211-р сар2018

Бүлэг: Зар, Зарлал

Third International Conference. Past and Present of the Mongolic Peoples Ulaanbaatar/ Mongolia 2009

Dear Colleagues:
It is our great pleasure to invite you to participate in the third International conference “Past and Present of the Mongolic Peoples” will be held in Mongolian State University of Education, Ulaanbaatar, Mongolia on August 26-28, 2009.

As we know that the Mongolic peoples living in Mongolia, the People’s Republic of China, Russian Federation, and other countries. In this conference we will invite many researchers and specialists in Mongolian studies and ecological system, to discuss from various viewpoints the past and present dynamics of Mongolian and the Mongolic peoples, with reference to history, traditional religions, language, literature, arts, international relations, culture exchange, dairy products, pastoral ecology and environment.

One symposium and four sessions will function during the conference:

Symposium: Thinking together on pastoral ecology and environment

Session 1: Issues of history, traditional religions and customs
Session 2: Issues of Mongolic language and dialects, and their change
Session 3: Issues of literatures, oral traditions and arts
Session 4: Issues of International relations, Culture exchange and dairy products


The fee of conference is 20$. It is includes registration and printed matters.
If you wish to participate, please so inform us about the subject of your report by August 15 , 2009. Send your abstract to Tokusu Kurebito at the address bellow and to arrive no later than August 20, 2009 by email (in plain text or in PDF format).     

Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
   Please bring your full paper that who present to the conference. Participants of the conference are requested to attach the following data:
o    Last and first name
o    Degree, title, position
o    Place of work, mailing address.
o    E-mail address.

Executive organizers of the Conference:
Foundation for Culture and Science of Mongolic Peoples
Mongolian State University of Education
Tokyo University of Foreign Studies
                 Soyol-erdem University
                 Academy of Mongolian traditions

                
Contact address:
Tokusu Kurebito (Ph.D.)
Research Institute for Languages and Cultures of Asia and Africa,
Tokyo University of Foreign Studies,
3-11-1, Asai-cho, Fuchu-shi, Tokyo, 183-8534, JAPAN
Tel: 81-(0)42-330-5692
Fax: 81-(0)42-330-5610
e-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1520

Бүлэг: Зар, Зарлал

Гадаадад суралцагч оюутнуудын дунд бизнес төлөвлөгөөний уралдаан зарлаж байна.


“Монгол ноолуураар дэлхийг гоёцгооё” бизнес төлөвлөгөөний уралдаан

Монгол ноолуураар дэлхийг гоёхоор зорин ажиллаж байгаа Гоёо компани Монголын брэндийг дэлхийд таниулах эрхэм үйлсдээ гадаадад суралцагч оюутнуудтайгаа хамтран ажиллахаар энэхүү уралдааныг зарлаж байна.

Гоёо ХХК нь 1993 оноос ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд ноос, ноолуураар анхан шатны боловсруулалт хийхээс эхлэн сайн чанарын бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Итали, Герман улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон орчин үеийн үйлдвэртэйгээр Монголын зах зээлд тэргүүлэхийн зэрэгцээ Европ, Хойд Америк, Азийн олон орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Уралдааны зорилго:

Уг уралдаан нь Гоёо брэндийн бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой шинэ улс орон, зах зээлийг нээн илрүүлэх, тухайн улсад суралцаж байгаа Монгол оюутнуудтай хамтран ажиллаж, тэднийг дэмжих зорилготой.

Уралдаанд тавигдах шаардлага:

Бизнес төлөвлөгөө нь зах зээлийн судалгаа, маркетингийн бодлого, санхүүгийн тооцоо зэрэг бизнес төлөвлөгөөнд байх шаардлагатай хэсгүүдийг бүрэн агуулсан, үнэн зөв мэдээлэлтэй байна. Мөн бизнес төлөвлөгөөг бичихдээ Монгол, Англи, Орос хэлний аль нэгийг сонгоно.

Уралдааны болзол:
1-р байр: $1000 ба ажлын санал

2-р байр: Ажлын санал

Бизнес төлөвлөгөөг хүлээн авах хугацаа:
2009 оны 07-р сарын 5-ны өдрийг хүртэл доорх имэйл хаягаар хүлээн авна. Материалаа илгээхдээ өөрийн товч мэдээлэл буюу CV-гээ хавсаргана уу.

Уралдааны дүнг 2009 оны 8-р сарын 10-ны дотор Гоёо компанийн вэбсайтаар зарлах болно. Тодруулах зүйлсээ доорх хаягаар тодруулна уу:

 
Маркетинг хөгжлийн алба
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
976-11-345823
  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1690

Бүлэг: Зар, Зарлал

”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” - Хандивын аян

Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний дэргэдэх Цахим Өртөө Холбоо ТББ-аас санаачлан Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Монгол угсаа гаралтай xазара үндэстний хоёр шилдэг сурагчийг Монгол Улсад тодорхой мэргэжлээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлснээ зарласан билээ. Хөтөлбөрийн хүрээнд Афганистанд ахлах сургууль төгссөн, хөтөлбөрт тусгасан мэргэжлээр суралцах хоёр шилдэг оюутныг шалгаруулан Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэг олгох болно.

Related links in English
- The Tsahim Urtuu Scholarship Announcement
- The Scholarship Application (in PDF)
Холбоотой мэдээллүүд
- Цахим Өртөөний нэрэмжит оюутны
тэтгэлгийн болзол

- Press Release: Афганистаны Монгол угсаатан
Хазара оюутнуудад ”Цахим Өртөөний нэрэмжит
тэтгэлэг” олгонo (PDF)

- Хандивлагчдын нэрс

”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” - Хандивын аян

Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний дэргэдэх Цахим Өртөө Холбоо ТББ-аас санаачлан Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Монгол угсаа гаралтай xазара үндэстний хоёр шилдэг сурагчийг Монгол Улсад тодорхой мэргэжлээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлснээ зарласан билээ. Хөтөлбөрийн хүрээнд Афганистанд ахлах сургууль төгссөн, хөтөлбөрт тусгасан мэргэжлээр суралцах хоёр шилдэг оюутныг шалгаруулан Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэг олгох болно.

Тэтгэлэгт хөтөлбөр нь монгол хэлний бэлтгэлийг оролцуулаад нийт 5 жил үргэлжлэх бөгөөд үүнд сургалтын төлбөр, дотуур байр, хоол, ном бичиг хэрэглэл, Афганистан улсаас ирэх очих унааны зардал, сургуулийн бусад зардлууд орж буй болно. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хазара оюутнууд нь Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Монгол, Хазарын ард түмний найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтийг Цахим Өртөө сүлжээний гишүүд, хувь хүмүүс, бизнес, олон нийтийн байгууллагуудын хандиваар бүрдүүлнэ. Цахим өртөө Холбооны энэхүү санаачлагыг дэмжиж, хандив өргөхийг та бүхэнд уриалж байна!

Хандив хэрхэн өргөх вэ?

Хандивыг Цахим Өртөө холбооны оффист биеэр, дансаар, эсвэл интернэтээр олон улсад итгэмжлэгдсэн Paypal системээр Visa/Mastercard/American Express  хэрэглэн өргөх бүрэн бололцоотой.

Хандивлагчын овог, нэр, төлөөлж буй байгууллага (хэрэв аль нэг байгууллагыг төлөөлж буй бол), улс хот, хандивын хэмжээ, хандив өргөсөн огноог Цахим Өртөө сүлжээний www.tsahimurtuu.mn/scholarship.htm хуудсанд байрлуулж, нийтэд ил тодоор зарлан мөнхжүүлнэ.

Дансаар шилжүүлэх:
Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгийн сан
Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны дугаар: 499136189 (төгрөг), 499136190 (валют)

Биеэр хүрэлцэн ирж хандив өргөх:
Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу-49
Монгол улс, Улаанбаатар хот
Утас / Факс:        976-11-312920

Интернэтээр хандивлах:
Доорх зурган дээр дарж хандиваа өргөнө үү:

 *** PayPal нь Аmazon.com гэх мэт дэлхийд танигдсан сүлжээнүүдийн хэрэглэдэг, үнэгүй бүртгэл бүхий төлбөрийн үйлчилгээ юм. Төлбөрийн гүйлгээг PayPal-аар явуулах учир кредит картны болоод бусад нууц мэдээлэл тань бидэнд харагдахгүй болохыг анхаарна уу.

(Хандивлагчдын нэрс 1-5 хоног тутамд шинэчлэгдэх болно. Энд дарж үзнэ үү.)


Нэмэлт Мэдээллүүд

Цахим Өртөө Холбооны товч танилцуулга

Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 3000 гаруй гишүүд, дэмжигчдийг цахим сүлжээгээр нэгтгэн холбосон Монгол хийгээд Монголч түмний мэдээлэл солилцооны талбар болсон Цахим Өртөө Холбоо нь Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачлагаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага юм.

Эрхэм зорилго: Монголын иргэд төрөлх эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр амьдрах нөхцөлийг хамгийн зөв, оновчтой хувилбараар бүрдүүлэхэд тал бүрийн боломжоо ашиглан манлайлан оролцоход оршино.

Холбооны үйл ажиллагаа: Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээг түшиглэн явагддаг бөгөөд өөрийн дүрмийн дагуу Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Холбооны Гүйцэтгэх Алба, тив улс орнууд дахь монголчуудын төлөөлөл, мэргэжлийн хэсгүүд гэсэн бүтэцтэйгээр ажилладаг.

Цахим Өртөө Сүлжээгээр хэлэлцэгдэж буй санал санаачлагууд нь тус Холбооны ажил хэргийн томоохон хэсэг, сүлжээний гишүүд дэмжигчид нь тодорхой ажлыг хийж гүйцэтгэх багийн гол тулах хүчин болж байдаг.

Манай хаяг:    
Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу-49
Монгол улс, Улаанбаатар хот
Утас / Факс:        976-11-312920
Вэб хаяг:             www.tsahimurtuu.mn
И-мэйл хаяг:      Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Афганистан Улс:

Зүүн хойд Азид 652.225 хавтгай дөрвөлжин км газар нутаг эзлэн оршдог, 28.717.213 хүн амтай, хүн амын 55 гаруй хувийг афганчууд, үлдэх хувийг тажик, хазарууд, чараймак, узбек, туркмен зэрэг үндэстнүүд эзэлдэг бөгөөд хүн амын ихээхэн хэсэг нь нүүдэлчин амьдралтай. Нийслэл Кабул хотод 2 сая гаруй хүн оршин суудаг. Албан ёсны хэл нь пушту, дари. Хүн амын ихэнх нь лал, сунит шашин шүтдэг. Афганистан улс хойд талаараа , Узбекстан, Тажикстан, зүүн талаар БНХАУ, өмнө талаараа Пакистан, баруун талаар Иран улстай хилэлдэг.

Афганистаны газар нутаг дээр ХҮIII зууны дундуур анхны төвлөрсөн Дураны эзэнт гүрэн бий болсны дараа бараг зуу шахам жилийн турш Англичууд эзлэн дагуулах бодлого барьсаар 1879, 1893 онуудад өөрийн эрхшээлд оруулж амжсан байна. Гэвч 1919 онд Афганистан улс тусгаар тогтнолоо зарлаж, 1921 онд Англи, Афганистан улс энх тайвны гэрээнд гарын үсэг зуржээ. Афганистан улс 1747-1973 оны хооронд хаант засаглалтай орон байлаа. 1973 оны ҮII сарын 17 нд гарсан зэвсэгт эргэлтийн үеэр хаант засгийг түлхэн унагаж бүгд найрамдах улс тунхагласан байна. Гэвч засгийн эрх баригч М.Дауд үнэн чанартаа хаант ёсны дэглэмийг мөрдөж, улс орондоо ардчилсан дэвшилтэт үзэл баримтлалтай байгууллагуудыг мөрдөн хавчиж, тэдгээрийн удирдагчдыг хоморголон баривчилж байснаас улс оронд тогтворгүй байдал бий болж 1978 оны 1Ү сарын 27-нд үндэсний ардчилсан хувьсгал гарч, мөн сарын 30-ны өдөр Бүгд найрамдах ардчилсан Афганистан улсыг тунхаглаж, Афганистаны ардын ардчилсан нам засгийн эрхийг гартаа авсан байна.

Энэ үеэс эхлэн шинэ хуучны хооронд эрс ширүүн, хайр найргүй тэмцэл өрнөж, 1979-1989 онуудад ЗХУ-ын цэрэг эрх баригч засгийн газрын талд байлдаж байсан хэдий ч талибанчууд 1990 онд Афганистаны ихэнх нутгуудад хяналтаа тогтоож чаджээ. Талибанчууд 2001 оны IХ сарын 11-нд АНУ-ын эрх ашигт халдсан учир АНУ, Английн цэргийн анги нэгтгэлүүд Афганистан улсад орсон байна. Ихэнх газар нутаг нь уулсаар хүрээлэгдсэн энэ оронд 1984 оны тоогоор: бод мал 3.8 сая, хонь 19 сая орчим, үүнээс каракуль хонь 4.5 сая, ямаа 3 сая, адуу, луус 1.7 сая орчим байжээ. Зам харилцаа муу хөгжсөн. 18 мянган км замын 3 мянган км зам хатуу хучилттай бөгөөд төмөр замын нийт урт 10 гаруй км. Хатаасан жимс, байгалийн хий, хөвөн, хивс, каракуль зэрэг барааг гаргаж, оронд нь машин, тоног төхөөрөмж, тээврийн газрын тосны бүтээгдэхүүн импортлодог байна. Мөнгөний нэгж нь афган. 3000 афган = 1 US$ (1996) Манай улс Афганистан улстай 1962 оны II сарын нэгний өдөр дипломат харилцаа тогтоосон байна.

Эх сурвалж: www.baabarpedia.mn

Хазара үндэстэн:

Хазара үндэстэн нь Афганистаны төв хэсэгт оршин суудаг тус улсын гурав дахь том үндэстэн (9 %) юм. Тэдний ихэнх нь Шиа мусулманчууд байна. Түүнчлэн хөрш зэргэлдээ Иран, Пакистанд ч олноор цагаачлан суурьшсан байна.

Тэдний гарвал үүслийн талаар хэд хэдэн таамаглал байдаг бол хамгийн боломжтой нь Чингис хааны байлдан дагууллаас үлдэж хоцорсон монголчууд юм. Хазаар гэдэг нь персээр мянга гэсэн утгатай бөгөөд мянгат цэрэг гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Нийт хүн ам нь 3-4 сая. Тэд шашин шүтлэгийн ялгаанаас болж Талибаны дэглэмийн үед ихээхэн зовлон зүдүүр амсч, үндсээрээ устгагдах хүртэл аюулд ойрхон байжээ. Хазаарчууд перс болон тус хэлний аялга болох хазараги хэлээр ярьдаг. Царай төрх нь бусад паштун, тажик зэрэг афганы бусад үндэстнүүдээс тэс өөр, эрчүүд нь сахалгүй, монгол царайтай, мал маллан амьдардаг нүүдэлчин улсууд. Хэлэнд нь монгол угшилтай үгсүүд элбэг тааралдана.
Өнгөрсөн онд Бээжинд болсон Олимпод оролцсон Рохулла Никпай хэмээх 21 настай залуу тус улсыг төлөөлсөн цөөхөн тамирчны нэг байсан бөгөөд таеквондогийн төрөлд дэлхийн аварга Хуан Рамосыг 4-1 харьцаагаар ялан тус улсын хамгийн анхны бөгөөд цорын ганц хүрэл медаль хүртсэн байна.

Цахим Өртөө Холбоо
Улаанбаатар
2009.03.16

  • Бичсэн sainbayar
  • Үзсэн: 3418

Бүлэг: Зар, Зарлал

Image

Монгол судлалын хурал, Урлагийн ажилтны чуулга уулзалт - 2009

 
Image
Монгол Улсын Элчин Сайдын Яам
Монгол Соёлын Төв
АНУ-Д МОНГОЛ ХЭЛЭЭР ХУРАЛДАХ
МОНГОЛ СУДЛАЛЫН ГУРАВДУГААР БАГА ХУРАЛ
АНУ ДАХЬ МОНГОЛ УРЛАГ, СОЁЛЫН АЖИЛТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ

ВАШИНГТОН ДИ СИ ХОТ, 2009 ОНЫ 5 САРЫН 8-9

 
 
5 сарын 8, Баасан гариг

9:00    Хуралд оролцогчдыг бүртгэн мандат олгоно.

10:00    Салбар хуралдаан:    Монгол урлаг, соёлын онол, бодлогын асуудалд

Хурлыг даргалагч: Бадамжавын Батжаргал (хөгжим судлаач, доктор)

Лувсанноровын Эрдэнэчимэг (Индианагийн Их Сургуулийн зочин судлаач, Sc.D. Associate Professor): Монгол төрийн соёлын бодлогыг шинэчлэх асуудалд
Даваадоржийн Өлзийсайхан (Улсын Дуу Бүжгийн Чуулга, балетмэйстер): Монголын Бүжгийн урлаг ба Модерн сэтгэлгээ
Отгоны Лувсандагва (Түмэн эх чуулга): Монгол хөөмийн ангиллын асуудалд
Сун Мин Юн (Мариландын Их сургуулийн докторант, хөгжим судлаач): Монгол уртын дууны зарим өвөрмөц нэр томьёо, түүнийг дүйцүүлэн орчуулах нь.  

12:00 Үдийн хоол

12:45    Keynote Speaker: Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Хасбазарын Бэхбат    

13:00    Салбар хуралдаан:    Монголын түүх

Хурлыг даргалагч: Мягмарын Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төвийн Тэргүүн, Ph.D.)

Ням-Осорын Учрал (Их засаг дээд сургуулийн Дэд захирал, MA): Монголын түүхэнд хатад эмэгтэйчүүдийн үзүүлсэн нөлөө
Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал (МУҮИС-ийн багш, Ph.D.): Монгол-Татаарын түүхийг нэхэн сурвалжлах нь

15:00    Конгрессын Номын Сангаар аялж, Монгол ховор хуучин номтой танилцана.

5 сарын 9     Бямба гариг

9:00    Салбар хуралдаан    АНУ дахь Монгол урлаг, соёл

Хурлыг даргалагч: Гончигийн Ганболд (Монгол улсын Ерөнхий консул)

Бадамжавын Батжаргал (хөгжим судлаач, доктор): АНУ – д ажиллаж, амьдарч буй соёл урлагийн салбарын монголчууд ба тэдний хүчин зүйлийн тухайд
Э. Уртнасан (Морин хуур чуулга): АНУ дахь Морин хуур хөгжмийн өнөөгийн төлөв

Хуралд оролцогчид АНУ дахь Монгол соёл урлагийн хөгжлийн талаар санал бодлоо хэлнэ.

12:00    Өдрийн хоол

13:00    Салбар хуралдаан    Монгол хэл шинжлэл, утга зохиол

Хурал даргалагч: Гоогийн Бадан (Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуулийн багш, Ph.D.)

Лайхансүрэнгийн Амарзаяа (Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Ph.D.): Нэвтрүүлгүүдийн хэл, ярианы соёл (Mонголд үйл ажиллагаа явуулж буй телевизүүдийн жишээн дээр)
Төмөртогоогийн Түвшин (Их засаг дээд сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн ажилтан): Рэнчингийн Чойном бол ардчилал, эрх чөлөө, үнэнч шударгын дууч
Жанцангийн Бат-Ирээдүй (Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн зочин профессор, Ph.D.): Монгол хэлний үг хорших ёс
Мягмарын Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төвийн тэргүүн, Ph.D.): Орчин цагийн Монгол Хэл нь Хүн ба Хүн бусын айтай болох нь

Хурлын хаалт, Хүлээн авалт

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1557

Бүлэг: Зар, Зарлал

Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн болзол

Цахим Өртөө Холбоо ТББ-ын зүгээс 2009-2014 оны эрдмийн жилд зориулан Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байгааг мэдэгдэхэд таатай байна. Хөтөлбөрийн хүрээнд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад байнга оршин суугч, Монгол угсаа гаралтай хазара үндэстэн, ахлах сургууль төгсөгч хоёр шилдэг сурагчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэг олгох юм. Хоёр сурагчид олгох тэтгэлэг нь монгол хэлний бэлтгэл ангийг оролцуулаад нийт 5 жил үргэлжилнэ.

Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгох уг тэтгэлэгийн сан нь тус бүр 17000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэнэ. Оюутны тэтгэлэгт 5 жилийн сургалтын төлбөр, оюутны дотуур байр, хоол, номын төлбөр, эрүүл мэндийн даатгал, бүртгэлийн хураамж, визний төлбөр, сургалтын бусад зардал орно. (Тэтгэлгийн санд тухайн оюутны амьдарч буй орноос Монгол Улсад ирэх замын зардал багтаж болно.) Хичээлийн жилийн төгсгөлд тэтгэлэгт оюутан нь тухайн жилд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийг авснаар ямар үр дүнд хүрсэн тухай тайлан бичих болзол хүлээнэ.

Цахим Өртөө сүлжээний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилгыг доорхи байдлаар тодорхойлж байна:

  • Ирээдүйд өөрсдийн улс эх орны удирдагчид болохуйц хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч хазара сурагчдыг Монгол Улсад суралцуулах;
  • Тэтгэлэгт хамрагдсан сурагчдад орчин үеийн Монгол улсын нийгэм соёлтой танилцах боломж олгох;
  • Хазара, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршдаа Исламын Бүгд Найрамдах Афганистан улс дахь Хазара ард зоныг Монголчуудтай холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;
  • Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн болоод хувийн амжилтыг дэмжих;

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Хазар ард түмэн, засгийн газар, институт хоорондын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулна. Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь авьяаслаг, бие даасан, сонирхлын цар хүрээ өргөнтэй байх бөгөөд суралцах ахуйдаа мэдлэг боловсролын болоод хувь хүний хувьд төлөвших бололцоогоор хангагдана.

Хэн өргөдөл гаргах боломжтой вэ?

Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь 17-21 настай байна. Хэрэв та Исламын Бүгд Найрамдах Афганистан улсын ахлах сургуулийн 12 дугаар ангид сурдаг, хазара үндэстэн, хувийн болоод сурлагын өндөр амжилттай, Монгол Улсын Их Сургуулиас санал болгож буй мэргэжлийн ангиуд нь таны боловсролын ашиг сонирхлыг хангах бол уг тэтгэлэгт хамрагдах өргөдлийг гаргах эрхтэй. Өргөдөл гаргагч нь 3.33-aaс багагүй (4.0 -ийн системээр) голч дүнтэй ба нийт төгсөгчдийн сурлагын жагсаалтад эхний 20%-д багтсан байна.

Тэтгэлэгт хамрагдсан оюутан суралцах хугацаандаа 3.0 голч дүнг хадгалж, хичээлийн нэг улиралд доод тал нь 12 кредит цагийн хичээлд суусан бол тэтгэлгийг үргэлжлүүлэн авах эрхийг эдэлнэ.

Сургалтын хөтөлбөр

Tэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд МУИС-ын салбар сургуулиудад дараахь сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой:

МУИС, Монгол Хэл Соёлын Сургууль
Хэл шинжлэл, Нүүдлийн соёл иргэншил судлал, Монгол хэл, Эх бичиг-Алтай судлал, Түрэг судлал, Ардын урлаг судлал, Гадаад хэл соёл

МУИС, Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
Улс төр, Социологи, Сэтгэл судлал, Антропологи, Түүх, Философи, Сэтгүүлзүй, Угсаатан судлал, Шашин судлал

МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль
Электроник, Програм хангамж, Сүлжээний инженер, Компьютерийн инженер

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Өргөдлийн бүх материал англи хэл дээр байх ба дараахь баримтыг хавсаргана:

  • Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг хүсэгчийн маягт
  • Хувийн эссэ
  • Ахлах сургуулийн дүнгийн албан ёсны хуулбар
  • Хоёр багшийн бичсэн итгэмжит захидал
  • Эцэг/эх, гэр бүлийн гишүүдийн аль нэгний бичсэн итгэмжит захидал
  • Пасспорт, үнэмлэхний хуулбар
  • Сүүлд татуулсан 2 хувь пасспортын цээж зураг

Өргөдөл гаргахад үнэ төлбөргүй болохыг анхаарна уу. Өргөдлийн маягтыг
www.tsahimurtuu.mn/scholarship.htm хаягаас татаж авна уу.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа нь 2009 оны 5 сарын 1-ний өдөр. Өргөдлийг хянах, шалгар¬уулалт хийх үйл ажиллагааг хурдавчлах үүднээс тэтгэлгийн өргөдлийн бүх бүрдүүлэх баримт Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. имэйл хаягаар явуулахыг санал болгож байна. Үүнээс гадна дээрх материалууд нь Цахим Өртөө холбооны шуудангийн хаягаар 2009 оны 5 сарын 1 ний өдрөөс өмнө ирсэн байх ёстой болохыг анхаарна уу. Өргөдлийн бүх бичиг баримтыг дараахь хаягаар илгээнэ үү:

Tsahim Urtuu Holboo NGO
IT Park 427
Baga Toiruu-49
Ulaanbaatar
MONGOLIA

Хэрэв өргөдлийн материал нь хүндэтгэх шалтгаанаар хоцорсон бол Оюутны тэтгэлгийн комиссоос хоцорсон өргөдлийг хүлээн авах шийдвэр гаргаж болно.

Шалгаруулалтанд нөлөөлөх хүчин зүйлс

Оюутны тэтгэлгийн комисс нь тухайн сурагчийн Монгол Улсын Их Сургуульд суралцах гал халуун хүсэл эрмэлзэл, сурлагын өндөр амжилтыг илтгэх нотолгоо, нийгмийн тусч хөдөлмөр, хувийн сахилга батыг үндэслэн шийдвэр гаргана. Оюутны тэтгэлгийн комисс нь их сургуульд суралцах төлөвлөгөөний логик, Монгол улсад суралцах шалтгаанаа сайтар тайлбарлаж нотолсон сурагчидыг ялагчаар сонгох болно.

Оюутны тэтгэлгийн комиссын шийдвэр

2009 оны 5 сарын 1-нээс өмнө өргөдлөө явуулсан сурагчдын өргөдлийг хүлээн авсан тухай мэдэгдлийг тухайн сурагчын имэйлээр хариу мэдэгдэнэ. 8 хүртэлх тооны сурагчид нь шигшигдэж, дахин шалгаруулалт хийх зорилго дор англи хэлээр хийх телефон утасны ярилцлаганд уригдана. Оюутны тэтгэлэгт уралдаанд ялагчдыг нэрсийг 2009 оны 5 сарын 31 буюу Цахим Өртөө Сүлжээний 10 жилийн ойн баярын өдөр Оюутны тэтгэлгийн комиссоос зарлана. Мэдэгдэл нь Цахим Өртөө Сүлжээний www.tsahimurtuu.mn вэбсайтад 2009 оны 5 сарын 31-нд Улаанбаатарын цагаар 12 цаг гэхэд нийтлэгдэнэ. Оюутны тэтгэлгийн комисс нь бүх сурагчдын өргөдөлд хянуур хичээнгүй хандах бөгөөд шийдвэр нь эцсийн байна.

Оюутны тэтгэлгийн комисс
Цахим Өртөө Холбоо ТББ
2009 оны 3 сарын 26

 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1674

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter