282-р сар2017

Бүлэг: Уриалга

tueriin_ajiltan

Өнөөдрийн энэ жагсаал зөвхөн эдийн засгийн асуудал биш

Өнөөдрийн энэ жагсаал зөвхөн эдийн засгийн асуудал биш шударга ёсны төлөө тэмцэлд уриалсан томоохон арга хэмжээ болно гэдэгт найдаж байна. Монголчууд бүгд хамтран шударга ёсны төлөө тэмцэхгүй бол авилгалд идэгдсэн төр, шударга бус хуваарилалт, монголын ард түмний ядуурал, ажилгүйдлээс салах боломжгүй юм. Монгол хүн бүхэн шударга ёсны төлөө хамтран тэмцэцгээе!

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 3173

Бүлэг: Уриалга

Шударга бус байдлыг халахын төлөө та өөрөөсөө эхэл.

Ийм шударга бус байдлыг халахын төлөө та өөрөөсөө эхэл.Найз нөхөд ах дүү нараа сэрээ.Хэдхэн хүн яагаад монголын баялагыг гадаадынхантай нийлж завшиж байдаг юм бэ?Та дуугарахгүй юм бол хэн монголын төлөө дуугарах юм бэ?Интернэт хувьсгал хийсэн Египетээс бид дорой аймхай хулчгар гэж үү? Мах комбинатад туувраар ирсэн мал шиг алийн болгон амьдрах вэ?Сэрцгээ,босцгоо монгол цустай ,эх оронч иргэдээ Уриалж байна.

  • Бичсэн Монгол хүн таны төлөө
  • Үзсэн: 3251

Бүлэг: Уриалга

Хяналттай эв нэгдэлтэй сонгууьдаа оролцоё!

Урьд урдын улс төрийн сонгууль нь улс төрийн намууд,түүний нэр дэвшигчид нь худал амлан ,мөнгө тарааж иргэдийн сонгох эрхийг худалдан авдаг авилгалын компанит ажил болж хувирсанд олон нийт бухимдаж байгаа бөгөөд иргэд тэмцэн бослого гаргахад хүрч 5 хүний алтан амь үргэдсэн гашуун туршлагыг давтахаас урьдчилан сэргийлэх зорилгоор монголчууддаа хандаж байна. Төрийн нэр төр эрс унасан төрийн албанд авилгал хээль хахууль ,хүнд суртал газар авсан,шударга ёс алдагдаж ард олон ч эрх баригчдыг дэмжихээ больсон энэ цагт шударга сонгууль зохион байгуулж хүн бүрийн бүтээлч сэтгэлгээг сэргээн идэвхтэй ,хяналттай эв нэгдэлтэй сонгууьдаа оролцоход дэмжлэг үзүүлэх нь бидний үндсэн зорилго юм.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 3124

Бүлэг: Уриалга

Эх орныхоо төлөө шудрага ёсны төлөө хамтдаа нэгдэцгээе!

Эрхэм монголын ард түмээн. бүгдээрээ хэдий болтол бидний сонгох эрхийг хулгайлж авдаг, авсан хйоноо бидний баялагыг бас хулгайлдаг, бүүр сүүлдээ бидний эрх чөлөөг боодог, бидний сонгох эрхийг хязгаарладаг Төрийн эрх барих гэдэг ямар хариуцлагатай ажил болохыг ч ойлгодоггүй, мөнгөнөөс өөрийг бодохоо больцон олигархиудыг дэмжих юм бэ? та хэн ч бай эх орныхоо төлөө шудрага ёсны төлөө хамтдаа нэгдэцгээе

  • Бичсэн Монгол хүн таны төлөө
  • Үзсэн: 3007

Бүлэг: Уриалга

Шударга хуваахын төлөө

Их монгол улсын байгаль дэлхийгээ улам хайрлан,эцэг дээдсийн сургаалд үнэнч явж ,хил хязгаар, газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө цаг ямагт тэмцэж явах цаг иржээ.Миний хувьд эх нутгаасаа сэмэрхий хадаг сэтэрхий зүү ч завшихгүй гэсэн бат нут бодолтой хүн.Таван толгойгоос би машин нүүрс ч ачиж яваагүй хойшид ч шуудай нүүрс авахгүй.Харин энэ алт баялагийг тэгш шударга хуваахын төлөө л тэмцэх болно.

  • Бичсэн Ц.Оюунбаатар
  • Үзсэн: 2820

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter