181-р сар2018

Өргөдөл: Монгол улсын үндсэн хуулийн цэцэд

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

2008.01.24                                                                                                                              Улаанбаатар хот

    “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль
Үндсэн хууль зөрчсөн тухай өргөдөл гаргах нь:


Монгол Улсын Их хурлаас 2007 оны 12 сарын 26-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх заалтаар 2005 оны 12 сарын 29-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай” хуулийн 6-р зүйлийн 6.3, 13-р зүйлийн 13.3-т заасан гадаад улсад оршин сууж байгаа Монгол улсын иргэдийн сонгох эрхийг баталгаажуулсан заалтуудыг хүчингүй болгосон байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 1.2 дахь “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт, 3-р зүйлийн 3.1 дэх “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, Монгол Улсын иргэн бүрийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний талаар тусгасан 2-р бүлгийн 16-р зүйлийн 16.9-д “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэх заалт, 21-р зүйлийн 21.2-т заагдсан “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт болон “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Үндсэн хуулийн 70-р зүйлийн 70.1 дэх заалтуудыг зөрчсөн байна.

УИХ-ын гишүүн З.Энхболд, Р.Нямсүрэн нарын өргөн барьсан,  2007 оны 12 сарын 26-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн 4 дэх заалт нь ардчилсан сонгуулийн тулгуур зарчмууд болох сонгогч иргэд ямар нэг ялгаваргүйгээр бүгд тэгш эрхтэйгээр сонгуульд оролцох “бүх нийтийн” болон “тэгш эрхийн” зарчмуудад харшилсан, үндсэн хуулийн үзэл санаа болон түүнд заагдсан холбогдох заалтуудыг зөрчөөд зогсохгүй Монгол улсын иргэний Үндсэн хуулиар болон олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон улс төрийн эрхийг хясан боогдуулсан хэрэг болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 10-р зүйлийн 10.2-т  “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 10-р зүйлийн 10.3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” хэмээн заасан бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 сарын 16-ны өдрийн 2200А /XXI/ тоот тогтоолоор баталж, 1976 оны 03 сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон  “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 25-р зүйлийн 25/b/-д  “Сонгуулийг бүх нийтийн, тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох эрхтэй” хэмээн тусгасан байх бөгөөд пактын энэхүү заалтад “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн заалт харшилж байгаа юм.
Иймд Монгол Улсын Их хурлаас 2007 оны 12 сарын 26-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэн шалгаж өгнө үү.

                ӨРГӨДӨЛ ГАРГАСАН:

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн
2-р хороо, 19-р хороолол, 29-р байрны 07 тоотод
оршин суугч иргэн,  Харагчууд овогт Энхээгийн Батбаяр
    /                               /
Харилцах утас: 91912807

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн
12-р хороо, Хангайн 1-42 тоотод
оршин суугч иргэн, Эрдэнэ-Ахай овогт Лхагваагийн Данзанноров
/                       /
Харилцах утас: 99034567

Цахим Өртөө Сүлжээнд элсэх

  • Өртөөний сүлжээнд элсэх

tsahim_urtuuХэрэв та Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээнд элсэхийг хүсвэл: http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee хаягаар зочилж маш хялбархан бүртгүүлж болно. Та Гүүгл суурьт энэхүү сүлжээнд имэйлээ бүртгүүлснээр манай сүлжээний гишүүн болно.

 

Image Temp

Энэ хуудас нь Цахим Өртөө сүлжээний нийт гишүүдийн хамтын бүтээл байх бөгөөд ажил хэргийн санал болгоныг вэбийн хамтлаг тухай бүр нь тусган энэ хуудсанд оруулж байх болно. Хамтран ажиллаж буй, ажиллахаар зэхэж буй таньд баярлалаа.

Newsletter