211-р сар2018

Бүлэг: Зар, Зарлал

Цахим Өртөө Холбоо ТББ-ын логог сонгон шалгаруулах уралдаан

УРАЛДААНЫ БОЛЗОЛ

ЗОРИУЛАЛТ: "Цахим өртөө холбоо" ТББ-ын Вэб хуудас, албан бичгийн нүүр болон холбогдох бусад үзүүлэх хэрэгслүүд, баримт бичгүүд дээр тавина.

АГУУЛГА: холбооны мөн чанар, агуулгыг илэрхийлж, уг байгууллагыг харагдах дүрслэлээр төлөөлүүлэн билэгдсэн байна.

Холбоо нь энэ дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран "Цахимөртөө" сүлжээгээр агшин зуур холбогдож харилцах боломжтой бүх монголчуудын оюун ухаан, мэдлэг, чадварын боломж, идэвхи, санаачлагад түшиглэн Монгол орон, Монгол үндэстнийг хөгжүүлж Монголчууд бид болон бидний үр хүүхэд аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах боломж, нөхцлийг аль болох түргэн бүрдүүлэхэд дөхөм үзүүлэх зорилготой бөгөөд түүнээ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаанууд явуулна.

БУТЭЭЛИИН БVРДЭЛ:
1. Логоны эх загвар;
2. Логоны агуулгын (юуг, юугаар, яаж билэгдсэний) товч тайлбар.
3. Логоны байгууламжийн заавар.

Заавар (3) нь уг логог зөвхөн хуулах бус, зааврыг нь хараад эх загвартай нь яг адилаар шинээр дахин байгуулж, ихэсгэж, багасгаж байх боломж олгохуйц, өөрөөр хэлбэл ямар ч нөхцөлд хэлбэр дүрс, өнгө будаг нь өөрчлөгдөхгүй анхны байдлаараа хадгалагдах боломж олгохуйц байвал сайн. (Эцсийн сонголт хийгдэхийн өмнө энэ зааварыг логоны загвараас тусад нь ирүүлж болно). Шалгарсан нэг ширхэг бүтээлийн авторын болон өмчлөлийн эрх "Цахим өртөө холбоо" ТББ-д шилжинэ.

БVТЭЭЛИИГ ИРYYЛЭХ ХАЯГ: ГАЛУУ Шувуу , uk_mgl@yahoo.cом эсвэл "Цахимөртөө" сулжээний зохицуулагч Д.Цэрэнбат болон ТББ -ыг санаачлагчдын алины нь ч хаягаар явуулж болно.

ХУГАЦАА: 2005.02.25-ыг дуустал. Гэхдээ 25-ндаа амжаагуй ч эцсийн шалгаруулалт хараахан дуусаагуй байхад амжиж ирүүлсэн бутээлийг авч болно. Мөн өмнө бүтээлээ ирүүлсэн авторууд дурдсан хугацааны дотор бүтээлдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, сайжруулж болно.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
1. Бутээлийг (дарааллын) дугаар, товч нэр, агуулгын товч тайлбарын хамт
http://forum.asuultserver.com/forum/viewtopic.php?t=48845 хаягаар олон нийтэд дэлгэн үзүүлж санал авна (Одоогоор ирээд буй эхний 2 бүтээлийг тэндээс узэж болно).
2. "Цахим өртөө холбоо" ТББ -ын Удирдах зөвлөлийн гишүүд (одоогоор зөвхөн үүрэг гүйцэтгэгчид) ирсэн бүтээлүүдийг, олон түмнээс гарсан саналуудын хамт хэлэлцэж, альныг нь сонгож хэрэглэх талаар шийдвэр гаргана.
3. Сонгосон бүтээлийг "Цахим өртөө холбоо" ТББ-ын Вэб-д лого болгон тавьснаар шалгаруулалт дуусна.

УРАМШУУЛАЛ: "Цахим өртөө холбоо" ТББ-ын лого болон шалгарчсан бүтээл дараах урамшилтай. Үүнд:
1. Шалгарсан бүтээлийг нийтэд дэлгэн үзүүлж, бүтээлийн эзний нэрийг "Цахим өртөө холбоо" ТББ -ын логоны авторын хувьд олон түмэнд зарлан сурталчилж, тус ТББ-ын түүхэнд алдаршуулан үлдээнэ.
2. Лого тус ТББ-ын вэб хуудсанд тавигдмагц бүтээлийн эзэнд 50$ олгоно.


"ЦАХИМ ЄРТЄЄ ХОЛБОО" ТББ-ЫГ САНААЧЛАГЧИД

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1495

Бүлэг: Зар, Зарлал

Сvлжээний гишvvдийн ээлжит уулзалтын зар

Цахим өртөө сүлжээний Монгол дах гишүүдийн ээлжит уулзалт 10 сарын 16-ны Бямба гарагт Savanna restorant- д 19 цагаас болно.
Уулзалтаар өмнө хэлцэж тохирсон Цахим Єртөөг түшиглэн Төрийн Бус Байгууллага байгуулахтай холбoгдуулан түүний зорилго, нэр, үйл ажиллагааны хүрээ зэргийн талаар эргэн хэлцэнэ.

Иймд уулзалтад оролцож сaнал бодлоо солилцох хүсэлтэй сүлжээний гишүүдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзалтын үр дүнг сүлжээний вэб хуудсаар мэдээлнэ.

Уулзалтыг зохион байгуулах хэсэг.


Жич: Одоогоор сүлжээний майлинг лист гацсан байгаа тул вэб хуудасаар дамжуулан түр харицаж байя.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1348

Бүлэг: Зар, Зарлал

Ахлах ангийнханд зориулсан эссэ зохион бичлэгийн уралдаан

Гайхамшигт Энэрэл цуглаанаас Колорадо мужийн дунд сургуулийн ахлах ангийн Монгол сурагч оюутнуудын дунд "Миний хайрт эх орон" ерөнхий сэдэвт эссэ, зохион бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Зорилго: Америкад сурч байгаа Монгол хүүхэд багачуудад эх оронч үзэл бодол төлөвшүүлэх, эх орноороо бахархах, хайрлах, эх орныхоо хөгжил дэвшилтэд өөрийн дуу хоолой, санаа бодлыг нэмэрлэх зорилготой. Түүнчлэн өөрийн санаа бодол, хүсэл эрмэлзэлээ чөлөөтэй илэрхийлэхэд уралдааны гол зорилго оршино.

Уралдааны сэдэв: "Миний хайрт эх орон" гэсэн ерөнхий сэдэвтэй байх бөгөөд сурагч оюутан энэ сэдэвт багтах чөлөөт сэдвээр өөрийн зохион бичлэгийг бичнэ. Зохион бичлэгийг бичихдээ өөрийн санаагаа тодорхой, эмх цэгцтэй гаргах бөгөөд ерөнхий сэдэв, эхлэл, төгсгөлийг гаргасан байх шаардлагатай. Бусдын зохиол бүтээлээс иш татаж болох бөгөөд энэ нь 3-5 мөрөөс хэтрэхгүй байхаас гадна зохиогчийн нэр, зохиолын нэрийг заавал дурдах шаардлагатай. Бусдын бүтээлээс хуулсан зохион бичлэгийг уралдаанд оролцуулахгүй байх эрхийг шүүх бүрэлдэхүүн эдлэнэ.

Хэмжээ: Зохион бичлэг нь англи, монгол хэлний аль нэгэн дээр байх бөгөөд аль аль нь адилхан оноотой байна. Хэмжээ нь компьютер дээр шивсэн (Font – Times New Roman, Size – 12, Line Spacing – single) 2-4 хуудас байна.

Уралдааны явц: Уралдаан нь 2 үе шаттай явагдах бөгөөд сурагч оюутнууд өөрсдийн бичсэн зохион бичлэгийг уралдааны комисст хаяглан 2004 оны 5 сарын 20-ны дотор явуулсан байх шаардлагатай. Энэ нь уралдааны эхний шат байх бөгөөд хоёр дахь шатанд эцэг эх, үзэгч, шүүгчдийн бүрэлдэхүүн оролцсон уран илтгэлийн уралдааныг 2004 оны 5 сарын 31-ны Даваа гариг (Memorial Day) –т зохион явуулна. Энэ үеэр уралдаанд оролцож буй сурагч бүр 5-8 минутад багтаан өөрсдийн зохион бичлэгийг унших бөгөөд дараагаар нь шүүгч, үзэгчдийн зүгээс зохион бичлэгтэй холбогдуулан асуусан асуултад товч, цэгцтэй хариултыг өгнө.

Дvгнэх байдал: Зохион бичлэгийг дараах шалгаруултуудад оноо өгөн дүгнэнэ. Үүнд:
- Зохион бичлэгийн ерөнхий санаа
- Хэмжээ, бичлэгийн бусад шаардлагыг хангасан эсэх
- Уран уншлага, асуултад хэр зэрэг хариулж буй зэргийг харгалзан үзэн эхний 3 байранд орсон зохион бүтээлүүдийг зарлана.

Уралдааныг шүүх бvрэлдэхvvн: Бүрэлдэхүүнийг жич зарлах бөгөөд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Шүүгч нар зохион бичлэгүүдийг анхааралтай уншиж үзэн, зохион бичлэгээ унших үед нь холбоотой асуултууд асууна. Энэ бүхний үндсэн дээр шүүгч нар бие даасан шийдвэрээ гарган нэгтэж, хамгийн олон оноо авсан 3 бүтээлийг шалгаруулна.

Хугацаа: Уралдааныг 2004 оны 5 сарын 20 хүртэл

4695 E. Louisiana Ave. F-304
Denver, CO 80246

гэсэн хаягаар ирүүлэх бөгөөд уралдааны шагналтнуудыг тодруулах үе шат Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 6 сарын 1-нийг тохиолдуулан 5 сарын 31-ний Даваа гаригт болно. Уралдаан болох газар нь Гайхамшигт Энэрэл цуглааны байран дээр болно.

Хаяг:
Amazing Grace Mongolian church
1630 E. 14th Ave.
Denver, CO 80218

Шагнал: Уралдаанд бүтээлээ оролцуулсан сурагч оюутан болгонд дурсгалын зүйл гардуулах бөгөөд бүтээлийг зурагтай нь уралдаанд ирсэн бусад бүтээлүүдийн хамтаар тусгай ном болгон эмхэтгэн дурсгана. 1-3-р байр эзэлсэн бүтээлүүдэд дараах шагналыг олгоно. Үүнд:
1-р байр 1: Ивээн тэтгэгчдийн шагнал US$
2-р байр 1: Ивээн тэтэгчдийн шагнал US$
3- байр 1: Ивээн тэтгэгчдийн шагнал US$

Ивээн тэтгэгчид:
1. Saddlebrook Construction Company
2.

Жич: Ивээн тэтгэгч албан байгууллага, компани, хувь хүмүүсийг зурагтай нь товхимол дээр хэвлэн гаргаж дурсгана.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 5369

Бүлэг: Зар, Зарлал

Онлайн хэлэлцvvлэгт урьж байна

Монголын Нээлттэй Нийгэм Хvрээлэн

Монгол улсын их хурлын гишүүний албан үйл ажилгаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг тусгасан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм (мөн УИХ-ын ёс зүйн дэд хорооны дүрэм)-ийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барьсантай холбогдуулан МННХ/ Нээлттэй Нийгэм Форумаас (ННФ) УИХ-ын гишуун Алтайн ахалсан ажлын хэсэгтэй хамтран олон нийтийн онлайн хэлэлцүүлгийг ННФ-н вэб сaйт www.opensocietyforum.mn (Бодлогын асуудлууд булан) дээр 2003 оны 10-р сарын 21-нээс эхлэн 3 долоо хоногын хугацаанд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь шийдвэр гаргах үил явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх үүднээс дүрмийн төслийг олон нийтэд нээллтэй хэлэлцүүлж, тэдний санал бодол, шүүмжийг цуглуулан зөвлөмж гаргахад оршино. Зөвлөмжийг УИХ-н гишуун Алтайн ахалсан ажлын хэсэгт шууд хүргэн төсөлд тусгах талаар ажиллах юм.

Хэлэлцүүлэгт иргэд, сонгогчид, ТББ-ын төлөөлөгчид, сонирхогч хэн ч оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болно.

Монгол Улсын Их Хурлын гишүүний Ёс зүйн дүрэм (төсөл) 

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1429

Бүлэг: Зар, Зарлал

Сонордуулга

Нутаг нэгт ахан дїїс нар аа !

Иракийг тойрсон хямрал хурцдаж байгаатай холбогдуулан Их Британид сурч, ажиллаж амьдарч буй Монголчууд Та бїхэн өөрсдийн аюулгїй байдалдаа анхаарч, элдэв їймээн самуунд өртөхөөс болгоомжилж, аливаа цугларалт, цуглаанд оролцохоос тїтгэлзэж, суугаа орныхоо хууль хяналтын байгууллагаас иргэд, оршин суугчдад хандан гаргаж буй заавар, журмыг чанд сахиж, сонор сэрэмжтэй байхыг СОНОРДУУЛЖ байна.
Онцгой шаардлагагїй нөхцөлд Персийн булангийн улс орнуудад зорчихоос тїтгэлзэхийг Та бїхэнд уриалж байна. Ямар нэгэн асуудал тохиолдсон нөхцөлд бидэнтэй доорх хаягаар яаралтай холбоо барьж байхыг мэдэгдье.

Їїнд: Embassy of Mongolia,
7-8 Kensington Court,
London, W8 5DL.

Tel: 020 7937 0150
Fax: 020 7937 1117
E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
or Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ.
2003 оны 3 дугаар сарын 19. Лондон хот.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1268

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter