз үйл ажиллагаагаа хоёр жил тасралгүй чанартай явуулж буй байгууллагууд юм. Биднийг дэмжих бус залуусаа дэмжиж энэ саналыг ойлгох, сэтгэл санаагаар дэмжих, залуусын боловсролд хөрөнгө оруулалт хийнгээ өөрийн мөнгөө ч өсгөх боломжит тогтолцоог бид бодож олсон юм л даа. Энэхүү мөнгөний хэмжээ та бүхэнд шууд татгалзахаар нүсэр биш боловч Монгол залууст шууд нөлөөлөхүйц сургалт болж чадах юм. Дэмжинэ гэдэгт найдаж байна, баярлалаа. Таньтай байнга хамтран ажиллах, санал бодлоо солилцоход бэлэн байх болно. Та зөвхөн хөрөнгө оруулагчийн хувиар биш хамтарч ажиллаж байна гэдэг утгаараа бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцана гэдэгт найдаж байна. Мэдээж мөнгөтэй харьцаж байгаа тул бүх асуудал хуулийн дагуу гэрээ хийхийг анхааруулъя. /хийхгүй ч байж болно л доо/ Дэлгэрэнгүйг та миний мессэнжэрээр буюу гар утасаар холбогдон асууж болно. Мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. , Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Гар утас: 99198064 “Хаан сэтгэлгээ” ТББ, “Элит Оюутан” Төвтэй хамтран өнөөгийн монголын залуусыг дэмжих, тэдэнд харилцааны урлаг, соёлыг олгохоор 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй туршлагатай байгууллага билээ. Бид: 1. Англи хэлний бүх шатны сургалт 2. Илтгэх урлаг 3. Саятны сэтгэлгээ 4. Харилцааны соёл 5. Ой тогтоолтын хичээл зэрэг хичээлийн хөтөлбөрүүдтэйгээс гадна гадаадад боловсрол эзэмшсэн чадварлаг мөн олны танил нэртэй багш нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Бид залуусын боловсролыг дэмжигч та бүхэнтэй ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ тавьж байна. Манай байгууллаг нь үйл ажиллагаа нь жигдэрсэн бөгөөд одоо сургалт энгийн явагдаж байгаа юм. Бидний гол зорилго болох залуусаа дэмжиж тэдэнд манайд суралцах боломжийг олгохын үүднээс үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Бид телевиз, фм-үүдээр ямар ч сурталчилгаа хийлгүй зөвхөн аман сурталчилгаагаар тогтмол үйл ажиллагаагаа явуулсаар байна. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ 1.Энгийн хамтрагч - цэвэр ашгийн 5%-ийг эзэмших юм. Ингэхийн тулд та 200.000₮-ийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. 2:Супер хамтрагч - цэ.ашгийн 10%. Хө.оруулалт нь 400.000₮ 3.Лидер хамтрагч - цэ.ашгийн 15%. Хө.оруулалт нь 600.000₮ 4.Элит хамтрагч - цэ.ашгийн 20%. Хө.оруулалт нь 800.000₮ юм. ЖИШЭЭ НЬ: 1 сарын хугацаанд хамгийн багаар (карентинь, үер ус, ажил хаялт зэрэг давагдашгүй хүчин зүйл боллоо гэж үзэхэд) бодоход 50 хүүхэд сурлаа гэж үзэхэд цэвэр ашиг нь 220.000₮ болж байх жишээтэй. Та хэрвээ Лидер хамтрагч (600.000₮ оруулсан) бол цэвэр ашгийн 15% болох 33.000₮-ийг сард авах юм. Манай сургалтанд ойролцоогоор энгийн үед 100-150 хүүхэд сурдаг юм. Ингэж үзэхээр та оруулсан мөнгөө жилийн хугацаанд хэд болгож авахаа өөрөө тооцож болно. Жич: Та ямар хамтрагч, хэдэн төгрөг оруулсан ч байсан, хэр ашигтай ажиллаж буй эсэхээс үл хамааран БҮТЭН НЭГ ЖИЛИЙН ТУРШ сургалтын нийт цэвэр ашгийн өөрт ногдох хувиудыг авсаар байх юм. Ингэж бодохоор та оруулсан мөнгөө жилийн хугацаанд хоёр дахин их болгож авах боломж байгаа гэдгийг батлан хэлж болох юм. Та бидний хамгийн гол зорилго нь мөнгөө өсгөхдөө гол биш залуусаа дэмжих, тэдний боловсролд анхаарч, чадварлаг иргэн боловсон хүчин бэлтгэхэд оршиж байгаа билээ.

Асуулт байвал 11323270, 50055095, 88007690-аас лавлаарай.

  • Бичсэн Saruulbayar
  • Үзсэн: 1505

Бүлэг: Зар, Зарлал

Erdem medleg, ev negdliin hoslol Ene Mongoliin hugjliin tulhuur

Erdem medleg, ev negdliin hoslol
Ene Mongoliin hugjliin tulhuur

ene moto tand taalagdaj baina uu?

taniihaar yamar baival OK ve?

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1862

Бүлэг: Зар, Зарлал

“Николас Поппе: Дуртгал” номын нээлт Интерномд болно.

Баабар: ... Николас Поппе гэж нэг том эрдэмтэн байлаа. Монгол хэлний мэргэжилтэн болохоос түүхч биш. Харин тэрээр “Дуртгал” номоо хэвлүүлснээр монголчууд, хорь гучаад оны Монголын байдал, монгол судлал, судлаач эрдэмтэдийн тухай тун сонирхолтой баримт үлдээжээ. Бараг зуун нас хүрэхтэй шахсан тэрээр 1980 - аад оны үед энэ номоо АНУ-д англи хэлээр хэвлэн гаргасан юм. Тэрээр нэртэй монгол судлаач Владимирцов, Бартольд, Руднев, Ольденбург нарын шавь, Бурдуков, Пелио, Хэннис, Грум-Гржимайло, Мурзаев Цэвээн Жамсрано гээд олон эрдэмтэнтэй хамтарч ажиллаж байсан, Гомпжап, Бадмаев, Мэргэн гүн Гомбожав, Агваан Доржиев нартай нөхөрлөж явсан, Ренчин, Дамдинсүрэн, Рүпэн нарын багш байсан хүн. Өөрөөр хэлбэл монгол судлалын бүтэн зууны гэрч.

Бидний мэдэх олон монголч эрдэмтэн болон монголтой холбоотой улсын цаашдын хувь заяаг бичсэн нь их сонин, учир нь үүнийг тэр болгон хүн мэддэггүй. Жишээ нь: “Хуучин ба шинэ Монгол”-ыг бичсэн Бурдуков Монголоос аваачсан жаахан шороотой алтаа хүнсний зүйлээр солих гэж яваад баригдан гэр бүлээрээ шоронд орж тэндээ өлбөрч үхсэн аж. Цебыков Гомбожап авсан цалингаараа мал худалдаж авдаг байсан чинь хамтралжуулж байна гээд бүгдийг нь хурааж авсан учир сэтгэлээр унан нас баржээ. Агваан Доржиевийг 80 нас гарсан байхад нь эсэргүү гэж баривчлан бууджээ. Грум-Гржимайлог маш өндөр насалсан хойно нь Тувагийн тухай нэн эрт бичсэн бүтээлд нь улс төрийн алдаа байсан хэмээн алангаа алджээ.

Поппе хар залуудаа профессор, академич болсон, маш олон хэл мэддэг, алтай овгийн хэлний харьцуулалтаар дэлхийн хамгийн том эрдэмтэн байлаа. Шинжлэх ухаан, ялангуяа нийгмийн шинжлэх ухаан коммунизм хоёр хоорондоо үнэхээр авцалдахгүй болохыг бие сэтгэлээр мэдрэн зовж явсан тэр дайны дараа баруун руу зугтан гарч улмаар АНУ-д Вашингтоны болон Сиэтлийн их сургуульд ажиллан тэтгэвэрт гарчээ. Харин эх орон Оростоо 1990 он хүртэл дайснаар тооцогдож явсан юм. Ялангуяа монголчуудад онц сонирхолтой Поппегийн энэхүү “Дуртгал” номыг түүний дараа үеийн монгол хэлний эрдэмтэн болох М.Саруул-Эрдэнэ орчуулж хэвлэн гаргажээ.

ДНХ-ийн бүтцийг анх нээсэн нэрт эрдэмтэн Ватсоны “Хос спираль” хэмээх ном дэлхийн олон хэлэнд орчуулагдсан. Кэмбриджийн их сургуульд судалгааны ажлаар очсон дөнгөж 23 настай америк залуу, бас болоогүй шувуу судлаач хоёр жил хэсэг нөхдийн хамт уйгагүй ажиллаад ХХ зууны гурван том нээлтийн нэгийг хийсэн юм. Шинжлэх ухааны ертөнцөд, эрдэмтэдийн хүрээлэлд ямархуу өрсөлдөөн, тэмцэлдээн, нөхөрлөл, атаархал, явагддагийг маш сонирхолтой гаргаж өгсөн энэ ном үнэхээр сонирхолтой. Тэгвэл Поппе мөн ийм сонирхолтой ертөнцийн тухай бичсэнээр үл барам тэр нь нийгмийнхээ байгууламж, албан ёсны үзэл сурталтайгаа таарахгүй хэрхэн зөрчилдөж байсныг тун энгийн яруу гарган бичжээ. Даанч энэ хоёр хүний барьж авсан сэдэв нь нэг нь ДНХ, нөгөө нь монгол судлал болохоор биднээс өөр газар нэг их сонирхол татахгүй болов уу. Түүнээс Поппегийн ном илүү юу гэхээс дутахгүй. ...

 

Цахим Өртөө Холбооны гишүүн, АНУ дахь Монгол Соёлын Төвийн Тэргүүн М.Саруул-Эрдэнийн орчуулсан “Николас Поппе: Дуртгал” номын нээлт “Интерном” номын их дэлгүүрийн 2 давхарын танхимд 2009 оны 10-р сарын 21-ний өдрийн 18:00 цагт эхэлнэ.

Ном сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

(Нээлтийн үеэр хямдралтай худалдана.)

Зохион байгуулагчид, харилцах утас:

“Цахим Өртөө Холбоо” ТББ, М.Саруул-Эрдэнэ, +976-11-312920, 8878-0727

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй., www.tsahimurtuu.mn

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1797

Бүлэг: Зар, Зарлал

"Гадаад дахь Монголчууд – Монголчуудын миграцийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Монгол улсын насанд хүрсэн хүн амын 10 хувь нь гадаадад ажиллаж амьдардаг, 60-аас илүү хувь нь хөдөөнөөс хотруу шилжин нүүдэллэсэн сонгодог утгаараа нүүдэлчдийн эх орон болоод байна. Шилжилт хөдөлгөөн нь Монголын нийгмийн хамгийн том тулгамдсан асуудал, бас хамгийн боломжит хөгжлийн гарц болж байна. Энэ талаар улс орон, бүс нутаг болон олон улсын түвшинд судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцдэг уламжлалт семинар нь 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль төрөлх сургууль байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Цахим Өртөө Холбоо” ТББ-тай хамтран “Гадаад дахь монголчууд: Орчин үеийн мигарци” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болгон өргөтгөн зохион байгуулж байна. Энэ семинарт ОХУ, БНХАУ болон Монголын их дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн судлаачид оролцож байна.

1990-ээд оноос хойш Монгол улсын иргэд “хүний өөрийн амьдрах орчноо чөлөөтэй сонгож амьдрах” эрхийнхээ дагуу гадаадын олон улс оронд сурч, хөдөлмөрлөж амьдарч эхэлснээс хойш Монгол улсын улс төр – эдийн засаг, боловсрол, нийгмийн сэтгэл зүй, оюуны сэтгэлгээд маш их өөрчлөлтүүдийг оруулж байна. Энэ хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын тоо, нас хүйс, боловсролын түвшин, нийгэмшил, тулгамдсан асуудлын талаар дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд гадаад дахь Монголчууд нь өөрсдийн амьдран буй улс орон, бүс нутаг бүрт өвөрмөц онцлог бүхий нийгэмшлийг төлөвшүүлж иржээ. Гадаад дахь Монголчуудын талаар, тэдний өмнө ямар нийтлэг тулгамдсан асуудлууд байгаа талаар мэргэжлийн судлаачид болон тухайн бүс нутагт амьдардаг эрдэмтэн судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний илтгэлийг олон нийтэд хүргэх, мөн хилийн чанадад амьдардаг олон мянган Монголчуудын тухай судлаачид, эрдэмтэдийн санал, мэдээллийг төр, засгийн газарт хүргэж тэдний эрхийг хамгаалах, хилийн чанад дахь Монголчуудын талаар зөв бодлого явуулахад дөхөм үзүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хурлын тов: ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн өрөөнд 206 тоот өрөөнд 10 сарын 07-ны өдрийн 10.00-16.00 цагт
ШУТИС-ийн 5О жилийн ойд зориулан НТС-иас зохион байгуулж буй “Гадаад дахь монголчууд: орчин үеийн мигарци” /Монголия- на перекрестке внешней миграции/ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний V хурлын хөтөлбөр

10.00-10.15 Хурлын нээлт:
ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, технологийн проректор Х.Буяннэмэх үг хэлнэ.
Монгол улсын ЗГ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга Ц.Майдар үг хэлнэ.

ОРЧИН ҮЕИЙН МИГРАЦИ – хурлын дарга, доктор, дэд профессор А.Энхбаатар

10.20-10.35  “Миграцийн орчин үеийн онолууд”
Н.Галиймаа. ШУТИС-ийн НТС-ийн түүх-аялал жуулчлалын профессорын багийн
профессор, Түүхийн ухааны доктор, профессор

10.35-10.50 “ Китайские мигранты -вызов соседям в постсоветском пространстве”
Дятлов. В.И. ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн түүхийн факультетийн олон улс судлалын тэнхмийн доктор, профессор

10.50-11.05   “Америкийн Монголчууд”
Г.Ганболд. Монгол улсын гадаад хэргийн яамны ажилтан, АНУ дахь ЭСЯ-ны Ерөнхий консул асан

11.05-11.20 “Гадаад дахь Монголчуудын гэр бүлийн байдал, Америк дахь Монголчуудын жишээн дээр”
П.Увш. Удирдлагын хөгжлийн Академийн нийгмийн ухааны сургуулийн захирал, Доктор, профессор

11.20-11.35 “Миграционные процессы в условиях трансграничья: причинно-факторный механизм и практики адаптации (на материалах Республики Бурятия и Монголии”
Чойропов. Ц,Ц. ОХУ-ын Дорнод Сибирийн технологийн их сургуулийн социологи, улс төр судлалын тэнхмийн эрхлэгч, доктор (Sc.D), профессор. Бреславская Т.С.

11.35-11.50  “ БНСУ дахь Монголчуудын хөдөлмөрийн цагаачлал, өнөөгийн байдал”
Д.Сэрдарам. "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын УЗ-ийн гишүүн, ШУТИС-ийн НТС-ийн Түүх-аялал жуулчлалын профессорын баг. Түүхийн ухааны доктор, дэд профессор

11.50-12.05 “АНУ дахь Монгол сонин хэвлэлийн тойм”
М.Саруул-Эрдэнэ. "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн, АНУ дахь Монголын соёлын төвийн тэргүүн, хэл шинжлэлийн ухааны доктор

12.05-12.20 “Шинэ үеийн Мигрантууд”
П. Баярмагнай. "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын УЗ-ийн гишүүн, Мянганы сорилтын сангийн ОНХА-ны мэргэжилтэн

12.20-12.35 “Шилжигсэдтэй ажиллах нийгмийн ажил”
Т.Амаржаргал. ШУТИС-ийн НТС-ийн нийгмийн ажлын профессорын багийн профессор, Философийн ухааны доктор, дэд профессор

12.35-13.00 Илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлэг

13.00-14.00 Өдрийн хоол.

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮҮХ: Хурлын дарга, доктор, дэд профессор Б.Даваажав

14.00-14.15 “Монгол дахь буриадуудын асуудал”
Марина Намжиловна Балдано. ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Монгол, Төвд шашин судлалын интститут. (Sc.D)

14.15-14.30 “АНУ дахь Монголчуудын Нийгэмлэг, Холбоодууд”
Б. Номинчимэд. "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн, МОНЦАМЭ агентлагийн дэд захирал

14.30-14.45 “ Гадаад дахь Монголчуудын сонгуулийн эрх”
Д.Сайнбаяр. “Цахим Өртөө Холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга, NTV телевизийн дэд захирал

14.45-15.00 “Гадаадын иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийн нийгэм сэтгэл зүйн асуудал ”
Д.Батцэрэн. ШУТИС-ийн НТС-ийн философи, улс төр, соёл судлалын профессорын багийн багш

15.00-15.30 “Англид амьдарч байгаа Монголчуудын бэлгийн зан үйл”
Ц.Базаррагчаа. "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн, (Анагаах ухааны доктор PhD, Их Британид амьдарч буй Монголчуудын холбооны УЗ-ийн гишүүн) С.Цэгмид (Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн э.ш.а), Б.Сувд (Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн э.ш.а)

15.30 -15.45 “ХБНГУ-д суралцахаар ирсэн оюутан залуусын тулгамдсан асуудлууд, тэдгээрийн ирээдүйн чиг хандлага, статистик судалгаа”
Д.Гүнцэцэг (ХБНГУ-ын Баден-Вюртембэрг муж дахь Монгол Академчидын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Штуттгартын Их Сургуулийн Докторант)

15.40 Илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлэг

16.00 Хурлыг хааж НТС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Пүрэвсүрэн үг хэлнэ.

ШУТИС-ийн НТС-ийн салбар эрдмийн зөвлөл

 

УРИЛГА

Хүндэт ........................................................................ таныг

ШУТИС-ийн 5О жилийн ойд зориулсан “Гадаад дахь монголчууд: Миграци” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурал: 2009 оны 10 сарын 7-ны өдрийн 10:00-16:00 цагт
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд
(төв байр 206 тоот) болно.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 2489

Бүлэг: Зар, Зарлал

Монгол улсын хөгжлийн бодлого боловсруулахад таныг хувь нэмрээ оруулахыг урьж байна.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос эдийн засгийн алба үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг 2009 оны 11 дүгээр сарын 6-ны Баасан гарагт “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн ойрын төлөв байдал, дунд болон урт хугацааны хандлага” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг хуралд төрийн болон эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагуудаас гадна олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, мөн эдийн засгийн бодлогын судалгаа хийдэг төрийн бус байгууллагуудыг оролцуулан, өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэснээр эдийн засгийн бодлогыг боловсруулах, зангидах, хяналт шинжилгээ хийдэг байгууллагууд болон эрдэмтэн судлаач нарын хооронд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн ирээдүйн хандлагын талаар санал солилцох, нэгдмэл нэг ойлголтод хүрэх ач холбогдолтой болох юм.

Тус хурлаар дараах үндсэн чиглэлүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Үүнд,

1.    ҮХШХ-ноос дэвшүүлж буй ЭЗН-ийн хөгжлийн стратеги, тэргүүлэх  чиглэл
2.    Макро эдийн засгийн цаашдын хандлага
3.    Мөнгө, санхүү, төсвийн бодлого, түүний уялдаа
4.    Бүсчилсэн хөгжлийн бодлого
5.    Тогтвортой хөгжлийн бодлого
6.    Эдийн засгийн аюулгүй байдал
7.    Өрсөлдөх чадвар, эдийн засгийн диверсификаци
8.    Гадаадын зээл, тусламжийг эдийн засгийн хөгжилтэй оновчтой уялдуулах нь
9.    Эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө
10.    Инновацийн бодлого
11.    Төр хувийн хэвшлийн түншлэл

Илтгэлийн хуудасны тоо:  А4-ийн 8-15 хуудас

Тавигдах шаардлага: Дээр дурдсан үндсэн чиглэлийн дагуу сэдвээ сонгосон, эрдэм шинжилгээний өгүүллийн шаардлага хангасан, эдийн засгийн хөгжлийн ойрын төлөв байдал, дунд болон урт хугацааны хандлагыг төсөөлөн тодорхойлох,  хөгжлийн хувилбар дэвшүүлэхэд чиглэсэн байна.

Хүлээн авах хугацаа: 2009 оны 10 сарын 23-ны Баасан гарагийн 18:00 хүртэл

Хүлээн авах газар: ЗГ-ын 2-р байр, ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газар 205 тоот, /мэргэжилтэн П.Наранбаяр. Утас: 261583, мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.; Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. /    

Ирүүлсэн бүтээлүүдийг сонгон шалгаруулж, ЭШБХ-ын илтгэл болон уг хурлын дараа хэвлэгдэн гарах өгүүллийн эмхтгэлд оруулах болно. Та бүхний ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дунд болон урт хугацаанд хангах бодлогыг боловсруулахад үнэтэй хувь нэмэр болох тул идэвхтэй оролцохыг урьж байна.   

Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо

  • Бичсэн Undesnii Hugjil Shinetgeliin Horoo
  • Үзсэн: 1568

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter