161-р сар2018

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монгол хүүхдүүд Азийн олон улсын хүүхдийн кино фестивалаас тусгай шагнал хүртлээ

Ж.Ирээдүй, 2010.12.08, Токио

21 дүгээр зууны Зүүн Азийн хүүхэд залуучуудын өргөн хүрээний харилцааны хөтөлбөрийн хүрээнд Монгол хүүхдүүд Японы Кагошима аймгийн Ибүсүки хотод болж байгаа Азийн олон Улсын Кино Фестивалд оролцлоо. Уг фестивал нь энэ жил “Гэр бүл” гэсэн сэдвээр болж байгаа бөгөөд Япон, Монгол, Камбож, Солонгос, Лаос, Малайз, Хятад, Мянмар, Тайван, Тайланд, Вьетнам зэрэг 10 орон бүс нутгаас хүүхдүүд бүтээлээ ирүүлж шалгарсан байна. Насны хувьд бага ангиас ахлах ангийн хүүхдүүд оролцжээ.

Монгол Улсаас СУИС-ийн Радио, Телевизийн Дээд сургуулийн сургалтын албаны дарга Д.Одсүрэн багштай 8-16 насны 10 хүүхэд оролцож байгаагаас Бямбадоржийн Ганчөдөр “Тэдди ба би”, Эрдэнэбилэгийн Нямдорж, Одонхүүгийн Гончигсумлаа  нар  “Гэртээ хоёулаа”, Багмидийн Лхагвадорж “Миний гэр бүл”, Бандихүүгийн Бүжинлхам “Миний гэр бүл”, Төрбатын Баасанбат, “Нохойн бүл”, Соронзонболдын Цэрэндулам “Монголын гэр бүл”, Одсүрэнгийн Саруултуяа “Миний дотны хүмүүс - манай гэр бүл”, Батбаярын Бат-Энх “Эр хүн, эх орон”, Одбаярын  Хүслэн “Эх газар чинь таны гэр бүл” зэрэг бүтээлээрээ уралдаж Эрдэнэбилэгийн Нямдорж, Одонхүүгийн Гончигсумлаа нарын бүтээл “Гэртээ хоёулаа” богино хэмжээний кино тус наадмын тусгай шагнал хүртлээ. Энэ бүтээлд жирийн малчин айлын ихэр хүүхдийн өдөр тутмын амьдралыг үзүүлдэг бөгөөд хэдий насан бага ч өглөөнөөс үдэш хүртэлх их ажлын зах зухаас хамжилцан завгүй гүйж, үхрээ бэлчээж, тугалаа хариулж, хашаа хороогоо цэвэрлэж, морио унаж, мод чулуугаар тоглож, таргаа ууж, тааваараа унтдаг жирийн малчны монгол хүүхдийн амьдралыг товч боловч үзүүлдэг юм.

Энэ наадамд шалгарсан бүтээлүүдийг дэлгэцэнд үзүүлж, агуулга, санаа, ур хийцээр нь өрсөлдүүлсэн байна. Мөн тус наадамд бүтээлээрээ оролцогчид өөрсдийн авьяас чадвараа үзүүлж манай хүүхдүүд монгол ардын биелэгээ, бүжиг болон ардын дуу хуураа сонирхууллаа.
Наадамд оролцож байгаа хүүхдүүд явахын өмнө Токиогийн Гадаад Судлалын Их сургуульд нэг өдрийг өнгөрөөж энд Япон орон, японы соёлын тухай лекц сонсож, япон хэлний анхан шатны хичээлд сууж, тус их сургуультай танилцлаа.
Мөн монгол судлалын ангийн оюутнуудад өөрсдийн хийсэн бүтээлээ сонирхуулан, тэдний санаа бодлыг сонсож, асуултад хариулсан юм. Япон оюутнууд тэдний яаж бүтээлийнхээ санааг олсон, жүжигчдээ хэрхэн сонгосон, уран бүтээл хийхэд техникийн нөхцөл хэр байдаг зэрэг олон асуулт асууж хариулт авсан билээ.
Мөн тус их сургуулийн монгол хэлний ангийн япон оюутнуудын гэрт нэг хоног сууж үзсэн нь японы ахуй ёс заншилтай биечлэн танилцах сайхан боломж боллоо.

Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж, хүүхдийн кино наадамд оролцуулж байгаа Японы Олон Улсын Хамтын ажиллагааны төв  (JICE) нь 1977 онд байгуулагдсан бөгөөд Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг буюу ЖАЙКА, Олон улсын Хамтын ажиллагааны Япон Банк, засгийн газрын болон төрийн бусад байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төслийг биелүүлж хэрэгжүүлэх зорилгоор байгуулагджээ. Үйл ажиллагааны 14,4 миллиард йэний төсөвтэй,  561 ажилтан албан хаагчтай, энэхүү байгууллага нь “манай дэлхийн төлөө, маргаашийн төлөө мэдлэг туршлагаа хуваалцая” гэсэн уриатай ажилладаг юм байна. Тус байгууллага нь Гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын менежментийн дадлага хийх, гадаадын олон хэлний орчуулга хийх, япон хэлний сургалт зохион байгуулах, гадаад оюутнуудыг сургах, харилцан солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын семинар зохион байгуулах, техникийн тусламж дэмжлэг үзүүлэх, үндэсний мэргэжилтнийг дадлагажуулах, боловсролын хөгжлийн асуудлаар хамтран ажиллах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдагаас  Монгол Улстай холбоотой төрөл бүрийн үйл ажиллагаа  санаачлан зохион байгуулдаг уга байгууллагын Монгол дахь салбар нь МУИС-ийн Монгол Япон төв дээр байрлаж байгаа ажээ.

  • Бичсэн batireedui
  • Үзсэн: 2130

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Португал улсад амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа

Б.Жавхлан, Лиссабон, Португал, 2010 оны 11-р сарын 24

Хүйтэн дайн дууссанаас хойш НАТО-гийн хэрэг байна уу үгүй гэсэн асуулт олонтаа гарч ирдэг болсон билээ. Хэрэгтэй гэдгийг нь батлахын тулд Португалийн нийслэл Лиссабон хотноо 28 орны тэргүүн, 30-аад орны Батлан хамгаалах Яамны сайд нар оролцсон уулзалт арваннэгдүгээр сарын 19-ноос 21-ны хооронд болж өндөрлөлөө.

Энэ уулзалтын хамгийн чухал зочин нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама байсан бол түүнтэй мөр зэрэгцэн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхий дахины чухал асуудал болох Афганистанд болж буй үйл явдал, НАТО-гийн бүх гишүүн орон болон ОХУ-ыг пуужингийн цохиолтоос хамгаалах систем зэрэг чухал асуудлуудаар санал солилцсон.

Олон улсын чухал уулзалтанд оролцохын хажуугаар цаг зав гарган Португал улсад сурч, ажиллаж амьдарч буй иргэдтэйгээ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзлаа.  Ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд сонирхсон асуулт нь хүн ам, орон сууцны тооллогод оролцсон эсэхийг иргэдээсээ асуусан юм. Португалд амьдарч буй иргэд орон сууц, хүн амын тооллогод интернетээр идэвхтэй оролцсоноо илтгэв. Мөн уулзалтын үеэр гадаадад амьдарч буй монголчуудын сонгуулийн эрх, хоёр иргэншил, уул уурхай байгаль орчныг бохирдуулж буй асуудлаар ярилцлаа. 

Португал Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Жавхлан нийгэмлэг байгуулагдсан тухай танилцуулж, португалийн ард түмэнд монгол улсын түүх, соёл, зан заншлыг танилцуулахад тус нийгэмлэг хүч чадлаа дайчлан ажиллах болохыг онцлов.

Уулзалтанд Монгол улсаас Бельги улсад суугаа Элчин сайд А.Баттөр, Гадаад харилцааны Яамны бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байлцлаа.

  • Бичсэн tserenbat_d
  • Үзсэн: 2014

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монголын баг хошой хүрэл медалтан боллоо

МУИС Математик компьютерийн сургуулийн Г.Багаболд дасгалжуулагч багштай SMCS баг 2010 оны 10-р сарын 14-нд БНХАУ-ын Тянжин хотод зохион байгуулагдсан Азийн бүсийн програмчлалын 35-р олимпиадад оролцож, хүрэл медаль хүртжээ. Монголын програмистууд хошой хүрэл медальтай боллоо, SMCS багийнхандаа гялалзсан сайхан амжилт гаргахыг хүсэж Монголын Залуу Програмистуудын Холбооны Залуу програмист сангаас цөөн хэдэн төгрөгийн сэтгэлийн хандив өргөсөн юм.

  • Бичсэн Түмэнбаяр
  • Үзсэн: 1753

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

"Хамтдаа хүчтэй" эрдэм шинжилгээний бага хурал, Штуттгарт хотноо

 
ХБНГУ-ын Бадэн-Вюрттэмбэрг мужийн Монгол Академичдийн Холбооны зүгээс (VMA-BW e.V. = Verein der mongolischen Akademiker in Baden- Württemberg e.V.) 2010 оны 10 сарын 29-нөөс 31-ны өдрүүдийн хооронд "Бид хамтдаа хүчтэй" буюу "Gemeinsam stark" сэдэв дор эрдэм шинжилгээний бага хурлыг Штуттгарт хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
  
Зорилго

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь Герман болон зэргэлдээх улсуудад сурч боловсорч буй болон сурч төгссөн монголын залуу боловсон хүчин та бүгдий гөргөнөөр хамруулан, тухайн мэргэжил салбарын дагуу Монгол улсын өнөөгийн хөгжилд оруулах хувь нэмэр, боломж бололцоог танилцуулахад орших юм. Мөн дан ганц мэргэжил нэгтнүүдийн дунд бус, бусад монгол оюутан залуучуудын дунд мэдээллийн нэгдсэн сүлжээ үүсгэх нь уг хурлын бас нэгэн зорилго билээ.
Бидний энэ үйл ажиллагаагдэмжин ХБНГУ-ын зүгээс Бундестагийн гишүүн хатагтай Уте Кумф нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж үг хэлэх ба Das Centrum für internationale Migration und Entwicklung (CIM)-ийн PRF ( Programm für Rückkehrende Fachkräfte) болон Монголын талаас "Монгол-Германыгүүр" гэх мэт байгууллагуудаас төлөөлөгчид  хүрэлцэн ирж  өөр өөрсдийн зорилго, хөтөлбөрөө танилцуулан, эх орондоо эргэн очиход ямар боломжууд нээлттэй байгаа талаар мэдээлэл түгээн, хамтран ажиллахаа мэдэгдээд байна.

Илтгэл хэлэлцэгдэх салбарууд

Хурал доорх 5 салбарын дагуу явагдах бөгөөд салбар бүрт ойролцоогоор 3 илтгэгч илтгэл тавина.
 
Үүнд:

1. Анагаах ухаан
2. Байгалийн шинжлэл, Уул уурхай, Инженер техник
3. Хөдөө аж ахуй, Байгаль орчин
4. Хүмүүнлэгийн ухаан
5. Эдийн засаг

Тавих илтгэлийн агуулга:

* Тухайн мэргэжил салбарын Монгол улс дахь өнөөгийн байдал болон тулгамдсан асуудлууд
* Эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдэх арга зам болон нөөц бололцоо.

Уг бага хуралд оролцохыг хүссэн оюутан залуусын бүртгэл хийгдэж эхэлсэн бөгөөд сонирхсон хүмүүс бидэнд 10 сарын 25 хүртэл аль хотоос хэн гэдэг, ямар мэргэжлээр сурдаг/төгссөн, хэдүүлээ ирэх гэх мэт мэдээллийг манай холбооны
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. майл хаягаар илгээнэ үү.

Анхаар! Замын
зардал дээр хүн бүрт бүртгүүлсэн дараалалын дагуу тодорхой хэмжээгээр дэмжлэ гүзүүлнэ.

Бага хурлын нарийвчилсан хөтөлбөр болон хурал болох газрын хаяг,  илтгэгчдийн нэр, сэдвүүдийг ойрын хугацаанд веб хуудсан дээрээ байрлуулах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийгдоорхи утас болон и-майл хаягаар лавлан асууж болно.

Гүнцэцэг: 0176 24099234

И-майл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Та бүхнийг хүндэтгэн мэндчилсэн,

VMA-BW e.V. хамт олон

Жич: Илтгэл авих сонирхолтой залуус байвал ямар сэдвээр аль салбарт илтгэл тавих сонирхолтой байгаа талаараа бидэнд яаралтай хандана уу! Бид одоогоор ирсэн нийт илтгэгчдийн цагийн байдлыг харгалзаж байгаад илтгэлийг тань оруулах талаар шийдээд хариу мэдэгдэх болно.

  • Бичсэн Цахим Өртөө Холбоо
  • Үзсэн: 1770

Бүлэг: Мэдээ, мэдээлэл

Монголын залуу прогармистууд Тянжинийг зорилоо

МУИС Математик компьютерийн сургуулийн Г.Багаболд дасгалжуулагч багштай SMCS баг маргааш буюу 2010 оны 10-р сарын 14-ны өдөр азийн бүсийн програмчлалын 35-р олимпиадад оролцохоор маргааш бүгд найрамдах хятад ард улсын Тянжин хотруу хөлгийн жолоогоо залах гэж байна. SMCS баг тамирчиддаа гялалзсан сайхан амжилт гаргахыг хүсээд Монголын Залуу Програмистуудын Холбооны Залуу програмист сангаас цөөн хэдэн төгрөгийн сэтгэлийн хандив өргөлөө. Монголын програмистууд дэлхийд нэрээ дуурсгах болтугай! Монголын залуус нүүрэндээ галтай нүдэндээ цогтой, Програмистуудын олимпиадад өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Олимпийн дэвжээнд олон тамирчид аваргын амжилт гаргасан юм чинь оюуны дэвжээнд ч бас дутахгүй гэдгээ үзүүлээд ирээрэй!

Амжилт хүсье, залуусаа Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай,

  • Бичсэн Түмэнбаяр
  • Үзсэн: 1690

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter