232-р сар2018

Монгол гал голомт, амь амьдралаа аварцгаая!

Монгол Улсын Тусгаар тогтнолын баталгаа, аюулгүй байдал бүх талаар алдагдаж эрх баригчдын үйл ажиллагаа үндэсний язгуур эрх ашгийн эсрэг чиглэж, Монгол орны  газар нутгийг сүйтгэн, иргэдийн амьдралыг үгүй хийх үйл явц газар сайгүй эрчимтэй үргэлжилж байна. Аргаа барсан нутгийн ард олон энд тэнд өөрсдөө эсэргүүцэл тэмцэл хийсэн ч орон нутгийн эрх баригчид, хууль сахиулагчид тэднийг айлган сүрдүүлж, хуулиар далайлган баривчилж, хорьж цагдан, нутаг орондоо эзэн байх сэтгэлийг нь нухчин дарж байна. Тэр ч байтугай гадаадын иргэд  өөрсдийн газар нутаг дээрээ дураар авирлах мэт ард иргэдийг, төрийн цагдааг ч зодож нүдэж, боолчлон доромжилж, айлган сүрдүүлж, амь насыг нь хохироох явдал гаарч байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол улс төр засаггүй болохыг нотлон харууллаа.
 
Иймд орон нутгийн иргэд зохион байгуулалтанд орж Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...байгаль орчноо хамгаалах” иргэний журамт үүргээ биелүүлэхээр, үндэсний язгуур эрх ашгаа авран хамгаалахаар 2009 онд батлагдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг энэ өдрөөс өөрсдийн хүчээр хэрэгжүүлж, хууль зөрчигчдийн үйл ажиллагааг таслан зогсоох ажиллагаанд орж байгааг мэдэгдэж байна.
 
Биднийг зоригжуулж итгэл үнэмшилтэй байхад элэг нэгт Монгол ахан дүүс та бүхний итгэл үнэмшил, халуун сэтгэл, чин сэтгэлийн тусламж дэмжлэг асар их хүч, урам зоригийг өгөх болно. Монголчууд бид нэг зорилго дор эргэлт буцалтгүй нэгдэж чадвал эх нутаг, газар шороогоо аварч ирээдүй хойч үедээ нүүр бардам хүлээлгэн өгч чадна.
 
МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ ТУСГААР ТОГТНОЛЫНХОО ТӨЛӨӨ БИДЭНТЭЙ НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
 “УЛС ҮНДЭСТЭНЭЭ АВАРЪЯ” ЗОРИЛГЫН ДОР НЭГДЭЖ БУЙ БҮЛХЭМҮҮД:
 ХАНДИВЫН ДАНС: Хаан банк 5107019211 /Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн ТББ/
 
БИДЭНТЭЙ ХАРИЛЦАХ:
Хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороолол, 5-р хороо, Дипломат-95, 56-03
Утас: 327781, 99171324
Факс: 976-11-327781
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter