232-р сар2018

Японы ард түмэнд туслахыг уриалах нь

2011 оны 3 дугаар сар 11 ний өдрийн 14:45 орчимд Япон Улсын түүхэнд /газар хөдлөлтийг ажиглаж эхэлснээс хойшхи/ хамгийн хүчтэй болох 8.8 магнитудийн хүчтэй газар хөдлөлт болж, үүний улмаас үүссэн цунамигийн гамшигт олон хүний амь нас үрэгдэж, олон хүн сураггүй болж, хот тосгон сүйрч, эд материал сэтгэл санааны асар их хохирол учраад байна. Сүүлийн үеийн мэдээгээр /12-ны 13:00 цаг/ амь үрэгдсэн, сураггүй алга болсон хүний тоо 1000 давж, гэмтэл бэртэл авсан хүний тоо 1040 болоод байна.

Биднийг зовох цагт тусламжийн гараа харамгүй сунгаж ирсэн Японы ард түмэнд чин сэтгэлээсээ туслаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хүсэл Монгол хүн бүрт төрж байгаа гэдэгт бид гүнээ итгэж байна.

Иймд УИХ дахь Монгол Японы Найрамдлын Бүлэг, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг, Монгол Японы харилцааг дэмжих түншийн холбоо нийгэмлэг, Цахим Өртөө Холбоо ТББ, Емос клуб, Ардчилсан Хүчний Холбоо ТББ-ын гишүүд бид Япон Улс, Японы ард түмэнд учирсан энэхүү гамшгийн үеэр үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслах “ЯПОНЫ АРД ТҮМЭНД ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨН” - ийг санаачлан, Монголын Байгууллага хамт олон, хувь хүмүүс, нийт ард түмэнд хандаж энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Хөдөлгөөний зүгээс доорх хандивын дансыг нээж хандив цуглуулах ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд одоогоор 20 гаран сая төгрөгийн хандив цуглараад байна. Иргэд, байгууллагууд хандив өгч тусламжийн гараа сунгахыг чин сэтгэлээсээ уриалж байна.

ХААН Банкны “Ард” Тооцооны төв
“ЯПОНЫ АРД ТҮМЭНД ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨН”-ий хандивын данс
Төгрөгийн данс- 5007718676
Ам.долларын данс-5007718687
 
“ЯПОНЫ АРД ТҮМЭНД ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨН”
АЖЛЫН ХЭСЭГ
ТЕЛ: 9911 1397, 8811 0159, 9915 8515

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter