211-р сар2018

Бүлэг: Зар, Зарлал

Монгол орны хөгжилд V чуулга уулзалтын зар

Монгол улсын элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбооноос хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалт “Монгол орны Хөгжилд” чуулга уулзалтын Тавдугаар, 2009 оны 5 сарын 3-ны Ням гарагт Лондон хотноо Олон Улсын Оюутны хотхонд зохиогдоно.

Энэ жилийн чуулганы ажиллагаа нь дэлхийн эдийн засгийн хямралын Монголд үзүүлж буй нөлөө, даван гарах арга замуудыг эрэлхийлсэн “Монголын Эдийн Засгийн хэтийн төлөв”, эдүгээгийн Монгол улс, Монголчуудын хувьд анхаарах нийтлэг асуудлуудыг хөндсөн “Монгол Хүн, Нийгэм, Соёл" гэсэн хоёр сэдвээр салбарлан хийгдэнэ.

Чуулганд илтгэл тавих, хэлэлцүүлэгт оролцох, чуулганы талаар дэлгэрүүлж асууж сонирхохыг хүсвэл зохион байгуулах багтай Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар холбогдоно уу.
Өмнөх чуулгануудад тавигдаж байсан зарим илтгэлүүдтэй http://mongolchuud.co.uk/1/chuulgan
хуудаснаас үзэж танилцаж болно

Та бүхнийг  Чуулга уулзалтад өргөнөөр ирж оролцохыг урьж байна.

Элчин Сайдын Яам – www.embassyofmongolia.co.uk
Британийн Монголчуудын Холбоо – www.mongolchuud.co.uk
Цахим Өртөө Холбооны “ХАШ” төсөл – http://hash.tsahimurtuu.mn

Лондон хот. 2009 оны 2 сарын 1


«Монгол Улсын Хөгжилд» сэдэвт  Чуулга Уулзалтын талаархи мэдээлэл

Товч танилцуулга
Британийн Монголчуудын Холбооноос  Элчин сайдын яамтай хамтран зохион явуулдаг “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалт нь 2005 оноос хойш уламжлал болон 4 удаа амжилттай зохиогдсон.
Чуулга уулзалт нь Британийн монголчуудын судалгаа, шинжилгээ, оюуны бүтээлүүдээс илтгэгдэж ажил хэрэгч санал шүүмж, хэлэлцүүлэг өрнөдөг, жилээс жилд утга агуулга хамрах хүрээ нь өргөжин тэлж буй амьд үйл хэрэг боллоо. Тухайлбал 4 дэх удаагийн чуулганаар  “Байгаль орчин”  сэдвээр түлхүү анхаарч Монгол, Орос улсад судалгаа шинжилгээ  хийж буй мэрэгжлийн эрдэмтэд судлаачдаа цахим хэлбэрээр хамруулан оролцуулснаараа өмнөх чуулгануудаасаа шинэлэг онцлог болсон юм.

Чуулга Уулзалтын Эрхэм Зорилго
Монгол орны хөгжил дэвшилд чиглэсэн оюуны хөрөнгө оруулалтын тасралтгүй  урсгал, түүний бодит үр өгөөжийг бий болгох цогц тогтолцоог бүрдүүлэх

Чиг хандлага
•    Чуулганы сэдвийн хүрээнд гадаадад буй Монголчуудын мэдлэг мэдээллээ солилцох боломжийг хангах
•    Гадаад орнуудад сурч байгаа оюутнууд, ажиллаж байгаа  монголчуудийг нэгтгэж нэгдсэн чуулга уулзалт зохион явуулж өрнүүлэх
•    Гадаад орнуудад сурч ажиллаж буй монголчуудын оюуны болон онолын мэдлэгийг Монгол дахь шийдвэр гаргагчид, тухайн чиглэлээр ажилладаг байгууллага, хувь хүмүүст хүргэхээс гадна төрийн бодлого боловсруулахад хувь нэмэр оруулах;
•    Монголд сурч байгаа оюутнууд, мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтран ажиллаж Монгол орны хөгжилд хувь нэмэр болохуйц практик үйл ажиллагааг эрэлхийлэх, хэлэлцэх, нэвтрүүлэх;
•    Монголд хийгдэж байгаа судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээ эрхэлсэн хүмүүсийн ажлыг гадаадад амьдарч байгаа монголчууд болон гадныхны хүртээл болгох;
•    Монгол судлаач гадаадын эрдэмтэн, мэргэжилтэн, сайн дурын ажилтан, монголд ээлтэй байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах;
•    Монгол оронтой бизнес хийдэг байгууллага, хүмүүсийг татан оролцуулах буюу шинэлэг бизнес санаа, санаачилга зэргийг Монгол дах тохирох байгууллага, хүмүүстэй холбож өгөх;

Чуулга уулзалтанд илтгэл тавигчид
•    Монгол Улсын Хөгжилд хувь нэмэр оруулах сонирхолтой байгууллага, хувь хүн бүрт нээлттэй.   Илтгэл тавигчдад өгөх зааварчилгаа,  тавигдах шаардлагатай  тухайлан  танилцана уу

Чуулга уулзалтанд оролцогчид
•    Их Британид сурч ажиллаж буй Монголчууд
•    Монгол судлаач, эрдэмтэд, мэргэжилтэд
•    Монгол оронтой холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд, компаниудын төлөөлөл,  хувь хүмүүс
•    Бусад оронд оршин суугаа Монголын иргэд

Үр дүнгээс
•    Монгол орны хөгжилтэй холбоотой асуудлуудаар санал дэвшүүлсэн эхний хоёр чуулганы илтгэлүүдийн товхимол хэвлэгдэн Монгол орны томоохон номын сангууд, төрийн болон бизнесийн байгууллагуудад тараагдаж олны хүртээл болсон
•    Зохиогдсон Чуулга-уулзалт бүрийн талаарх товч мэдээлэл, зарим  илтгэлүүд БМХ, Цахим Өртөөний веб(www.tsahimurtuu.mn)  болон бусад интернет мэдээллийн хэрэгслээр цацагдаж интернет хэрэглэгчдийн хүртээл болсон
•    Монголд болон гадаад сурч, ажиллаж байгаа монголчуудын хооронд мэргэжлийн, бизнесийн холбоо тогтоогдож хамтран ажиллах эхлэл тавигдсан, хамтран ажиллаж эхэлсэн,
•    Монголын байгууллага, хувь хүмүүс гадаад орны мэргэжлийн байгууллага, хүмүүстэй холбоо тогтоогдож хамтран ажиллах эхлэл тавигдсан, хамтран ажиллаж эхэлсэн,
•    Чуулга уулзалт бүрд Монгол болон гадаадаас оролцох хүмүүсийн тоо нэмэгдсэн өгөжсөөр байна,
•    Монгол орны хөгжлийн асуудлаар илтгэл тавьсан болон хэлэлцсэн хүмүүс хооронд тухайн салбарын гол чиглэл, тулгамдсан асуудал, хийгдэж буй ажил, төлөвлөлт, бэрхшээлтэй талууд тэднийг даван туулах асуудлаар ойлголттой болсон,

5-p Чуулга Уулзалтын тов
2009 оны 5 сарын 3-ны өдөр Лондон хотноо зохиогдоно.

Тав дах удаагийн чуулганыг улам өргөжүүлж бусад улс орнуудад суугаа судлаач эрдэмтэдийг урин оролцуулахаар чуулганыг зохион байгуулах баг бүрэлдэн бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ удаагийн чуулганы  бэлтгэл, зохион байгуулалт, хэрэгжилтийн ажиллагаанд зорилго чиглэл ижил бусад байгууллагууд ч гар бие оролцож буйн нэг жишээ нь Цахим Өртөө холбооноос хэрэгжүүлж буй ХАШ төслийн оролцоо юм.    ХАШ төслийн зорилго нь Гадаадад суралцагч мэрэгшигч нарын Бүртгэл мэдээллийн санг үүсгэх, тэдний оюуны боломжийг улс орны хөгжил дэвшилд үр өгөөжтэйгөөр ашиглах тогтолцоог бүрдүүлэхэд оршиж буй нь тус чуулганы үзэл санаатай машид нийцэж буй билээ.

 

 


 

Чуулганыг хамтран зохион байгуулагчдын  товч танилцуулга

Их Британи Умарт Ирландийн Нэгдсэн Вант Улс дах Монгол Улсын Элчин Сайдын Яам.
2004 оны анхны чуулга уулзалтаас хойш элчин сайдын яам энэхүү чуулганы ажиллагаанд өндөр ач холбогдол өгөн бүх талаар дэмжиж туслан хамтран ажиллаж ирсэн.
Өмнөх 4 удаагийн чуулганыг өөрийн яаман дээр зохион байгуулж санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. Анхдугаар чуулганы эмхэтгэл элчин сайд Д.Даваасамбуугийн ивээн тэтгэлэгээр хэвлэгдэн гарсан. 

Цахим хуудас: www.embassyofmongolia.co.uk
Имайл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Британийн Монголчуудын Холбоо
Британид амьдарч буй Монголчуудын сурч боловсрох, эрүүл чийрэг амьдрах, ажиллаж хөдөлмөрлөх, өөрсдийн эрх ашгаа хамгаалах, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тухайн орны хууль дүрмийг ойлгож сахих, ёс заншилаа сахин хадгалахад нь бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх, хоёр улсын байгууллага, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах,  Британийн нийгэм, шинжлэх ухааны салбар дах ололт амжилтаас Монгол орондоо түгээх, Монгол улсаа Британид  зөв зүйтэйгээр сурталчлан таниулах зорилготой иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэж байгуулсан төрийн бус байгууллага юм.
Жил бүрийн чуулганыг зохион байгуулагч гол хүчин болж ажиллаж ирсэн. Хоёрдугаар чуулганы товхимолыг ивээн тэтгэж хэвлүүлсэн

Цахим хуудас: www.mongolchuud.co.uk
Имайл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Цахим Өртөө Холбооны ХАШ төсөл
Монгол туургатны Цахим Өртөө сүлжээнээс улбаалан байгуулагдсан Цахим Өртөө Холбоо Төрийн бус байгууллагын хамт олны санаачилан Их Монгол 800 сангын санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй Гадаадад суралцагч мэрэгшигч нарын Бүртгэл мэдээллийн санг үүсгэх, тэдний оюуны боломжийг улс орны хөгжил дэвшилд үр өгөөжтэйгөөр ашиглах тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий төсөл

Цахим хуудас: http://hash.tsahimurtuu.mn ,  www.tsahimurtuu.mn
Имайл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1546

Бүлэг: Зар, Зарлал

АНУ-д Монгол хэлээр хуралдах Монгол судлалын II бага хурал

МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

АНУ ДАХЬ МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ

 

Монгол Улсын Элчин Сайдын Яамны Их Танхим

2008 оны 5 сарын 10

09:00   Илтгэгчид болон сонсогчдыг бүртгэн, мандат олгоно.

09:30   Хурлыг нээж Монгол улсын Элчин зөвлөх Банзрагчийн Одонжил үг хэлнэ.

10:00 – 12:00 Салбар хуралдаан: Боловсрол

Монгол улсын Ерөнхий консул Гончигийн Ганболд даргална.

Гомбосүрэнгийн Галбадрах (Боловсролын Тэргүүний Ажилтан): Монголын Боловсролын Өнөөгийн Байдал, Өөрчлөх Чиг Хандлагууд

Мягмарын Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төв, Ph.D.): Монгол дунд сургуулийн Монгол хэлний хичээлийн хөтөлбөр, Америк сургуулийнхтай харьцуулах нь

Гончигийн Ганболд (Монгол Улсын Элчин Сайдын Яам): Монголын эмэгтэйчүүдийн нийгэм, боловсролын байдал

Дэмчигийн Батболд (Портландын Олон Нийтийн Коллеж, Орегон): АНУ-д Монгол оюутан сургах, төрийн зээл олгох асуудалд

12:00 – 13:00 Өдрийн хоол
13:00 – 15:00 Салбар хуралдаан: Шашин судлал

Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Сургуулийн багш, доктор Гоогийн Бадан даргална.

Цэрэндашийн Мөнх-Эрдэнэ (Дашчойлин хийдийн “Зүүн Хүрээ” коллежийн хичээлийн эрхлэгч, Магистр): Соёмбо үсгийг иргэний болон шашны үүднээс тайлбарлах нь

Ч. Лувсанзундуй (Дашчойлин хийдийн оточ лам, анагаах ухааны магистр), Д. Цэрэндагва (Эрүүл Мэндийн Шижлэх Ухааны Их Сургууль, анагаах ухааны доктор), Г. Лувсансамдан (Дашчойлин хийдийн цорж лам, хэл шижлэлийн магистр), Ц. Лувсандондов,(Дашчойлин хийдийн даамал, хэл шинжлэлийн магистр), Ц. Жинбийдорж (Дашчойлин хийдийн тамгын лам, хэл шинжлэлийн магистр): Зуурдаар нас барсан тохиолдлыг зурхайтай холбон судалсан нь.

Д. Цэрэндагва, Ч. Лувсанзундуй: Үр хөврөлийн хөгжлийн үе шатыг Дорнын болон Өрнийн анагаах ухааны онолоор тайлбарлах нь

Г. Лувсансамдан: Монгол цам хэрхэн сэргэсэн тухайд

Мягмарын Саранцэцэг (Төвд Монголын Шашин Соёлын Төв): Монголын постсоциализмын нийгэмд уламжлалт Буддын шашны үүрэг өөрчлөгдөж буй нь.

15:00 – 15:15 Завсарлага
15:15 – 16:30 Салбар хуралдаан     Америкийн Монголчууд

Монгол Соёлын Төвийн тэргүүн, доктор Мягмарын Саруул-Эрдэнэ даргална.

Баасангийн Наминчимэд (“Даяар Монгол” сонин): АНУ дахь Монголчуудын нийгэмлэг, холбоод

Дагвадоржийн Аюуш (Вашингтон Хот Орчмын Монголчуудын холбоо, MD., Ph.D.): Вашингтон Ди Си орчмын Монголчуудын боловсролын түвшин

Эрхэмбаярын Жагдагдорж (Америк дахь Монголчуудын Худалдааны Танхим), Ядамсүрэнгийн Борчулуун (Миссуригийн Их Сургууль), Авирмэдийн Оюунгэрэл (Америк дахь Монголчуудын худалдааны Танхим): Америк дахь Монголчуудын жижиг бизнес: Зар сурталчилгааны агуулгын анализаар   

16:30 – 17:30 Салбар хуралдаан     Түүх

Ширчингийн Баатар (Беркели дэх Калифорнийн Их Сургуулийн зочин судлаач): Хархорум хотын Түмэн Амгалант ордны тухай зарим тодруулга 

Бадамжавын Батжаргал (Хөгжим судлаач, Ph.D.): Монгол Юань улсын төрийн найрал хөгжмийн бүрэлдэхүүн

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭСЭГ

Жич: Хуралд сонсогчоор оролцохын тулд урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай. Үүний тул Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар нэр овгоо бичсэн цахим захиа илгээнэ. Таны цахим хаягаар хурлын хураамж болох 10 долларыг хэрхэн хүлээн авахыг мэдэгдэнэ. Энэхүү хураамжинд өглөөний цай, өдрийн хоол, бусад зүйлс багтсан болно.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1707

Бүлэг: Зар, Зарлал

“Хөдөлмөрийн бирж-2007”-д урьж байна

Герман, Англи, Ирланд, Чех, Унгар, Польш, Япон, Солонгос, Малайз, АНУ, Австрали, Энэтхэг, Турк зэрэг өндөр хөгжилтэй орнуудадсурч буй оюутнууд, төгсөгчид, эргэн ирэгсдийн анхааралд!!!

Монгол-Германы Гүүр ТББ-аас өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад суралцаж, ажиллаж буй болон төгссөн, эргэн ирсэн Монголчууддаа зориулсан “Хөдөлмөрийн бирж-2007” арга хэмжээг 2007 оны 09 сарын 10-11-нд зохион байгуулах гэж байна.

Бизнесийн нэр хүндтэй дотоод, гадаадын компаниуд, эдийн засаг, соёл, боловсролын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний ба олон улсын байгууллагууд үүнд оролцож, сонирхолтой, ирээдүйтэй, чансаатай ажлын байруудыг санал болгоно.

Биржийн арга хэмжээ төр засгийн үйлчилгээний “ЭЛИТ” төвд 2007 оны 09 сарын 10-нд 14:30-17:00, 11-нд 10-15 цагуудад явагдана.


Ажлын байраа хайж буй болон сайжруулах хүсэлтэй союутнууд, төгсгөчид, залуус 2007оны 09 сарын 07-ыг хүртэлх хугацаанд Монгол-Германы Гүүр ТББ-д бүртгүүлж, хөтөлбөр, урилгаа авна уу. Өндөр хөгжилтэй орнуудад суралцагсад, төгсөгчдийн холбоод холбоо барина уу.

“Хөдөлмөрийн бирж-2007”-д хамтран оролцогч Та бүхний хамтын ажиллагаанд талархлаа илэрхийлье!

Монгол-Германы Гүүр ТББ
Сөүлийн гудамж-6/2, Од плаза-308,
        Утас: 315990, 99049040, 99238025,
        Емайл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1350

Бүлэг: Зар, Зарлал

Цахим хэлэлцүүлэгт урьж байна



Гадаад орнуудад суралцаж төгссөн магистр, докторуудтай улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар санал солилцож, тэдгээрийг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, хөдөлмөрийн зах зээлтэй холбох зорилго бүхий МОНГОЛЫН ХЄГЖИЛД ГАДААДАД ТӨГССӨН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ХУВЬ НЭМЭР Улсын зөвлөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас 2007 оны 1 сард зохион байгуулах гэж байна.


Yvнтэй холбогдуулан уг зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудын хүрээнд Цахим Єртөө сүлжээний хамт олны саналыг сонсож чуулганд нэгтгэн хүргэх зорилгоор Гадаадад төгсөгч залуусын зөвлөлгөөн сэдэвт форyмыг http://forum.tsahimurtuu.mn хуудаснаа нээлээ.

Хэлэлцүүлэг доорх таван сэдвийн хүрээнд явагдах ба сэдэв тус бүрийг Цахим Єртөө Холбооны Удирдах Зөвлөлийн доорхи нэр бүхий гишүүд хөтлөн явуулах юм.


* Мэдээлэл солилцоо ямар байна? - Гадаадад суралцагчид, төгсөгчид хоорондын болон Монгол дах холбогдох байгууллага хүмүүстэй солилцох мэдээлэл солилцооны байдал ямар байгаа ямар байвал зүйтэй талаар хэлэлцье
Хөтлөгч: Ж. Саруултуяа. MBA. Marketing Director, Datacom LLC

* Сургуулиа төгсч чадаагүй бол? - Тодорхой шалтгааны улмаас Гадаадад сургуулиа төгсч чадаагүй оюутнуудыг Монголдоо их, дээд сургуульд сурч төгсөхөд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй талаар хэлэлцье
Хөтлөгч: П.Байка, MA, сэтгүүлч, Colorado мужид суух Монголын Єргөмжит Консулийн зөвлөх, Америкийн Монгол Мэдээ сонины ерөнхий эрхлэгч


* Залуу эрдэмтэдээ дэмжих тухайд? - Төрөөс гадаадад суралцаж төгсч буй залуу эрдэмтдэд ямар дэмжлэг хэрхэн үзүүлэх хэрэгтэй байгаа талаар хэлэлцье
Хөтлөгч: А.Амарбаяр, PhD, Tokyo University of Agriculture and Technology, Japan, Tokyo


* Монголдоо буцаж ирээд яах вэ? - Сургуулиа төгсч Монголдоо ирэх үед үүсдэг нөхцөл байдал болон тулгардаг бэрхшээлүүд, ерөөс Монгол дах Хөдөлмөрийн зах зээл ямар байгаа тухай хэлэлцье
Хөтлөгч: Б.Лутаа , PhD, сэтгүүлч. BHPBilliton Minerals Asia Inc.-д Хэвлэл мэдээллийн зөвлөх


* Мэрэгжилтэн бэлтгэх бодлого - өндөр хөгжилтэй орнуудад мэргэжилтэн сургаж буй болон мэргэжлийн чиглэлийн бодлогын тухай хэлэлцье
Хөтлөгч: Н.Бямбадорж, Bachelor of Law, Hitotsubashi University, Tokyo, Japan

Єөрийн санал бодлоо тухайн сэдвүүдээр илэрхийлэхийг хүсэгч хэн бүрт тэрхүү боломж нээлттэй. Сэдэв бүрийн хүрээнд хэлцэгдсэн саналуудыг нэгтгэн чуулганд хүргэж өгөх ажлыг Цахим Єртөө Холбоо хариуцан хийнэ. Мөн чуулганд оролцох хүсэлтэй залуусыг энэхүү вэб сайт дээр онлайн бүртгэж байна.

Танд асуух зүйл, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол манай чуулганд бичнэ үү.


Хүндэтгэсэн,
Цахим Єртөө Холбоо ТББ
------------------------
Улаанбаатар хот
МТҮПарк 414
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Вэб: http://holboo.tsahimurtuu.mn
Утас:11-312920

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1459

Бүлэг: Зар, Зарлал

Цахим Улаач сэтгvvлийн 20 дахь дугаар гарлаа

ЦАХИМ УЛААЧ - мэдээлж байна

Цахим өртөө сүлжээний анд нөхдийн хамтран гаргадаг Цахим Улаач сэтгүүлийн 19 дэх дугаарыг Гeрманд суралцаж ажилладаг Ганц-Фрэйндс-ийн хамт олон маань 2004 оны 5 сард гаргаснаас хойш тодорхой шалтгааны улмаас 2 жил орчим тасалдаад байсаныг тус сүлжээний газар газар хэвлэмэл сонин сэтгүүлүүд эрхлэн гаргаж буй анд нөхөд маань хамтран дахин сэргээн гаргахаар шийдэж шинэ үеийн эхний дугаараа та бүхний гэгээн мэлмийд толилуулж байна.

Сэтгүүлийн энэхүү 20 дах дугаарыг АНУ-ийн Блүүмингтон хотын залуус маань гардан бүтээв. Энэ удаагийн дугаарт бүтээлээ ируулж түмэн олныхоо оуыныг мялаасан Б.Номинчимэд. Л.Оюунчимэг. М.Саруул-Эрдэнэ, П.Увш. Л.Эрдэнэчимэг нартаа нийт өртөөчдид болон сэтгүүлийг уншигч хүн бүрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэе.

Дугаарыг эрхлэн гаргасан хамт олны талаархь мэдээллийг эндээс уншина уу. Блvvмингтoны Монголчууд


Энэ удаагийн дугаарт гарсан бүтээлүүдийг цахим өртөө сүлжээний вэб хуyдсаар мөн цувруулан нийтлэх болно.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1620

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter