232-р сар2018

Бүлэг: Уриалга

2-р сарын 3 авилгалчидтай тэмцэх өдөр

Эрүүл нийгмийн төлөө иргэний хөдөлгөөний залуус 2-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын төв замыг (төв шуудангийн уулзвар) 2 цагийн турш хааж эрх баригчдаас Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийх эрх олгохыг шаардахаар боллоо. Энэхүү үйлдлийг Ахмадын холбоо, Оюутны холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, хувь хүмүүс дэмжихээ илэрхийлсэн бөгөөд иргэдийн жагсаал өглөө 10:00 цагаас ЭРХ ЧЄЛЄЄНИЙ талбайгаас эхлэхээр болжээ. Одоогоор энэхүү жагсаалд Эрүүл нийгэм байгуулахын төлөө сэтгэл шулуудсан 5000 гаруй иргэд оролцож дэмжихээ илэрхийлээд байгаа бөгөөд Эрх чөлөөний талбайгаас Төв шуудангийн уулзвар орох замдаа Улсын мөрдөн байцаах газрын өмнүүр дайрч Улсын Их Хурлын даргад холбогдох хэргийн явц, байдлыг ард түмэнд мэдээлэхийг мөн шаардах юм байна.

Эрүүл нийгмийг хүсэгч оюунлаг залуус элэг нэгт Монгол ахан дүүсээ энэхүү тэмцэлд нэгдэн, ялзарсан нийгмээ өөрчлөх ариун үйлсэд уриалан дуудаж байна.

Бид нэгдэж чадвал юуг ч өөрчилж чадна!!!



ЭРҮҮЛ НИЙГЭМ – ИРГЭНИЙ ХЄДЄЛГЄЄН

Утас: 9911-1403, 9191-8212, 9191-3273
e-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.; Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1701

Бүлэг: Уриалга

Гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа Монгол ах дүү нартаа хандах Уриалга

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Улаанбаатар хот 2004-11-04


Ирж байгаа он жилїїдэд улс орны маань хөгжлийн хурдац нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн хамгийн сїїлийн їеийн ололт, дэвшлийг нийгмийн бїхий л салбарт хэр хурдан нэвтрїїлэхээс шууд шалтгаалах нь дамжиггїй. Ийм ч учраас Монгол Улсын төр засгаас энэ асуудалд чухал ач холбогдол өгч дээрх ажлыг хариуцан эрхлэх Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг шинээр байгуулан, їйл ажиллагааг нь эхлїїлээд байна.

Энэ салбарыг хөгжїїлэхэд нэг талаас төрийн зөв бодлого, төсөв мөнгөний дэмжлэг, нөгөө талаас байгууллага, хїн бїрийн хїчин зїтгэл хэрэгтэй. Юуны өмнө аймаг, хот, айл өрх бїр рїї хїрсэн өргөн зурвасын шугамыг бид татах учиртай. Їїнтэй зэрэгцїїлэн нэгэнт ирсэн шугамыг шургуулан биднийг дэлхийтэй холбож өгөх компьютерээ та бид базаасан байх ёстой. Компьютерээ холбосны дараа хїссэн мэдээллээ авч, хэрэгтэй їйлчилгээгээ хїртэх хэрэглээний орчинг бид хамтад нь бий болгосон байх шаардлагатай. Эцэст нь энэ компьютерээ ажиллуулах мэдлэг, чадвараас бид суралцсан байх ёстой. Энэ бол шинээр байгуулагдсан агентлагийн хийж гїйцэтгэх олон талт ажлын зөвхөн нэгээхэн хэсэг нь.

Гэхдээ энэ их ажлыг бид нэг өдөр хийж амжихгїй. Төр засаг хичнээн хичээсэн ч дангаараа энэ их хөрөнгийг босгохгїй. Ийм учраас байгууллага, хїн бїхний идэвхтэй оролцоонд, ялангуяа мэдээллийн технологийн хөгжил, дэвшлийн їр шимийг хїртэн, тэрхїї орчинд нь байгаа хїмїїс болох гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа Та бїхний маань їїсгэл санаачилга, эх орон, элэг нэгтнїїдээ гэсэн идэвхтэй їйл ажиллагаанд тань бид ихээхэн найдвар тавьж байна.

Мэдээж, их ажлыг амжуулж, бїтээх зуур хоосон шїїмжлэгчид, їл ойшоогчид багагїй тааралдана. Гэхдээ энэ их ажил їйлсийг дэмжигчид, эх орноо гэсэн сайхан сэтгэлтнїїд, ажил хэрэгч хїмїїс, хамтран зїтгэгчид нь тэднээс хавьгїй олон гэдэгт бид огтхон ч эргэлзэхгїй байна.

Сїїгээ гашилгахгїй, махаа гэсгээхгїйн тулд өрх бїр хөргөгчтэй болсон шигээ, мэдээгээ сонсож, киногоо їзэхийн тулд айл бїр радио, телевизтэй болсон шигээ улс орныгоо, гариг дэлхийтэй нь хамт гэртээ авчрахын тулд одоо бїгдээрээ компьютертэй болцгооё. Бїх зїйлийг дээрээс бэлэнчлэн бэлдэж өгөхийг гар хумхин зїгээр хїлээх бус байж болох бїх хувилбарыг хамтдаа эрцгээе.

Шинэ мэдээ мэдээлэл, сонирхолтой төсөл, хөтөлбөр, ажил хэрэгч санал, санаачилгуудыг тань бид маш анхааралтай сонсож хамтран ажиллах болно. Хөнгөлөлттэй, тааламжтай нөхцөлөөр Монголд нийлїїлж болох компьютер, тоног төхөөрөмжїїд, шинэ технологийн саналыг бид Та бїхнээс, Таны гадны тїнш, харилцагч байгууллагаас тань доорх хаягаар хїлээн авч, хамтран ажиллахад бэлэн байна.

Манай хаяг:
211213 Улаанбаатар хот,
Чингэлтэй дїїрэг,
Сїхбаатарын талбай 1,

Утас: 31-96-26, 33-07-81,
Факс: 976-1-33-07-80


Е-майл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
website: http://www.icta.gov.mn

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1621

Бүлэг: Уриалга

Авралын Сан

Эрхэм хүндэт нөхдийн амрыг эрье

2003 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болсон миний бяцхан хүлээн авалтын үеээр Монгол хэлийг Монгол улсаас гадна байгаа Монгол Үндэстнүүд хэрхэн хадгалан авч үлдэх талаар олон сайхан саналууд гарсныг хэрэгжүүлж эхлэх цаг нэгэнт болжээ.
Євөр Монгол, Буриад, Халимаг, Тува үндэстнүүд дагаар орсон улс орондоо УУСАН ШИНГЭХ нь улам хурдсаж байна. Үүнийг ХЭРХЭН ЗОГСООХ эсвэл ЯАЖ УДААШРУУЛАХ вэ? Аялгуу сайхан Монгол хэл, аялгаа хадгалан авч үлдэх, хөгжүүлэхийн төлөө бид юу хийж чадах вэ?
Энэ талаар Улаанбаатар хотноо болсон ярилцлага, түүнээс гарсан зөвлөмжүүд дээр үндэслэн боловсруулсан саналаа та бүхэнд хүргэж байна.
1. Монгол Улс болон Євөр Монгол, Буриад, Халимаг, Тува улсуудын хууль тогтоох дээд байгууллагуудад (Их Хурал) тухайн улсуудад Монгол хэлийг хадгалан үлдэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн төсөвт (жишээлбэл үндэсний орлогын 1%) тусгах шийдвэр гаргах талаар "Єргөх бичиг"-ийг гардуулан өгөх явдал чухал байна.
2. Энэхүү тусламж дээр үндэслэж бидний хамтын үйл ажиллагаа илүү идэвхжих бөгөөд бидний Монгол, Євөр Монгол, Буриад, Халимаг, Тува улсуудад оюутан солилцох, хүүхэд залуучуудын зуны амралт болон бусад соёлын олон талт үйл ажиллагааг ивээн тэтгэх, сургалтын зардалд тусламж үзүүлэх боломж нэмэгдэх юм.
3. Олон Улсын Байгууллагууд, тухайлбал ЮНЕСКО бидний хүсэлтийг хүлээн авна гэдэгт найдаж байна. Ингэснээр бидний байгуулах "Авралын Сан" олон улсын дэмжлэгийг авах болно.
4. Эдгээр үйл ажиллагааг чиглүүлэх "УДИРДЛАГЫН ЗЄВЛЄЛ"-ийг Монгол туургатны төлөөлөгчдөөс бүрдүүлэн Улаанбаатар хотноо байгуулах нь зүйтэй.
5. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа манай зохицуулагчид болох Цог- Монгол Улсын сайд асан, Энхсайхан- Айрлинк компанийн захирал, Энхсайхан- Монгол улсаас НҮБ-д сууж байсан элчин сайд нарын хүмүүс "Авралын Сан"-гийн (эсвэл өөр нэрийн дор байгуулагдаж болно) үйл ажиллагааны төслийг үйлдэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Шинэ үеийн Монголчууд хил залгаа болон дагаар орсон орныхоо түүх соёл, ёс заншлыг хүндэтгэх нь зүйн хэрэг боловч домогт өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн хэл, соёл, ёс заншлыг хадгалан үлдэхийн төлөө тэмцэх нь Монгол Туургатан бидний эрхэм дээд зорилго байх ёстой.
Бидний үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгч асан П. Очирбат, Профессор Ш. Бира болон Монгол, Євөр Монгол, Буриад, Халимаг, Тува улсуудын улс төрийн хүч, эрдэмтэн мэргэд, бизнесийн хүрээнийхний санал бодол, заавар зөвлөлгөөг тусгах нь тун чухал юм.


Төгсгөлд нь энэхүү үйл ажиллагааг дэмжсэн нэрт хүмүүсийн үгсийг та бүхний сонорт давхар хүргэе.
Монгол Улсын ерөнхийлөгч асан П. Очирбат " Бид энэхүү үйл ажиллагааг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой"
Профессор Ш. Бира "Хэрэв бидэнд санхүүгийн туслалцаа байх юм бол энэ үйл ажиллагаа боломжтой зүйл юм"

Жич: Бүх төрлийн сонин сэтгүүл, вэб хуудсанд хэвлэн нийтлэх зөвшөөрлийг олгов. Хүссэн хэн бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ үү.

Та бүхнийг хvндэтгэсэн
Жав Наминов Бурчинов
Халимаг Улсын Хүндэт Иргэн,
Халимаг Улсын Их Сургууль болон Буриад Улсын Их Сургуулийн Зөвлөх,
Монгол Улсын Дээд Боловсролын Зөвлөх.

3082 S. Wheeling Way Apt. 408
Aurora, CO 80014 U.S.A
T/F 303 755 2826
E-mail Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1631

Бүлэг: Уриалга

Уламжлал сэргэж Улаач сэтгvvлийн 15 дах дугаар мэндэппээ

Монгол туургатны Цахим Єртөө сүлжээний хамт олны оюун бодлын хур бууж мэндэлдэг Цахим Улаач сэтгүүл 15 дах дугаараа уншигч таны мэлмийн өмнө дэлгэж байна.

Сэтгүүл эмхэтгэгдэн гарч амжилгүй багагүй хугацаагаар саатаж, энэ байдалтай холбогдуулан гишүүдээс санал бодлууд ирж байсанд түшиглэн сэтгүүлийг эмхэтгэн гаргахтай холбоотой тусгай Журам гаргалаа.
Энэ дашрамд журамтай холбогдуулан санал зөвлөмжөө ирүүлж байсан анд нартаа гүнээ талархая.

Журмыг хэрэгжүүлэгч анхны багаар Япон, Ємнөд Солонгос улсуудад суугаа нөхөд маань ажиллаж сайхан үлгэрлэл үзүүллээ. Тус багийн ахлагч М.Сугар-Эрдэнэ, түүний багийн гишүүд Ч.Алтантүлхүүр, Б:Билэгсайхан, С.Гэрэлт, Д.Дамдинбаяр, О.Саяако, Д.Сэрдарам, С.Энхбаяр нартаа гүнээ талархая.

Мөн сэтгүүлийн цахим хуудсын ажилбарыг хялбаршуулан програмчилж, дугаарыг цахим хуудсанд оруулсан веб мастер Б.Тэлмэндээ гүнээ талархая.

Дараагийн дугаарыг Их Британи улсад ажиллаж суралцаж буй залуус хамтран гаргахаар шийдээд байна. Түүнийг залгаж гарах дугааруудыг сүлжээний гишүүд эрхэм та нөхөд маань сэтгэл зүтгэл нэгдэн үргэлжүүлэн буухиалана гэдэгт эргэлзэхгүй байна.

Цахим Улаач сэтгүүл та бидний бодол зорилго нэгдмэлийн нэгэн гэрч, мэдлэг мэдээллээ түмэнд хүргэх нээлттэй гүүр болон оршсоор уншигч түмнийхээ ухааны мэлмийг тэлсээр байх болтугай!

  • Бичсэн tamga
  • Үзсэн: 1305

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter