171-р сар2017

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Шинэ аваргын тухай Асахи сонины эхний нүүрт

Японы өдөр тутмын том сонин "Асахи"-гийн нэгдүгээр нүүрэнд 607 үсгэнд багтааж бичсэн "Тэнсэй жинго" нэртэй жижиг булан 1904 оноос тогтмол гарч байгаа юм. "Тэнсэй жинго"гэдэг нь Vox Populi, Vox Dei ("The voice of the people is the voice of the gods") хэмээх латин үгийн орчуулга бололтой. Агуулгын хувьд тэнгэрийн байдал, цагийн аяс, хандлага зэргээр сонины редакцийн үзэл бодлыг товчхон өгүүлсэн бяцхан эссе гэж тодорхойлж болно. 2012 оны есдүгээр сарын 24-ний Асахи сонины "Тэнсэй жинго" шинээр мэндэлж буй аваргын тухай дарааг нийтлэлийг гаргажээ. Бүрэн эхээр нь орчуулав. 

 

"Кашивадо аваргын хүчинд л Тайхоо байсан юм шүү". Энэ бол дотно андаа дурссан Тайхоо аваргын үг билээ. Кашивадо Тайхоогийн үе гэж хэлэгддэггүй юм аа гэхэд, хүч тэнцүүхэн хоёр аварга баруун зүүн жигүүрийг тэргүүлснээр өнөөгийн сүмоо одоо л нэг зохисоо олж, чансааны жагсаалтыг харахад сэтгэлд өег болох нь. Харүмафүжи хоёр башё дараалан өвдөг шороодолгүй түрүүлснээр 5 жилийн дараа шинэ аварга мэндлэх болов. Асашёорюү зодог тайлсны сүмоогийн ертөнцийг үүрч ирсэн Хакүхоог сүүлчийн өдрийн барилдаанд золгож бариад хүчээ шавхан шидэж унагалаа. Үзэгч олныг цэнгүүлсэн эрчтэй сайхан барилдаан болов. 68, 69, 70 дахь их аварга хэмээх сүмоогийн оргил цолыг монголчууд ийнхүү эзлэв. Асашёорюүг "эрэмгий" гэвэл Хакүхоог "уян", харин өндөр мэдрэмжтэй Харүмафүжиг "хурц" гэвээс зохилтой. Уян агаад эрэмгийг хослуулсан хурд, хурц мэх түүний онцлог. Доогуур ордог тачиай нь шонхор мэт хурц шунгалттай. Заримдаа акробатчиныг ч санагдуулам агаад дэвжээний ирмэгт шахагдах агшинд биеэ зольсон зоригтой мэх хийнэ. Шууд тулан мөргөдөг их аваргын барилдаан биш ч гэсэн хэдийн 28 хүрсэн энэ бөх үзэгчдийг татсан барилдааны арга барилаа өөрчлөхгүй биз ээ. Аварга гэдэг бол ялагдаад байж болдоггүй хүнд дарамтанд бие сэтгэлээ шулуулдаг ажил. 1945 оноос хойшхи тоо баримт харахад дунджаар 26 настайдаа аварга болж, 31 настайдаа зодог тайлдаг байж. 50-иас илүү башёд барилдсан нь Китано-Үми, Чиёнофүжи, Тайхоо, 40-өөс илүү гарсан нь Таканохана, Акэбоно, Кашивадо, Важима, Асашёорюү төдий. 4 жилийн өмнө оозэки цол авсан Харүмафүжи "Нэрээ хичээж, зөв амьдрахыг боддог" хэмээн өгүүлэхэд цаашаа өсөх залуу байна даа гэж бодож билээ. Яльгүй хожуу их цолонд хүрсэн ч өмнөх алдарт аваргуудын сүрд дарагдалгүй урьдын хэвээр зэрлэг омголон барилдаасай. "Үзэгчдээ цэнгүүлсэн аварга" хэмээгдэх нэр ч хүлээ байгаа юм бил үү.

 

                                           Асахи сонин, 1-р нүүр 2012.09.24

 

 

  • Бичсэн Uugangerel
  • Үзсэн: 24086

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

My Club calendar

  • Бичсэн Enkh-Amgalan
  • Үзсэн: 2899

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

YouBe

Улс төрийн мөнгөний гол уурхай нь газрын бизнес

Өнөөдөр иргэн бүр 0.7 га газраа өмчлөн авах эрхтэй боловч тэр газар өндөр барилгуудаар дүүрчихсэн байна. Газраа өмчилъе гэхээр хад мөргөөд, хүнд сурталтанд амаа үдүүлээд сууж байна. Улс төрийн мөнгө босгодог, төрөөс тэрбумтан төрүүлдэг нэг гол уурхай нь энэ газрын бизнес юм. Өнөөдөр монглчуудыг гадаадынхан олигархиудаар дамжуулан мөнгөөр худалдан авч байна. Иргэд ядуудаа биш шударга бус зүйлд бухимдан жагсч, тэмцэж эхэллээ. хүнд суртал, авлигын сүлжээ газар авлаа. Өнөөдөр тендерт оролцоход хаанаас ч юм 10хувийг нь хураагаад авчихдаг болсон байна.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 3183

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Иргэн та 0.07 га газраа авсан уу ?

Өнөөдрийн энэ тэмцэл шударга хуваарилалтын төлөө,шударга үнэний төлөө тэмцэл учраас би Ганбаатарын дэмжиж байна. Иргэн та 0.07 га газраа авсан уу? Тэгвэл таны газрыг авилгачид худалдаад Улаанбаатар, Туулын хөндийгөөр дүүрэн хаус. Ашигт малтмалын ордыг хэдэн сая доллараар худалдаж завшиж монгол хүн таныг юу ч мэдэхгүй мал шиг үзэж сонгууль болохоор хэдэн халтар төгрөгөөр худалдаж авч буй нь шударга уу?

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 3242

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

олон нийтийн бухимдал болж байна.

Цөөнхийн хяналтгүй засгийн газар, парламентыг бий болгосны гай олон нийтийн бухимдал болж байна. Нам гэхээр л өнөөдөр ард иргэд бухимдаж байна, яагаад гэвэл нам нь өнөөдөр хуйвалдааны цөм болж байна. Улс төрийн намуудад зүүн барууны гэсэн ялгаа алга, МАН, АН хоёрын хооронд улс төрийн ямар ялгаа байна, явуулж байгаа бодлого нь нэг. Үүнийгээ зөвшилцөл гэсэн нэрээр хаацайлж байна. Баян хоосны ялгаа ихэсч, хүн амын 1-2-хон хувь нь Монголын баялгийн 90%-ийг эзэмшиж байна, гэтэл өнгөцхөн харахад Манай улс баяжаад байдаг, төсвийн орлого хэд дахин нэмэгдээд байдаг. Саяхан л 2004, 2005 онд гурван зуун тэрбум орчим л төгрөгийн төсөвтэй байсан, одоо хэдэн их наядад хүрч байна. Оюутолгой Тавантолгойн мөнгө орж ирлээ, Нарийн сухайт зэрэг олон ордын нүүрсний мөнгө орж байна, тэрбум тэрбумын энэ их орлого жирийн монгол иргэнд хүрэхгүй хүртээлгүй байна.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 3245

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter